Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/720

 

       

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Л.*******аяа өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******аяад холбогдох эрүүгийн 2205014991900 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 15-нд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, ******* дүүргийн ******* дугаар хороо, Туулын ******* дугаар гудамжны *******-8 тоотод түр оршин суух,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 201******* оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлсэн,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.******* дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт ******* жил хорих ял шийтгүүлсэн, ******* овогт *******аагийн *******аяа /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.*******аяа нь 2022 оны 04 дүгээр сарын 1*******-наас 14-нд шилжих шөнийн 0******* цагийн үед ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн автобусны буудлын орчим үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч Т.*******ий эрх чөлөөнд халдаж, улмаар ир үзүүртэй зүйлээр хатгаж, түүний эрүүл мэндэд баруун шууны хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.*******аяа мэдүүлэхдээ: “...Архи ууснаас болж хүнтэй маргалдаж энэ асуудал болсон. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй. Өмнөх хурлын товыг мэдэж байсан боловч Эрдэнэт хотоос ирэх зардлын мөнгө байхгүй болохоор ирж чадаагүй. Цаашид Улаанбаатар хотод ажиллаж амьдарна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй” гэв.

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10 дугаар хуудас/,

Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-1******* дугаар хуудас/,

Хохирогч Т.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед би Анхилуунаас найзууд чинь явуулахгүй гээд байна. Чи явах юм уу, яах юм бэ? гэж асуусан. Тэгсэн Анхилуун надад явчихаач гэж гуйж байна гэж хэлэхээр нь би энэ хүнийг авах гээд ирсэн юм гэтэл цонхон дээр дараад зогсож байсан залуу миний нүүр хэсэг рүү хоёр удаа цохисон. Би цохих үед нь баруун гараараа хаах үед миний баруун гарын шуу хэсэгт хутгаар хутгалсан. Тэгээд харсан чинь баруун гартаа хутгаа даавуугаар ороосон байдалтай барьж байсан. Намайг Эрдэнэтийн хутга хэн гэж таних уу гээд орилоод байсан. Тэгээд би машиныхаа жолооч талын цонхоор чи яагаад намайг хутгалчихаж байгаа юм бэ? цагдаа, сэргийлэх гэх юм бол чамд лай болно шүү дээ гэж хэлэхэд тэр залуу тэр хамаагүй гэж хэлсэн. Тэр үед миний арын хүн намайг хөдлөөрэй гээд байхаар нь машинтайгаа зугтсан. Тэгээд машинтайгаа зугтаж байхдаа цагдаагийн 102 дуудлага мэдээлэл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маралгоогийн нэг эмэгтэй найз нь тэр машинд суусан бөгөөд тэр машинд жолооч гээд нэг туранхай 20 гаран насны, махлагдуу *******0 орчим насны нэг ах хойд суудал дээр сууж байсан ба *******аяа ах тэр машин дээр очоод юм ярьж байтал жолооч нь та нартай харьцахгүй гээд зиндаа яриад байхаар нь *******аяа ах жолоочийг нь машины цонхоор цээж, нүүр хэсэг рүү нь нэг нэг удаа цохиод байх шиг байсан. Тэгээд тэр машин шууд хөдлөөд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5722 дугаартай: “...Т.*******ий биед баруун шууны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-*******1-*******2 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-5*******-80 дугаар хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-88 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.*******аяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Л.*******аяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Л.*******аяа нь 2022 оны 04 дүгээр сарын 1*******-наас 14-нд шилжих шөнийн 0******* цагийн үед ******* дүүргийн ******* дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын автобусны буудлын орчим үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч Т.*******ий эрх чөлөөнд халдаж, улмаар ир үзүүртэй зүйлээр хатгаж, түүний эрүүл мэндэд баруун шууны хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Т.*******, гэрч Б.Энхсайхан нарын мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.*******аяагийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5722 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Т.*******ий эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.*******аяагийн гэм буруутай үйлдлээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******аяа нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.*******аяагийн бусдыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч Л.*******аяагийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.*******ий эрүүл мэндэд баруун шууны хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5722 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Т.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх ба түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.*******аяад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон *******0 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах” дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Л.*******аяа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд хоёр удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж, олдсон өдрөөс нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан бөгөөд түүнийг 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олж тогтоон Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Л.*******аяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Л.*******аяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Л.*******аяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.*******аяа нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт *******0 /гуч/ хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 240 цагийг хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.*******аяа *******0 /гуч/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1******* дугаар зүйлийн 1, 4, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2, *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******аагийн *******аяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Л.*******аяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******аяагийн цагдан хоригдсон *******0 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, ял эдэлсэнд тооцсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******аяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч Т.******* өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.*******аяагаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА