Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0307/э |
Дугаар | 2022/ШЦТ/309 |
Огноо | 2022-09-30 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Б.Сарантуяа
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000344 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг “******* ” гэх газарт иргэн эзэмшлийн “ ” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг гараараа цохиж хагалж гэмтээсний улмаас 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед би гэрээсээ гараад урд зүгт чиглэн өөрийн маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад хониндоо ганцаараа явсан. Тус сумын 3 дугаар багийн нутаг “******* ” гэх газарт явж байхад манай хөрш эзэмшлийн дунд гарын жийп машин явж байгаа харагдсан. Тэгээд би хонио эргүүлчихээд гэр лүүгээ буцаад явж байхад өөдөөс нэг машин ирснээ миний машины урдаас тулаад зогссон. Би буугаад машинаа харахад урд хэсэгт эвдрэл учраагүй байсан. Уг машин нь манай хөрш машин байсан бөгөөд түүний машиныг эхнэр ******* нь жолоодоод хажууд нь суугаад ардаа болон өөр нэг танихгүй хүн суулгасан байсан. Миний ажигласнаар , *******, болон сумын залуу дөрвүүлээ согтуу байдалтай байсан. ******* бид хоёрын хувьд харилцаа муутай, урьд нь бэлчээрээс болж маргаж байсан удаатай. ...******* миний машиныг нэг удаа тойроод миний машины түлхүүрийг авах гэж дайраад байсан. Тэрээр над руу хэрүүл маргаан хийж дайраад нулимаад байхаар нь түүнтэй хамт явсан залууст “энийгээ аваад яв” гэж хэлсэн. Тэгтэл ******* гүйж ирээд миний машины урд талын салхины шилийг гараараа хоёр удаа цохиод хагалсан. Тухайн үед тэрээр гарынхаа атганд ямар нэг зүйл барьсан эсэхийг мэдэхгүй байна. Би д хандаж эхнэрээ аваад яв гэсэн чинь надтай бас маргаад байсан...” гэжээ. /хх-ийн 16-17/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ******* бид дөрөв тээврийн хэрэгсэлтэй хонийг нь харахаар очиход ахын хонь байсан. ******* эгч машинаас буугаад ах тэр хоёр малын бэлчээрээс болж маргалдаад ах ******* эгчийг цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгтэл ******* эгч ахын машины урд талын салхины шилийг гараараа цохиход шил нь цуурсан...” гэжээ. /хх-ийн 22-23/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай эхнэр ******* ахын машины шилийг зангидсан гараараа цохиход урд талын салхины шил нь хагарсан...” гэжээ. /хх- ийн 25-26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот “ биед зүүн доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* гэх газарт бэлчиж байсан манай хонийг туугаад холдуулсан. Тэгэхээр нь би очоод битгий хонь туугаад бай гэхэд ах энэ ******* гэх газарт манай хонь бэлчинэ гэж хэлсэн. Ингээд би таны бэлчээр биш гэж хэлээд маргаан болж намайг түрүүлж өшиглөөд нүүр хэсэгт маажихаар нь уурандаа тээврийн хэрэгслийнх нь урд талын салхины шилийг гараараа цохисон чинь шил нь хагарахаар нь ахиж нэг удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 52-53/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40128 тоот тайлан /хх-ийн 28-29/
Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 34/
амбулаториор эмчлүүлэгдсийн картын хуулбар /хх-ийн 35-36/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 568 тоот дүгнэлт /хх-ийн 38-39/
аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 43/
*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 59-60/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/
*******гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Шарайд овогт ******* ******* нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* ” гэх газарт хохирогч эзэмшлийн маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг гараараа цохиж хагалсны улмаас 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...таны бэлчээр биш гэж хэлээд маргаан болж намайг түрүүлж өшиглөөд нүүр хэсэгт маажихаар нь би уурандаа тээврийн хэрэгслийнх нь урд талын салхины шилийг гараараа цохисон чинь шил нь хагарахаар нь ахиж нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...******* гүйж ирээд миний машины урд талын салхины шилийг гараараа хоёр удаа цохиод хагалсан. Тухайн үед тэрээр гарынхаа атганд ямар нэг зүйл барьсан эсэхийг мэдэхгүй байна. Би д хандаж эхнэрээ аваад яв гэсэн чинь надтай бас маргаад байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ий “...******* эгч машинаас буугаад ах тэр хоёр малын бэлчээрээс болж маргалдаад ах ******* эгчийг цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгтэл ******* эгч ахын машины урд талын салхины шилийг гараараа цохиход шил нь цуурсан...” гэх, гэрч А. “...манай эхнэр ******* ахын машины шилийг зангидсан гараараа цохиход урд талын салхины шил нь хагарсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 40128 тоот тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан гэм хорын хохиролд 460,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэх болон тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээ тогтоолгохоор 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумаас Хэрлэн суманд ирсэн шатахууны зардал 73,700 төгрөгийн, эмчилгээ оношилгооны төлбөр 46,000 төгрөгийн, нийт 119,700 төгрөгийн гэм хорын хохирлын баримтыг гаргаж өгсөн байхаас гадна тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон хохирол 340,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй талаар мэдүүлэг өгсөн байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч гэм хорын хохиролд нэхэмжилсэн 459,700 төгрөгийн хохирлыг барагдуулсан учраас энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүх хуралдаанд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцсон өмгөөлөгч Ө.Батболдын хохирлын талаар гаргасан “...хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон 459,700 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* өмгөөлөгч надаар дамжуулан барагдуулсан. Гэхдээ хохирогч цаашид хохирол нэхэмжлэх учраас энэхүү эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч т 460,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА