Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0261/Э |
Дугаар | 2022/ШЦТ/264 |
Огноо | 2022-09-29 |
Зүйл хэсэг | 10.1.2.1., |
Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Д.Отгонбаатар, А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Иргэдийн төлөөлөгч *****************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2138000000604 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давааны хөндий” гэх газарт хохирогч *****************гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амь хохирогч *****************нь *****************“архи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар *****************нь хохирогчийн биеийн цээжний зүүн дээд эгмийн дунд доод хэсэгт 2,5 см хэмжээтэй 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давааны хөндий” гэх газарт хохирогч *****************гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амь хохирогч *****************нь *****************“архи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар *****************нь хохирогчийн биеийн цээжний зүүн дээд эгмийн дунд доод хэсэгт 2,5 см хэмжээтэй 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000604 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байх намайг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байж байхад манай хамаатны Билгүүн над луу гар утсаар залгаад Их-Уул сумын асгат 3-р баг ***************** ахын гэрт очиход идэшний үхэр гаргаж хот руу өгч явуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр Их-Уул сумын асгат 3 дугаар багт байх нагац ах *****************, амь хохирогч Түмэнтөгс нарын гэрт ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 12 цагийн үед би ганцаараа машинтай явж тариалан сумын зүлэгт нэртэй дэлгүүр орж 0.75 граммын ерөөл архи 1 шил, 100 граммын ерөөл архи 2 шил, 2 литрийн /нэрийг нь санахгүй байна/ пиво 1 ширхгийг аваад хөдөө гэр лүү явсан. Би нагац ах *****************ийн гэрт нагац ах амь хохирогч ***************** хамт үлдсэн. *****************, ***************** ах хоёрыг явахад архи жоохон үлдсэн байсан. Уг үлдсэн архийг би нагац ах амь хохирогч Түмэнтөгстэй хувааж уусан. Архи дууссаны дараа амь хохирогч Түмэнтөгс ах надад хандаж чи нөгөө шилэнд байсан архиа гаргаад ирээч гэж надад хэлсэн. Би өө яах юм бэ, маргааш ууя гэж хэлтэл амь хохирогч Түмэнтөгс ах чи юун сүртэй юм, хоёрын хооронд жоохон юм. Би тухайн үед дуугай байж байтал амь хохирогч Түмэнтөгс дахиад надаас нэхээд байсан. Тэр үед миний уур хүрч гал тогооны тавилга дээр савтай чанасан махан дотор байсан хөх өнгийн хуванцар иштэй хутгийг авч ***************** цээжний зүүн дээд хэсэг буюу зүүн эгмийн доод хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгтэл амь хохирогч Түмэнтөгс ахын цээжнээс нь цус цацраад миний өмсөж байсан цагаан зурагтай хар өнгийн подволк цус болсон. Би айсандаа хутгийг хажууд нь тавьж угаалтуурт гараа угаачхаад саахалт айл Гантулгын гэр лүү очсон. ***************** ахын гэрт ороод гэрт байсан хүмүүс Түмэнтөгс ах өөрийгөө алчихлаа гэж хэлсэн. Тэгтэл ***************** ахын хүү *****************түүний эхнэр Мийгаа бид гурав буцаж амь хохирогч Түмэнтөгс ах дээр ирсэн. Тэгээд *****************амь хохирогч ***************** хүзүүний судас дээр дарж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн...Тэгээд би урагшаа явъя гэж бодоод босоход намайг түлхэхээр нь сэтгэл санаа давчдаад ийм үйлдэл хийсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 24-30-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 31-35-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 36-38-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 102-103-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад санал хүсэлт байхгүй. Бид нар ах дүүсээрээ бүгдээрээ ярилцаад намайг төлөөлөгч оролцуулахаар шийдсэн юм. ...Дараа нь тэнд байсан дүү *****************, Түмэнбаяр нараас болсон асуудлын талаар сонссон, архи дарс ууцгааж байгаад маргалдаад ийм асуудал болсон байна гэсэн ойлголттой байгаа. Би эцэг эхээс 10-уулаа юм. Түмэнтөгс хамгийн бага дүү юм. Би айлын том ах нь дээрээ нэг эгчтэй юм. Тэр эгч маань Улаанбаатар хотод байдаг. *****************бол миний доод талын эмэгтэй дүү Энх-Амгалангийн төрсөн хүү нь байгаа юм. Миний хувьд нагац дүү болно. ... архи согтууруулах ундааны хэрэглэдэг, архи уухаараа жаахан догшин ширүүн, зантай, эрүүлдээ бол хүний үгнээс гарахгүй, төлөв даруу байдаг хүн байсан. Тамхи татдаггүй, их нямбай хүн байсан. ... согтуудаа л маргалдаад байгаа харагддаг. Би ч согтуу хүмүүс архиныхаа халуунд тэгж байгаа биз гэж боддог байсан. Маргааш нь эрүүл болоод ах дүү гээд л сайхан явцгааж байдаг байсан. *****************том болоод сүүлийн 3 жил хөдөө бараг очоогүй, Мөрөнд ээж аавтайгаа байсан. Сая энэ хэрэг асуудал болох үеэр идэш хийлцэх гэж очсон юм байна лээ. Надад нэмж шалгуулах зүйл гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шалгаад хариуцлага юм хүлээлгээд шийдвэрлэх байхаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 50-51-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 сарын 19-ний өдөр гэртээ байж байтал манайд саахалт айлын Түмэнтөгс гэдэг хүний эгчийнх хүү ***************** гэх залуу ирээд Түмэнтөгс ах өөрийгөө хутгалчихлаа, одоо бараг үхчихсэн байхаа гээд нилээн сандарсан байдалтай амьсгаадчихсан орж ирсэн. Тэгээд манайхаас доод талд байдаг манай аавынх руу орж болсон үйл явдлаа хэлсэн байхаа. *****************ын төрсөн ах ***************** гэдэг хүн унтаж байсан. ***************** сэрээх гээд дуудахад ***************** ах сэрэхгүй байсан. ***************** манайд очиход ойролцоогоор харуй бүрий болж байсан. Ер нь 19:00 цаг орчимд манайд ирсэн. Би цаг хараагүй. Тэгээд *****************ыг дагуулаад эхнэр бид хоёр Түмэнтөгс ахынд ирэхэд байшин дотроо зуухныхаа хажууд дээш харсан байрлалтай хэвтэж байсан. Дөхөж хөдөлгөөнгүй байсан. Ямар нэгэн дуу авиа ч гаргахгүй байсан. Байшин дотор шалаар дүүрэн цус гоожсон, талийгаачийн хажууд 40 литрийн бетоны хажууд цус болсон хутга байсан. Тэгээд л манай эхнэр гэрийнхээ утсаар Их-Уул сум руу залгаж түргэн дуудсан. ...***************** байшинд ороод ширээний хажууд байх сандал дээр суугаад өөрийгөө ингэчихлээ гэж хэлсэн. Өөр юм дуугараагүй суугаад байсан. ...Талийгаач Түмэнтөгс өчигдөр 16 цагийн орчимд ирэхэд *****************, *****************, нарын хамт ерөөл нэртэй архи уугаад сууцгааж байсан. ...***************** ах бол шууд орж ирээд манай зуухны хажуу руу хэвтээд унтсан нилээн согтсон байсан. Аав ***************** бас халамцуу байсан. ***************** сүүлд ирэхдээ бас л согтуу гуйвж дайвж ирсэн. ...Памбага нэг бол Цогоо л гээд байдаг юм. ***************** гэдэг юм байх гэж бодоод л тэгж нэр хэлж мэдүүлсэн. ...Мөн байна. Тэрнээс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-60, 62-р хуудас),
Гэрч Х.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би саахалт айлын Түмэнтөгс гэдэг ахынд 2021 оны 11 сарын 19-ны өдөр 15-16 цагийн үед ирэхэд Түмэнтөгс ах *****************, *****************, ***************** нарын хамт архи уугаад сууж байсан. Тэд нар ямар нэгэн байдлаар маргалдсан зүйлгүй юм. Ярьцгаагаад архи уугаад сууж байсан. ...18 цаг өнгөрч байхад юм болов уу харуй бүрий болсон байхад ***************** манайд согтуу орж ирээд Түмэнтөгс ах өөрийгөө хорлоод өнгөрчихлөө гэж ярьсан. Та юу яриад байгаа юм гэхэд нээрэн, ***************** ах хаана байна гэж асуусан. Нөхөр *****************бид хоёр *****************ыг дагаад ирж үзэхэд Түмэнтөгс ах байшин дотор байх зуухныхаа хажуу талд дээш харсан байдалтай, ямар ч хөдөлгөөнгүй, дуугарахгүй хэвтэж байсан. Гэрийн шалан дээгүүр нь нул цус гоожсон байдалтай байсан. Баруун гарыг нь саарал даавуугаар ороосон маягтай байсан. Талийгаачийн зүүн гар талд шалан дээр хутга байсан. Орой дуудахаар нь Түмэнтөгс ахынд юу болсныг мэдэхээр очиход дээгүүрээ хар куртик ч юм шиг, нэхий ч юм шиг хувцастай, дотуураа улаан хүрэн өнгийн фудболктой, хөх өнгийн жинсэн өмдтэй байсан. Тэгээд манай нөхрөөс тэлээ байна уу ахын дүү, уяа ч байсан хамаагүй өгчих гээд байхаар нь байхгүй байхгүй гээд хэлсэн чинь дуугүй болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 64-66, 68-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би байшинд ороход Түмэнтөгс зуухныхаа хажуу талд дээш харж хэвтсэн байдалтай хөдөлгөөнгүй, дуу чимээгүй байсан. Би дөхөж очоод судсыг нь барьж үзэхэд зогссон байсан бөгөөд бага зэргийн хөшилт явагдсан нас барсан байсан. ...Намайг үзлэг хийж байхад Памбага гэж дууддаг жижиг биетэй бор залуу байшинд ороод ирчихсэн зогсож байсан. ...Памбага гэх залуу талийгаач Түмэнтөгс хоёр архи уугаад байшиндаа үлдсэн. Памбага нь Түмэнтөгсийг өөрийгөө хутгалчихсан гэж хэлсэн л гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-71-р хуудас),
Гэрч Д.*****************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байшинд Түмэнтөгс, нагац дүү *****************нар 10 цагийн орчимд үлдсэн. *****************10 цагийн орчимд УАЗ машиныг унаад Гантулгынд очсон. Би Цогтбаатараас чи хаачих гэж байгаа юм гэхэд ричак хугарчихлаа гэхээр нь би төмөр орлуулж хийж өгсөн. Тэгээд одоо наад машинаа аваачиж тавь гэж хэлсэн чинь шууд уруудаад давхиад явсан. Тэгээд 15:00 цаг өнгөрч байхад бараг 16 цагийн үед юм уу, *****************ирсэн. *****************Зүлэгт орж архи авсан гэсээр 2 шил ерөөл архи барьж орж ирсэн. Тэр архийг манайд ирсэн байсан *****************, Цогтбаатар, миний төрсөн дүү Түмэнтөгс бид дөрөв хувааж уусан. Сүүлийн нэг шил архинаас уулцаж байгаад дуусаагүй байхад ***************** харилаа гээд гараад явсан. Би *****************Түмэнтөгс хоёрыг согтуурхаад маргалдах гээд байхаар нь Гантулгынд очиж унтъя гэж бодоод араас нь гарч явсан. Би гарахдаа Түмэнтөгсийг түлээгээ оруулаарай, Цогтбаатарыг ч одоо унтаарай гэчхээд гарсан. ...Түмэнтөгс *****************нар маргалдах гээд агсамнаад байхаар нь хэрүүл зодоонд өртөхөөс айгаад зугтсан юм. Би энэ хоёрыг зодолдоод унавал алийг нь ч хүч хүргэхгүй болохоор айл руу хэрүүл зодоон болохоос нь өмнө явсан. ...Тэгээд багийн эмчтэй хамт байшиндаа ороход зуухны хажуу талд Түмэнтөгс цусандаа хутгалдчихсан дээш харсан байдалтай хэвтэж байсан. Цэнхэр иштэй том хутга хажууд нь байсан. ...Архинаас болж маргалдаад байсан уух гээд байгаа юм уу, архи өгөхгүй гээд байгаа юм уу нэг тиймэрхүү л юм ярьж маргаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 73-75, 77, 98-99-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид 4 *****************д тэрийгээ уугаад нэг шил архи нь дуусаад үлдсэн нэг шил архийг жаахан уулцаж байгаад дуусаагүй явсан. Тухайн үед ***************** бид хоёр манай руу алхаж явсан бөгөөд гэртээ хариад би унтсан дахиж ирээгүй. Түмэнтөгс Цогтоо буюу *****************хоёр үлдсэн гэртээ сууж үлдсэн. Тэр хоёр ***************** бид хоёрыг гарахад өрөөний голд дорож дээр тавьсан жижиг шар ширээний 2 талд өөд өөдөөсөө хараад сууж байсан. Би гэртээ унтаж байтал орой цагдаа Буяннэмэх очиж гэрээс намайг авч ирсэн. ...Бор өмдтэй, зэгэл сааралдуу юүдэнтэй цамцтай сууж байсан. Гутлыг нь бол анзаараагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 79-80-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр Их-Уул сумын төвд Баднаанямбуу гэдэг хамаатны айлдаа байсан. Би идэш хийх үеэр буюу хэрэг асуудал болохоос бараг 1 хоногийн өмнө ***************** ахынд байсан. Тэгэхдээ цус нөжөө гоожуулж гарын алчуурт арчсан энэ тэр асуудлаа санахгүй байна. Гэхдээ гараа угаагаад гарын алчуур энэ тэрд нүүр гараа арчиж л байсан. Тэр үед цус энэ тэр гарч алчуурт наалдсан байж болох юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83, 85-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Их-Уул суманд очиж 2-3 хоноод буцсан. Намайг явснаас гурав хоногийн дараа *****************ах нас барсан асуудал болсон. Тэнд идэш хийлцэхэд хамраас цус гарсан асуудал үүссэн тэр цусаа алчуурт арчсан байж болох юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 88-89-р хуудас),
Шинжээч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Алга хэсэгт хөлс дааварлаагүй тохиолдолд мөр үүсэхгүй ч байж болно. Мөн гарын мөр үүссэний дараа арчиж арилгасан ч байх боломжтой. Миний тухайд бол гарын мөр байгаа эсэхийг тусгай бодисоор шинжилж үзээд гарын мөр илрэхгүй байна гэдгийг дүгнэж бичсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 135-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтэд:
1. 2. *****************биед зүүн эгмийн доор зүсэгдсэн шарх, зүүн уушги дээд дэлбэнд зүсэгдсэн, зүүн эгмийн доорх артер вен зүсэгдсэн, цээжний хөндий дэх цус гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. *****************биед үүссэн гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байсан.
5. *****************нь цээжний хөндий нэвтэрсэн шархны улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас барсан байна. Үхлийн шалтгаан нь зүүн эгмийн доор зүсэгдсэн шарх, зүүн уушги дээд дэлбэнд зүсэгдсэн, зүүн эгмийн доорх артер вен зүсэгдсэн цээжний хөндий дэх цус зэрэг шинжээр тогтоогдож байна.
6. *****************цуснаас 4,1 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
7. *****************нас бараад 10-12 цаг болсон байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 104-105, 107-108-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 30-ны дөрийн 48 дугаартай дүгнэлтэд:
1. *****************сэтгэцийн өвчингүй.
2. *****************сэтгэцийн хувьд эрүүл.
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч *****************2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж буй гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *****************өмсөж байсан гэх гутлын улны мөртэй тохирч байна.
3. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй өөр бусад хэргийн газраас илрүүлсэн гутлын улны мөртэй тохирохгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 124-126-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч *****************2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар дүгнэлтэд:
дүгнэлт (1-р хх-ийн 131-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч *****************2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр дүгнэлтэд:
1. Шинжилгээнд хүргүүлсэн амь хохирогч *****************гэх бэхжүүлэн хатаасан цус, яллагдагч *****************гэх бэхжүүлэн хатаасан цус зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ, ДНХ-ын тогтоцыг тогтоов.
2. Шинжилгээнд ирүүлсэн хувцас, эд зүйл, дулаарсан цусан мөрүүдээс бэхжүүлэн авсан биологийн дээжүүд зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Дээрх хувцас, эд зүйл 1-8 хүртэл дугаарласан цусан мөрүүдээс бэхжүүлэн авсан биологийн дээжүүд дээр цус илэрсэн.
4. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн даавуу, ногоон өнгийн судалтай даавуу, юүдэнтэй цамц, хар өнгийн цамц, ногоон өнгийн судалтай цамц, хар хөх өнгийн футболка, бор өнгийн даавуун өмд, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, №1, 8 гэж дугаарласан хивсэнцэрийн хэсэг, №3, 4, 5, 6, 7, 10, 11 гэж дугаарлан ирүүлсэн марль, №2, 12, 13 гэж дугаарлан ирүүлсэн хөвөнтэй савх дээр ирлэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч *****************гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, яллагдагч *****************гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 141-143, 146-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч *****************2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2429 дугаар дүгнэлтэд:
1. Шинжилгээнд хүргүүлсэн Э.Билгүүн, Н.Мягмарсүрэн, Д.Түмэнбаяр, П.Энхтөр, Д.***************** нарын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ, ДНХ-ийн тогтоцыг тогтоов.
2. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай шинжилгээгээр тогтоосон гарын алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо *****************гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
3. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай шинжилгээгээр тогтоосон гарын алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Э.Билгүүн, Н.Мягмарсүрэн, ************ Д.***************** нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 179-180, 182-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 2-4-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000604 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгч ***************** нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************хүний амь насыг хохироосон гэм буруутай байна...” гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давааны хөндий” гэх газарт хохирогч *****************гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амь хохирогч *****************нь *****************“архи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар *****************нь хохирогчийн биеийн цээжний зүүн дээд эгэмний дунд доод хэсэгт 2,5 см хэмжээтэй 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 24-30-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 31-35-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 36-38-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 102-103-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************(1-р хх-ийн 50-51-р хуудас), гэрч *****************(1-р хх-ийн 58-60, 62-р хуудас), гэрч Х.Мягмарсүрэнгийн (1-р хх-ийн 64-66, 68-р хуудас), гэрч *****************(1-р хх-ийн 70-71-р хуудас), гэрч Д.*****************ийн (1-р хх-ийн 73-75, 77, 98-99-р хуудас), гэрч *****************(1-р хх-ийн 79-80-р хуудас), гэрч *****************(1-р хх-ийн 82-83, 85-р хуудас), гэрч *****************(1-р хх-ийн 88-89-р хуудас), шинжээч *****************(1-р хх-ийн 135-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсэн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 104-105, 107-108-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 30-ны дөрийн 48 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 115-117-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч *****************2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар дүгнэлт (1-р хх-ийн 124-126-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч *****************2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар дүгнэлт (1-р хх-ийн 131-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч *****************2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр дүгнэлт (1-р хх-ийн 141-143, 146-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч *****************2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2429 дугаар дүгнэлт (1-р хх-ийн 179-180, 182-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч *****************шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түргэн ууртай, уурласан үедээ бие барьдаггүй зан чанар зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь *****************амь насыг хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол нэхэмжлээгүй хэдий ч оршуулгатай холбогдон гарсан зардал болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 4-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *****************нь ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 313 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2138000000604 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Columbia гэсэн бичигтэй энгэр хэсэг цахилгаантай задгай хар өнгийн цамц 1 ширхэг, өмсгөл нь тодорхойгүй хөндлөн судалтай, урд хэсэг цахилгаантай задгай ногоон эрээн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, десантен ногоон оруулгатай гутал хос 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цайвар ягаан өнгийн даавуу 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ажлын хэсэг нь 17 см бариул хэсэг 10 см нийт урт 27 см цагаан цэнхэр өнгийн бариултай хутга 1 ширхэг, 40x27 см хэмжээтэй хиртэж цус мэт зүйлээр бохирлогдсон босоо ногоон өнгийн судалтай, саарал даавуу 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн өмд 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хажуу талаараа цагаан өнгийн канттай, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цагаан шаргал өнгийн алчуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон, урд энгэртээ maesrati гэсэн бичиглэл бүхий фудболк 1 ширхэг, үдээстэй хар өнгийн гутал хос 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000604 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************ыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************цагдан хоригдсон 313 (гурван зуун арван гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 2138000000604 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Columbia гэсэн бичигтэй энгэр хэсэг цахилгаантай задгай хар өнгийн цамц 1 ширхэг, өмсгөл нь тодорхойгүй хөндлөн судалтай, урд хэсэг цахилгаантай задгай ногоон эрээн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, десантен ногоон оруулгатай гутал хос 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цайвар ягаан өнгийн даавуу 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ажлын хэсэг нь 17 см бариул хэсэг 10 см нийт урт 27 см цагаан цэнхэр өнгийн бариултай хутга 1 ширхэг, 40x27 см хэмжээтэй хиртэж цус мэт зүйлээр бохирлогдсон босоо ногоон өнгийн судалтай, саарал даавуу 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн өмд 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хажуу талаараа цагаан өнгийн канттай, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цагаан шаргал өнгийн алчуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон, урд энгэртээ maesrati гэсэн бичиглэл бүхий фудболк 1 ширхэг, үдээстэй хар өнгийн гутал хос 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2138000000604 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************нь оршуулгатай холбогдон гарсан зардал болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****************нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
А.ДӨЛГӨӨН