| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0273/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/267 |
| Огноо | 2022-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2238000000540 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Наран эх” байрны подвалд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *****************зодолдож гарыг нь архины хагарсан шилээр зүсэж биед нь зүүн шуу, баруун шилбэнд шарх, зүүн шилбэ, нуруу цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Наран эх” байрны подвалд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *****************зодолдож гарыг нь архины хагарсан шилээр зүсэж биед нь зүүн шуу, баруун шилбэнд шарх, зүүн шилбэ, нуруу цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000540 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Наранбаатартай согтуурсан үедээ зодолдсон. Ингэх явцдаа ***************** гэмтээсэн. Би ***************** уучлалт гуйж эвлэрсэн, эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-12-р хуудас),
Хохирогч ***************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Эрдэнэбаярт хандаж чи яахаараа хаа явсан газраа ингэж хэрүүл маргаан үүсгэж байдаг юм гэж хэлсэн. Тэгтэл над руу дайраад байхаар нь би урдаас нь бас хэрэлдэж маргалдсан чинь Эрдэнэбаяр миний ах эгч нар цагдаа, ална, та нар надад нөлөөлөхгүй шүү энэ тэр гээд байсан. Тэгж маргалдаж байгаад Эрдэнэбаяр гараад явчихсан. Тэгээд буцаж орж ирэхдээ архины шил хагалчихсан барьж орж ирээд над руу дайрахаар нь би биеэ хамгаалах гэж ноцолдоод зүүн гарын бугуйн дотор тал, баруун өвдөг зэргээ зүсүүлсэн. Тэгээд миний цус гоожоод эхэлсэн Эрдэнэбаяр зугтаад гараад явчихсан. Тэгтэл манай Баднаанямбуу, Батцогт нар миний гарыг тэлээгээр боож цус алдахыг багасгасан. Тэгээгүй бол миний цус бүр олгойдоод гоожоод байсан. Тэгээд манай эхнэр эмнэлэг цагдаа дуудчихаад сууж байтал Эрдэнэбаяр буцаж орж ирээд надаас уучлалт гуйгаад байсан. Тэгээд уучлалт гуйгаад сууж байтал цагдаа орж ирсэн. Маргаан юунаас болсон гэхлээр Эрдэнэбаяр манай хоёр хуурай дүүг барилга дээр ажиллуулна гээд дагуулж өнгөрсөн жил ажил хийлгэж байгаад цалин мөнгийг нь өгөөгүй байсан. Би сая ууж байхдаа тэр асуудлыг нь сөхөж яриад чи яагаад тэр хоёрт цалин мөнгийг нь өгөөгүй юм бэ гэсэн чинь л уурлаад над руу хэл амаар дайрч доромжлоод маргаан болсон. Эрдэнэбаяр над руу чи намайг энд үнэндээ барж идэхгүй шүү, миний ах эгч нар цагдаа та нар яах юм гээд шил барьчхаад дайраад толгой тархи руу нэлээн хэд цохисон...Надад гомдол санал байхгүй. Бид хоёр хамт ажилладаг болохоор хоорондоо тохирсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 18-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн орой Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах Наран эх байрны подвалд ирээд байж байтал Наранбаатар, Эрдэнэбаяр хоёр ажлын талаар ярьж маргалдсанаас болж подвал дотроо зодолдсон. Би өөрөө ч согтуу байсан болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Наранбаатарын гарыг Эрдэнэбаяр шилээр зүсээд гараад зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),
Гэрч ***************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай бригадын залуучууд архи уугаад түрээсэлж байдаг подвалын байрандаа ирээд бригадын дарга **********************************хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хоёр хэн хэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн халамцуу байсан. Бид нар байж байтал нэг мэдсэн чинь л маргалдаад эхэлчихсэн. Өдөр архи ууж байхдаа *****************Эрдэнэбаярт чи манай 2 дүүгийн цалинг өгөөгүй байна лээ энэ тэр гэсэн юм яриад байсан. Тэрнээс болсон байж магадгүй юм. Тэр хоёр маргалдаж байгаад барилцаж аваад хоорондоо ганц хоёр цохилцсон. Тэгэхээр нь би дундуур орж салгасан. Тэгээд цаад талын өрөө рүү орсон. Тэгээд байж байтал орилоон болоод чимээ гарахаар нь наашаа гараад ирсэн чинь Наранбаатарын гараас цус гоожсон байсан. Шалан дээгүүр архины шилний хагархай байсан. Эрдэнэбаяр намайг цаад өрөөнөөс гарч ирээд юу болж байгаа юм гэсэн чинь шууд гараад явчихсан. Би араас нь хөөгөөд гарсан чинь цаашаа зам гараад зугтаачихсан. Би буцаж орж ирээд юу болсон юм гэхэд Эрдэнэбаяр гар шилээр зүсчхээд гараад явчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 430 дугаартай дүгнэлтэд:
1. ***************** биед зүүн шуу, баруун шилбэнд шарх, зүүн шилбэ, нуруу цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хагархай шилээр зүсэхэд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтлүүд нэг цаг хугацаанд хэрэг болсон гэх 2022.07.30-нд үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой.
4. ***************** биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шарх нь тусдаа бусад зулгаралт нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 27-р хуудас),
Хохирогч *****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 47-48-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 35-42-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000540 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Наран эх” байрны подвалд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *****************зодолдож гарыг нь архины хагарсан шилээр зүсэж биед нь зүүн шуу, баруун шилбэнд шарх, зүүн шилбэ, нуруу цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ***************** (хх-ийн 15-16, 18-р хуудас), гэрч *****************(хх-ийн 20-р хуудас), гэрч ***************** (хх-ийн 24-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-12-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 430 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-р хуудас),
Хохирогч *****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 47-48-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч ***************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч *****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 47-48-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар гэм буруутай тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 36-42-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *****************нь 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000540 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** 1,350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2238000000540 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР