Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/266

 

 

 

      

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 2238000000544  дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****************нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 21 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Есөн-Эрдэнэ нэртэй дэлгүүрийн хойд уулзвар дээр 63-96 ХӨҮ улсын дугаартай тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийг зөрчиж улсын дугааргүй мустанг загварын мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч *****************эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *****************нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 21 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Есөн-Эрдэнэ нэртэй дэлгүүрийн хойд уулзвар дээр 63-96 ХӨҮ улсын дугаартай тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийг зөрчиж улсын дугааргүй мустанг загварын мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч *****************эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000544 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хөдлөөд чигээрээ уулзвар нэвтрээд уулзварыг өнгөрөх гэж байтал доороос мотоцикл гэнэт гарч ирээд миний машины урд хамар хэсгийг хажуу талаараа мөргөсөн... Хохирогч *****************1,500,000 төгрөгийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-14-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-20-р хуудас),

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*****************, *****************бид гурав хамтдаа *****************мотоцикл дээр суугаад гэр лүү харихаар Мөрөн сумын 9 дүгээр хорооны засмал замаар ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүг рүү явж байгаад уулзвар нэвтрээд яг чигээрээ гарах гэж байтал зүүн талаас буюу туслах замаас цагаан өнгийн суудлын машин бид нарыг мөргөсөн. Осол болсны дараа цагдаа болон эмнэлэг ирсэн. ***************** бид хоёрыг эмнэлгийн машин аваад явсан. Намайг өглөө эмнэлгээс эмчлүүлэх шаардлагагүй гээд гаргасан. Туслах замаас уулзвар луу орж ирж байгаа машин бид нарыг харалгүй орж ирснээс болсон гэж бодож байна. Бид нар гол замаар явж байсан юм...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),

Хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*****************, *****************бид гурав Мөрөн сумын 9 дүгээр хорооны засмал замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй өнгөрч явж байтал Есөн-Эрдэнэ дэлгүүрийн хойд уулзвараар чигээрээ хойшоо явах үед буюу уулзвар яг нэвтрэх үед ертөнцийн зүгээр баруун талаас буюу туслах замаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл орж ирээд мөргөж, осол гаргасан. Би замын зорчих хэсэг дээр унаад босох гэтэл хөлөө даахгүй байсан. Харин Доржпүрэв явган хүний гарц дээр сууж байсан....Манай хамаатны ах Лхагвасүрэнгийн эзэмшлийн мотоцикл юм. Осол болох үед би жолоодож байсан. Миний ард Буд-Эрдэнэ, түүний ард Доржпүрэв суугаад явж байсан юм. Осол болохоос өмнө би 40 км/ц хурдтай явж байсан. Осол болох үед буюу ертөнцийн зүгээр баруун талаас уулзвар луу орж ирж буй эхний машин доошоогоо эргэсэн. Харин түүний араас намайг мөргөдөг машин шууд чигээрээ ороод ирсэн, орж ирэхийг нь харангуутаа тоормос гишгэсээр байгаад мөргөлдөж, осол гарсан. Би туслах замаас орж ирсэн машины буруу гэж бодож байна...Надад гомдол санал байхгүй. Харин энэ явдлаас болж эмчилгээ,  хагалгаа, эм тарианы зардал гэж нийт 1,500,000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-32-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр *****************өөрийнхөө эзэмшлийн 6396 ХӨҮ улсын дугаартай, тоёота марк-2 маркийн автомашинаа жолоодоод явж байсан. Соёмбо цогцолбороос гэр рүүгээ буцаад явж байх замд буюу Мөрөн сумын 9-р багт байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрийн хойд уулзвар дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд нэвтрэх гээд зогсож байх үед манай машины урд нэг машин зогсож байгаад урагшаагаа эргээд явсан. Харин манай машин дөнгөж хөдлөөд уулзвар нэвтрээд гарч байх үед ертөнцийн зүгээр урд зүгээс ямар ч гэрэл байхгүй, гэнэт хурдтай мотоцикл орж ирсэн. Би харангуутаа орилоход манай нөхөр тоормос гишгээд зогссон, мотоцикл ч ирээд манай машины урд хэсгийг хажуу талаас нь мөргөж, осол гарсан. Тэгээд би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *****************машины хойд талын суудал дээр хүүхдээ тэврээд, мөн би өөрөө ч гэсэн зүүрмэглээд гэр лүүгээ харих гээд явж байтал гэнэт манай машин луу ямар нэгэн зүйл хүчтэй цохиж байгаа чимээ сонсогдохоор нь урагшаагаа харахад *****************машины урд талын цонх хагарсан байсан. Тэгэхээр нь би юу болчихвоо гээд *****************, Э.Пүрэвдулам нараас асуухад “гэрэлгүй мотоцикл ирээд мөргөчихлөө яана аа” гээд байсан. *****************, Э.Пүрэвдулам нар машинаасаа буусан. Би буугаад харах гэтэл миний хаалганы талд мотоцикл тулчихсан хаалга онгойлгох боломжгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө талын хаалгаар буугаад гаднах байдлыг харахад машины зүүн тал руу хаалганаас зайтай нэг залуу зам дээр эвхэрчихсэн хэвтэж байсан. Тэр залуу шууд босонгуутаа замын нөгөө тал руу гараад суучихсан. Харин манай машины урд зам дээр бас нэг залуу хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр *****************, *****************, Балжинням ах нарын хамт зааланд тоглохоор Мөрөн сумын 9-р хороонд 20 цагийн үед уулзсан. Ах нар уулзсаны дараа нэг, нэг лааз пиво ууцгаагаад байсан. Би бол уугаагүй. Бид нар зааланд тоглох гэхэд заал олдоогүй болохоор гэр гэр лүүгээ харьцгаахаар болсон. ***************** ах надад “хоёулаа өглөө ажилдаа цуг явах юм чинь манайд очиж хоноё” гээд би мотоциклийнх нь араар суусан. Харин ***************** ах бас гэр лүүгээ дөхөх гээд миний араар суусан юм. Тэгээд бид гурав Мөрөн сумын 9-р хорооны засмал замаар өгсөөд уулзвар нэвтрэх үед зүүн талаас цагаан өнгийн марк-2 тээврийн хэрэгсэл гарч ирээд бид нартай мөргөлдсөн. Мөргүүлээд бид гурав мотоциклтойгоо замын уулзвар дээр унасан. Би явган хүний зам руу маягтай унасан, унаад би шууд босоход бие хөндүүр байсан. Тэгээд би ***************** ах дээр явж очоод зүгээр үү гэж асуухад “зүүн хөл мултарчих шиг боллоо” гээд босож чадахгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн хэргийн газрын үзлэгт оролцсон. 2022 оны 8-р сарын 07-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад уг дуудлага ирсэн. Тухайн газарт очиход уулзвар нь зохицуулагддаггүй уулзвар бөгөөд гол ба туслах замын тэмдгээр зохицуулагддаг. Хэргийн газарт очиход 6396 ХӨҮ улсын дугаартай, гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл нь туслах замаас орж ирсэн байдалтай, уулзвар дээр хоорондоо мөргөлдсөн байсан. Иймд 63-96 ХӨҮ улсын дугаартай гранд марк-2 тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг уулзвар нь гэрлэн дохионы зохицуулгагүй учраас зохицуулдаггүй уулзварт хамаардаг. Энэ уулзварыг нэвтрэх гол зарчим нь дарааллын тэмдгээр зохицуулагддаг. Уулзвар дээр дарааллын тэмдэг буюу 3.1 /гол зам/, 3.4 /зам тавьж өгнө/ тэмдгүүдийг байрлуулсан байдаг тул ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй замаар явж байгаа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй тул уулзварыг түрүүлж нэвтэрнэ. Харин ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй замаар явж байгаа тээврийн хэрэгсэл нь зам тавьж өгнө. Зам тавьж өгөх гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүй тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-р хуудас),

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн магадалгаа:

1. Жолооч *****************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 2. Жолооч *****************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Жолооч *****************нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх магадалгаа (хх-ийн 55-56-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаартай:

  1. Иргэн *****************биенээс авсан гэх цусанд 0.5 промилли спирт илрэв.
  2. 0.5 промилли гэдэг нь хөнгөн зэргийн согтолтод хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 63-р хуудас),

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 143 дугаартай:

  1. *****************биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй гэх дүгнэлт (хх-ийн 69-р хуудас),

 Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 444 дугаартай:

1. *****************биед зүүн дунд чөмөгний хугарал, зүүн гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Уг гэмтлүүд  нэг цаг хугацаанд хэрэг гарсан гэх 2022 оны 8 дугаар сарын 7-нд үүссэн гэмтэл байх боломжтой.

4. *****************биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба дунд чөмөгний хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад цус хуралт зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 74-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 442 дугаартай дүгнэлтэд:

1. *****************биед хамрын таславчийн муруйлт, баруун нүдний гадна талд баруун хацрын шонтон, баруун гарын алга, зүүн шуу, хоёр өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Уг гэмтлүүд  нэг цаг хугацаанд хэрэг гарсан гэх 2022 оны 8 дугаар сарын 7-нд үүссэн гэмтэл байх боломжтой.

4. *****************биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хамрын таславчийн муруйлт нь тусдаа бусад зулгаралт нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 80-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 441 дугаартай дүгнэлтэд:

1. *****************биед баруун бугалга, хөлийн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Уг гэмтлүүд  нэг цаг хугацаанд хэрэг гарсан гэх 2022 оны 8 дугаар сарын 7-нд үүссэн гэмтэл байх боломжтой.

4. *****************биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

       5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 86-р хуудас),

       Ашид билгүүн ХХК*ний ТХҮ-922/4297 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 95-98-р хуудас),

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 111-115-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000544 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *****************нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 21 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Есөн-Эрдэнэ нэртэй дэлгүүрийн хойд уулзвар дээр 63-96 ХӨҮ улсын дугаартай тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийг зөрчиж улсын дугааргүй мустанг загварын мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч *****************эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-14-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-20-р хуудас),

Хохирогч ***************** (хх-ийн 24-р хуудас), хохирогч *****************(хх-ийн 28-32-р хуудас), иргэний нэхэмжлэгч *****************(хх-ийн 36-37-р хуудас), гэрч *****************(хх-ийн 43-р хуудас), гэрч *****************(хх-ийн 46-р хуудас), насанд хүрээгүй гэрч *****************(хх-ийн 50-р хуудас), гэрч *****************(хх-ийн 52-р хуудас), гэрч *****************(хх-ийн 54-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн магадалгаа (хх-ийн 55-56-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт (хх-ийн 63-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 143 дугаартай гэх дүгнэлт (хх-ийн 69-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 444 дугаартай дүгнэлт (хх-ийн 74-р хуудас),

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 442 дугаартай дүгнэлт (хх-ийн 80-р хуудас),

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 441 дугаартай  дүгнэлт (хх-ийн 86-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-922/4297 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 95-98-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч *****************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч *****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч *****************, иргэний нэхэмжлэгч *****************нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдлаа.

Харин хохирогч ***************** нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Эмчилгээний зардалд: Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 222,900, 242,700 төгрөгийн Е баримтууд (124-125-р хуудас) нийт 465,600 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *****************нь 1,500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч *****************оос 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч *****************олгох нь зүйтэй байна.

Хохирогч ***************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****************оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *****************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 111-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч *****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч *****************нь 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ***************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Эрүүгийн 2238000000544 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *****************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.    

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч *****************од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *****************оос 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *****************олгосугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                      *****************од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн 2238000000544 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч *****************, иргэний нэхэмжлэгч *****************нар нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч ***************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****************оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР