Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Г.Х******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Х*******д холбогдох эрүүгийн 2215000000204 дугаартай, 163/2022/0212/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Г*******ын Х*******, ******* аймаг, ******* суманд 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, ******* хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, *******ы 24-28а тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, 33 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн 20 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Гар утасны худалдаа” дэлгүүрт ******* загварын гар утсыг худалдаж авна, үнийг мобайл банкаар шилжүүлж өгнө гэж хэлж авсан боловч төлбөрийг хийхгүйгээр тухайн дэлгүүрээс гарч явсан зэргээр хохирогч Ч.Пыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 210.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000204 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Х******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн 20 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Гар утасны худалдаа” дэлгүүрт ******* загварын гар утсыг худалдаж авна, үнийг мобайл банкаар шилжүүлж өгнө гэж хэлж авсан боловч төлбөрийг хийхгүйгээр тухайн дэлгүүрээс гарч явсан зэргээр хохирогч Ч.Пыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 210.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:  

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х******* өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Пын өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн 20 дугаар байрны 1-1 тоотод байрлах “Гар утас худалдаа” гэх нэртэй гар утасны дэлгүүртээ утас зараад сууж байсан. Гэтэл 18 цагийн орчимд гаднаас улаан алаг цамцтай, түрүүтэй гуталтай, өндөр, туранхай, бор царайтай, буржгар үстэй залуу орж ирсэн. Уг залуу нь утасны дэлгэцээ шатаачихлаа дэлгэцээ солиулах гэсэн юм хэдэн төгрөг болох вэ? гэж асуусан. Би 180.000 төгрөг болно гэж хэлэхэд уг залуу нь өө ямар үнэтэй юм бэ? гэсэн. Бараг шинэ утас авчихсан нь дээр юм байна гэж хэлээд лангуунд байсан утаснуудыг сонирхоод байсан. ******* загварын гар утас руу заагаад энэ утсыг авъя гэж хэлсэн. Гар утсыг нөгөө залууд гаргаж өгөхөд би сим картаа энэ утсанд чинь хийж байгаад хүн рүү залгаж мөнгө хийлгүүлээд худалдаад авъя гээд өөрийн сим картаа хийсэн. Тэгээд миний зарах гэж байсан утсанд сим картаа хийгээд хүмүүс рүү залгаж мөнгө асуугаад 10 орчим минут дэлгүүрийн сандал дээр суугаад байсан. Тэгээд нэг хүнтэй ярихдаа данс мессежээр явуулчихъя, одоо шилжүүлчих гээд ярьж байснаа данс асуухад нь шилэн дээр бичээтэй байгаа гэхэд тэндээс хараад мессеж бичээд байх шиг байсан. Надаас уг залуу нь ахаа дансны нэр нь хэн гэж гарж ирэх вэ? гэж асуусан. Би шилжүүлж байгаа юм байна гэж бодоод сууж байтал гаднаас өөр үйлчлүүлэгч орж ирсэн. Тэгээд гаднаас орж ирсэн настай эгчид нэгж зараад хариултыг нь өгөх гээд лангууны араар орох хооронд нөгөөх утас авсан залуу алга болчихсон байсан. Би тухайн үедээ гарч гүйгээд араас нь хайсан боловч олоогүй. ******* загварын хар хөх өнгийн гар утас байсан. Уг утсыг би хүнээс өрөндөө авч байсан. Хуучин утас байсан болохоор 210.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан. Би алдсан эд зүйлээ 210.000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бгийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган суманд байхад манай нөхөр Г.Х******* нь над руу залгаад би утасны дэлгэцээ хагалчихлаа шинэ утас авах хэрэгтэй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд 210.000 төгрөгийн үнэтэй утас байна, энэ гар утсыг худалдаж авахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд чи мөнгийг нь явуулчих гээд нэг дансны дугаар хэлэхээр нь би цаасан дээр тэмдэглэж авсан. Би тэр данс руу нь мөнгө шилжүүлэх гэхэд данс буруу байна гэж гарч ирээд байхаар нь нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Удалгүй нөхөр залгахаар нь данс буруу байна гээд байна гэхэд замд явж байна, буцахдаа өгье гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Х*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдөр шиг санагдаж байна. Булган аймгийн төвд байрлах гар утасны дэлгүүрт ороод өөрийн гар утсыг засуулах талаар асуухад 180.000 төгрөг болно гэж байсан. Тэгэхээр нь би засуулахаа болиод шинэ утас авах гээд үзэхэд 210.000 төгрөг болж байсан. Тэгэхээр нь тухайн утсыг авахаар болоод бэлэн мөнгө байхгүй байна дансаа өгчих гэж хэлээд улмаар дансыг нь аваад эхнэртээ явуулсан. Тэгээд гар утсаа аваад гарч хүнтэй утсаар ярьж байтал Хөвсгөл аймаг явах унаа ирээд дуудаад байхаар нь шууд суугаад явсан. Тэгээд Хутаг-Өндөр сумын Уньт гэх газарт явж байхад эхнэр данс буруу байна гэхээр нь гар утасны эзэнтэй холбогдож чадаагүй өнгөрсөн юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд х*******ттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Пын өгсөн мэдүүлэг, гэрч О.Бгийн өгсөн мэдүүлэг, гар утасны зах зээлийн үнэлгээ тогтоосон мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгч Г.Х*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Г.Х******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн 20 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Гар утасны худалдаа” дэлгүүрт ******* загварын гар утсыг худалдаж авна, үнийг мобайл банкаар шилжүүлж өгнө гэж хэлж авсан боловч төлбөрийг хийхгүй, уг дэлгүүрээс гарч явсан санаа зорилгоороо залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Х*******ын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Х*******ын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог х*******ттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Х*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Х*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Пд 210.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.П нь хохиролд гар утасны үнэ 210.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Г.Х******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гар утасны үнэ 210.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Х*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Х*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Х*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Х*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 28-42 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х******* нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, *******ы 24-28а тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Х******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/109 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Х*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Х******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Г*******ын Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Х******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Х******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНБААТАР