Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга            М.Баярмэнд

улсын яллагч                          Н.*******

шүүгдэгч                     Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2223001320151 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* хот, дүүргийн дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******н ******* /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газарт *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, зам тээврийн осол гаргаж улмаас иргэн хохирогч Ц., Д. нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан, мөн хохирогч Ц.*******н амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт хамаарч байна

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц., хохирогч Д., түүний хууль ёсны төлөөлөгч Д. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* овогт *******н ******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газарт *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийг онхолдуулж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Тухайлбал:

Д.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа зам тээврийн осолд орсон талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.ийн “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг өнгөрч байх үед сумаас сумын нутаг хайрхны зүг 2 машинтай хөдөлсөн. Би өөрийн нөхөр *******, хүү ******* болон гурван ач, зээгийн хамт нэг машинд суусан. Тэгээд сумын төвөөс ойролцоогоор 30 гаран километр яваад байж байтал машин гэнэт хазайгаад л явчихсан. Би юу болсныг сайн мэдээгүй, ухаан ортол машин онхолдсон байсан. Тэгээд машинаас буугаад хартал манай нөхөр ухаангүй хэвтэж байсан. Машинаас гурван ач, зээгээ гаргаад байж байтал урд түрүүлээд явж байсан хүмүүс маань ирээд бүгдээрээ сумын төв рүү буцаад явсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 15-16 дахь тал/

насанд хүрээгүй хохирогч Д.ын  “...Би өвөө, эмээ, 2 дүү, ах нарын хамтаар Завхан аймгийн уул руу явж байсан. Машиныг манай ах Намхай жолоодож явсан. Осол болох үед би унтаж байсан бөгөөд нэг мэдэхэд би газарт хэвтчихсэн, машин онхолдсон байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 22-23 дахь тал/

Д.******* зам тээврийн осол гаргасан байсан талаар мэдүүлсэн гэрч Л.ын “... Бид нар өглөө 9 цаг болж байх үед Завхан аймгийн сумаас сумын нутаг хайрхны чиглэлд 2 машинтай хөдөлсөн. Би өөрөө машин бариад урд нь ... гарчихсан 70 км цагийн хурдтай явсан. Намайг толинд харах үед тоос босоод арилах хэмжээний зайтай ард машин явж байсан. Ойролцоогоор 1-2 км зайтай байсан. Тэгээд явж байгаад нэг толиндоо харсан чинь арын машин алга болчихсон байсан. Тэгэхээр нь зогсож бага зэрэг хүлээгээд буцаад урдаас нь хөдөлхөд сумаас ойролцоогоор гаран километрийн зайд ард явсан машин онхолдсон байдалтай байсан. Тэгээд машинаас буугаад очтол амь хохирогч тухайн машины жолоочийн талын дугуйны хажууд ухаангүй ******* ах тэвэрчихсэн сууж байсан. Харин ******* ахын ээж болон хамт явж байсан хүүхдүүд нь  машины хойд талд сууцгааж байсан. Тэгээд бид нар хүмүүсээ аваад эмнэлэг явцгаасан...” гэсэн мэдүүлгээр, /31-32 дахь тал/

Хохирогч нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн, тухайн үед хохирогч ******* нас барсан байсан талаар мэдүүлсэн гэрч О.ийн  “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр цагийн дугаараас “ гэх газарт машин унасан” гэсэн дуудлага ирсэн. Тухайн өдөр би яаралтай тусламжийн жижүүр эмч хийж байсан. Тэгээд би жолоочдоо хэлээд цаг 27 минутын орчимд гараад замдаа явж байтал 3 тусгай дугаараас “Хүнээ аваад ирлээ, яаралтай ирээрэй” гэсэн. Намайг яаралтай тусламжийн өрөөнд орж ирэхэд 57-60 насны эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан ба тухайн хүнийг үзэхэд зүрх цохилохгүй, даралт хэмжигдэхгүй, зүрхний цохилт, гүрээний артерид цохилт мэдрэгдэхгүй байсан. Мөн царай цайсан, гэдэс цардайж томорсон, бие хөрсөн нас барсан байдалтай байсан. Хамт явж байсан эмэгтэй хүүхдийн биеийн байдал сул, амин үзүүлэлт тогтворгүй, эгэм хугарсан, баруун талын ухархайн хонхорт дарахад өвчтэй, хийн чимээтэй, баруун талын цавь, умдаг орчим хөхөрсөн байсан. Тэгээд би эмчилгээ хийж эхэлсэн...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 25-26 дахь тал/

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.*******гийн “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн сумаас өглөө 09 цагийн орчимд хайрхны зүг 2 автомашинтай хөдөлсөн. Миний жолоодож явсан машин дотор аав Ц.*******, ээж Ц. дүүгийн охин Д., өөрийн 2 охин болох  нарын хамт зорчиж явсан. Тэгээд сумаас гараад орчим километр зайтай явж байтал гэнэт замын тойруу хэсэгт баруун тал руугаа хазайгаад шарваж замаас гарч тэр чигтээ уначихсан...” гэсэн мэдүүлгээр, / хэргийн5-7 дахь тал/ хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон актаар тус тус нотлогдсон байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас Д., Ц. нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирч, Ц.*******н амь нас хохирсон болох нь

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 820 дугаартай “...1.Ц.ийн биед баруун талд 3,4,5-р хавирганы далд хугарал, баруун бугалган цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр, / хэргийн 42-43 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 821 дугаартай “...1.Д.ын биед баруун талд аарцаг ясны далд хугарал, баруун эгэмний далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлтээр, /хэргийн 47-48 дахь тал/

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 000000043 дугаартай “...1.Амь хохирогч Ц.*******гийн цогцост: Цээж болон хэвлийн битүү гэмтэл, цээжний олон хавирганы хугарал, уушгины няцрал, цооролт, дэлүү, бөөр, нойр булчирхайн задрал, няцрал, цус хуралт. Цээжний баруун тал, баруун мөр, зүүн таашаан толгой, хэвлийн урд  хэсэг, баруун бугалга, зүүн өвдөг, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт болон цус хуралт, баруун шилбэ ясны ил хугарал гэмтлүүд байна. 2.Амь хохирогч Ц.*******гийн цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна. Нас барсны дараа ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 3.Амь хохирогч Ц.*******гийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо хүнд зүйлээр дарагдах, цохигдох үед үүснэ. 4.Амь хохирогч Ц.*******гийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Ц.******* нь цээж болон хэвлийн олон эрхтний гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна...” гэсэн дүгнэлтээр /хэргийн 51-54 дахь тал/ тус тус нотлогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хээрийн  замд замын нөхцөл байдал тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул саад учирсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсооход шаардлагатай зохистой хугацаанд самбаачилж тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүйгээс болсон нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ******* овогт *******н ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэснийг мөн дүрмийн 12.1 дүгээр зүйлд “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон, хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гаргахад нөлөөлсөн байх боломжтой.гэсэн магадалгаагаар  тогтоогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг  тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохирсон үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27. дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдсан Ц., Д. нарын хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх урьдчилсан нөхцөлийг хангаж байна. Мөн шүүгдэгчид прокурорын сонсгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангын 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  дурдаж, түүнд өмнө авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8  дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д тэнссэн 1 жилийн хугацаанд Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай  

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан  үеэс  шүүгдэгч Д.*******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгчид 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

                    

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.НАНДИНЦЭЦЭГ