Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Э.Эрдэнэбаяр

Шүүгдэгч: Б.Батчөдөр

Шүүгдэгч Б.Батчөдөрийн өмгөөлөгч: В.Удвал

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ханхөхий овогт Эрдэнэбатын Эрдэнэбаяр, Гучин-Уст гурван хайлантай овогт Болдхуягийн Батчөдөр нарт холбогдох 201603000260 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэхэд

           

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10а дугаар байрны 63 тоотод оршин суух, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ханхөхий овогт Эрдэнэбатын Эрдэнэбаяр /РД:ХБ77122513/

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 62б дугаар байрны 74 тоотод оршин суух, “Энхийн төлөө-2” одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Гучин-Уст гурван хайлантай овогт Болдхуягийн Батчөдөр /РД:ЙЭ85020413/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 04 дүгээр сард ганцаараа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэр Хөх-Өндөр уулын энгэр гэх газарт Хүннүгийн үеийн булшийг, мөн давтан үйлдлээр дээрх Хүннүгийн үеийн булшийг 2016 оны 06 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд яллагдагч Б.Батчөдөртэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор ухаж сүйтгэсэн,

 

 Яллагдагч Б.Батчөдөр нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Э.Эрдэнэбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэр Хөх-Өндөр уулын энгэр гэх газарт Хүннүгийн үеийн булшийг ухаж сүйтгэсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэбаярын өгсөн:

 

...Би найз Батчөдөрийн хамт 2016 оны 06 сарын 13-аас 15-ны өдрүүдэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хөх-Өндөр уулын өвөр гэх газарт байх дундад эртний язгууртны булшийг ухсан нь үнэн. Миний хувьд хэргийн зүйл анги болон улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өөрийн санхүүгийн боломжгүй асуудлаас болж өмгөөлөгч авч чадаагүй учраас өөрийгөө чадлынхаа хэмжээнд өмгөөлж, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоно гэж бодож байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батчөдөрийн өгсөн:

 

...2016 оны 06 сарын 13-ны өглөө үүрээр Эрдэнэбаяр бид хоёр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хөх-Өндөр уулын өвөр гэх газрыг зориод булш ухах талаар ярилцсан. Тэгээд бид хоёр хэсгийн төлөөлөгчид баригдаад, мэдүүлэг өгөөд, гадагш явж болохгүй гэсэн баталгаа гаргаж өгөөд явсан. Миний хувьд улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал зөрөлдөхгүй байна гэв.

 

                        201603000260 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Л.Энхцэцэгийн өгсөн:

 

...Уг хэрэг болсны дараа 2016 оны 07 дугаар сарын эхээр тамгын газрын даргаас мэдсэн. Хоёр хүн Бугатын аманд нэг газар ухаж байхад нутгийн хүмүүс мэдээлж манай сумын хэсгийн төлөөлөгч хүмүүсийг нь олж ирсэн байсан. Яг булш ухсан газрын нэрийг нь би мэдэхгүй байна. Өөр энэ хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай суманд Гол мод-2 гэх газар сумын соёлын өвөд бүртгэгдсэн байдаг. Хөх-Өндөр уул Гол мод-2 гэх газар ойролцоо байдаг. Яг Хөх-Өндөр уул соёлын өвөд бүртгэгдсэн зүйл байхгүй. Тэр хавийн газраар их олдвор олдож байсан. Хэрэг болсон газар очиж байгаагүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Гэрч Г.Ууганбаярын өгсөн:

 

...2015 оны 04 дүгээр сард /хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна/ Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг болох Хөх-Өндөр  уулын баруун жалганд пробокс гэдэг машинтай хүн ирчихсэн булш ухаж байсан. Хоёр хоногийн дараа Өндөр-Улаан сумаас ойн байцаагч Түмэнжаргал ирсэн. Тэр булш ухаж байсан хүнийг аваад явсан. Тэгээд би Батболд, Цэвээндорж, сумын ойн байцаагч Түмэнжаргал гэх нэр бүхий 6-н хүн булшийг нь буцааж булсан. 2016 оны 06 дугаар сарын 14-нд өглөө намайг босоход Хөх-Өндөр  уулын баруун жалганд шороо овоолоод  хаячихсан байсан. Тэгээд нэг хүний ажил явдал дээр очоод байж байтал пробокс маркийн машин тэр айлын урдхан талд хээр хоносон байсан. /2015 оны 04 дүгээр сард Хөх-Өндөр  уулийн баруу жалганд байсан булш ухсан машин гэдгийг мэдээгүй./ Надаас тэнд байсан хүмүүс “Энэ юун машин билээ” гэж асуусан. Тэгээд би энэ машин өмнөх жил манай тэнд булш ухсан машин мөн байж магадгүй гэж хэлсэн. Тэр ажил  явдал гарсан айлын охин Засаг даргын тамгын газрын дарга Вандандулам байсан. Вандандулам дарга тэр машин дээр очоод юун хүмүүс гэдгийг асуугаад машиныг нь шалгахад машин дотроос нь хүрз гарч ирсэн. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч, цагдааг дуудсан. Маргааш орой нь сумын хэсгийн төлөөлөгч тэр булшин дээр очиж үзсэн. Хэсгийн төлөөлөгч буцаж явах замд тэр булш ухсан машинтай тааралдсан. Тэр машинтай хамт эргэж ирээд намайг нэг найзтай хамт авч яваад булшыг нь булуулсан. Булшнаас юм гарч ирсэн эсэхийг би хараагүй. Ухсан нүх байсан. Цагдаа машиныг нь шалгаад дотроос нь ямар нэгэн эд зүйл гарч ирээгүй. Манай нутаг эртний булш ихтэй. Яг тэр ухсан газар нь өмнө нь дөрвөлжлөөд чулуу тойруулж тавьсан газар байсан. Би тэр газрыг булш  байна гэж боддог байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн  50-51хуу/

 

Гэрч С.Вандандуламын өгсөн:

 

 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хөх-Өндөр  гэх уулын ойролцоо цагаан өнгийн пробокс маркийн машин явж байсан. Манай нутагт булш бунхан байдаг болохоор би шалгая “юун хүмүүс яваад байгаа” юм бол бол гэж бодоод Хануй багийн Дөрвөлжиний өврийн урд талын бургасанд амраад сууцгааж байхаар нь очсон. Очоод өөргийгөө танилцуулаад “Хаанаас хаа хүрч яваа хүмүүс вэ” гэж асуугаад зургийг нь аваад тэр хоёр хүнийг булш ухах асуудал гаргахгүй шүү явцгаа гэж анхааруулсан. Тэгээд би гэртээ ирээд утсан дээрээ авсан зургаа томруулж хартал хойноос нь багааж нь онгорхой байсан учир зургаа томруулахад хүрз, жоотуу, олс, харагдаж байсан болохоор би Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Мөнхтулгад мэдэгдсэн. Хануй  багийн Хөх-Өндөр ууланд сэжигтэй хоёр хүн цагаан өнгийн машинтай пробокс маркийн машинтай яваад булш ухах гээд байх шиг байна гэж хэлсэн. Хөх-Өндөр  уулын энгэрт дээр үеийн Хүннүгийн үеийн хаан, хатны эдлэж хэрэглэж байсан зүйлсийг булшинд нь хийсэн байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэр хоёр хүн булш ухаж байхдаа эд зүйлсийг ухаж гаргаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

 

Гэрч Б.Гантулгын өгсөн:

 

...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр булш ухах гэж машин ирчихсэн байсан болохоор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хөх-Өндөр  гэх газар Бунхан байдаг. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 05 цагт малдаа явж байхад булш ухсан бололтой шороог нь ухаж гаргасан байсан. Манай нутагт булш бунхан байдаг гэж нутгийн хүмүүс ярилцаж явцгаадаг. Би өөр зүйлийг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

Гэрч С.Түмэнжаргалын өгсөн:

 

...2015 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бугат гэх газар оршин суух Мөнхтөрийн гэх айлын хотноос утсаар булш ухаад байна. Машинтай хүмүүс ирээд хоёр хоночихлоо гэж хэлсэн. Тэгээд сумынхаа цагдаа Чамба, олон нийтийн цагдаа Алтангэрэл нарын хамт Хануй багийн Бугатын амны эхэнд байх Хөх-Өндөр  уулын энгэрт очоод багцаагаар хааш хаашаа 1x1 метрийн харьцаатай, газарт дөрвөлжлөөд доош 2 метр гүн орчим ухаад шороог нь гаргасан байсан. Нүхэн дотор 20 гаруй метрийн урттай бөөрөнхий мяндас, мяндасны үзүүрт хувин уячихсан байсан. Мөн нэг ширхэг лоом, 2 ширхэг зүбил төмөр, 1 ширхэг том гар чийдэн байсан. Тэгээд бид гурав уруудаад доор нь байх Алтанхуягийн хот айлд ирэхэд тэнд нэг цагаан пробокс машинтай нэг залуу байсан. Тэр залууг дагуулж аваачаад нөгөө булшийг ямар учраас ухсан талаар асуухад “Энд булш байгаа би өмнө нь хавар ирээд үзэж тэмдэглэчихээд явсан юм. Цастай байсан учир ухаж чадаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Энэ газар доор юу байгаа юм бэ” гэхэд “ямар ч байсан юм байгаа юу байгааг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан юм гарч ирнэ” гэж хэлсэн. Тэгээд тэр газраас портер машинтай хүн гуйж байгаад шороог нь зөөж нүхийг нь битүүлсэн. Тэгээд тэнд байх Мөнхтөр гэх залууд хүлээлгэж өгөөд дахиад хүн ирж ухвал хэлж мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр залууг аваад сумын төвд авчирсан. Сумын төвд ирээд сумын цагдаа болон олон нийтийн цагдаад хүлээлгэж өгсөн. Маргааш тэр хоёртой уулзахад явуулчихсан байсан. Энэ жил дахиад 2016 оны 06 дугаар сард Мөнхтөр над руу яриад дахиад  нөгөө хүн чинь ирээд ухаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Мөнхтулга явж очиж шалгасан байсан. Өнгөрсөн намар газар хөлдтөл манай байгаль хамгаалагч Амармэнд тэр газрыг эргэж шалгаж байсан. Тэгэхэд зүгээр байна гэж хэлж байсан. Яг ямар, хэзээний булш гэдгийг би огт мэдэхгүй. Энэ газарт булш байдаг гэж манай сумын бүртгэлд байдаггүй. Уг газраас 5 км орчим зайд урд Хаадын балгас /язгууртны булш/ гэх том булш байдаг. 300 гаруй булштай газар байгаа юм. Мөн Энэ газраас хойд зүгт 11 орчим км зайд Жаргалантын аманд Хаадын балгасны бас нэг хэсэг булш байдаг. Эдгээр булш нь манай сумын соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Тэр залуу өөрөө хүрээ нь энэ байгаа юм гээд хэдэн чулуу зааж үзүүлсэн. Чулуунууд нь тойроод дөрвөлжлөөд байсан гэж хэлсэн  Газрынх нь хөрсийг хусаж малтах үедээ хүрээ байсан чулуунуудыг нь хөндөөд авчихсан гээд овоолсон шороонуудынх нь захад тавьсан байсан. Буцааж нүхийг нь бөглөхдөө чулуунуудыг яг байснаар нь тэр залуугаар өөрөө нь тавиулсан. Тэр ухсан залуу л өөрөө тэнд булш байгаа гэж яриад байгаа юм. Дахиад энэ жил ухах гээд ирсэн болохоор уг Хөх-Өндөр уулын өвөрт байх газрыг булш байгаа юм байна гэж ойлгож байгаа. Машинд нь хөнжил, пүүгээ, усны гутал байсан. Өөр ач холбогдолтой зүйл байгаагүй. Тэр залуу өөрөө ямар нэгэн аваагүй гэж хэлж байсан. Тэр залуу өөрөө булш ухна гэдэг ер нь азын асуудал 4-5 метр ухаад юм гарч ирвэл ирдэг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

 

Э.Эрдэнэбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

...2016 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цаг найз Батчөдөрийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хөх-Өндөр уулын өвөр лүү булш ухах зорилгоор өөрийн эзэмшлийн цагаан өнгийн пробокс маркийн 17-50 УНИ улсын дугаартай машинтай хөдөлсөн. Өдрийн 15 цагийн Хануй багт ирчихсэн байсан. Хануй багийн Бугат гэх газрын хойд аманд амарч байхад мотоцикльтой хоёр хүн ирсэн. Өндөр-Улаан сумын Тамгын газраас шалгаж явна. Хаанаа хаа хүрч, юу хийж, юу болж байгааг асуугаад машины болон бид хоёрын зургийг аваад нэг их удалгүй яваад өгчихсөн. Тэгээд найз Батчөдөр бид хоёр хоол хийж идээд оройны 00 цагаас булшаа ухаж эхлэсэн. Бид хоёр уг булшийг үүрийн 05 цаг хүртэл ухахад 2 метр гаран ухсан байсан. Өглөө нь явахдаа уг газрын орчим байсан хашааны 5-6 ширхэг модоор ухсан нүхний амыг таглаж тавьсан. Тэгээд булшнаас зүүн урагш 30-аад км явж модтой уулын хажууд очиж амарсан. 23 цагийн үед буцаад булшаа ухахаар хөдлөж очин булшийг ухаж эхэлсэн. Үүрийн 05 цаг хүртэл уг булш байгаа гэх газрыг дахин хүрзээр ухаж хувингаар шороог гаргасан бид хоёр ээлжээр хүрздэж ухах үедээ шороог хувинг олсоор дээш татан гаргаж асгаж байсан. Тэгээд 5 метр гаран ухсан. 60 см радиустай нэг хүн орж гарч тэр дунд хөдлөхөд чөлөөтэй байсан. Ухсан нүхний баруун хана өглөө үүрээр нурсан. Тэгээд орой ирж гүйцээж ухах гээд буцаж өмнөх газартаа очиж амарцгаасан. 2016 оны 06 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим булш руугаа очих үед Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан. Би Архангайд хуучны булш, бунхан, эртний эд зүйл байж болох талаар мэддэг. Булш ухан эртний эдлэл олж мөнгө олох зорилготой байсан. Би архилогийн тэнхимын сурах бичиг болон малтлагийн судалгаа шинжилгээнүүдийг авч уншсан. Булш ухахад хүрз, лоом, жоотуу, хувин, 220V тог гаргадаг мотор, чулуу хагалах молток, лантуу, зүбил, сүх, хадаас, олс, хөрөө гэх багажнуудыг хэрэглэсэн. Бусад багажнуудыг хэрэглэх шаардлага гараагүй...Би 2015 онд Архангайд ирж Бугатын ам хавиар яваад уг булшийг ухахаар товлоод буцсан. Би уг блшийг ухахаар оролдсон боловч туханй үед багаж зэвсэг байгаагүй хүрз лоомтой л байсан .../хх-ийн 77-78 хуу/  ...Би 2015 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хан-Өндөр уулын энгэр гэх газар булш ухаж сүйтгэсэн мөн 2016 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд дээрх газарт байх булшийг дахин Б.Батчөдөрийн хамт ухсан. Тухайн хэрэг үйлдэх үедээ миний эзэмшлийн 17-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан би уг машинаа 2016 оны 04 сард Бат тэнүүн ХХК-ий автоломбарданд тавьж 2.500.000 төгрөгийн зээл авчихсан байсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг  бүрэн барагдуулж дууссан одоо машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах дутуу байгаа...Батчөдөр бид 2 уг булшийг ухаж эд зүйл олж мөнгө болгох зорилгоор ухсан... гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/  

 

Б.Батчөдөрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

...2016 оны 05 дугаар сарын эхээр Э.Эрдэнэбаяр надад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Бугат багт хэрэгсүүр очиж ухъя гэдэг санал тавьсан. Бид 2016 оны 06 дугаар сарын 13-ны өглөөний 06 цагт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хөх-Өндөр уулын өвөр лүү булш ухах зорилгоор Э.Эрдэнэбаярын эзэмшлийн 17-50 УНИ улсын дугаартай бробокс маркийн машинтай хөдөлсөн. Өдрийн 17 цагийн Хануй багт ирж хэрэгсүүр байгаа гэх газар олж харчихаад тус газраасаа бага зэрэг холдож Хануй багийн Бугат гэх газрын хойд аманд амарч байгаад найз Э.Эрдэнэбаяр бид хоёр хоол хийж идээд оройны  00 цагаас булшийг ухаж эхлэсэн. Бид хоёр уг булшыг үүрийн 05 цаг хүртэл хугацаанд ухахад 2 метр гаран доош ухсан нүхний амсрын хэмжээ 1,5x1,5м зайтай байсан.  Ухахдаа ээлж ээлжээр хүрздэж бас, хувинтай шороог олсоор дээш нь татаж гаргасан. Үүрээр явахдаа багаж хэрэгсэлээ 17-50 УНИ улсын дугаартай пробокс маркийн машиндаа ачиж, ухсан нүхээ таглалгүй булш ухсан газраасаа хойш 2 км зайтай амрах санаатай явж байтал 2016 оны 06 дугаар сарын 14-ний өглөө Өндөр-Улаан сумын Тамгын газраас шалгаж явна. Хаанаас хаа хүрч, юу хийж яваа билээ булш хэрэгсүүр ухаад байна гэж нутгийн хүмүүс хэлээд байна машины болон бид хоёрын зургийг аваад нэх их удалгүй яваад өгсөн. Бид хоёр энд амарч болохгүй юм байна гэж ярилцаад ухаж байсан булшнаасаа 20-иод км явж уулын энгэрт очиж цуйван болон бэлэн гоймон идчихээд унтаж амарсан. 2016 оны 06 дугаар сарын 14-ний оройны 23 цагийн үед буцаж өмнө нь ухаж байсан булшаа ухахаар очин булшийг ухаж эхлэсэн. Үүрийн 04 цаг хүртэл ухахад нүх доош 5м хэмжээтэй болсон байхад хажуу хана хэсгээрээ нураад Э.Эрдэнэбаярын бүсэлхий хавиар нурж унасан шороо дүүрээд би Э.Эрдэнэбаярыг олсоор татаж гаргасан. Би доош бууж доор булагдчихсан байсан хүрз, болон Э.Эрдэнэбаярын өмсөж явсан хоромон гутлыг гаргаж ирсэн. Найз Э.Эрдэнэбаяр бид хоёр өмнө нь байсан газарт газарт очиж хоол хийж идээд унтаж амарч байсан. 2016 оын 06 дугаар сарын 15-ны  орой 23 цагийн орчимд булш руугаа очих үед Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Мөнхтулгад байсан...Эрдэнэбаяр бид 2 уг булшийг ухах зорилгоор 220-н мотор, чулуу бутлагч, хүрз, хөрөө, сүх, алх, лоом, жоотуу, олс болон барилгын зуурмагны хувин зэргийг авч явсан... / хх-ийн 83-84 хуу/ ...Бид 2 булш ухаж эд зүйл олж мөнгө олох зорилготой байсан олдохгүй бол газрын хөрсийг нь буцаагаад булаад явна гэж ярилцсан... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/  

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 4-7 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 20-22 хуу/, 1750 уни улсын дугаартай тоёото пробокс автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23 хуу/ Бат-тэмуун групп ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/605 дугаартай албан бичиг /хх-ийн 25 хуу/ эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 29-34 хуу/ Хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 36 хуу/  Шинжлэх ухааны академи Түүх, Археологийн хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт /хх-59-60 хуу/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90,94 хуу/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын засаг даргын 2016 оны 08 сарын 11-ны  өдрийн а/80 дугаартай захирамж /хх-ийн 43 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92,96 хуу/ мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 97-99 хуу/, Архангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай албан бичиг /хх-ийн 137 хуу/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан хохирогч Л.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ гэрч Г.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн  50-51хуу/ гэрч С.Вандандуламын мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/ гэрч Б.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/ гэрч С.Түмэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 4-7 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 20-22 хуу/, 1750 уни улсын дугаартай тоёото пробокс автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23 хуу/ Бат-тэмуун групп ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/605 дугаартай албан бичиг /хх-ийн 25 хуу/ эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 29-34 хуу/ Хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 36 хуу/  Шинжлэх ухааны академи Түүх, Археологийн хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт /хх-59-60 хуу/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90,94 хуу/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын засаг даргын 2016 оны 08 сарын 11-ны  өдрийн а/80 дугаартай захирамж /хх-ийн 43 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92,96 хуу/ / мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 97-99 хуу/, Архангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай албан бичиг /хх-ийн 137 хуу/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь 2015 оны 04 сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэр Хөх-Өндөр уулын энгэр гэх газарт Хүннүгийн үеийн булшийг ухаж сүйтгэсэн, давтан үйлдлээр дээрх Хүннүгийн үеийн булшийг 2016 оны 06 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд шүүгдэгч Б.Батчөдөртэй бүлэглэн ухаж сүйтгэсэн,

 Шүүдэгч Б.Батчөдөр нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэр Хөх-Өндөр уулын энгэр гэх газарт Хүннүгийн үеийн булшийг 2016 оны 06 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд шүүгдэгч Э.Эрдэнэбаяртай бүлэглэн ухаж сүйтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Эрдэнэбаярыг давтан, бүлэглэж, шүүгдэгч Б.Батчөдөрийг бүлэглэж булш сүйтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Л.Энхцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул Э.Эрдэнэбаяр, Б.Батчөдөр нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, Б.Батчөдөр нар ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, уг хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

 

   Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 3 ширхэг, лоом 1 ширхэг, мотор 1 ширхэг, хувин 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, олс 2 ширхэг, гар хөрөө 1 ширхэг зэргийг болон хэрэгт хураан авсан  цохилттой дриль /молоток/ 1 ширхэг, жоотуу 1 ширхэг зэрэг нийт 600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хурааж, улсын орлого болгож, шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Батчөдөр нь 6 цаг цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 6 цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурдаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэбаяр, Б.Батчөдөр нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Пробокс маркийн авто машины үнийн дүнтэй тэнцэх буюу нийт 6.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь Тоёото Пробокс маркийн 17-50 УНИ улсын дугаар бүхий авто машиныг өөрийн эзэмшлийн автомашин гэж мэдүүлж байгаа боловч тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн Автотээврийн газрын албан бичиг зэргээс үзэхэд уг автомашин нь Бат-Тэмуун групп ХХК-ий эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Тоёото Пробокс маркийн 17-50 УНИ улсын дугаар бүхий авто машиныг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 10-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож Бат-Тэмуун групп ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ханхөхий овогт Эрдэнэбатын Эрдэнэбаярыг давтан үйлдлээр шүүгдэгч Болдхуягийн Батчөдөртэй бүлэглэн булш сүйтгэсэн, шүүгдэгч Гучин-Уст гурван хайлантай овогт Болдхуягийн Батчөдөрийг шүүгдэгч Эрдэнэбатын Эрдэнэбаяртай бүлэглэн булш сүйтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Эрдэнэбаярт 2 /хоёр/ жил 3 /гурван/ сар хорих, шүүгдэгч Б.Батчөдөрт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих  ялыг тус тус оногдуулсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сар хорих, шүүгдэгч Б.Батчөдөрт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих  ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 3 ширхэг, лоом 1 ширхэг, мотор 1 ширхэг, хувин 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, олс 2 ширхэг, гар хөрөө 1 ширхэг зэргийг болон хэрэгт хураан авсан  цохилттой дриль /молоток/ 1 ширхэг, жоотуу 1 ширхэг зэрэг нийт 600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хурааж, улсын орлого болгосугай.

 

5. Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Батчөдөр нь 6 /зургаан/ цаг цагдан хоригдсон болохыг дурдаж, түүний цагдан хоригдсон 6 цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэбаяр, Б.Батчөдөр нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Пробокс маркийн авто машины үнийн дүнтэй тэнцэх буюу нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Бат-Тэмуун групп ХХК-ийн эзэмшлийн Тоёото Пробокс маркийн 17-50 УНИ улсын дугаар бүхий авто машиныг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, Б.Батчөдөр нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус тус 1 /нэг/ жилийн жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.  Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ОДХҮҮ