Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/681

 

 

                    

           

2022           09                 12                                    2022/ШЦТ/681

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,     

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

хохирогч ______, түүний өмгөөлөгч Ц.Амар,    

шүүгдэгч ___________, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар _____________  холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005029321670 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, _______ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эцгийн хамт, Улаанбаатар хот, __________тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ____________

 Холбогдсон хэргийн талаар  

 

Шүүгдэгч ________ нь “Баянгол дүүргийн ______ дугаар хороонд хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ___________ “алт угааж, алт гарсан мөнгөө шилжүүл" гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 75,587,500 / далан таван сая таван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлэн авч “их хэмжээ”-ний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч __________: “...2020 оны 7 дугаар сарын сүүлээр надтай хамт БНХАУ-н Шанхай хотод хамт сурч байсан _________миний ________ ирж уулзсан. Төв аймгийн Заамар суманд алт угаах зөвшөөрөлтэй шороо ашиглаж байгаа. Үүнд хөрөнгө оруулаач гэж байсан. Миний хувьд хөрөнгө оруулах боломжгүй харин алтаар ээмэг, бөгж урлаж хийж эхэлж байгаа. Миний мэдсэнээр орон нутгийн ханш болон Улаанбаатарын ханш өөр байдаг тул Улаанбаатарын ханшаар алтыг нь худалдаж авах замаар харилцаа үүссэн. 8 дугаар сарын 2-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд надад 294.9 грамм алтыг 34.828.819 төгрөгөөр худалдаж итгэл төрүүлсэн. Дараа нь ________ ах ______ надтай ирж уулзан 20.000.000 төгрөг зээлээч гэж үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан. Миний хувьд зээлэх боломжгүй, харин алтаа тухай бүрд нь өгч байвал Улаанбаатарын ханшаар авч байя гэж хэлсэн. Одоо шүүгдэгчээс үлдэгдэл хохирол төлбөр болох 4.287.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______  мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулсан....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “...би 2009 оноос уран дарханы чиглэлээс ажиллаж байна Манай ажил Баянгол дүүргийн ________ дугаар хороо _________ гудамж ________ тоотод байрладаг. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байх үед _______ нь ______ гэх Шанхайд хамт суралцаж байсан залууг дагуулан хүрч ирээд Г______ нь би Төв аймгийн Заамар суманд зөвшөөрөлтэй афл байгаа /афл гэдэг нь овоолсон шороог хэлдэг  юм байна лээ/ уг шороог угаах зөвшөөрөл нь надад байгаа чи хөрөнгө оруулаач ээ гэж гуйсан. Тухайн үедээ би боломжгүй, мөнгөгүй байна харин чи алтаа надад авчирвал би тухайн үеийн ханшаар худалдаж авъя гэж хэлсэн. _________ дотно найз нөхдийн холбоотой байгаагүй, Шанхайд хамт сурдаг танилын хүрээтэй байсан болохоор би итгээгүй болохоор алтаа аваад ирвэл худалдаж авъя гэж хэлсэн байсан. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 294.9 грамм алтыг _________ болон түүний ах ________ авчирж өгсөн ба тухайн үеийн ханшаар 44,828,819.2 төгрөгөөр худалдан авсан.  2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр _______ төрсөн ах _______ нь манай ажил дээр хүрч ирээд ахдаа мөнгө зээлээч гэж гуйхаар нь би таныг сайн танихгүй тийм учраас боломжгүй гэдгээ хэлсэн мөн ________ та хоёр гарсан алтаа надад авчраад байвал би тухайн үеийн ханшаар худалдаж авъя гэдгээ хэлсэн. Үүнээс хойш _______ нь залгаад алт удахгүй гарлаа мөнгийг түрүүлээд шилжүүлэх боломж байна уу гэж гуйгаад байсан. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр _______ нь 64.2 грамм алт гарлаа мөнгөө шилжүүлчих гэхээр нь 9.373.200 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр _______ нь 58.4 грамм алт 8.701.600 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 42.2 грамм 7.181.800 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 62.8 грамм алт 9.357.200 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 21- ний өдөр 58.7 грамм алт 8.687.600 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 68.1 грамм алт 9.874.500 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 209 грамм алт 30.960.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 59.3 грамм алт 8.539.200 төгрөгийг тус тус нийтдээ 92.675.100 төгрөгийг _______ болон Г_____ данс руу хувааж шилжүүлсэн байна. Ингээд нийт алт 628.7 грамм алт ба мөнгөн дүн 92.675.100 төгрөгийг би шилжүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу намайг эзгүй, ээжийгээ ажил дээрээ суулгаж байх үед Г________ найз охин гэх эмэгтэй хүрч ирээд 58.7 грамм алтыг авчирч өгсөн байсан. Ингээд би Г_______ рүү залгаад үлдсэн алт яасан юм бэ гэж асуухад эмэгтэй хүн учраас ихийг өгч явуулсангүй ээ үлдэгдлийг өөрөө аваад очно гэж хэлсэн. Үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ________ болон Г______ нарын утас холбогдохоо больж холбоо барихаа больсон. 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ________ өөрөө надтай холбогдож чамаас авсан мөнгөөрөө би өөр овоолго шороо авсан байгаа гэхээр нь яагаад надад алтаа өгөхгүй дураараа шороо авчихваа гэж асуухад ________ өөр ашигтай шороо руу хөрөнгө оруулчихлаа гэж хэлсэн. Ингээд би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн _____ суманд уурхайн бүс газарт нь очиж үзэхэд ______ болон _______ нар нь хоёулаа байсан ба овоолго шороо үзүүлээд энийг угаагаад алт гарч ирэхээр чиний алтыг өгнөө 2020 оны 09 дүгээр сарын 16-өдрийг хүлээчих гэж хэлсэн мөн чамд нэмж 246 грамм алт өгнөө бид хоёр чамд чирэгдэл хүндрэл учруулсан гэж хэлээд уг өдрөө ______ болон ______ нар нь хоёулаа алтыг өгнө мөнгийг нь урьдчилж авсан байгаа гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Ингээд би итгээд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хулээхээр болсон. 2020 оны 09 дугээр сарын 15-ны орой  ________ залгаж за яасан маргааш ирэх хэвээрээ юу гэж асуухад ах чамтай маргааш уулзах гээд хот орсон байгаа гэж хэлсэн. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын17-нд ___________ нь надтай ирж уулзахаар нь яасан юу болсон гэж асуухад алт гарч  ирсэнгүй ээ, хүнээс мөнгө зээлж чиний мөнгийг өгье, бид хоёр чамд худлаа хэлсэн, алт ер нь гараагүй гэж хэлсэн. Та хоёр миний хохирлыг яаж барагдуулах юм бэ гэж асуухад үг хэлэлгүй миний ажлаас гараад явсан. Ингээд би залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  46-47 дугаар хуудас/,

 

-мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: “...2020 оны 07 дугаар cap шиг санаж байна _____ нь над руу залгаад юу байна хөгшөөн найз нь Төв аймгийн Заамар суманд афл буюу алтны шороо гэрээгээр авсан байгаа энэ дээр хөрөнгө оруулах уу гэхээр нь надад мөнгө байхгүй би хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд _______ нь тэгвэл хоёулаа _____ дээр хамт очиж уулзъя гээд 2020 оны 07 дугаар сард хэдний өдрийн санахгүй байна _________ийн ажил болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо _________ гудамж ___ тоотод _______ бид хоёр очсон. Ингээд ________ би Төв аймгийн Заамар суманд зөвшөөрөлтэй афл худалдаж авсан байгаа чи надад хөрөнгө оруулаач ээ гэж ________ гуйж байсан. Хариуд нь ________ж нь хөрөнгө оруулах мөнгө байхгүй харин чи надад алтаа авчирвал би бэлэн мөнгөөр худалдаж  авна гэж хэлээд _________ бид хоёр явсан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр М_________ж над руу залгаад юу байна хөгшөөн чамд 10 сая төгрөг байна уу би _______с алт худалдаж авч байгаа юм байвал _________йн данс руу шилжүүлчих гэж гуйсан. Ингээд би өөрийн Голомт банкны ________ дугаарын данснаас ______ийн Хаан банкны данс руу 3 хуваагаад утга дээр нь ________ гэж бичээд хийсэн. 2020 оны 09 дүгээр cap шиг санаж байна ______ залгаад _______ нь эхний хэдэн удаа алт авчирч өгөхөөр нь би худалдаж авсан, сүүлд алт удахгүй гарна эхлээд мөнгөө хийгээч гээд гуйгаад байхаар нь би нийт 80 орчим сая төгрөг шилжүүлсэн. Тэгтэл алтаа авчирч өгөхгүй алга болчихлоо хоёулаа ханиндаа Төв аймгийн Заамар суманд байрлах уурхай руу нь яваад ирье гэж гуйсан. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Заамар суманд байрлах уурхай дээр очиход ________н төрсөн ах __________йн хамтаар байсан ба ______ нь ________д чамаас авсан мөнгөөрөө өөр афл буюу шороо худалдаж авсан. Удахгүй шороогоо угааж эхэлнэ тэгээд чиний алтыг өгнө 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүлээчих ээ би чамд хүндрэл чирэгдэл учруулсан болохоор нэмж алт өгнө мөн чамаас алтны мөнгийг урьдчилж авсан гэсэн утгатай бичиг хийгээд өгье гэж хэлээд _______ болон _________н нар нь ________д бичиг хийж өгч байсан. Сүүлд _________ ярьж асуухад алт болон мөнгөө авч чадаагүй, нөгөө шорооноос нь алт гарч ирээгүй мөнгийг чинь хүнээс болгож өгнөө гэж хэлээд алга болсон гэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би _______н ажил дээр байж байх үед Б_______н төрсөн ах _________ нь хүрч ирээд афл-ээс алт гарч ирсэнгүй Хятадуудаас 100 сая төгрөг зээлж байгаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй гэж байсан. Би __________д зээлсэн 10 сая төгрөгөө одоо хүртэл авч чадаагүй байна. Шилжүүлэх үедээ ___________ гэж хийсэн болохоор _______ нь ________г надаас зээлсэн гэж мэдсэн юм шиг байна лээ. 2020 оны 10 дугаар 21-ний өдөр 10 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг Б__________н шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  66-68 дугаар хуудас/,

-яллагдагч Г__________ “Хаан” банкны 5753702484 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн  100-123-р хуудас/,

хохирогч _________ “Хаан” банкны 5011400068 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 192-194 дүгээр хуудас/,

  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 189 дүгээр хуудас /,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175 дугаар хуудас / зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

  Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г______ нь “Баянгол дүүргийн _________ дугаар хороонд хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн __________ “алт угааж, алт гарсан мөнгөө шилжүүл" гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 75,587,500 / далан таван сая таван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлэн авч “их хэмжээ”-ний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 75.587.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо бүхэлд нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: “...би 2009 оноос уран дарханы чиглэлээс ажиллаж байна Манай ажил Баянгол дүүргийн ________ дугаар хороо _________ гудамж ________ тоотод байрладаг. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байх үед _______ нь ______ гэх Шанхайд хамт суралцаж байсан залууг дагуулан хүрч ирээд Г______ нь би Төв аймгийн Заамар суманд зөвшөөрөлтэй афл байгаа /афл гэдэг нь овоолсон шороог хэлдэг  юм байна лээ/ уг шороог угаах зөвшөөрөл нь надад байгаа чи хөрөнгө оруулаач ээ гэж гуйсан. Тухайн үедээ би боломжгүй, мөнгөгүй байна харин чи алтаа надад авчирвал би тухайн үеийн ханшаар худалдаж авъя гэж хэлсэн. _________ дотно найз нөхдийн холбоотой байгаагүй, Шанхайд хамт сурдаг танилын хүрээтэй байсан болохоор би итгээгүй болохоор алтаа аваад ирвэл худалдаж авъя гэж хэлсэн байсан. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 294.9 грамм алтыг _________ болон түүний ах ________ авчирж өгсөн ба тухайн үеийн ханшаар 44,828,819.2 төгрөгөөр худалдан авсан.  2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр _______ төрсөн ах _______ нь манай ажил дээр хүрч ирээд ахдаа мөнгө зээлээч гэж гуйхаар нь би таныг сайн танихгүй тийм учраас боломжгүй гэдгээ хэлсэн мөн ________ та хоёр гарсан алтаа надад авчраад байвал би тухайн үеийн ханшаар худалдаж авъя гэдгээ хэлсэн. Үүнээс хойш _______ нь залгаад алт удахгүй гарлаа мөнгийг түрүүлээд шилжүүлэх боломж байна уу гэж гуйгаад байсан. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр _______ нь 64.2 грамм алт гарлаа мөнгөө шилжүүлчих гэхээр нь 9.373.200 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр _______ нь 58.4 грамм алт 8.701.600 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 42.2 грамм 7.181.800 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 62.8 грамм алт 9.357.200 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 21- ний өдөр 58.7 грамм алт 8.687.600 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 68.1 грамм алт 9.874.500 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 209 грамм алт 30.960.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 59.3 грамм алт 8.539.200 төгрөгийг тус тус нийтдээ 92.675.100 төгрөгийг _______ болон Г_____ данс руу хувааж шилжүүлсэн байна. Ингээд нийт алт 628.7 грамм алт ба мөнгөн дүн 92.675.100 төгрөгийг би шилжүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу намайг эзгүй, ээжийгээ ажил дээрээ суулгаж байх үед ________охин гэх эмэгтэй хүрч ирээд 58.7 грамм алтыг авчирч өгсөн байсан. Ингээд би Г_______ рүү залгаад үлдсэн алт яасан юм бэ гэж асуухад эмэгтэй хүн учраас ихийг өгч явуулсангүй ээ үлдэгдлийг өөрөө аваад очно гэж хэлсэн. Үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ________ болон Г______ нарын утас холбогдохоо больж холбоо барихаа больсон. 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ________ өөрөө надтай холбогдож чамаас авсан мөнгөөрөө би өөр овоолго шороо авсан байгаа гэхээр нь яагаад надад алтаа өгөхгүй дураараа шороо авчихваа гэж асуухад ________ өөр ашигтай шороо руу хөрөнгө оруулчихлаа гэж хэлсэн. Ингээд би 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн _____ суманд уурхайн бүс газарт нь очиж үзэхэд ______ болон _______ нар нь хоёулаа байсан ба овоолго шороо үзүүлээд энийг угаагаад алт гарч ирэхээр чиний алтыг өгнөө 2020 оны 09 дүгээр сарын 16-өдрийг хүлээчих гэж хэлсэн мөн чамд нэмж 246 грамм алт өгнөө бид хоёр чамд чирэгдэл хүндрэл учруулсан гэж хэлээд уг өдрөө ______ болон ______ нар нь хоёулаа алтыг өгнө мөнгийг нь урьдчилж авсан байгаа гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Ингээд би итгээд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хулээхээр болсон. 2020 оны 09 дугээр сарын 15-ны орой  ________ залгаж за яасан маргааш ирэх хэвээрээ юу гэж асуухад ах чамтай маргааш уулзах гээд хот орсон байгаа гэж хэлсэн. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын17-нд ___________ нь надтай ирж уулзахаар нь яасан юу болсон гэж асуухад алт гарч  ирсэнгүй ээ, хүнээс мөнгө зээлж чиний мөнгийг өгье, бид хоёр чамд худлаа хэлсэн, алт ер нь гараагүй гэж хэлсэн. Та хоёр миний хохирлыг яаж барагдуулах юм бэ гэж асуухад үг хэлэлгүй миний ажлаас гараад явсан. Ингээд би залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  46-47 дугаар хуудас/,

-мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: “...2020 оны 07 дугаар cap шиг санаж байна _____ нь над руу залгаад юу байна хөгшөөн найз нь Төв аймгийн Заамар суманд афл буюу алтны шороо гэрээгээр авсан байгаа энэ дээр хөрөнгө оруулах уу гэхээр нь надад мөнгө байхгүй би хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд _______ нь тэгвэл хоёулаа _____ дээр хамт очиж уулзъя гээд 2020 оны 07 дугаар сард хэдний өдрийн санахгүй байна _________ийн ажил болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо _________ гудамж ___ тоотод _______ бид хоёр очсон. Ингээд ________ би Төв аймгийн Заамар суманд зөвшөөрөлтэй афл худалдаж авсан байгаа чи надад хөрөнгө оруулаач ээ гэж ________ гуйж байсан. Хариуд нь Мөнгөнцоож нь хөрөнгө оруулах мөнгө байхгүй харин чи надад алтаа авчирвал би бэлэн мөнгөөр худалдаж  авна гэж хэлээд _________ бид хоёр явсан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр М_________ж над руу залгаад юу байна хөгшөөн чамд 10 сая төгрөг байна уу би _______с алт худалдаж авч байгаа юм байвал _________йн данс руу шилжүүлчих гэж гуйсан. Ингээд би өөрийн Голомт банкны ________ дугаарын данснаас ______ийн Хаан банкны данс руу 3 хуваагаад утга дээр нь ________ гэж бичээд хийсэн. 2020 оны 09 дүгээр cap шиг санаж байна ______ залгаад _______ нь эхний хэдэн удаа алт авчирч өгөхөөр нь би худалдаж авсан, сүүлд алт удахгүй гарна эхлээд мөнгөө хийгээч гээд гуйгаад байхаар нь би нийт 80 орчим сая төгрөг шилжүүлсэн. Тэгтэл алтаа авчирч өгөхгүй алга болчихлоо хоёулаа ханиндаа Төв аймгийн Заамар суманд байрлах уурхай руу нь яваад ирье гэж гуйсан. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Заамар суманд байрлах уурхай дээр очиход ________н төрсөн ах __________йн хамтаар байсан ба ______ нь ________д чамаас авсан мөнгөөрөө өөр афл буюу шороо худалдаж авсан. Удахгүй шороогоо угааж эхэлнэ тэгээд чиний алтыг өгнө 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүлээчих ээ би чамд хүндрэл чирэгдэл учруулсан болохоор нэмж алт өгнө мөн чамаас алтны мөнгийг урьдчилж авсан гэсэн утгатай бичиг хийгээд өгье гэж хэлээд _______ болон _________н нар нь ________д бичиг хийж өгч байсан. Сүүлд _________ ярьж асуухад алт болон мөнгөө авч чадаагүй, нөгөө шорооноос нь алт гарч ирээгүй мөнгийг чинь хүнээс болгож өгнөө гэж хэлээд алга болсон гэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би _______н ажил дээр байж байх үед Б_______н төрсөн ах _________ нь хүрч ирээд афл-ээс алт гарч ирсэнгүй Хятадуудаас 100 сая төгрөг зээлж байгаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй гэж байсан. Би __________д зээлсэн 10 сая төгрөгөө одоо хүртэл авч чадаагүй байна. Шилжүүлэх үедээ ___________ гэж хийсэн болохоор Бямбасүрэн нь ________г надаас зээлсэн гэж мэдсэн юм шиг байна лээ. 2020 оны 10 дугаар 21-ний өдөр 10 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг Б__________н шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  66-68 дугаар хуудас/, -яллагдагч _______ “Хаан” банкны ______тай дансны хуулга /хавтаст хэргийн 100-123-р хуудас/, хохирогч ______ “Хаан” банкны __________8 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 192-194 дүгээр хуудас/зэрэг хэрэгт нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г________ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч ________ их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангажээ.

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирлын талаар  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч _________ нь хохирол нөхөн төлөхтэй холбоотой завсарлага авах санал гаргаж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн болно.

            Хохирогч _________ 75,587,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 51,300,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлөгдөж, 20,000,000 төгрөгийг хохирлыг шүүхийн шатанд, 4,287,500 төгрөгийг шүүхийн завсарлага авсан хугацаанд хохирогчид төлж барагдуулсан тул  шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

шүүгдэгч: “...би анхнаасаа ________ хохироохыг хүсээгүй. Анх ажил маань сайн эхэлсэн. Цаашдаа ч энэ байдлаар үргэлжилнэ гэж тооцоолсон тул урьдчилж мөнгө авсан. Явц дундаа ажил маань хэцүү болсон тул _______ хохироосон. Энэ үйлдэлдээ уучлалт хүсэж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:”...улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна. _________ үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд түүнд оногдуулах 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус  гаргажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ________  10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар __________ оногдуулсан 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.     .

4. Шүүгдэгч ________ урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох”  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг  дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ______________  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ