Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

2019         8               20                                             2019/ДШМ/837

 

                                       Т.Э, Т.Т, А.И,

А.Д, Б.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч А.Игийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч А.Дийн өмнөөлөгч М.Энхжаргал,

хохирогч Л.Дашзэвэг,  

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/2071 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.Э, Т.Т, А.И,  А.Д, Б.У нарт холбогдох эрүүгийн 201525022406 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Үжээд овгийн Тайванхүүгийн Эат, 1991 оны 01 дүгээр сарын 4-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, цагдаагийн анхан шатны дамжаа төгссөн, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн  тоотод оршин суух хаягтай, /РД: УК/,

2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

                                         

2. Боржигон овгийн Төмөрбаатарын Түх, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Барс зах дээр ногоо ачдаг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дуүргийн 19 дүгээр хороо, Тахилтын гудамжинд амьдардаг гэх боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол гудамжны тоотод бүртгэлтэй, /РД: ФА90/,

2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 155 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 170 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаа хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр суллагдсан,

 

3. Боржигон овгийн Амарзаяагийн И, 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, Уул уурхайн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү, охины хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 7 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /,

 

4. Боржигон овгийн Баасандэлгэрийн У, 1975 оны 12 дугаар сарын 8-ны Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, Тусгай дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, Урт цагааны орчимд хувиараа ломбард ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, /РД:Х/,

2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

 

5. Жалайр овгийн Амарсайханы Дү, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, МСҮТ-д авто засварын курсэд сурдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 17 дүгээр хороо, Эмнэлгийн тоотод орших суух хаягтай, ял шийтгэлгүй /РД: УЮ/.

 

Т.Э нь 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гацаараа

1. 2015 оны 8 дугаар сарын 10-наас 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоотод оршин суух иргэн Г.Пүрэвсүрэнгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж Тошиба маркийн 40 инчийн лед зурагт, эрдэнэт хивс 3 ширхэг, эрэгтэй гутал 3 ширхэг, савхин куртика, хослол, өмд хулгайлж 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин 6-153 тоотод суух иргэн Г.Болдбаатарын сууцны вакум цонхны төмөр хаалтыг эвдэн түлхэн орж эмэгтэй годон гутал, эмэгтэй гутал, бага гарын манан хөөрөг, самсунг гар утас, цахилгаан индүү, бэлэн 503.000 төгрөг хулгайлж нийт 723.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоотод оршин суух иргэн С.Саранцэцэгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж Филипс маркийн 49 инчийн LCD зурагт, шатар, Самсунг маркийн камер, мөнгөн аяга 2 ширхэг, дуран, тоос сорогч, компьютер тоглоом, мөнгөн хазаар зэрэг эд зүйл хулгайлж 1.940.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 28 дугаар байрны 49 тоотод оршин суух иргэн Д.Оюуннэмэхийн байшингийн вакум цонхыг түлхэн орж алтан ээмэг, алтан бөгж 2 ширхэг, монетон бугуйвч, монетон ээмэг, шүрэн ээмэг, бугуйвч, I Рhоnе гар утас, Сони нөүтбүүк, булган шуба, зоос, кулон, энерги гинж, мөнгөн бугуйвч, цагаан алтан бөгж, шүрэн бугуйвч, манан хар бугуйвч, сувдан бугуйвч, бугуйн цаг, монетон ээмэг бугуйвч, гоёлын бугуйвч, ангийн буу зэрэг эд зүйл хулгайлж 13.605.400 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-104 А тоотод оршин суух иргэн Л.Дашзэвэгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж 32 инчийн Панасоник маркийн LCD зурагт, төмөр сейф, дунд гарын замагт манан хөөрөг, кадапангаар хийсэн хутга, мөнгөн тоногтой бүс, DVD тоглуулагч, 7.3 грамм алт, лазер хэмжигч багаж, нэхий дээл, үүргэвч, хятад чулуун хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 3.293.700 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо 5-4 тоотод оршин суух иргэн З.Уранчимэгийн байшингийн цонхыг түлхэн орж жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, голомт карт, түрийвч, монетон бөгж, IPhonе 5 маркийн гар утас, алтан бугуйвч, алтан ээмэг, алтан хүзүүний зүүлт, алтан бөгж, алтан ээмэг, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж 4.040.400 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт Туул ферм 2-14 тоотод оршин суух иргэн Ц.Бямбадоржийн байшингийн вакум цонхыг түлхэн орж мөнгөн аяга 2 ширхэг, 42 инчийн некст маркын LCD зурагт хулгайлж 3.225.300 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо ХГ-н 745В тоотод оршин суух иргэн З.Мөнгөнцэцэгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж хурган дотортой дээл, үнэгэн шуба, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг 1.262.000 бэлэн 1.000.000 төгрөг хулгайлж нийт 2.262.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 32-681 тоотод оршин суух иргэн М.Мэндбаярын өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж 43 инчийн Самсунг маркын LCD зурагт, мөнгөн аяга 7 ширхэг хулгайлж 1.068.000 төгрөг хохирол учруулсан,

10.2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран 1-11 тоотод оршин суух иргэн С.Сайнжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг плазма маркын 43 инчийн зурагт хулгайлж 317.400 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Жанжин АОС-ын 15 тоотод оршин суух иргэн Д.Баасансүрэнгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж Самсунг маркын 60 инчийн зурагт, Nike пүүз, 39 размерийн ботинк, чонын арьс 6 ширхэг, цаа бугын годон гутал, чингис архи хулгайлж 1.518.400 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 21-398 тоотод оршин суух иргэн Г.Ганболдын байшингийн вакум цонхыг түлхэн орж Sharp маркын 32 инчийн зурагт, мөнгөн аяга 1 ширхэг, пүүз, савхин куртика хулгайлж 607.400 төгрөгийн хохирол учруулсан Т.Э нь дангаараа бусдын орон байр агуулах саванд нэвтэрч 33.971.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Т.Э, өсвөр насны А.Д нар нь бүлэглэн 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо,
Чулуут 10-211 а тоотод оршин суух иргэн Г.Баасанмядагийн гэрийн хаалганы
цоожийг эвдэн орж Монель маркын 32 инчийн LCD зурагт, Sky Vega гар утас
хулгайлж 321.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Чулуут 3-40 тоотод оршин суух иргэн П.Бямбарагчаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 317.400 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуут АОС 3-35 тоотод оршин суух иргэн Ц.Амарбаясгалангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж 1_С маркын 32 инчийн LED зурагт хулгайлж 227.400 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 25-627А тоотод оршин суух иргэн Ч.Бадамхандын байшингийн вакум цонхыг түлхэн орж Леново нөүтбүүк 1 ширхэг, Тошиба нөүтбүүк 1 ширхэг, Sast маркийн хятад зурагт, мөнгөн аяга хулгайлж 1.028.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.894.340 төгрөгийн хохирол учруулсан ба дээрх гэмт хэргийн гүйцэтгэгчийн үүрэгтэй тус тус оролцсон,

 

Т.Э Б.У, Т.Т, А.И нар нь бүлэглэн машин механизм ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоотод байрлах Л.Санжаадоржийн байшингийн цонхыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний 16:00-19:00 цагийн хооронд хөшиж эвдэн орж сөйфэнд байсан их гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын хуучны манан хөөрөг, их гарын хуучин манан хөөрөг 1 ширхэг, дөрвөлжин хэлбэртэй, алтан устай болор хөөрөг 1 ширхэг, 30-40 см урттай гангаар хийсэн хэт хутга 1 ширхэг, мөнгөн тоногтой 40 см урт хэт хутга 1 ширхэг, хэт хутганы мөнгөн хэрэглэл, мөнгөн тоногтой алтаар бүрсэн 2 ширхэг суран бүс, эмэгтэй хүний алтаар бүрсэн толгойн гоёл 1 ширхэг, дунд гарын шармал мөнгөн аяга 8 ширхэг, мандал өргөдөг цулгай мөнгөн таваг, том, жижиг 2 ширхэг завъяа, мөнгөн халбага сэрээний бүрдэл, том жижиг 5 ширхэг мөнгөн ембүү, “Мопt Вlanк” фирмийн алтан цаг зэрэг зүйлийг хулгайлан авч 699.701.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учуулсан ба Т.Э, Т.Т, А.И нар нь дээрхи гэмт хэргийн гүйцэтгэгчийн үүрэгтэй, яллагдагч Б.У нь гэмт хэрэг үйлдэхэд зориудаар хүргэж хатгагчийн үүрэгтэй тус тус оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн покурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар,

А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3, 2.4-т зааснаар,

Т.Т, А.И нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 943 дугаартай яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1906 02551 1026 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч А.Дийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх тухай хүсэлт, гомдол гаргасныг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно." гэж хуульчилжээ.

Шүүгдэгч А.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж дээрх хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх зарчимд нийцэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзвэл түүний хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд холбогдох хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэсэн тохиолдолд аль нэг шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр мэдэгдэхгүй байх, эсхүл нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх зэрэг байдлаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан заалт биелэгдэхгүй орхигдож хууль зүйн үр дагавар үүсэж болзошгүй байх тул А.Д нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

 Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч А.Д нарт холбогдох хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн 2019/ШЗ/2071 дугаартай захирамж үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан ба шүүгдэгч А.Д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 943 дугаартай яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1906025511026 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-нд шүүхэд ирүүлсэн байхад хэргийг нэгтгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул яллагдагч А.Д нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/2071 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч Л.Дашзэвэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэрэг үйлдэгдээд шийдвэрлэгдэхгүй удаж байна. Учирсан хохирлыг төлүүлэх талаар анхаарч үзнэ үү...” гэв.  

 

Шүүгдэгч А.Игийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл байсан. Тухайн гэмт хэрэг нь өөр, өөр төрлийн гэмт хэрэг биш. Үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн учир хэргийг прокурорт буцаах үндэслэл байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

 

Шүүгдэгч А.Дийн өмнөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/2071 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан. А.Д нь анх хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан бөгөөд одоо 19 настай. Энэ хугацаанд прокурор, шүүхээр явсаар байгаад ажил хийж чадаагүй бөгөөд түүний эрх зүйн байдал, хувийн амьдрал нь доройтсон. 2 жил 5 сарын хугацаанд хэргийг шуурхай шийдээгүйгээс болж ажилгүй явсаар байгаад дараагийн үйлдэл болох 2019 оны 4 дүгээр сард хулгайн хэрэгт хамтран оролцож, давтан гэмт хэрэгт холбогдсон. Хэргийг нэмж нэгтгэж, шүүгдэгчийг батлан даалтад гаргуулах саналтай байна. А.Д нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.    

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Т.Э, Т.Т, А.И, А.Д, Б.У нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлодог юм.

 

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

 

Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 943 дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч А.Д энэ хэргээс гадна бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа талаарх баримт авагджээ. /10хх 186-189/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна.

 

Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийтгэх тогтоол хэрхэн гүйцэтгэхийг нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй, уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн нийт биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог.

 

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул А.Дт оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх боломжгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Дт холбогдох хэргүүдийг шүүхээс тус тусад хянан шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулиас гадна Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн  бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ”, Хүний эрхийн түгээмэл тунхаглаын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял  тохоож болохгүй” гэж тус тус заасан олон улсын гэрээ, хэлэлцээрийг шууд зөрчигдөх юм.  

 

Эдгээр байдлын талаар шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээс гадна, дараах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж хийх шаардлагатай.

 

1. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар:

 

а/ Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 781 дугаартай тогтоолоор Т.Эад холбогдох 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо 5-4 тоотод оршин суух иргэн З.Уранчимэгийн байшингийн цонхыг түлхэн орж, эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /3хх 70/

 

Уг тогтоолыг хүчингүй болгоогүй атлаа прокуророос Т.Эыг тухайн гэмт дахин яллагчаар татаж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 279/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь буруу болжээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай нийцэхгүй болно.   

 

б/ Эрүүгийн хэргийг нэгтгэх 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 28 дугаар байрны 49 тоотод оршин суух иргэн Д.Оюуннэмэхийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, эд зүйл хулгайлсан 201426000061 тоот хэргийг эрүүгийн 201525022406 хэрэгт нэгтгэжээ. /3хх 109/

 

Гэтэл 8 хоногийн дараа буюу Эрүүгийн хэргийг тусгаарлах 2017 оны 2 дугаар сарын 10-ны тогтоолоор 201525022406 дугаартай хэргээс иргэн /хохирогч/ Д.Оюуннэмэхийн хэргийг тусгаарласан байна. /3хх 219/

 

Прокурор хохирогч Д.Оюуннэмэхийн тусгаарласан хэргийг нэгтгээгүй атлаа яллах дүгнэлтэд үйлдсэн нь ойлгомжгүй байна.    

 

в/ С.Баатарсүрэн, Ж.Дэмбэрэл нарыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоотод оршин суух иргэн С.Саранцэцэгийн байшингийн вакум цонхоор орж, эд зүйл хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож, тэднээс мэдүүлэг авчээ. /3хх 18-39/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тэдний үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасныг прокуророос хэрхэн шийдвэрлэсэн баримт хэрэгт алга. /3хх 23, 43/

 

г/ Прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 255 дугаартай тогтоолоор А.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4, мөн өдрийн 254 дүгээртэй тогтоолоор Ц.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 243, 244 дүгээртэй тогтоолуудаар Ш.Эрдэнэ-Очир, А.Баярбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /8 хх 191, 205, 211, 218/

 

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31, 32, 33, 34 дугаартай прокурорын тогтоолуудаар А.Алтансүх, А.Баярбат, Ш.Эрдэнэ-Очир, У.Отгонбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ. /9хх 6-13/

 

Прокуророос яллагдагч А.Баярбат, Ш.Эрдэнэ-Очир, У.Отгонбаяр нарт холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг орхигдуулжээ.

 

Яллагдагч А.Алтансүхэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг яллагдагчаар татагдаагүй байхад уг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэсэгт заасан 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

Эдгээр байдлуудыг нэгтгэсэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

2. Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад яллах дүгнэлтийн “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тэмлэглэх хэсэгт, 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл”-ийг хавсралтад тус тус тусгана гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Т.Э, Т.Т, А.И, А.Д, Б.У нарыг нийт 17 удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн яллах дүгнэлтэд тусгагджээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Л.Санжаадорж, Л.Дашзэвэг, Г.Пүрэвсүрэн, Г.Болдбаатар, Д.Оюуннэмэх нарын мэдүүлгүүд тусгагдсан байх бөгөөд бусад хохирогч нарын мэдүүлгийг бичилгүй орхигдуулсан байна.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх хэсэгт хохирогч нарт 735.566.340 төгрөгийн хохирол учирсан гэж ерөнхий байдлаар бичсэнийг цаашид анхаарвал зохино.

 

Шүүгдэгч нар нь 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 17 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулдаг тул прокуророос хуулийг буцаан хэрэглэхдээ холбогдох хуулийг баримтлах ёстой.

 

Гэтэл прокуророос үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэлгүй яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: