| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2017/0121/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/96 |
| Огноо | 2017-08-02 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/96
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Ариунзаяа Хохирогч ******* Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Отгонбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа нар оролцов. Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000170 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р баг Хонгорморьтын 2-р хэсэг 082 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Отгонбаярын *******, /РД: / Холбогдсон хэргийн талаар Насанд хүрээгүй шүүгдэгч О.******* нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр *******ийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сагсны талбай дээр Номин-Эрдэнэ, Ж.Тэмүүлэн бид гурав ******* найз нартай тоглосон. Тоглож байхад Тунгалаг намайг араас түлхсэн тэгээд би “аятайхан тоглооч” гэж хэлэхэд “яадын болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд энэ хэрүүлээ болий гээд сандал дээр суух гэхэд Тунгалаг над руу ойртож ирэхээр нь би “холдооч” гэж хэлээд түлхсэн. Ийм их гэмтэл гарна гэж бодоогүй...” гэх мэдүүлэг Хохирогч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр энэ охидуудтай сагс тоглоод ямарч маргаан болоогүй. Маргааш нь дахин тоглоод дуусах гээд явж байхад тэгтэл ******* ирээд тоглож байгаад бид хоёр маргалдаж чи аятайхан тоглооч гэж хэлсэн. Ингээд муудалцаад миний нүүр лүү цохьсон. Миний шүд унаад намайг орилоход тоолгүй дахин миний нүүр лүү олон дахин цохьсон. Бид хоёрыг хүмүүс салгасан. Хаана ирснийг чинь мэдрүүлнэ, бүгдийг чинь хачин болгоно гээд байсан. Миний 2 шүд унаж, 2 шүд хөдөлж, ажиллагаагүй болсон. Юм идэж чадахгүй байгаа. Одоо шүдээ хийлгэж авмаар байна. Шүд хийлгэхэд 17-18 сая төгрөг болох юм байна лээ. Гомдолтой байна....” гэх мэдүүлэг Хохирогч *******ийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Тэгш-Ариун, Ариун-Эрдэнэ бид гурав элсэлтийн шалгалт дууссаны дараа 19 цаг орчим Шар таван давхар байрны тоглоомын талбай дээрх сагсан бөмбөгийн талбай дээр Сүхбаатар сумын 3 охинтой сагс тоглоод хожоод 21 цагийн үед харьсан. Бид нарт хожигдсон охидууд нүдний шилтэй, ******* гэж өндөр охин сагс тоглохдоо биеэрээ түлхэж “аятайхан тоглооч” гэж уурлаж, уцаарлаж тоглоод байсан. Бид 3 юм яриагүй, хэрэлдэж маргалдаагүй өнгөрсөн. Маргааш нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт дуусах өдөр 15 цагт дуусаад бид нар байрлаж байгаа гэртээ очсон. Оройн 18 цагийн үед талх авахаар гэрээс Тэгш-Ариун, Номин, Ариун-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Б.Тэмүүлэн нар гараад Шар таван давхар байрны урд шийдэн дээр тоглоод харих гэж байхад Саранэцэцэг ирээд намайг “...хамт тоглох уу?...” гэж хэлэхээр нь “бид нар явлаа” гэж хэлсэн. Гэтэл ******* “...тоглоё оо...” гэж хэлэхээр нь бид нар шийдэн дээр очиж ******* 2 охинтой болж нэг баг болоод би Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун хоёртой хамт нэг баг болоод гурвын эсрэг гурав болж би гол оруулахад ******* намайг “...аятайхан тоглооч Сэлэнгэд байгаа шүү...” гэхэд нь би “...чи өөрөө аятайхан тоглооч...” гээд дунд хураагаа гаргаж хэрүүл өдөж маргалдсан. Намайг ******* элдвээр хэлж бид 2 маргалдахад ******* уурлаад миний хамарлуу гараараа цохиход нь би түүнийг 1 удаа баруун хацарлуу алгадахад ******* намайг заамдаж байгаад миний үүдэн шүд рүү 7-8 удуу хүчтэй цохиод байсан. Надаас биерхүү учраас би яаж ч чадахгүй цохиулсан. Цохиулсанаас болж 2 шүд газар унаад , 2 шүд нь хөдөлсөн, хамарнаас цус гарсан. Ариун-Эрдэнэ, Номин нар нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод сууж байсан учраас хараагүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/ Насанд хүрээгүй гэрч Э.Тэмүүлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт өдөр 15 цагт дуусаад бид нар байрлаж байгаа гэртээ очсон. Оройн 18 цагийн үед талх авахаар гэрээс Номин, Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Д.Тэмүүлэн, Тэгш-Ариун нартай гараад Шар таван давхар байрны урд шийдэн дээр тоглоод харих гэж байхад ******* гэж охин ирээд бид нарыг “...хамт тоглох уу?...” гэж хэлэхээр нь манай найзууд “бид нар тоглохгүй явлаа” гэж хэлсэн. Гэтэл Саранэцэг “тоглоё оо...” гэж хэлэхээр нь бид нар шийдэн дээр очиж ******* танихгүй 2 охинтой болж нэг баг болоод манай найзууд болох Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун гурав хамт нэг баг болоод гурвын эсрэг гурав тоглож эхэлсэн. Д.Тэмүүлэн, Номин бид гурав нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод, амраад заримдаа сандал дээр сууж байсан. *******, манай найз Тунгалагтай маргалдаад эхлээд шууд нүүр лүү нь гараараа цохиод Тунгалаг түүний нүүр лүү нь зөрүүлээд алгадсан. ******* ******* цамцнаас заамдаад түүний хамар луу нь, ам руу нь олон удаа цохиод хамарнаас цус гарсан. Тунгалаг цохиулсанаас болж 2 шүд нь газар унаад, 2 шүд нь хөдөлсөн. Зодоон маргаан маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Миний хувьд дээрх зүйлийг харсан. Сагс тоглож байгаад маргалдсан талаар манай найз ярьсан. Би юун талаар хэлж маргалдсан талаар би мэдэхгүй байна. Тунгалаг *******ийг нэг удаа алгадсан, түүнээс биед нь гэмтэл шарх учруулахаар цохиогүй. Тунгалагийг ******* цохиж байхад хажууд нь Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун хоёр хамт салгасан. Түүнээс бид нар нийлж *******ийг зодож цохиогүй . Бид нар цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/ Насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт өдөр 15 цагт дуусаад бид нар байрлаж байгаад байрлаж байгаа гэртээ очсон. Оройн 18 цагийн үед талх авахаар гэрээс Номин, Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Тэгш-Ариун нартай гараад Шар таван давхар байрны урд шийдэн дээр тоглоод харих гэж байхад ******* гэж охин ирээд бид нарыг “...хамт тоглох уу?...” гэж хэлэхээр нь манай найзууд “бид нар тоглохгүй явлаа” гэж хэлсэн. Гэтэл ******* “...тоглоё оо...” гэж хэлэхээр нь бид нар шийдэн дээр очиж ******* 2 охинтой болж нэг баг болоод Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун гурав хамт нэг баг болоод гурвын эсрэг гурав тоглож эхэлсэн. Э.Тэмүүлэн Номин бид гурав нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод, амраад заримдаа сандал дээр сууж байсан. ******* манай найз Тунгалагтай маргалдаад эхлээд шууд нүүр лүү нь гараараа цохиод Тунгалаг түүний нүүр лүү нь зөрүүлээд алгадсан ******* ******* цамцнаас заамдаад түүний хамар луу нь, ам руу нь олон удаа цохиод хамарнаас нь цус гарсан. Тунгалаг цохиулсанаас болж 2 шүд нь газар унаад, 2 шүд нь хөдөлсөн. Зодоон маргаан маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Миний хувьд дээрх зүйлийг харсан. Сагс тоглож байгаад маргалдсан талаар манай найз ярьсан. Би юун талаар хэлж маргалдсан талаар би мэдэхгүй байна. Тунгалаг *******ийг нэг удаа алгадсан, түүнээс биед нь гэмтэл шарх учруулахаар цохиогүй. Тунгалагийг ******* цохиж байхад хажууд нь Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун хоёр хамт тоглоод салгасан. Түүнээс бид нар нийлж *******ийг зодож цохиогүй . Бид нар цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/ Насанд хүрээгүй гэрч Г.Тэгш-Ариуны 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Болсон явдлын талаар ярихад 2017 оны 06 дугаар сарын 16- ны өдөр Тунгалаг, Ариун-Эрдэнэ бид гурав элсэлтийн шалгалт дууссаны дараа 19 цаг орчим Шар таван давхар байрны тоглоомын талбай дээрх сагсан бөмбөгийн талбай дээр Сүхбаатар сумын 3 охинтой сагс тоглоод хожоод 21 цагийн үед харьсан. Бид нарт хожигдсон охидууд дунд шилтэй, ******* гэж өндөр охин сагс тоглохдоо биеэрээ түлхэж “аятайхан тоглооч” гэж уурлаж, уцаарлаж дээрэлхүү зантай тоглоод байсан. Бид гурав юм яриагүй, хэрэлдэж маргалдаагүй өнгөрсөн. 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт өдөр 15 цагт дуусаад бид нар байрлаж байгаад байрлаж гэртээ очсон. Оройн 18 цагийн үед талх авахаар гэрээс Номин, Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Тэгш-Ариун нартай гараад Шар таван давхар байрны урд шийдэн дээр тоглоод харих гэж байхад нүдний шилтэй ******* гэж охин ирээд бид нарыг “...хамт тоглох уу?...” гэж хэлэхээр нь манай найзууд “бид нар тоглохгүй явлаа” гэж хэлсэн. Гэтэл ******* “...тоглоё оо...” гэж хэлэхээр нь бид нар шийдэн дээр очиж ******* 2 охинтой болж нэг баг болоод Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун гурав хамт нэг баг болоод гурвын эсрэг гурав тоглож эхэлсэн. Э.Тэмүүлэн, Д.Тэмүүлэн, Номин бид гурав нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод амраад заримдаа сандал дээр сууж байсан. Сагс тоглож байгаад Тунгалаг голл оруулахад ******* уурлаж, уцаарлаж “...аятайхан тоглооч Сэлэнгэд байгаа шүү ...” гэхэд нь “...чи өөрөө аятайхан тоглооч...” гээд дунд хуруугаа Тунгалаг гаргаж хэрүүл өдөөд маргалдсан. ******* элдвээр хэлж Тунгалагтай маргалдахад ******* уурлаад эхлээд шууд ******* хамар луу гараараа цохиход нь Тунгалаг түүнийг нэг удаа баруун хацар луу нь алгадахад ******* заамдаж байгаад үүдэн шүд рүү нь олон удаа хүчтэй цохиод байсан. Цохиулсанаас болж ******* 2 шүд нь газар унаад, 2 шүд хөдөлсөн, хамарнаас нь цус гарсан. Ариун-Эрдэнэ бид хоёр зодооныг салгасан бол Э.Тэмүүлэн, Д.Тэмүүлэн, Номин нар нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод сууж байсан учраас харсан, хараагүй болохыг мэдэхгүй. Ингээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/ Насанд хүрээгүй гэрч Э.Ариун-Эрдэнийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Болсон явдлын талаар ярихад 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Тунгалаг, Ариун-Эрдэнэ бид гурав элсэлтийн шалгалт дууссаны дараа 19 цаг орчим Шар таван давхар байрны тоглоомын талбай дээрх сагсан бөмбөгийн талбай дээр Сүхбаатар сумын 3 охинтой сагс тоглоод хожоод 21 цагийн үед харьсан. Бид нарт хожигдсон охидууд дунд шилтэй, ******* гэж өндөр охин сагс тоглохдоо биеэрээ түлхэж “аятайхан тоглооч” гэж уурлаж, уцаарлаж дээрэлхүү зантай тоглоод байсан. Бид гурав юм яриагүй, хэрэлдэж маргалдаагүй өнгөрсөн. 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт өдөр 15 цагт дуусаад бид нар байрлаж байгаад байрлаж гэртээ очсон. Оройн 18 цагийн үед талх авахаар гэрээс Номин, Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Тэгш-Ариун нартай гараад Шар таван давхар байрны урд шийдэн дээр тоглоод харих гэж байхад нүдний шилтэй ******* гэж охин ирээд бид нарыг “...хамт тоглох уу?...” гэж хэлэхээр нь манай найзууд “бид нар тоглохгүй явлаа” гэж хэлсэн. Гэтэл ******* “...тоглоё оо...” гэж хэлэхээр нь бид нар шийдэн дээр очиж ******* 2 охинтой болж нэг баг болоод Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун гурав хамт нэг баг болоод гурвын эсрэг гурав тоглож эхэлсэн. Э.Тэмүүлэн, Д.Тэмүүлэн, Номин бид гурав нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод амраад заримдаа сандал дээр сууж байсан. Сагс тоглож байгаад Тунгалаг голл оруулахад ******* уурлаж, уцаарлаж “...аятайхан тоглооч Сэлэнгэд байгаа шүү ...” гэхэд нь “...чи өөрөө аятайхан тоглооч...” гээд дунд хуруугаа Тунгалаг гаргаж хэрүүл өдөөд маргалдсан. ******* элдвээр хэлж Тунгалагтай маргалдахад ******* уурлаад эхлээд шууд ******* хамар луу гараараа цохиход нь Тунгалаг түүнийг нэг удаа баруун хацар луу нь алгадахад ******* заамдаж байгаад үүдэн шүд рүү нь олон удаа хүчтэй цохиод байсан. Цохиулсанаас болж ******* 2 шүд нь газар унаад, 2 шүд хөдөлсөн, хамарнаас нь цус гарсан. Ариун-Эрдэнэ бид хоёр зодооныг салгасан бол Э.Тэмүүлэн, Д.Тэмүүлэн, Номин нар нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод сууж байсан учраас харсан, хараагүй болохыг мэдэхгүй. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ Гэрч Б.Номингийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалт өдөр 15 цагт дуусаад бид нар байрлаж байгаад байрлаж гэртээ очсон. Оройн 18 цагийн үед талх авахаар гэрээс Номин, Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Э.Тэмүүлэн, Тэгш-Ариун нартай гараад Шар таван давхар байрны урд шийдэн дээр тоглоод харих гэж байхад нүдний шилтэй ******* гэж охин ирээд бид нарыг “...хамт тоглох уу?...” гэж хэлэхээр нь манай найзууд “бид нар тоглохгүй явлаа” гэж хэлсэн. Гэтэл ******* “...тоглоё оо...” гэж хэлэхээр нь бид нар шийдэн дээр очиж ******* 2 охинтой болж нэг баг болоод Тунгалаг, Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун гурав хамт нэг баг болоод гурвын эсрэг гурав тоглож эхэлсэн. Э.Тэмүүлэн, Д.Тэмүүлэн, Номин бид гурав нөгөө талын шийдэн дээр сагс тоглоод амраад заримдаа сандал дээр сууж байсан. Гэтэл нөгөө талд *******, Тунгалаг хоёр тоглож байгаад маргалдаад ******* шууд ******* хамар луу гараараа цохиход зөрүүлээд Тунгалаг түүний хацар луу нь 1 удаа алгадахад Тунгалагийг заамдаж байгаад амруу нь гараараа нилээн олон удаа хүчтэй цохиод байсан. Цохиулсанаас болж манай найзын 2 шүд нь газар унаад, 2 шүд нь хөдөлсөн, хамарнаас цус гарсан. Ариун-Эрдэнэ, Тэгш-Ариун нар зодооныг салгасан бол Э.Тэмүүлэн, Б.Тэмүүлэн бид гурав нөгөө талын шийднээс харсан. Гадаа харанхуй байсан ч гэсэн гадаа гэрэлтүүлэгтэй, юу болж байгаа сайн харагдсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/ Гэрч Н.Амаржаргалын 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.******* нь ОХУ-д суралцаж байгаад Монголд сурсан. Монгол хэлийг ойлгож, ярина. Монгол крилл бичгээр бичихдээ үг үсгийн алдаатай бичдэг. Гаж буруу зуршилгүй, төлөв даруу, хүнд тусархаг. Эцэг эх, ах дүү нарынхаа үгэнд сайн ордог Хүнтэй хэрэлдэж, маргалдаад зодоон цохион хийсэн асуудал гаргаж байсан удааг би мэдэхгүй. Сэлэнгэ аймагт ойр дотно байдаг найз нөхдүүдийн талаар би мэдэхгүй. Сагсан бөмбөг тоглох дуртай...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/ Гэрч Д.Ринагийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...төлөв даруу, хичээл сурлагандаа сайн. Шөнө оройн цагаар гадуур тэнээд байдаггүй. Биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд сайн оролцдог. Эцэг эх, ах дүү нарынхаа үгэнд сайн ордог. Хүнд тусархаг, ажил ч хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Илүү муу зуршил байхгүй. ******* шүд урьд өмнө нь гэмтэж хугарч байгаагүй. Сэлэнгэ аймагт элсэлтийн шалгалт өгөхдөө Мандал суманд ирэхэд үүдэн 4 шүд нь хугарсан байсан. Юу болсон талаар асуухад сагс тоглож байгаад 1 хүүхэдтэй маргалдаж цохиулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/ Насанд хүрээгүй гэрч Б.Номингийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Шар таван давхар байрны голын шийдэн дээр найз Ж.Тэмүүлэн бид хоёр сагс тоглож байхад Зүүнхараагийн 6 охидууд ирж шийдэн дээр тоглоод явах гэж байхад ******* хүрч ирээд Зүүнхараагийн охидуудыг “тоглоё” гэж хэлээд бид нар гурвын эсрэг тоглохоор болсон. Э.Тэмүүлэн, ******* бид гурав нэг баг болоод цэнхэр куртктай, Тунгалаг гэх охин найз 2 охинтиойгоо 1 баг болоод бид гурав тоглосон. Ингэж тоглож байхдаа ******* биеэрээ түлхэж тоглодогийг ойлгоогүй. ******* цэнхэр курткатай Тунгалагийг “...аятайхан тоглооч...” гэхэд хоорондоо маргалдаад байсан. Би юун талаар маргалдахыг сонсоогүй. Сүүлдээ маргалдаж дунд хуруугаа гаргаад маргалдаад байсан. Нэг харахад цэнхэр курткатай охинтой ******* барьцалдаад бие биенийгээ цохиод байсан. Би зодоон маргаанд оролцоогүй учраас би ойртоогүй сайн хараагүй. Зодоон маргааны дараа ******* шүд уначихлаа гэж байсан. Би хэдэн шүд унаад, хөдөлчихсөн болохыг мэдэхгүй. Ингээд Цагдаагийн ажилтан дуудаж болсон асуудлыг талаар тодруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ Гэрч Б.Түвшинсайханы 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.******* нь ОХУ-д суралцаж байгаад Монгол улсад сурсан. Монгол хэлийг ойлгож, ярина. Монгол крилл бичгээр бичихдээ үг үсгийн алдаатай бичдэг. Эцэг эх нь Монгол хүмүүс байдаг. Зан байдлын даруу төлөв, хичээл зүтгэл, чармайлттай. Анги хамт олны дунд нийтэч, сургуулийн зүгээс зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд идэвхитэй оролцдог. Сагсан бөмбөг, спортын уралдаан тэмцээнд идэвхитэй оролцдог. Эцэг эх нь хүүхдийнхээ төлөө анхаарал халамж сайн тавьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/ Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №200 тоот : “1.*******ийн биед үүдэн 4-н шүдний булгарал, бүрэн уналт, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, дээд доод уруулын дотор салстад зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30/ тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/ Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №211 тоот ”... 1.О.*******ийн биед баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар тал/ Хохирогчийн хувийн байдал болон эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 52-76 дугаар тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар тал/ О.*******ийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /ххийн 35-36 дугаар тал/ О.*******ийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд Насанд хүрээгүй шүүгдэгч О.******* нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр *******ийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд; Хохирогч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх18/, гэрч Д.Тэмүүлэнгийн /хх22/, Г.Тэгш-Ариуны /хх-23/, Э.Ариун-Эрдэнийн /хх24/ Б.Номингийн /хх27/ мэдүүлгүүд, шинжээч эмчийн 200 тоот дүгнэлт /хх43/ зэрэг болно. Тухайн хэрэг болох үед цуг байсан гэрчүүд болон энэхүү хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил мэргэжлийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмчийн дүгнэлтийг шүүх тус тус үнэн зөв гэж үзэв. Хохирогч *******ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэмтлийн зэрэг дээр маргаангүй байна. Шүүгдэгч ******* холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс шинэ Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч ******* Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг нь “....хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “....дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. Иймээс шүүгдэгч О.*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, насанд хүрээгүй зэргийг ял шийтгэл онолгдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, шүүгдэгч ******* мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урдчилан мэдэгдэх зэргийг үүрэг болгож, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй. Хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч н.Марина нараас эмчилгээ болон унааны зардалд 782.750 төгрөг нэхэмжилснийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангаж шүүгдэгч нараас гаргаж олгуулах үндэслэлтэй байна. Мөн хохирогч ******* нь үүдэн 4 шүд нь бүрэн ажиллагаагүй болсны улмаас буйланд суулгаж авагдахгүйгээр хийгддэг “инфлант” шүд хийлгэх хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн ба уг шүдийг хийлгэх төлбөр 7.000.000-8.000.000 төгрөг орчим болох талаар мэдүүлэг өгч байгаа боловч энэ талаарх холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Дээрх хохирлыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Г.Отгонбаяр бүрэн төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлсэн болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь дээрх гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа төлөгдөөгүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.******* унасан шүд, рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Отгонбаярын *******ийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Отгонбаярын *******т ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, шүүгдэгч ******* мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урдчилан мэдэгдэх зэргийг үүрэг болгож, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 6.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.******* унасан шүд, рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай. 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 082 тоотод оршин суух Боржигон овогт Гунгаагийн Отгонбаяраас /ХИ73082417/ 782.750 төгрөг гаргуулан хохирогч ******* түүний хууль ёсны төлөөлөгч н.Марина нарт олгосугай. 8.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь дээрх гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа төлөгдөөгүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай. 9.Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ