Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 86

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, 
Улсын яллагч Б.Батсайхан
Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Б.Алтанчимэг
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Отгонбат, С.Төгсжаргал нарт холбогдох 201603000214 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 01-ний  өдөр   хүлээн авч  хянан хэлэлцэв. 
            
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Цахиур хороололд оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Далай овогт Сампилноровын Отгонбат /РД:АО92102219/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Будант гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Маринковын Төгсжаргал /РД:АО88102411/,
Шүүгдэгч С.Отгонбат, М.Төгсжаргалтай нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэр спорт заалны гаднаас хохирогч Л.Банзрагчийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг, хохирогч О.Мөнхсайханы эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хулгайлан авч Л.Банзрагчид 1.550.000 төгрөгийн, О.Мөнхсайханд 1.300.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                     
ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Л.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  “Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд спорт зааланд тоглох гэж ганцаараа хөдөө гэрээсээ Цэнхэр сумын төвд орж ирсэн. Тэгээд 00 цагийн үед Цэнхэр сумын спорт зааланд Цэнхэр сумын Мөнхсайхан болон нэрийг нь мэдэхгүй өөр бусад залуучуудтай хамт сагс тоглосон. Тэгээд 03 цаг өнгөрөөгөөд заалнаас гарсан. Тэр үед миний унаж ирсэн, өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль байхгүй болсон байсан. Мөн Мөнхсайхан гэх надтай хамт сагс тоглосон залуугийн мотоцикль алга болсон байсан. Мөнхсайхан бид хоёр зааланд тоглох үедээ мотоциклио спорт заалны хашааны гадна үүдэнд тавиад орсон. Тэгээд тэр шөнөдөө цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд маргааш нь хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан. Тухайн үед Мөнхсайхан бид хоёрын мотоциклийг Отгонбат, Төгсжаргал гэх хүмүүс хулгайлсан байсан” гэжээ.  /хх-26-27х/,
Хохирогч О.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Бид нар тухайн үед 00 цаг өнгөрөөгөөд заал руу орсон байх тэр үед Л.Банзрагч хамт сагс тоглосон. Тэгээд зааланд орох үедээ Л.Банзрагч бид хоёр мотоциклио Цэнхэр сумын спорт заалны хашааны гадна үүдэнд зэрэгцүүлж данхраадааж тавиад орхисон. Тухайн үед миний мотоциклийн түлхүүр сугардаггүй байсан юм. Би түлхүүрээ хаячхаад түлхүүр тааруулсан байсан юм. Тэгээд зааланд тоглож дуусаад 03 цаг өнгөрөөгөөд гараад ирэх үед Банзрагч бид хоёрын эзэмшлийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Маргааш нь бид хоёр мотоциклио хэсгийн төлөөлөгчөөс бүрэн бүтэн хүлээж авсан” гэжээ. /хх-29-30х/,
Шүүгдэгч С.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн үед сумын төв рүү би явган ганцаараа орсон юм. Тэгээд сумын төвд явж байгаад Төгсжаргал гэх нутгийн найзтайгаа захиргааны урд таарсан. Тэр үед Төгсжаргал надад хандаж мөнгөний хэрэг гараад байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би Төгсжаргалд хандаж тэгвэл хоёулаа мотоцикль хулгайлъя гэж ярьсан. Тэгээд Төгсжаргал бид хоёр Баяраа гэх ахынд очсон Баяраа ахынд Бодогоо ах хоёр том пиво ууж байсан. Тэгэхээр Төгсжаргал бид хоёр тэр хоёртой хамт нийлээд 3-4 ширхэг Боргио гэх том пиво ууж дуусаад Баяраа ахынхаас 03 цагийн үед гарч яваад спорт заал руу орсон. Тэр үед спорт заал цоожтой байсан, тэгсэн спорт заалны хашааны гаднаа Мустанг-5 маркийн улаан өнгийн 2 ширхэг мотоцикль байсан. Тэгэхээр нь Төгсжаргал бид хоёр хоорондоо ярьж тохироод хоёулаа энэ мотоциклиудыг хулгайлж аваад аймгийн төв рүү орох уу гэж яриад, тэгээд Төгсжаргал бид хоёр спорт заалны гадаа байсан 2 мотоциклийн нэг нь түлхүүртэйгээ байхаар нь тэр мотоцикпийг нь Төгсжаргал асааж унаад би нөгөө мотоциклийнх нь цагаан утсыг салгаж асаагаад унаад аймгийн төв рүү орж ирээд цагаан хаалганы цаана эзгүй айлын пүнз байхаар нь тэнд оруулж тавьсан. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү алхаж орж ирээд цагдаад баригдсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ. /хх-48-49, 52х/,
     Шүүгдэгч М.Төгсжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ шөнийн 03 цагийн үед Баяраа ахын гэрээс Отгонбат бид хоёр гарч яваад спорт заал руу орсон. Тэр үед спорт заал цоожтой байсан. Спорт заалны гадна Мустанг-5 маркийн 2 ширхэг мотоцикль байсан. Тэр үед Отгонбат энэ хоёр мотоциклийг хулгайлъя гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж зөвшөөрөөд 2 ширхэг Мустанг-5 маркийн мотоциклийн нэгийг нь түлхүүрээр асаагаад би унаад явсан. Нөгөө мотоциклийн цагаан утсыг салгаж асааж Отгонбат унаад бид хоёр аймгийн төв рүү орж ирэх замдаа цагаан хаалганы цаана нэг эзгүй айлын амбаар байхаар нь тэнд оруулж мотоциклио тавьсан. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү алхаж орж ирээд Бор толгойн орчимд цагдаад баригдсан. Тухайн үед хулгайлсан мотоциклио зарж борлуулаад амархан мөнгөтэй болъё гэж бодоод л хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон” гэжээ.  /хх-56-57, 59-60х/,
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16-17, 20-21/, 
Фото зургийн үзүүлэлт /хх-18-19, 22-23/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-40/
    Шинжилгээ хийж шинжээч томилох тогтоол /хх-39/
    Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Засаг даргын тодорхойлолт /хх-62-63/
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-64/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69-73/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Отгонбат, М.Төгсжаргалтай нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэр спорт заалны гаднаас хохирогч Л.Банзрагчийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг, хохирогч О.Мөнхсайханы эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хулгайлан авч Л.Банзрагчид 1.550.000 төгрөгийн, О.Мөнхсайханд 1.300.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 2016 оны 05 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг өнгөрөөгөөд сумын спорт заалнаас гарч ирэхэд миний унаж ирсэн, өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль байхгүй болсон байсан. Мөн Мөнхсайхан гэх надтай хамт сагс тоглосон залуугийн мотоцикль алга болсон байсан. Мөнхсайхан бид хоёр зааланд тоглох үедээ мотоциклио спорт заалны хашааны гадна үүдэнд тавиад орсон. Тухайн үед Мөнхсайхан бид хоёрын мотоциклийг Отгонбат, Төгсжаргал гэх хүмүүс хулгайлсан байсан гэсэн хохирогч Л.Банзрагчийн мэдүүлэг  /хх-26-27х/,
 2016 оны 05 сарын 07-ны шөнийн 00 цаг өнгөрөөгөөд сумын спорт заал руу  Л.Банзрагчийн хамт сагс тоглохоор орохдоо бид хоёр мотоциклио Цэнхэр сумын спорт заалны хашааны гадна үүдэнд зэрэгцүүлж данхраадааж тавиад орхисон. Тухайн үед би мотоциклио түлхүүртэй орхисон юм. Тэгээд зааланд тоглож дуусаад шөнийн 03 цаг өнгөрөөгөөд гарч ирэх үед Банзрагч бид хоёрын эзэмшлийн мотоцикль хулгайд алдагдсан байсан талаар мэдүүлсэн хохирогч О.Мөнхсайханы мэдүүлэг /хх-29-30х/,
 Бид хоёр хоорондоо ярьж тохироод 2016 оны 05 дугаар сарын 07-ны шөнийн 3 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байх спорт заалны хашааны гаднаас Мустанг-5 маркийн улаан өнгийн 2 ширхэг мотоцикль хулгайлсан. Нэг мотоцикль нь түлхүүртэйгээ байхаар нь тэр мотоцикпийг нь  асааж унаад би нөгөө мотоциклийнх нь цагаан утсыг салгаж асаагаад унаад аймгийн төв рүү орж ирээд цагаан хаалганы цаана эзгүй айлын пүнз байхаар нь тэнд оруулж тавьсан. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү алхаж орж ирээд цагдаад баригдсан. Бид хоёр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-40/8 Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16-17, 20-21/, зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.  

 Иймд шүүгдэгч С.Отгонбат, М.Төгсжаргал нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч  С.Отгонбат, М.Төгсжаргал нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдгээрт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
 
  Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                          
      
ТОГТООХ нь:
    
1.    Шүүгдэгч Далай овогт Сампилноровын Отгонбат, Боржигон овогт Маринковын Төгсжаргал нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Отгонбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Төгсжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Отгонбат, М.Төгсжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид   эдлүүлсүгэй. 
4.    Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч  С.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Төгсжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
     5. Шүүгдэгч С.Отгонбат, М.Төгсжаргал нар нь тус бүр 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонбат, М.Төгсжаргал    нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
7. Шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай. 

 


                                 


                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ