Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 111/ШШ2021/005

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Х.Золцэцэг, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******-ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар “******* сумын Засаг даргаар *******-ыг томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай “Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн нууц санал хураалтаар сумын Засаг даргад нэр дэвшсэн овогтой *******ыг олонхийн санал авсан болохыг тогтоолгох, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан *******-ыг сумын Засаг даргаар томилуулахаар уламжлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “******* миний нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралд 2021 оны 2 сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад боллоо. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд тайлбар хэлж, нотлох баримт шинжлэн судалсан болно. Нэхэмжлэгч ******* би нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар “******* сумын Засаг даргаар *******-ыг томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай “Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн нууц санал хураалтаар сумын Засаг даргад нэр дэвшсэн овогтой Быг олонхийн санал авсан болохыг тогтоолгох, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан *******-ыг сумын Засаг даргаар томилуулахаар уламжлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохоо илэрхийлж, бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дэх хэсгийг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар “******* сумын Засаг даргаар *******-ыг томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай “Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн нууц санал хураалтаар сумын Засаг даргад нэр дэвшсэн овогтой Б-ыг олонхийн санал авсан болохыг тогтоолгох, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан *******-ыг сумын Засаг даргаар томилуулахаар уламжлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ