| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2022/0205/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/650 |
| Огноо | 2022-08-23 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам, Г.Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Хулан, Б.Алтансувд,
Улсын яллагч: Б.Бүжинлхам, Г.Эрдэнэ,
Шүүгдэгч Л.Ц-, А.Ү-, П.Д-, Г.О-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Ш-, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, Х.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Н.Б-, А.А-, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,
Шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,
Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч О.Баясгалан, Т.Анхцэцэг,
Шүүгдэгч Б.А-, иргэний хариуцагчийн төлөөлөгч П.Г-, тэдгээрийн өмгөөлөгч О.Баясгалан,
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,
Шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
Шүүгдэгч Ч.М-, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Н.Уранчимэг,
Шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч О.Санчирбал,
Шүүгдэгч Н.А-, Н.Н-, Л.Ц-, Г.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Тэгшжаргал,
Шүүгдэгч Ш.Д-, түүний өмгөөлөгч О.Аззаяа,
Шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч О.А-, М.Д-, Ч.М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.А-, Ц.Н-, А.Ү- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Д.Ч-, Л.Ц-, Л.Ц- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Э.М-, Ш.Д-, Н.А-, Б.Б-, П.Д-, Г.О-, Г.Д-, А.А- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Н.Б-, Н.Н- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902003160360 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
- О.А-, М.Д-, Ч.М-, Н.Б-, Н.Н-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэргийг хатгагчаар, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг зохион байгуулагчаар, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
- Б.А-, Ц.Н-, Л.Ц-, А.Ү-нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг хамжигч, гүйцэтгэгчээр, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
- Д.Ч-, Л.Ц-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэгт хамтран, хамжигчаар оролцсон” гэм буруутайд,
- Э.М-, Ш.Д-, Н.А-, Б.Б-, П.Д-, Г.О-, А.А-, Г.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилээр хасаж, 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилээр хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ын нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилээр хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ын нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилээр хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилээр хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилээр хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ыг нийтийн албан томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-, Н.А-, Г.Д- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-, А.Ү- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 06 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-, Л.Ц- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 06 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-, Б.Б-, П.Д-, Г.О-, А.А- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 06 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-, О.А- нарын урьд баривчлагдсан “нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” тооцож шүүгдэгч Г.Ш-ийн нийт эдлэх ялыг 11.985 нэгж буюу 11.985.000 төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч О.А-гийн нийт эдлэх ялыг 9.985 нэгж буюу 9.985.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-, О.А-, М.Д-, Ч.М-, Н.Б-, Н.Н- Б.Н-, Б.А-, Э.М-, Н.А-, Л.Ц-, Г.Д- нарт тус тус оногдуулсан 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-, Д.Ч-, Ш.Д-, Б.Б- А.Ү-, Л.Ц-, П.Д-, Г.О-, А.А- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Н-, Д.Ч-, Ш.Д-, Б.Б- А.Ү-, Л.Ц-, П.Д-, Г.О-, А.А- нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-аас 180.000 төгрөг, шүүгдэгч Ч.М-аас 450.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-ээс 400.000 төгрөг, шүүгдэгч Н.Н-ээс 450.000 төгрөг тус тус гаргуулж Улсын орлогод оруулсугай.
9. Шүүгдэгч Г.Ш-ийн төрийн санд шилжүүлсэн 2.400.000 төгрөг, шүүгдэгч О.А-гийн шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг тус тус Улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 5 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны магадалгаанаас хуулбарласан хуулбар хувь 1 хавтас зэргийг хэрэгт хавсаргасугай.
11. Хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн О.А-гийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83А байрны 61 тоот хаягт байршилтай эрхийн Улсын бүртгэлийн Y-2205046328 улсын бүртгэлийн дугаартай, 48.11 мкв талбаатай, 79.060.770 төгрөгийн үнэ бүхий орон сууц,
- Б.Н-ийн өмчлөлд бүртгэлтэй 0003 УНО улсын дугаартай Бенз Ж-500 маркийн WDB4632341X282149 арлын дугаартай тэврийн хэрэгсэл,
- Б.А-ын өмчлөлд бүртгэлтэй 3557 УНБ Улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн NHW200095492 арлын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилснийг тус тус хүчингүй болгосугай.
12. Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1627 дугаар тогтоолоор Г.Ш-ийн Y-2205066819 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамжны 14 дүгээр байрны 403 тоот орон сууц, Ү-2205071994 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарын хороолол, Г210 байрны зоорийн давхрын 20 тоот хаягт байрлах авто зогсоол,
- Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1263 дугаартай зөвшөөрлөөр 2873109 регистрийн дугаартай “Есөн шижир” ХХК-ний эрх шилжүүлэх мэдээлэл өөрчлөхгүй байхыг хязгаарласныг тус тус хүчингүй болгосугай.
13. Шүүгдэгч Г.Ш-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Ч.М-, М.Д-, Б.А- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох,
Шүүгдэгч О.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Ч.М-, М.Д-, Б.А- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох,
Шүүгдэгч М.Д-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, яллагдагч Г.Ш-, Ч.М-, Б.А- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох,
Шүүгдэгч Ч.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Автотээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, яллагдагч Г.Ш-, М.Д-, Б.А- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох,
Шүүгдэгч Г.О-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР