| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2017/0258/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/697 |
| Огноо | 2022-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/697
2022 09 15 2022/ШЦТ/697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Хулан,
Улсын яллагч: Б.Бүжинлхам,
Хохирогч: Б.О-, Х.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Э.Шинэзориг,
Шүүгдэгч/хохирогч: Ж.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,
Шүүгдэгч/хохирогч: Ж.Т-, шүүгдэгч Н.Ө-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Туул,
Шүүгдэгч: Б.Д-, түүний өмгөөлөгч О.Батсүх,
Шүүгдэгч: Б.Ц-, түүний өмгөөлөгч: Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Ц-, Ж.Т-, Н.Ө-, Б.Д-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ж.Ц- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай, 36 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ц-, ..... тоот регистртэй,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Т-, .... тоот регистртэй,
3. Монгол Улсын иргэн, Н.Ө-, .... тоот регистртэй,
4. Монгол Улсын иргэн, Б.Д-, .... тоот регистртэй,
5. Монгол Улсын иргэн, Ж.Ц-, ... тоот регистртэй,
- Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хас банкны 116 дугаар салбарт теллер, харилцагчийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа хамт ажиллаж байсан хохирогч Б.Нямдуламд “хүүтэй мөнгө зээлнэ” гэж хуурч 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 4.500.000 төгрөг,
- Хас банкны Баянгол салбарын харилцагч Прохит ХХК-ний нягтлан бодогч хохирогч Ш.Д-т “мөнгөний хэрэг гарчихлаа удахгүй өгнө” гэж хуурч 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Н.Ө-ий Хаан банкны 5085027018 дугаарын дансаар 3.000.000 төгрөг,
- Хамт ажиллаж байсан хохирогч Д.М-д “хүнд хүүтэй мөнгө зээлэхэд мөнгө дутсан, барьцаанд тавьсан байрыг зөрүү мөнгө өгч авах гэж байгаа” гэж хуурч 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 18.860.000 төгрөг,
- Хохирогч Б.О-ад “...байр аваад, барьцаанд тавиад мөнгийг хүүтэй буцаан өгнө...” гэж хуурч 2013 оны 7 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сарын дунд хүртэл хугацаанд нийт 3.500.000 төгрөг,
- Хохирогч Ж.Ц-д “хүүтэй мөнгө зээлнэ” гэж хуурч мэхлэн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 12.000.000 төгрөг,
- Хохирогч Ж.Т-гаас 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарыг дуустал “Манай ээжийн бие муу байна, эмчилгээнд нь мөнгө хэрэг болоод байна, 3 сарын хугацаатай зээлээч, би хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдэг учраас та санаа зовох зүйлгүй” гэж, “Би өндөр хүүтэй мөнгө зээлэх гэсэн чинь өмнө нь зээлж авсан хүмүүс үндсэн мөнгөө өгөхгүй байна, зөвхөн хүүг нь өгөөд яваад байх юм, та мөнгө зээлээч” гэж, “Би хүнд мөнгө зээлдүүлэх гэтэл мөнгө дутаад байна” гэж, “Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 5-58-18 тоот орон сууцыг худалдан авах гэж байгаа юм, гэтэл мөнгө дутаад байна” гэж, “Хас” банкны 1160011488 дугаартай зээлийн гэрээг үзүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 186.000.000 төгрөг тус тус хуурч залилан ганцаараа бусдад нийт 227.860.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц- нь шүүгдэгч Ж.Т-тай бүлэглэн хохирогч Х.Ц-ад “...Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12 дугаар хороолол, 83-63 тоот 52 м2 бүхий 2 өрөө орон сууцыг 62.000.000 төгрөгөөр худалдана, байрны урьдчилгаа 50 хувийн төлбөрийг төлбөл байрны гэрчилгээг шилжүүлж, байрандаа оруулна...” гэж хуурч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд 20.000.000 төгрөг,
- Хохирогч Х.Н-т “...ар гэрт ажил явдал гарчихлаа, мөнгөний хэрэг байна..." гэж хуурч 2014 оны 3 дугаар сард 500.000 төгрөг,
- Хохирогч Х.Б-т “С- аймагт баригдаж байгаа барилгад мөнгөний хэрэгцээ гарлаа, хөрөнгө оруулалт хийж, тодорхой хувь эзэмшүүлнэ...” гэж хуурч 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд бэлнээр 189.380.000 төгрөг,
- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 15-10 тоот 115.000.000 төгрөгний үнэлгээ бүхий орон сууцны өмчлөх эрхийг нь иргэн Ж.Э-аас авсан 50.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлэн, уг зээлийг хааж иргэн Ж.Б-оос 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлсэн зээлийн барьцаанд уг орон сууцыг өмчлөх эрхийг Ж.Э-аас Ж.Б-од шилжүүлүүлж, уг орон сууц өмчлөх эрхийг,
- Ланд круйзер-80 маркийн 35-25 УНД улсын дугаартай 19.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авч, өөр автомашин авч өгнө гэж хуурч мэхлэн, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр автомашин худалдах, худалдан авах түүнтэй холбоотой гэрээ хэлцэл хийх итгэмжлэлийг Н.Ө-д олгуулж, уг автомашины өмчлөх эрхийг тус тус хуурч залилан авсны улмаас Х.Б-т нийт 323.380.000 төгрөгийн хохирол учруулж, шүүгдэгч Б.Ц- нь шүүгдэгч Ж.Т-тай бүлэглэн бусдад нийт 343.880.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Хохирогч Ж.Ц-д: “...автомашин барьцаалж хүүтэй зээл авна..” гэж хуурч Ж.Т-гийн өмчлөлийн Даевоо 18-81 УНО улсын дугаартай автомашины хамт “Үргэлж мандах финанс” ББСБ-д барьцаалж, тус компаний нэр дээр шилжүүлсэн 63-36 УНҮ улсын дугаартай “мерседес бенз” маркийн автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 2013 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийт 51.000.000 төгрөгийг залилан авсан буюу шүүгдэгч Б.Ц- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 12 удаагийн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж болон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авч, бусдад нийт 690.540.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
- Хохирогч Б.С-д 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “...Баянгол дүүрэг 4 хороолол, 18 дугаар хороо, 47а байрны 65 тоот нэг өрөө байрыг 34.500.000 төгрөгөөр борлуулж, С- өөрөө нэг өрөө орон сууц авхуулахаар хөрөнгө оруулалт хийсэн болно...” гэсэн баталгааг бичгээр үйлдэж, мөн өдрөө Б.С-тэй 34.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан хуурч С- өмчлөлийн 31.200.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц өмчлөх эрхийг бусдад шилжүүлж залилсан,
- Хохирогч Л.Э-д түүний өмчлөлийн “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25-621а хаягт байрлах Г-2204004774 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, зээл аваад буцаан төлнө..” гэж хуурч 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр уг газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлснээс Л.Э-д 180.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Хохирогч Д.Т-оос 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд түүний өмчлөлийн JТМНҮ051785001822 арлын дугаартай 82.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, JТМНҮ05УХ84001612 арлын дугаартай 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота ландкруйзер 200 маркийн 2 автомашиныг нийт 120.000 ам доллараар худалдан авна гэж хуурч хохирогч Д.Т-ын танил Б.Мөнхцэнгэлийн нэр дээр хохирогч Л.Э-оос залилан авсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин 25-621а хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх итгэмжлэл үйлдэн барьцаалан авч, бусдад зарж борлуулж 165.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, шүүгдэгч Ж.Т- нь ганцаараа бусдад нийт 373.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Т- нь шүүгдэгч Б.Ц-тай бүлэглэн хохирогч Х.Ц-ад “...Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12 дугаар хороолол, 83-63 тоот 52 м2 бүхий 2 өрөө орон сууцыг 62.000.000 төгрөгөөр худалдана, байрны урьдчилгаа 50 хувийн төлбөрийг төлбөл байрны гэрчилгээг шилжүүлж, байрандаа оруулна...” гэж хуурч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 20.000.000 төгрөг,
- Хохирогч Х.Н-т “...Б.Ц- ар гэрт ажил явдал гарчихлаа, мөнгөний хэрэг байна...” гэж хуурч 2014 оны 3 дугаар сард 500.000 төгрөг,
- Хохирогч Х.Б-т “С- аймагт баригдаж байгаа барилгад мөнгөний хэрэгцээ гарлаа, хөрөнгө оруулалт хийж, тодорхой хувь эзэмшүүлнэ...” гэж хуурч 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд бэлнээр 189.380.000 төгрөг,
- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 15-10 тоот 115.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны өмчлөх эрхийг нь иргэн Ж.Э-аас авсан 50.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлэн, уг зээлийг хааж иргэн Ж.Б-оос 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлсэн зээлийн барьцаанд уг орон сууцыг өмчлөх эрхийг Ж.Э-аас Ж.Б-од шилжүүлүүлж, уг орон сууц өмчлөх эрхийг,
- Ланд круйзер-80 маркийн 35-25 УНД улсын дугаартай 19.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авч, өөр автомашин авч өгнө гэж хуурч 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр автомашин худалдах, худалдан авах түүнтэй холбоотой гэрээ хэлцэл хийх итгэмжлэлийг Н.Ө-д олгуулж, уг автомашины өмчлөх эрхийг тус тус хуурч залилан авсны улмаас Х.Б-т нийт 323.380.000 төгрөгийн хохирол учруулж, шүүгдэгч Ж.Т- нь Б.Ц-тай бүлэглэн бусдад нийт 343.880.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Т- нь шүүгдэгч Ж.Ц-дарь Н.Ө- нартай бүлэглэн хохирогч Л.Б-аас“...“Daewoo dump truck” маркийн 51 сая төгрөгийн үнэ бүхий 13-72 УНЯ улсын дугаартай ачааны машиныг 50 сая төгрөгөөр, “Нyundai” маркийн 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг 6.800.000 төгрөгөөр тус тус худалдан авна...” гэж итгүүлэн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Н.Ө-ий нэр дээр уг автомашинуудыг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх авто тээврийн газарт бүртгүүлэхэд төлөөлөх итгэмжлэлийг хийлгүүлэн, мөн өдрөө “Үргэлж мандах финанс” ББСБ-д барьцаалан 20.000.000 төгрөгийн, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийн нийт 25.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлэн хуурч хохирогч Л.Б-т 57.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Хохирогч Ж.Ц-д “...автомашин барьцаалж хүүтэй зээл авна..” гэж хуурч Ж.Т-гийн өмчлөлийн Даевоо 18-81 УНО улсын дугаартай автомашины хамт “Үргэлж мандах финанс” ББСБ-д барьцаалж, тус компанийн нэр дээр шилжүүлсэн 63-36 УНҮ улсын дугаартай “мерседес бенз” маркийн автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 2013 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хуурч нийт 51.000.000 төгрөгийг залилан авсан,
- Хохирогч Б.Э-ээс Тоёота клугер маркийн 23.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 24.000.000 төгрөгөөр, тоёота приус 20 маркийн 13.125.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 14.000.000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж итгүүлэн, 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Б.Д-ын нэр дээр итгэмжлэл үйлдүүлэн, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөлгүй бусдад зарж борлуулан залилж нийт 31.625.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч Ж.Т- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад нийт 886.705.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Ө- нь шүүгдэгч Ж.Т-тай бүлэглэн хохирогч Р.Х-д “...мөнгөний хэрэг болоод байна, хүүтэй буцаан өгнө, Ниссан ерниса маркийн 48-55 УБИ улсын дугаартай автомашиныг нь 6.000.000 төгрөгөөр худалдан авна...” гэж хуурч 2014 оны 3 дугаар сард 4.000.000 төгрөг, 5.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 48-55 УБИ улсын дугаартай Ниссан ерниса маркийн автомашиныг хуурч шилжүүлэн авч нийт 9.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Ө- нь шүүгдэгч Ж.Т-, Ж.Ц-дарь нартай бүлэглэн хохирогч Л.Б-аас“...“Daewoo dump truck” маркийн 51 сая төгрөгийн үнэ бүхий 13-72 УНЯ улсын дугаартай ачааны машиныг 50 сая төгрөгөөр, “Нyundai porter” маркийн 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг 6.800.000 төгрөгөөр тус тус худалдан авна...” гэж итгүүлэн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр уг автомашинуудыг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх авто тээврийн газарт бүртгүүлэхэд төлөөлөх итгэмжлэлийг хийлгүүлэн, мөн өдрөө “Үргэлж мандах финанс” ББСБ-д барьцаалан 20.000.000 төгрөгийн, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийн нийт 25.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлж, хохирогч Л.Б-т 57.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Хохирогч Ж.Ц-д “...автомашин барьцаалж хүүтэй зээл авна..” гэж хуурч Ж.Т-гийн өмчлөлийн Даевоо 18-81 УНО улсын дугаартай автомашины хамт “Үргэлж мандах финанс” ББСБ-д барьцаалж, тус компаний нэр дээр шилжүүлсэн 63-36 УНҮ улсын дугаартай “мерседес бенз” маркийн автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 2013 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хуурч нийт 51.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч Н.Ө- нь шүүгдэгч Ж.Т-, Б.Д- нартай бүлэглэн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нэт капитал Финанс Корпораци ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж Ж.Т-гийн өмчлөлийн 04-28 УНА дугаартай Ниссан Мурано, 91-41 УБД улсын дугаартай Honda HR-V маркийн автомашинуудын хамт, Б.Д-ын бусдад зарж борлуулсан 73-36 УНЗ улсын дугаартай Honda civic маркийн авто машины баримтыг хуурамчаар үйлдэн барьцаалж, хуурч 20.000.000 төгрөгийн зээл авч залилсан,
- Хохирогч Б.Э-ээс Тоёота клугер маркийн 23.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 24.000.000 төгрөгөөр, тоёота приус 20 маркийн 13.125.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 14.000.000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж итгүүлэн, 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Б.Д-ын нэр дээр итгэмжлэл үйлдүүлэн, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөлгүй бусдад зарж борлуулан залилан мэхлэн нийт 31.625.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Ө- нь шүүгдэгч Ж.Ц-дарьтай бүлэглэн хохирогч Д.Э-од “..10.000.000 төгрөг зээлж, зээлийн төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 83-63 тоот орон сууцанд суулгана...” гэж хуурч мэхлэн өөрсдийн түрээсэлж байсан байраа чөлөөлөн өгч 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг хуурч тус тус залилан авч шүүгдэгч Н.Ө- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2013 оны 02 дугаар сарын сараас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцаны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 183.625.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
- Хохирогч С.З-т “ ...Барилгын материал оруулж ирдэг бизнес эрхэлдэг, гаалийн татварт мөнгө хэрэгтэй байна 8 хувийн хүүтэй мөнгө зээлнэ...” гэж хуурч 2014 оны 4 дүгээр сарын 06-нд 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Шүүгдэгч Б.Д- нь шүүгдэгч Н.Ө-, Ж.Т- нартай бүлэглэн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нэткапитал Финанс Корпораци ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж Ж.Т-гийн өмчлөлийн 04-28 УНА дугаартай Ниссан Мурано, 91- 41 УБД улсын дугаартай Honda HR-V маркийн автомашинуудын хамт, өөрийн бусдад зарж борлуулсан 73-36 УНЗ улсын дугаартай Honda Civic маркийн авто машины баримтыг хуурамчаар үйлдэн барьцаалж 20.000.000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,
- Хохирогч Б.Э-ээс Тоёота кпугер маркийн 23.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 24.000.000 төгрөгөөр, тоёота приус 20 маркийн 13.125.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 14.000.000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж хууран, 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Б.Д-ын нэр дээр итгэмжлэл үйлдүүлэн, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөлгүй бусдад зарж борлуулан залилан мэхэлж нийт 31.625.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу шүүгдэгч Б.Д- нь 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 68.884.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Ж.Ц- нь шүүгдэгч Б.Д-тай бүлэглэн хохирогч С.Лхамхүүд “...6.000 ам долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлнэ...” гэж итгүүлэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулан 6.000 ам.доллар буюу 10.259.160 төгрөгийг хуурч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокуророос шүүгдэгч Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Ц-, Ж.Т-, Н.Ө-, Б.Д- нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэн, их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд,
- Шүүүгдэгч Ж.Ц-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ж.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Цагаандарийг 4 жил хорих ялаар,
- Шүүгдэгч Ж.Т-г 03 жил хорих ялаар,
- Шүүгдэгч Н.Ө-ийг 02 жил хорих ялаар,
- Шүүгдэгч Б.Д-ыг 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 4 жил хорих ял, шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан 3 жил хорих ял, шүүгдэгч Н.Ө-д оногдуулсан 2 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад,
- Шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Авгад сүлдтэн констракшн” ХХК-ний тэмдгийг шүүгдэгч/хохирогч Ж.Т-д буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 10 тоот, улсын бүртгэлийн Ү-2201018238 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хохирогч Х.Б-т,
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25 дугаар гудамжны 621/а тоотод бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-220400477 /Г-220400477/ дугаарт бүртгэгдсэн газар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25 дугаар гудамжны 621/а тоотод бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2204053866 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг хохирогч Х.Э-ын нэр дээр тус тус шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц- нийт 348.820.133 гаргуулж 18.620.000 төгрөгийг хохирогч Д.М-д, 4.500.000 төгрөгийг хохирогч Б.Н-д, 2.024.800 төгрөгийг хохирогч Б.О-ад, 3.000.000 төгрөгийг хохирогч Ш.Д-т, 21.130.000 төгрөгийг хохирогч Ж.Ц-д, 10.000.000 төгрөгийг хохирогч Х.Ц-ад, 200.000 төгрөгийг хохирогч Х.Н-т, 92.940.000 төгрөгийг хохирогч Х.Б-т, 5.000.000 төгрөгийг хохирогч Б.Э-од, 186.000.000 төгрөгийг хохирогч Ж.Т-д, 5.405.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ...-д тус тус олгох,
- Шүүгдэгч Ж.Т-гаас нийт 366.227.665 төгрөг гаргуулж, 162.000.000 төгрөгийг хохирогч Д.Т-од, 31.200.000 төгрөгийг хохирогч Б.С-д, 4.600.000 төгрөгийг хохирогч Р.Х-д, 10.000.000 төгрөгийг хохирогч Х.Ц-ад, 250.000 төгрөгийг хохирогч Х.Н-т, 92.940.000 төгрөгийг хохирогч Х.Б-т, 9.130.000 төгрөгийг хохирогч Ж.Ц-д, 160.666 төгрөгийг хохирогч Ж.Г- /Нэт капитал ББСБ/-д, 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Э-т, 5.405.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ...-д, 40.000.000 40.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Б-од тус тус олгох,
- Шүүгдэгч Н.Ө-ээс нийт 36.724.465 төгрөг гаргуулж, 4.600.000 төгрөгийг хохирогч Р.Х-д, 5.000.000 төгрөгийг хохирогч Б.Э-, 9.130.000 төгрөгийг хохирогч Ж.Ц-д, 160.666 төгрөгийг хохирогч Нэт капитал ББСБ-д, 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Э-т, 1.886.800 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д, 5.405.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ...-д тус тус олгох,
- Шүүгдэгч Б.Д-аас нийт 17.740,759 төгрөг гаргуулж 2.938.427 төгрөгийг хохирогч С.Л-д, 160.666 төгрөгийг хохирогч Ж.Г- /Нэт капитал ББСБ/-д 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Э-т, 1.500.000 төгрөгийг хохирогч Х.Б-т, 2.600.000 төгрөгийг хохирогч Б.Золбоологт тус тус олгох,
- Шүүгдэгч Ж.Ц-аас 6.500.000 төгрөг гаргуулж хохирогч С.Л-д тус тус олгосугай.
9. Хэрэгт захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан “Daewoo dump truck” маркийн 13-72 УНЯ улсын дугаартай ачааны машин, “Hyundai porter” маркийн 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг хохирогч Л.Б-т,
- 54-55 УБГ улсын дугаартай Ланд круйзер автомашиныг иргэний нэхэмжлэгч Л.Сосорбурамд,
- 28-85 УБҮ улсын дугаартай Ланд круйзед автомашиныг иргэний нэхэмжлэгч Н.Сумъяасүрэн нарт буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Хэрэгт 04-28 УНА улсын дугаартай Ниссан Мурано маркийн автомашин, 48-55 УБИ улсын дугаартай Ниссан Эрнисса, 35-25 УБД улсын дугаартай Тоёота Ланд круйзер, 04-28 УНА улсын дугаартай Ниссан Мурано маркийн автомашин, 08-92 СЭҮ улсын дугаартай Тоёота приус-20, 63-36 УНҮ улсын дугаартай Мерседес бенз G-270 маркийн автомашинуудын захиран зарцуулах эрх хязгаарласныг тус тус хүчингүй болгосугай.
11. Энэ хэрэгт эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан “Авгад сүлдтэн констракшн” ХХК-ний С- аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны төвд 2013 оны 4 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл барилгын ажил гүйцэтгэсэн худалдаа, үйлчилгээний төв, орон сууцны дуусаагүй 237.013.363 төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг шүүгдэгч Ж.Т-, Н.Ө- нарын хохирогч нарын хохиролд тооцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохиролд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц- урьд цагдан хоригдсон 824 хоног, шүүгдэгч Б.Д-ын урьд цагдан хоригдсон 130 хоног, шүүгдэгч Н.Ө-ий урьд цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч Ж.Т-гийн урьд цагдан хоригдсон 68 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
13. Шүүгдэгч Ж.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
14. Шүүгдэгч Б.Ц-, Б.Д-, Ж.Т-, Н.Ө-, Ж.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
16. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-, Б.Д-, Ж.Т-, Н.Ө- нарт цагдан хорих, шүүгдэгч Ж.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР