Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2021/011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудиторт холбогдох “Баянхонгор аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудитор М.А-гийн 2021 оны 2 сарын 25-ны өдрийн *******, ******* дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Манай байгууллага 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудитор М.А-гийн 2021 оны 2 сарын 25-ны өдрийн *******, ******* дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудиторт холбогдуулан гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохоо илэрхийлж, бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дэх хэсгийг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудиторт холбогдох “Баянхонгор аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудитор М.Агийн 2021 оны 2 сарын 25-ны өдрийн *******, ******* дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ