Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
Хэргийн индекс | 153/2016/0077/Э |
Дугаар | 73 |
Огноо | 2016-11-28 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 73
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Х.*******, хохирогч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн 201621000229 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 153/2016/0077/Э дугаарын индекстэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1979 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 37 настай, ард казак, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, жолоочийн мэргэжилтэй, хувиараа мал малладаг, аминдаа үхэр 21, адуу 6, хонь 70, ямаа 90, гэр 1, мотоцикль нэгийн хөрөнгөтэй сарын өрхийн орлого 500000 төгрөг, ам бүл -5 , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ий *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2016 оны 07 сарын 11-ний өдөр эхнэр Х.*******ийг гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрэлдэн маргалдаж сандал авч шидэж түүний бие махбодид тархи доргилт, баруун гуянд 5х4 см цус хуралт гэх хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Х.*******ий ... 2016 оны 07 сарын 11-ний өдөр уурлаж сандал авч шидсэн. Уурнаасаа болж ийм зүйл хийснээ гэм буруугаа хүлээж байна. Сандал нэг талын хацрыг шүргэж өнгөрсөн. Манай 3 хүүхэд байсан. Би одоо харамсаж байна. 387420 төгрөг нэхэмжилсэн хохирлоо төлж барагдуулаагүй барагдуулна гэж бодож байгаа. Тухайн үед эхнэрээ цохиж гомдоосон нь үнэн. Ах дүү нар болон эхнэрийнхээ өмнө гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм зүйл хийхгүй гэдгээ хуулийн байгууллагын өмнө тангараглаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? ... гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 16-10 тоотод оршин суух ам бүл-5, 6-14 насны 3 хүүхдийн хамт амьдрах ******* тоот регистрийн дугаартай ******* овогт *******ийн ******* / мэдүүлэхдээ: Манай нөхөр зодсон нь үнэн. Байнга хэрүүлтэй байдаг. Нөхөр уучлалт гуйж байна. 14 жил амьдарсан, 3 хүүхдээ бодож нэг удаа уучлах хүсэлтэй байна. Харин цаашид дахин зодох асуудал гаргавал хамт амьдрах хүсэлгүй байна. Тухайн үед өөр сумын нутагт зусаж байсан тул торгууль тавьсан. Тэгээд торгууль тавиуллаа гэж уурласан. Би доошоо нүүвэл шумуул ихтэй байгаа гэснээс болж маргалдсан. Сүүлд нь дахин хүүхдийн хувцас авч өг гэж 150000 төгрөг өгсөн. Түүнийг хүргэсэнгүй, ах дүү нартаа өглөө гэж маргалдаж, аяга шидсэн. Маргалдах үедээ зайл гэж хөөдөг тул ах дүү нартаа хэлж тусдаа амьдарч байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эм тарианы зардал зэрэгт 387420 төгрөгний зардал гарсан. Үүнийг төлж өгнө гэсэн. Нөхөр Х.******* нь уучлалт гуйж байгаа тул эвлэрч байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?... гэх мэдүүлэг болон
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэг бүртгэлтэнд хохирогч Х.*******ийн өгсөн... 2016 оны 09 сарны 06-ны өдөр би өөрийн төрсөн том охин Т.ыг тугалаа хайгаад олоод ирээ гээд явуулсан. Манай нөхөр Х.******* хониндоо яваад гэртээ ирээд “ чи өөрөө тугалдаа явахгүй яасан юм бэ? муу хоолны сав” гэж хэлээд цай уугаад үлдсэн. Тухайн үед би намайг ахиад цохиж зодох болов уу? гэж айгаад хадам ээжийнд очъё гээд охиныхоо араас явсан. Хадам ээжийнд очих замд охин таарсан. Би охиндоо чи ямар их удваа гэртээ хариад байж бай гээд би хадамынх руу явсан. Очоод хадам ээжид болсон зүйлийг бүгдийг нь хэлсэн. Тухайн үед хадам ээжрүү Х.******* залгаад би Х.*******ийг цохиж зодсон зүйл байхгүй гээд өөрийгөө өмөөрөөд байсан. Ээж Х.*******д үр хүүхдээ заралгүй яах вэ. Чи яагаад өөрийгөө зөвтгөөд байгаа юм бэ? гэхэд Х.******* утсаа тасалсан. Ээж надад “Х.*******д би хэлээд юу ч ойлгохгүй өөрийгөө зөвтгөөд байх юм. Чи цагдаа шүүхэд хэлээд шийдүүл” гэж хэлсэн. Тэгээд намайг гэрлүүгээ харих үед Х.*******ий дүү Х.Жамааны эхнэр Алтанхан намайг дагаад манай гэрт очсон. Бид 2-ыг гэрт очих үед Х.******* гэрт байхгүй байсан. Орой 17-18 цагийн үед гэрт орж ирсэн. Х.*******ийг ирэхээс өмнө би өөрийн төрсөн дүү Х.******* лүү өөрийн дугаар бүхий утаснаас дүүгийнхээ дугаар бүхий утас руу холбогдож болсон зүйлийн талаар хэлсэн. Дүүгээ “цагдаад хэлээд дагуулаад хамт ирээд намайг ав. Би айгаад байна. Дахиад намайг цохиж зодож магадгүй “ гэж ярьсан. Дүүтэйгээ ярьсаны дараа 22 цагийн үед манай дүү Буянт сумын цагдаагийн хамт манайд ирж намайг болон манай хүүхдүүдийг аваад аймгийн төвд орж ирсэн. Тухайн орой би өөрийн төрсөн ах Х.ийнд хоносон. Бид 2 хамт амьдраад 14 жил гаруй болж байна. 3 хүүхдийн аав, ээж болсон. Сүүлийн 4 жилийн хугацаанд намайг хүн гэж тоохоо больсон. Надад гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү? Манай нөхөр архи нэг их уудаггүй. Тухайн үед эрүүл байсан. 2016 оны 08 сарын 30-ны орой манай нөхөр Х.******* миний баруун гуянд ширээн дээр байсан аягаар цохиж , хутга газарт унахад манай охин Т. авч хураасан. Дараа нь ахиад цохих гээд дайрах үед манайд байсан намайг салгаж авсан. Би унаж бэртэж, гэмтэж байгаагүй. 2016 оны 07 сард манай нөхөр Х.******* миний толгойнд сандлаар нэг удаа цохиж байсан. Тэрнээс хойш миний толгой өвддөг болсон. 2016 оны 07 сарын 11-ний өдөр Х.******* миний толгойн тус газарт сандлаар цохиход манай 3 хүүхэд байсан. Дараа нь манай хамаатны түүний эхнэр мөн Бригадхан нарыг би өөрийн том охин Т.аар дуудуулж гэрт авч ирүүлсэн. Харин манай нөхөр Х.******* бид 2 гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж намайг цохисон. Би Х.*******ээс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлаа гаргуулж авмаар байна … гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтэнд насанд хүрээгүй гэрч Т. өгсөн... 2016 оны 07 сарын 11-ний өдөр ээж болон манай том эгч Т. бид гурав боорцог хайраад сууж байсан. Тэр үед аав, ээж 2 хоорондоо маргалдаад аав уурлаад ээж рүү сандал шидээд ээжийн баруун хацранд нь онож, цус гарч байсан. Ээж манай том эгчээр яваад болон ах нарыгаа дуудуулсан. Манай аав Х.*******, ээж Х.******* нар урьд нь хоорондоо маргалдах үедээ эгч, дүү, бид гурав луу уурлаж намайг миний нуруун дээр алгадаж цохиж манай эгч Т.ыг хацарт нь алгадаж байсан… гэх мэдүүлэг / хх- ийн 13 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтэнд насанд хүрээгүй гэрч Т.ийн өгсөн... 2016 оны 07 сарын 11-ний өдөр ээж би мөн манай том эгч Т. Хундыз бид 3 боорцог хайраад сууж байсан. Тэр үед аав, ээж 2 хоорондоо маргалдаад аав уурлаад ээжрүү сандал шидээд баруун хацранд нь оносон. Ээжийн баруун хацарнаас цус гарч байсан. Ээж надад яваад болон ах нарыгаа дуудаад ир гээд би гэрээс гарч явсан. Манай аав Х.*******, ээж Х.******* нар урьд нь хоорондоо маргалдах үедээ эгч дүү бид гурав луу уурлаж манай дүү Т.Хундызийн нуруун дээр алгадаж миний хацарт алгадаж байсан…... гэх мэдүүлэг / хх- ийн 14 дүгээр хуудас/
Хэрэг бүртгэлтэнд гэрч Х.ийн өгсөн... 2016 оны 07 сарын 11-ний өдөр манай хүргэн Х.*******ий том охин Т. ирээд “ аав. ээж 2 хоорондоо маргалдаад аав уурлаад ээжрүү сандал авч шидээд ээжийн толгойг оноод ээжийн толгойноос цус гарч байна. Ээж ахыг дагуулаад ир гэлээ “ гэж манайд орж ирсэн. Тухайн үед манай нөхөр гэрт байгаагүй. Хониндоо яваад ирээгүй байсан. Би Т.ыг дагаад Х.Тилегенийд ороход манай дүү Х.*******ийн баруун хацарнаас цус гарсан байсан. Х.******* намайг очих үед байж байгаад малдаа явна гээд гэрээс гараад явсан. Явсаных нь дараа манай нөхөр Х.*******ий гэрт орж ирсэн. Нэг их удалгүй манай нөхөр бид 2 ямаагаа саах гээд гэрлүүгээ явсан. ... гэх мэдүүлэг / хх- ийн 15 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтэнд гэрч Х.ын өгсөн... Х.*******ийг танина. 10 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа 2016 оны 08 сарын 30-ны өдөр 12 цагаас 14 цагийн үед Х.******* Х..******* 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан. Х.******* өөрийн эхнэр Х.*******ийг цохиж зодсон зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтэнд гэрч Х.ийн өгсөн ... Х.*******ийг танина. 10 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа Х.******* нь төлөв даруу, хүнд тусархуу, архи, дарс уухгүй, мөн их ажилч хичээнгүй эхнэр болон 3 хүүхдийнхээ төлөө явдаг хүн. Х.*******д ямар нэгэн муу зуршил байхгүй. Одоо Буянт сумын Норжинхайрхан багийн Шаргын тохой гэх нэртэй газарт намаржаандаа байгаа.. гэх мэдүүлэг/ хх-ийн 17 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтэнд гэрч М.ы өгсөн … Х.*******ийг танина. 12 гаруй жил найзалж нөхөрлөж байгаа Х.******* нь төлөв даруу, хүнд тусархуу, архи дарс хэргэлэдэггүй .. гэх мэдүүлэг/ хх-ийн 18 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтэнд гэрч Т.ы өгсөн … Х.*******ийг танина. 8 жил найзалж нөхөрлөж байгаа Х.******* нь төлөв даруу, хүнд тусархуу, архи, дарс хэргэлэдэггүй .. гэх мэдүүлэг/ хх-ийн 19 дүгээр хуудас/
Хэрэг бүртгэлтэнд гэрч Х.ы өгсөн …2016 оны 7 сарын 11-ний өдөр би хониноосоо ирээд гэртээ байх үед гаднаас манай хүр дүү Х.*******ийн том охин манайд орж ирээд “аав ээж 2 хоорондоо маргалдаад аав уурлаад ээжрүү сандал авч шидээд ээжийн толгойг сандлаар цохисон. Ээж намайг таныг дагуулаад ир гэсэн” гэж хэлээд бид 2 хамт Х.*******ий гэрт очсон. Очих үед Х.*******ийд , нар байсан. Хүр дүү Х.*******ийн баруун хацарнаас цус гарсан байсан. Харин удалгүй Х.******* малд явна гээд гэрээсээ гарууд явсан. Бид нар бас удалгүй гэрлүүгээ тарцгаасан. ..гэх мэдүүлэг/ хх-ийн 20 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтэнд гэрч Т.ы өгсөн … 2016 оны 7 сарын 11-ний өдөр манай гэрт манай хүргэн Х.*******ий том охин Т. ирээд “аав ээж 2 хоорондоо маргалдаад аав уурлаад ээжрүү сандал авч шидээд ээжийн толгойг оноод ээжийн толгойноос цус гараад байна. Ээж ахыг дагуулаад ир”гэлээ гэж манайд орж ирсэн. Тухайн үед би гэрт байгаагүй. Манай эхнэр Х. Т.ыг дагаад хүргэн болох Х.*******ийд очсон гэсэн. Х.******* намайг очих үед байж байгаад малдаа явна гээд гэрээсээ гараад явсан байсан. Намайг гэрт нь ороход манай дүү Х.*******ийн баруун хацарнаас цус гарсан байсан. Би нэг их удалгүй эхнэртэйгээ ямаагаа саах гээд гэрлүүгээ явсан… гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Энэбишийн... 2016 оны 09 сарын 23- ны өдрийн 444 дугаартай ...
2.Х.*******ийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3 Х.*******ийн биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4.Х.*******ийн биед учирсан дээрхи гэмтэлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам “- ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Хэрэг бүртгэлтийн шатанд Х.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн... 2016 оны 09 сарын 06-ны өдөр би хонио хариулж яваад оройн 16 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай том охин Т. гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн эхнэр Х.*******ээс охин хаачсан бэ? гэхэд тугал хайгаад явсан гэж хариулсан..Тэр үед би юу гэсэн үг юм бэ? яах гэж явуулсан юм бэ? би ирээд хайгаад олоод авна шүү дээ. Нэг бол чи өөрөө явахгүй яасан юм бэ? Охин хэдэн цагийн үед тугал хайх гээд явсан юм бэ? Утсаа авч явсан юм уу? гэхэд утсаа гэрт үлдээгээд явсан гэж хэлсэн. Тэгээд би буцаад малруугаа яваад 19 цагийн үед малаа хотлуулчихаад гэртээ орж ирэхэд охин ирсэн байсан. Харин эхнэр Х.******* уурласан. Би одоо явлаа ах дүү нараа дуудсан гэж надад хэлэхэд би итгээгүй тоглож байгаа юм байх гэж бодсон. Тэгээд 12 цаг өнгөрч байх үед манай эхнэрийн ээж Нагяш, дүү Х.******* болон Буянт сумын цагдаа нар ирээд манай эхнэр хүүхдийг аваад аймаг явсан. Тухайн үед манай 2 бага хүүхэд унтаж байхад нь сэрээгээд аваад явсан. Өмнө нь маргалдаж байсан. Тэр болгонд ах дүү нар нь ирдэг. Заримдаа би яг хэнтэй амьдраад байгаагаа сайн мэддэггүй. Бид хоёр гэр бүл болоод 14 жил амьдарч байна. Гурван хүүхдийн эцэг, эх болсон. Тухайн өдөр бид 2 маргалдсан. Би жаахан уурлаад хажууд байсан сандлаа эхнэрлүүгээ шидсэн. Миний шидсэн сандал манай эхнэрийн толгойн тус газар шүргэж өнгөрсөн. Цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Тилегэн нь 2016 оны 07 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутагт эхнэр Х.*******тэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрэлдэн маргалдаж сандал авч шидэж түүний биед тархи доргилт, баруун гуянд 5х4 см цус хуралт гэх хөнгөн зэргийн гэмтэлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн хохирогчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 444 дугаартай дүгнэлт, наснад хүрээгүй гэрч Т.Хундыз, Т., гэрч Х., нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Х.*******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.******* нь шүүгдэгчтэй эвлэрсэн, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргасан болон шүүгдэгч Х.******* нь гэм буруугаа хүлээж хохирогчтой эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? ... гэсэн хүсэлтийг гаргаж байх тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, учруулсан хор уршиг, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч хохирогч нар нь 6-14 насны гурван хүүхдийн эцэг, эх, гэр бүлээрээ мал маллаж амьжиргааныхаа эх үүсвэрийг бий болгодог байдал зэрэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Х.*******ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Тилегэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 08 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ” - аар тогтоогдсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болно.
Хохирогч Х.******* нь шүүгдэгчээс эмчилгээний зардал гаргуулахаар бэлэн мөнгөний орлогын баримт ирүүлсэн боловч мөнгө тушаагчийн гарын үсэг байхгүй, мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тодорхойлолт ирүүлсэн зэргийг шүүх үнэлэх боломжгүй байна.
Иймд хохирогч Х.*******ийн эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Бүргэд маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 14- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ий *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ий *******ийг эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Х.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Х.*******ийн 387420 төгрөгийн эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ий *******ий өмчлөлийн БНХАУ-д үлдвэрлэсэн Бүргэд маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 14- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 286 дугаар зүйлийн 286.1.11-д зааснаар шүүгдэгч Х.*******ийг оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА