| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2017/0124/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/98 |
| Огноо | 2017-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/98
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам Улсын яллагч А.Энхтуяа Хохирогч Ө.Хонгорзул нарыг оролцуулав. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 20171********************* тоот хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* хотод 19*******9 оны 04 дүгээр сарын 10 нд төрсөн, 2******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ам бүл 4 ээж 2 дүүгийн хамт ******* хотын ******* дүүрэг ******* дугаар хороо ******* дугаар хэсэг ******* дугаар орц тоотод оршин суух, Хаан бууз сүлжээ ХХК-д зохион байгуулагч ажилтай, Улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* // Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ******* дугаар багийн нутаг Аргангатын даваа гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тоёота приус маркийн 10-46 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээлтэй осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарган уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ө.Хонгорзул, Ц.Амарбат нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 1.Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар тус тус өгсөн “....2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу ахынх руугаа явахдаа өөрийн хамтран амьдрагч Төгөлдөр, оюутны байрнаас Хонгорзул, Амарбат, Тэлмэн нарыг авч 20 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн приус20 маркийн машинаа унаад ******* хотоос гарсан. Ингээд явж байгаад шөнийн 01 цагийн орчимд Арангатын даваа уруудаад явж байгаад замын ховилд цохигдож жолоодлогоо алдаж замын баруун тал руу гарч онхолдсон....” гэх мэдүүлэг /хх-ийн *******2- *******7тал/ 2.Хохирогч Ө.Хонгорзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “..Өдөр хичээлээ тарчихаад байж байтал Алтантуул над руу утсаар яриад наанаас чинь хоосон машин ирэх гэж байна гэхээр нь би хэдээр явах вэ гэхэд 15.0 төгрөгөөр явна гэсэн. Ингээд намайг байрнаас ирж аваад 20 цаг өнгөрч байхад ******* хотоос гарсан. Тэгээд унтаж яваад осолд орсон. Одоо эмчилгээний зардлаа гүйцээж авмаар байна. Мөн цаашдаа эмчлүүлэх зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү....” гэх мэдүүлэг *******.Хохирогч Ц.Амарбатын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Тэлмэн надад “Сэлэнгэ аймаг Шаамар сум руу явах машин байна, хоёулаа хамт явъя” гэж тохирон оройн 17 цагийн орчим шиг санагдаж байна. Тэлмэн утсаар ярьж МУИС-н 2 дугаар байрны урд Сэлэнгэ явах машин дуудаж, машин ирсэн. Тэгэхэд улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн приус 20 маркийн машин автомашин нэг эмэгтэй жолоодож хажууд нь найз залуу гэх эрэгтэй суучихсан, арын суудалд Шаамар явах гэж байгаа гээд Хонгорзул суучихсан байсан. Замаараа 1 дүгээр хороололд жолооч эмэгтэй гэртээ 20 цаг орчмын үед орж тэгээд Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу явсан. Замын турш ******* эмэгтэй жолооч эмэгтэй өөрөө барьсан ба хажууд нь найз залуу, жолоочийн арын суудалд би, голд нь Тэлмэн, зүүн талд Хонгорзул сууж явцгаасан. Замын турш “Урьхан” дээр зогсож цайлаад цаашаа “Арангатын даваа” уруудаж тойрог эргээд тэгш зам дээр зорчих хэсэг дээр замын хагархай дайрч огцом торомслоход машин 2 тийшээ дайвалзаж замын баруун талруу гарчихсан, машин баруун хажуу доошоо гарчихсан, босож чадахгүй, жолооч эмэгтэй машины ард хэвтэж байсан. Тэлмэн, жолоочийн найз залуу хоёр цагдаа, түргэн тусламж дуудаж ингээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хэвтэж , “Мөнгөн гүүр” эмнэлэгийн гэмтлийн тасагт 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Зам тээврийн осол болох үед 01 цаг 45 минут болж байсан..”. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/ 4.Гэрч С.Энхтуулын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь 19*******9 онд ******* хотод төрсөн. Эцэг эхээс *******- уулаа. Ээж нь СӨХ-д ажилладаг. Бүрэн дунд боловсролтой, хамтран амьдрагч Төгөлдөр гэж залуу бий, хүүхэдгүй, “Хаан бууз” сүлжээнд зохион байгуулагчаар ажилладаг. Хувьдаа “Хаан банк”-ны лизенгээр 2017 оны 01 сард Приус-20 маркийн автомашин худалдаж авсан. 2017 оны 05 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Шаамар суманд оршин суух ах Батдэлгэрийн гэр лүү явж байгаад зам тээврийн осол гаргасан талаар сонссон. ******* 2016 оны 11 сард жолооч болсон, хувьдаа машин байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/ 5.Гэрч Б.Тэлмэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ******* хотоос 2017 оны 05 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймаг Шаамар сум руу өөрийн гэртээ харих гээд машин хайж байсан чинь манай найзын эгч гэх ******* нь Шаамар сум явах гэж байхаар цуг явахаар болж орой 20 цагийн үед ******* эгчийн Тоёото Приус маркийн 10-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг ******* эгч өөрөө жолоодон урд хажуу суудал дээр түүний найз залуу гэх Төгөлдөр хойд суудал дээр зөв талд нь Хонгорзул, дунд нь би миний баруун гар талд Амарбат суугаад бид тав хотоос хөдөлсөн. Бид нар ******* хотоос гараад явж байгаад замдаа нэг дэлгүүр орж идэх юм аваад тэгээд цаашаа явсан. Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанханы дөрвөн замын пост өнгөрөөд Арангатын даваа уруудаад нэг тойрог тойроод жаахан явж байгаад машин хоёр тийшээ дайвалзаад эхэлсэн тэгээд жолооч нь орилоод тэгээд замын хажуу тийшээ яваад орсон. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй, нэг мэдсэн чинь машинаас гарцан явж байсан. Тэгээд би аав руу утсаар юу болсон талаар хэлсэн чинь Шаамар сумын Цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0 дугаар тал/ 6.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №4914 дугаартай “...... 1.Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаяглагдсан цусанд спиртийн агууламж илрээгүй болно ... “ гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/ Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4915 дугаартай “....... 1.******* гэх шингэн цус А /II/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/ 7.Шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №20******* тоот “........ 1.*******ын биед Th7, Th12-р нугаламын хугарал, олон хавирганы хугарал, баруун уушигны цоорол, уушигны эдийн няцрал, цээж хэвлийн хий хугаралт, нүүр, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчтэй цохилт, дарагдалтын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.1.6 болон *******.1.10-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сариулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/ *******.Гэмтэл согог судлалын үндэсний төвийн *******ын өвчтөний түүх эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 4*******-60 дугаар тал/ 9.Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 202 дугаартай “....... 1.Б.Тэлмэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр тал/ 10.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн №6610 тоот “........ 1.Ц.Амарбатын биед аарцаг ясны зүүн дэлбэн, ууцны ясны далд хугарал, зүүн шагайн гадна хавчаарын далд хугарал, нурууны баруун ар дээд, доод хэсэг, баруун өгзөгний цус хуралт, зүүн хөлийн шагайн гадна, дотно хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар тал/ Ц.Амарбатын Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх холбогдох материалын хуулбар /хх-ийн 70-*******0 дугаар тал/ Ц.Амарбатын Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, холбогдох материалын хуулбар /хх-ийн *******2-91 дүгээр тал/ 11.Шинжээчийн 2017 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн №65*******9 дугаартай “.... 1.Ө.Хонгорзулын биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн чихний ар гадаргуун цус хуралт, хэвлийн зүүн ар хажуу хэсэг, зүүн гуяны өмнөд дунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 96 дугаар тал/ 12.Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн №6611 дугаартай “...... 1.Д.Төгөлдөрийн биед нүүр болон доод мөчний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. *******.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дугаар тал/ *******.Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны №41 дугаартай “......... 1.“Зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм. Энэ нь зам тээврийн осол мөн. 2.Жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байна. *******.Жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 гэсэн заалтыг зөрчсөн байна. 4.Хурдыг тогтоох боломжгүй. 5.Жолооч ******* нь Тоёото Приус-20 маркийн 10-46 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох, жолооны 1*******0757 дугаарын В ангилалын хүчинтэй үнэмлэхтэй байсныг материалд хавсаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 104 дүгээр тал/ 14.Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №09-17 дугаартай “.... 1.Тоёото Приус-20 маркийн 10-46 УБС улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ №014195**************, арал №NHW20**************12*******7******* дугаартай, сувдан цагаан өнгөтэй, ******* хот, Сүхбаатар дүүрэг-04, Сөүлийн гудамж төв байр 25 тоот, “ХААН БАНК” ХХК-ний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна. Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгийн талаар www.transdep.mn цахим хаягаар мэдээлэл авахад Тоёото Приус-20 маркийн 10-46 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 201******* ны 01 дүгээр сарын 20-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Япон улсад 27 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2016 оны 11 дүгээр сарн 02-ны өдөр импортлогдсон байна. Тухайн автомашины хувьд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр тухайн автомашинд хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц техникийн эд, анги, /тормос, жолооны механизмын болон бусад холбогч эд ангиуд/-аас эвдэрч гэмтсэн салсан эд анги тодорхойлогдсонгүй. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношлогоонд хуульд заагдсан хугацаандаа орж техникийн байдлаа шалгуулж “тэнцсэн” үнэлгээ авсан нь зам тээврийн осол гарахаас өмнө техникийн хувьд бүрэн бүтэн, замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна. 2.Зам тээврийн осол гарах үед хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц эд ангиас эвдрэл гэмтэл тодорхойлогдсонгүй. Зам тээврийн осолд холбогдсон автомашины тормозны шингэн нь савандаа хэвийн хэмжээнд байв. Ослын дараа хийсэн техникийн үзлэгээр Тоёото Приус-20 маркийн 10-46 УБС улсын дугаартай автомашины хувьд: Тээврийн хэрэгслийн кузов нь урд, хойд болон хоёр хажуу талын гадаргуу хэв гажилтанд орж хонхойж үрчийсэн, зарим эд ангиуд салж эвдэрсэн, урд, хойд талын хамгаалалтын хэсэг /купр/ нь хонхойн үрчийн хэв гажилтанд орж эвдэрч салсан, урд, зүүн урд булангийн болон хаалганы шил,баруун талын хойд, урд булангийн шилнээс бусад нь хагарсан, урд их гэрэл, хойд гэрлүүд, хөргөлтийн радиотор, суурин хэсэг нь хэв гажилтанд орж эвдэрсэн. Баруун урд, хойд талын дугуйнууд хийгүй байв. *******. Уг эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөх эсэх? Асуулт 2-т тодорхой байгаа. 4.Шинжээчийг дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурьдагдаагүй техникийн үзлэгээр илэрсэн зүйл гарвал тусгай мэдлэг, мэргэшлийнхээ хүрээнд дүгнэлтэндээ дурьдана уу? Тодорхой зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн112-1******* дугаар тал/ 15.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /09- 16 дугаар тал/ 16.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******0 дугаар тал/ 17.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******1 дүгээр тал/ 1*******.Хохирогч Ө.Хонгорзулын хохирлын баримтууд /хх-ийн *******4-14******* дугаар тал/ 19.Шүүгдэгч *******ын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 15******* дугаар тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ******* дугаар багийн нутаг Аргангатын даваа гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тоёота приус маркийн 10-46 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээлтэй осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарган уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ө.Хонгорзул, Ц.Амарбат нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд; Хохирогч Ө.Хонгорзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 2*******-25 тал/, Хохирогч Ц.Амарбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 21-22/, гэрч Д.Төгөлдөрийн /хх-ийн 27/, Б.Тэлмэнгийн /хх-ийн 29-*******0/ мэдүүлгүүд, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 20*******, 6610, 65*******9 тоот дүгнэлт /хх-ийн 46, 92, 96/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 41 тоот дүгнэлт /хх-ийн 104/, Авто техникийн шинжээчийн гаргасан 09/17 тоот дүгнэлт /хх-ийн 112-1******* тал/, жолооч *******ын цуснаас этилийн спирт илрээгүй талаарх шинжээчийн 4915 тоот дүгнэлт /хх-ийн 41/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-1******* тал/ тал зэрэг болно. Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч ******* нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.... гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэр Арангатын даваа гэх газарт 10-46 УБС улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Амарбат, Ө.Хонгорзул нарын биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв. Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийн зохих хэсгийг нөхөн төлсөн, уг гэмт хэргийн улмаас нэхэмжилж буй хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгахаа илэрхийлсэн, ар гэрийн нөхцөл байдал буюу өөрөө эрүүл мэндийн хувьд хүнд хор уршиг амссан, хохирогч нар гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгч *******ын олон сар ажил төрлөө эрхэлж чадаагүй, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулах торгуулийн ялыг 02 жилийн дотор хэсэгчлэн нөхөн төлөхүүлэхээр тогтов. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Хохирогч Ө.Хонгорзулын зүгээс нэхэмжилсэн 2.142.*******20 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн *******4-14*******/ баримтуудад үндэслэн шүүгдэгч *******аас гаргуулан олгож, хохирогч нар цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 4, *******6.7 дугаар зүйлийн 2,*******, *******6.******* дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар ******* овогт ******* *******ыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 5 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.0 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. *******.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ыг 201******* оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн дотор 250.0 төгрөгийг, 2019 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн дотор 250.0 төгрөгийг тус тус улсын орлогод хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 2.142.*******20 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 01 дүгээр баг 02 дугаар хэсэг 02 тоотод оршин суух Байбол овогт Өнөрийн Хонгорзулд /МО99011*******01/ олгосугай. 7.Хохирогч Ө.Хонгорзул, Ц.Амарбат нар нь энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. *******.Шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ