Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/682

 

 

 

  2022            09          12                                     2022/ШЦТ/682

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,                                   

        улсын яллагч М.Отгонжаргал

        иргэдийн төлөөлөгч Б.Мөнхтуяа    

        шүүгдэгч ___________, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн

        хохирогч, иргэний нэхэмжлэгч “_______” ХХК-ийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ

         хохирогч, иргэний нэхэмжлэгч “_________” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү

         иргэний нэхэмжлэгч _______ өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1  дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр  зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ____________ холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806098500367 дугаартай хэргийг хянан  хэлэлцэв.

 

         Шүүгдэгч  Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ________ аймгийн ________ суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ______ дугаар хороо _______ тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015.05.11-ний өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ____________

             Холбогдсон хэргийн талаар

  Шүүгдэгч 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “_______” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Приус-30/ Тоуоtа Рrius-30/ маркийн ________ улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн _______ 13,500,000 төгрөгөөр худалдахаар тохирч урьдчилгаа 8,500,000 төгрөг, зээлийн эргэн төлөлтийн мөнгө гэж 3 удаагийн гүйлгээгээр 1,248,000 төгрөг шилжүүлэн авч, 9,748,000 төгрөгийн хохирол, _____ ______” ХХК-д 198,116 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр  хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “777777777ү” төвийн гадна “_________ ХХК-д барьцаанд тавьсан Тоёота Приус-30 /Тоуоtа Рrius-30/ маркийн _________  улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн ________ 16,100,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8,100,000 төгрөгийг авч, зээлийн эргэн төлөлтийн 6,000,000 төгрөгийг төлүүлж, 14,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 06 дугаар сараас хойш иргэн ________ урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр _________ арлын дугаартай ________-204/ маркийн автомашиныг 23,000,000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг нь “________” ББСБ-ын нэр дээр шилжүүлүүлэн барьцаанд тавьж 10,500,000 төгрөгийг хүлээн авсан боловч иргэн ________ “зээлийн мөнгө бүтсэнгүй” гэж худал хэлж тээврийн хэрэгслийг гэрчилгээнийх нь хамт буцаан өгч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан _________ 20,000,000 төгрөг, __________-д 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

_________ бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “________н” ББСБ-д 8,700,000 төгрөгийн барьцаанд тавьсан _______ улсын дугаартай Тоёота Приус-20 / Тоуоtа Рrius / маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б_________ 12,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцон, 7,270,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “______” ХХК-иас иргэн _________н нэр дээр зээлийн гэрээ байгуулж 11,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан _______ улсын дугаартай Тоёота Приус-30 / _______/ маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн _________ зарж борлуулан, улмаар Ж_______ нь цааш дамжуулан ________ зарж борлуулж, түүнд 12,000,000 төгрөг, ________” ХХК-д 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

________ хамтран 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_______” ХХК-иас иргэн ________ нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2,050,000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 11,650,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан ________ улсын дугаартай Тоёота Приус-30 /Тоуоtа Рrius/ маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж _______ зарж борлуулж 13,250,000 төгрөг, “________” ХХК-д 11.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “_______” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 8,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан _________ улсын дугаартай Тоёота Приус-20 / Тоуоtа Рrius/ маркийн  автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн ________ 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн ________дугаар хорооны нутаг дэвсгэрт “________л” ББСБ-д барьцаанд тавьсан байсан Тоёота Приус-20 / Тоуоtа Рrius / маркийн _______ улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн _________ 12,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, 1,962,388 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “_______” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас ________ улсын дугаартай Тоёота Приус-30 / Тоуоtа Рrius-30/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 10,600,000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөлт хийхгүйгээр, бусдыг залилж “___________” ХХК-д 10,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “_______” ХХК-д барьцаанд тавьсан Тоёота Приус-30 маркийн _____ улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн ________ худалдаж 12,000,000 төгрөг, “______” ХХК- д 316,542 төгрөгийн хохирол учруулсан,

 

Н__________ бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн ________ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_________” ХХК-иас иргэн ________ нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 10,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан ______ улсын дугаартай Тоёота Приус-30  маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж __________ зарж борлуулж түүнд 13,500,000 төгрөг, “________” ХХК-д 9,333,548 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

 

Хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан хэргийн талаар:

 

Яллагдагч _________ бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “___________” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн,

 

Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “__________ ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн ________ дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж “________” ХХК-ийн эзэмшилд байсан Тоёота Приус-30 / Тоуоtа Рrius / маркийн ___________ улсын дугаартай автомашин, Тоёота Приус-30 / Тоуоtа Рrius / маркийн ___________ улсын дугаартай автомашинуудыг бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...би _________ад машинаа өгч 8.500.000 төгрөг авснаас 2.700.000 төгрөгийг ________ тэр дор нь надаас авсан. Энэ үйлдэл дээр ______ байгаа.  Би 3.000.000 төгрөгийн зөрүүг өгөх байсан. ______ үлдэгдэл 6.000.000 төгрөгөө өгөөд “_______” ХХК-иас машинаа авах байсан. _______ 9,748,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. “_______” ХХК-д 2.400.000 гаруй төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн боловч үүнийг огт дурдсангүй. Сүүлд 100.000 гаруй төгрөгийн хохирол гаргаж ирсэн. Хохирогч _________ үйлдэл дээр маргахгүй. Банк бус санхүүгийн байгууллага дээр төлөлтийг нь хийж байгаад энэ хэрэг үүсэж, асуудалтай болсон тул машиныг нь авч өгч чадаагүй. 14.100.000 төгрөгийн хохирлоос банк бус санхүүгийн байгууллага руу 3.000.000 гаруй төгрөг хийсэн. _______эгт хохирол төлбөр дээр төлөлт хийгдээгүй. Иргэний нэхэмжлэгч _______ кровн дээр тухайн үед ______” ББСБ-аас 10,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ үйлдэл дээрээ маргахгүй,  20,000,000 өгрөгийн хохирол  учруулсан. Тэнгисийн хохирол барагдаагүй мөн  “______” ББСБ-ын 10,500,000 төгрөгийн хохирол барагдаагүй байгаа.

 ________ улсын дугаартай ______ үйлдэл дээр 9 дүгээр сарын 26-ны өдөр сансрын колонкоос _______ авсан гэдэг боловч энэ машиныг би _______ авч өгсөн. ______-______ надаас авч 9 дүгээр сарын 26-ны өдөр сансрын колонк дээр _______ өөрөө өгсөн байдаг. Тухайн өдөр би байгаагүй.  _________ хэлэхэд зээл нь миний нэр дээр гарсан тул тухай бүрд нь зээлээ хийж байгаарай гэж хэлээд 2,000,000 гаруй төгрөг авснаас 1.050.000 төгрөгийг буцаан өгсөн. Хохирлын тооцоогоор  7,270,000  төгрөг гэж гарч байгаа. Прокурор энэ үйлдэл дээр ________ бүлэглэсэн гэж хуваасан байсан. ___________ бүлэглэсэн гэх үйлдэл дээр __________ 12,500,000 төгрөгөөр ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг борлуулсанаас 2,40,000 төгрөгийг авсан. _______ улсын дугаартай машины үйлдэл дээр би ______ өгсөн. Төрсайхан машинаа хурдан зармаар байна, приүс-30 загварын машиныг сонирхож байна гэхээр нь 12 сард үлдэгдэл мөнгөө шилжүүлээрэй гэж хэлээд аваад явсан. Гэтэл цааш нь ________ өгсөн байсныг би мэдээгүй. _______ улсын дугаартай машин дээр би 1,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн. Хэрэг үүсэж цагдаад байцаагдаж байх хооронд машиныг хурааж авна гэх асуудал үүссэн. _________ ” ХХК  аль аль нь надаас машинаа авна гэдэг. “_______” ХХК-д 11,500,000 төгрөгийн хохирол байгаа._________ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үйлдэл дээр техникийн зах дээр нөхөр _________нх нь данс руу 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл өөрсдөө банк бус санхүүгийн байгууллага дээр очиж 500,000 төгрөг нэмээд ________ үлдэгдлийг нь төлнө гээд машинаа авсан байсан. 1 жил гаран машинаа унаж байгаад хураалгасан. Хохирогч  _________ 4,000,000 төгрөгийн хохирол  байгаа. “_________” капитал бол “_______” ХХК-н нэр дээр _______ авсан ______ гэх улсын дугаартай машин байгаа. Энэ машин дээр төлөлтийг нь хийгээд явж байтал _______ төлөх ёстой гэж хэлсэн байсан. Би 2 сарын төлөлт хийгээгүй байсан. Гэтэл машинаа хурааж авсан. Би өөрөөсөө үлдэгдлийг гаргаж машинаа очиж аван, нотариатаар гэрчлүүлж 1,200,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэтэл хүү, алданги гэж 1,962,000 төгрөг гаргаж ирсэн. “_______” ХХК-иас машин зээлээр авсан боловч төлөлтийг нь хийж чадаагүй. Зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй дөнгөж 6 сар болж байсан.“________” ХХК-ийн нэр дээр шилжүүлж барьцаалсан гэрээ байгуулан өөрийн нэр дээр   унахаар авсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусах байсан.10,600,000 төгрөгийн  төлбөртэй гэж байгаа. “___________” ХХК дээр огт төлөлт хийж чадахгүй явж байгаад машиныг нь унагасан гээд, дараагийн төлөлтөө яаж хийх боломжтой вэ гэж асуусан боловч намайг цагдаад өгсөн байсан. ________ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр өмнө нь өөрөө гуйж ирээд авсан. Приүс-20 машинаа приүс-30 болгомоор байна, унамааргүй байна гэж ирсэн. Би приүс-30 болгох боломжгүй, танд харин зараад өгье гэсэн. Гэтэл үгүй, яаж ийгээд приүс-30 болгоод өг гэсэн. Би тухайн үед _____ хамтарч ажиллана гэж ярьсан байсан тул ________ уулзуулсан. Гэтэл хаяг нь хөдөө бүртгэлгүй бол болохгүй гэхээр нь хэлтэл намайг өөр хүн олоод машин гаргуулаад өг гэж тэр өдрөө хамт явж байгаад дугаар авсан. Би үлдэгдлээ өгнө, та бас үлдэгдлээ өгөөд хэдэн сард шилжүүлж авахаа тохиролцон аль нэг нь төлж чадахгүй байвал нөгөө хүн нь төлөөд явж байсан. Энэ зээлийг хугацаанд нь төлж байсан. Х________ дээр очиж машинаа авах гээд байна гэж 77777777 над руу ярихаар нь би машинаа өгчих, сарын дотор та асуудлаа шийдээд аваарай гэхэд 10 хоногийн дараа мөнгөө бэлдээд байж байя намайг бас үлдэгдлээ бэлдэж байгаарай гэсэн. Би ________рт 5,000,000 төгрөг төлөх ёстой байсныг данс руу нь шилжүүлсэн. 7,000,000 төгрөгийн  үлдэгдэлтэй байгаа. Н7777777777 гэх хүнийг би танихгүй. Энэ хүн бол 77777777 хоёрын найз. “_______” ХХК руу очиж миний нэр дээр хуурамч бичиг баримт хийж ирэн зээл авсан. Тухайн үед 7777777 эхнэртэйгээ нэгэнт чиний нэр дээр хэрэг үүссэн юм чинь намайг оролцуулалгүйгээр М__________ авч өгсөн, миний найз гээд мэдүүлгээ өгчих гэж гуйхаар нь байцаагчдаа хэлтэл хохирлыг нь барагдуулбал асуудалгүй гэсэн. Энэ үгэнд нь итгээд мэдүүлэг өгсөн. Гэтэл он гараад өөрсдөө зугтсан. __________ улсын дугаартай машины үйлдэл дээр _________ гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Анх энэ машиныг хуурамч бичиг баримтаар шилжүүлэх гэж байгаад баригдаж байсан. Гэтэл энэ талаар хэргийн материалд байхгүй. “__________” ХХК-иас энэ машины зөрүү гэж 4,000,000 төгрөг надад орж ирэх ёстой... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ______  мэдүүлэхдээ: “...._________ улсын дугаартай тоёота кровн авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Машин битүүмжлэгдсэн, надад хохирол төлбөр төлөөгүй. Би машин буталж оруулдаг. Өмнө нь надаас 3 машин авсан. Эдгээр машинуудыг зарах хүнийг олоод өгье гэж хүн олж өгөөд над руу урьдчилгаа мөнгийг нь шилжүүлдэг байсан. Надад миний машиныг зарж, мөнгийг нь өгдөг байсан тул энэ байдалд нь итгэсэн. “Тоёота кровн” загварын машин “_______” ХХК-н барьцаанд байгаа. _____ бид хоёрын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ үнэн зөв гэрээ бүх банк бус санхүүгийн байгууллагууд ийм зарчмаар худалдагч болон худалдан авагчийн хооронд бүх төлбөр дууссан гэх гэрээг авчирсны дараа зээл олгодог.Хэдий төлбөр мөнгө дуусаагүй ч дууссан гэсэн гэрээг банк бус санхүүгийн байгууллагууд шаарддаг. С________” ломбард дээр _______ бид 2 хамт очоогүй. Авто тээврийн үндэсний төвд гэрээ хийж ________ өөрөө машинаа унаж явсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч “_______” ХХК-н хууль ёсны төлөөлөгч _______ мэдүүлэхдээ: “... “________” ХХК-н салбар болох Сонгинохайрхан дүүргийн ______ дүгээр хороо, ________ төвийн байранд байрлах “С_____н” авто ломбардны ________н дахь салбарт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэн _______ нар салбарын ажилтантай уулзаж __________ Япон улсаас Монгол Улсад импортолж ирсэн тоёота кровн 204 маркийн тээврийн хэрэгслийг М_______ гэх хүнд 20,000,000 төгрөгөөр борлуулсан. Улсын дугаар аваагүй уг авто машиныг танай ломбардад унаж явах нөхцөлөөр тавьж болох уу гэж асуусан. Манай байгууллага шүүгдэгчээс мөнгө нэхэмжлэхгүй. Фидуцийн гэрээний дагуу машинаа хураан авсан. Анх _________ хамт ирж өөрөө тавих зорилготой хоорондоо ярилцаж байгаад тавьсан. ________ гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөр тооцоо дууссан гэж нотариатаар батлуулсан талаар гэрээнд тусгасан байсан. Машинаа авсан тохиолдолд өөр ямар нэгэн асуудал байхгүй. Мөнгө өгөөгүй асуудал нь залилах гэмт хэргийн шинжтэй, машин тавьж байгаа асуудлын хувьд ______ нар хоорондоо ярилцаж байгаад манайд тавьсан. _______ хамт ирсэн тул үүн дээр залилах гэмт хэргийн шинж байхгүй....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ________ мэдүүлэхдээ: “...Анх манайх 7 машин дээр гомдол гаргаж, 4 машиныг татаж авсан. Хүмүүс нь ирж зээлээ төлж, хаагаад зарах нь зараад явсан. 3 машин дээр гомдолтой байгаа. Үлдсэн 3 машин дээр залилсан. 2 машиныг шилжүүлсэн, нэг машиныг зарсан байсан. Хураагдаад зарагдсан машинуудаас зөрүү мөнгө гэж гарч байгаагүй. ________ манай салбараас зээл авсан зөвхөн зээлдэгч байсан. Манай компанийн зүгээс хэн нэгэнд итгэмжлэл хийж өгөхгүй. Өөрөө итгэмжлэл хийж цааш нь зарсан байсан. ________ итгэмжлэл өгсөн зүйл байхгүй. Манай компанийн зүгээс дансны хуулга, ТҮЦ машины лавлагаа зэргийг авч урьдчилгаа 30 хувийг төлүүлж, үлдэгдлийг зээлээр олгодог байсан. _______ хүмүүсийн өмнөөс зээл авч, өмнөөс гарын үсэг зурдаггүй, хүн нь хамт ирж байсан. 3 машин _______ холбоотой байгаа. 2 машиныг ________ хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлж аваад зарсан. _________улсын дугаартай авто машиныг мөн ________ авсан гэж хүмүүс мэдүүлж байгаа тул энэ 3 машиныг нэхэмжилж байна.Манайх __________ зөрүү мөнгө нэхэмжлээгүй. 3 машинаа нэхэмжилж байгаа /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1 дүгээр үйлдэл

 

мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “...анх __________аас машиныг нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үзээд авахаар болоод дансаар 8,500,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа нотариатаар орох гэсэн чинь маргааш болъё маргааш материалаа бүрдүүлээд дуудъя гэж хэлсэн. Ингээд шилжүүлээд машинаа унаад явсан бөгөөд маргааш нь залгасан боловч утас нь холбогдохгүй алга болчихсон. 10 гаруй хоногийн дараа буюу 2018 оны 09 сарын дундуур _________өөрөө над руу залгаад гэрээгээ байгуулъя гээд “Маршал таун”-д автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний эхийг _______х өөрөө бэлдээд ирсэн тэгээд гэрээ хийх үедээ __________ эхнэртэйгээ ирээд хөдөө яваад гэрээ байгуулж чадсангүй өнөөдөр гэрээгээ байгуулъя гэж хэлсэн. Ингээд гэрээгээ 2018 оны 09 сарын 01-ний өдрөөр байгуулчихъя угаасаа цаашид 1-ний өдрөөр төлбөрөө төлөөд яваарай гэж хэлэхээр нь би нээх тоолгүй гэрээ байгуулчихсан. Өөрөө банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг юм шиг ярьсан бөгөөд 3 машинаас 2 нь үлдлээ эндээс сонгоод ав гэж хэлсэн ба тэгэхээр нь би өөрөө ажиллуулдаг юм болов уу гэж бодсон. Анх фэйсбүүк дээр орж ирсэн приус-30 машин урьдчилгаа авч хүүгүй хувь лизингээр өгнө гэсэн зарын дагуу холбогдож очиж үзтэл 2 машин байсан. Эхлээд үзсэн нь сэвтэй болохоор нь тэрийг нь болиод мөнгөлөг саарал өнгөтэйг нь авсан бөгөөд тэр саарлыг нь ________ эзэмшлийнх гэж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 8-10, 81 дүгээр хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...тухайн автомашиныг нөхөр ______н хамт “______ү” ББСБ-аас зээлээр авсан бөгөөд нийт 11,900,000 төгрөгийн зээлтэй миний нэр дээр зээл нь гарсан. Машины гэрчилгээ ББСБ-ын нэр дээр гарсан. 16,500,000 төгрөгөнд бодож худалдаж авснаас урьдчилгаа 4,600,000 төгрөгийг өгч авсан.Ингээд мөнгөний хэрэг гараад автомашиныг авснаас хойш удаагүй зарахаар болоод манай нөхөр зар тавьсан байхаа ингээд Гантулга гэх хүн манай машиныг ирж үзээд 13,500,000 төгрөгөнд зарахаар болоод 8,500,000 төгрөгийг нь бэлнээр аваад үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нь сар бүр дансаар авахаар түрээсийн гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12, 82 дугаар хуудас/,

 

         мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр _________ улсын дугаартай автомашиныг Ц_________ гэх хүн барьцаалж 11,900,000 төгрөгийн зээлийг барьцаа зээлийн гэрээ,  фидуцийн гэрээгээр барьцаалж зээл олгож байсан. Манай байгууллага гаалийн бичигтэй машинд унаж явах нөхцөлөөр лизингийн зээл олгодог. Манайх Э_______а гэх хүнд зээл олгохдоо машины үндсэн үнэ болох 16,500,000 төгрөгийн урьдчилгаа 30 хувийг өөрөөр нь төлүүлж үлдсэн 11,900,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаагаар олгосон. _______ 2018 оны 10 дугаар сар, 11 дүгээр сард гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтөө төлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөглөсөн анкетын ажпын байр болон өөрийн оршин суух гэрийн хаяг, холбогдох хүмүүсийн утасны дугаарууд бүгд буруу байсан. Мөн барьцаат гэрээний 4.4-д заасны дагуу автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэтуяад мэдэгдэж автомашиныг хурааж авсан гэрээнд зааснаар 5 хоног хараад 6 дахь хоног дээр хураана гэж заасан байгаа. ________йн машиныг хураасан үндэслэл нь анкет бөглөсөн мэдээлэл худал байсан тул хурааж авсан, зээл хугацаандаа төлөгдөөгүй.” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас /,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “... Би А________ гэх хүнийг огт танихгүй. Миний дансанд 8,500,000 төгрөг шилжин орсон талаар мэдэхгүй, би одоо танаас л сонсож байна. 2018 онд манай хадам ах _______ манай гэрт амьдардаг байсан ба тухайн үед буюу 2018 оны 07 дугаар сард ________ ах өөрийнхөө виза картыг хаясан гэж хэлээд миний Хаан банкны виза картыг авч ашиглаж байсан. Тэгэхээр энэ мөнгийг ________ ах авсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 178-180 хуудас/,

 

2  дугаар үйлдэл

 

мөрдөн байцаалтад хохирогч  ________ өгсөн: “...2018 оны 06 дугаар сард тээврийн хэрэгсэл худалдаж авах гэж фэйсбүүкээр зар хайж байгаад Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хүүгүй, хувь лизингээр зарна гэсэн зартай _________ ________ гэсэн дугаартай зар байсан. Уг зар руу залгаж машин нь хэдэн төгрөг гэж байгаа юм гэж асуухад уг дугаар дээр нэг эрэгтэй хүн 16,500,000 төгрөг гэж байгаа юм гэж хэлсэн. Уг машины үнэ надад боломжийн санагдаад би байгаа газарт нь очиж тээврийн хэрэгслийг үзэхэд боломжийн тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэл _______ гэсэн улсын дугаартай Тоёота Приус-30 загварын 2010 онд Япон улсад үйлдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад орж ирсэн улаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Чи энэ автомашиныг 16,100,000 төгрөгөөр ав гэж үнээ тохироод урьдчилгаа болох 8,100,000 төгрөгийг өөрийн ________ дугаарын данснаас __________х гэх хүний ________ гэсэн данс руу ______й дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байх “________” төв дотор байх нотариатын газарт орж бид хоёр өөрсдийн иргэний цахим үнэмлэхийг хуулбарлан хамт 1000 төгрөгөөр батлуулаад гарч ирээд уг батлуулсан хуулбарын ард талд нь “автомашин хувь гэрээ” гэж бичээд түүнийгээ нэг нэгээр нь хувааж аваад гарын үсэг зураад салсан. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1,000,000 төгрөг мөн адил данс руу шилжүүлсэн. Тэгээд нийтдээ 6,000,000 төгрөг 6 сарын хугацаанд хугацаа алдалгүй гэрээнд заасан хугацаанд төлж явж байгаад 2019 оны 03 дугаар сарын 10- ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Гэрэл төвийн үүдэнд байж байхад “___________” ХХК-ийн холбогдох ажилтан гэж өөрийгөө танилцуулсан _________л гэх хүн уг тээврийн хэрэгслийг манай байгууллагаас лизингээр авснаас хойш 2 удаа эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөд тэрнээс хойш огт хийгээгүй тэгээд хураагдах болсон машин байгаа юм гээд холбогдох гэрээний бичгийг үзүүлж бид нараас тээврийн хэрэгслийг хураагаад аваад явсан. Би “__________” ХХК-ийн нэр дээр байгаа гэдгийг сүүлд надаас автомашин хурааж авах гээд хүн ирэхээр нь мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “... М______ нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай “_________” ХХК-тай лизингээр автомашин худалдаж авах гэрээ байгуулан урьдчилгаа 20 хувь буюу 3,500,000 төгрөг манай байгууллагын ерөнхий захирал Г_______ гэх хүний Хаан банкны _________дугаарын дансанд шилжүүлэн өгөөд манай байгууллагаас улаан өнгийн Тоёота Приус-30 маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсад орж ирсэн дугаараа аваагүй үнэ 17,500,000 төгрөгөөр зарж байсан. Сүүлд манай байгууллага машинаа хайж байгаад Баянбүрдийн тойргийн зүүн талд байх “_________ гэх нэртэй дугуй засварын гадаа зогсож байхад нь очиж унаж явсан хүнтэй нь гар бичгээр гэрээ хийж байгаад 16,100,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 14,100,000 төгрөгийг төлсөн буюу _________ дансанд шилжүүлэн авсны дараа өгнө гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч гэрч _________ өгсөн: “..._________ нь манай найз байгаа юм. ______ нь 2018 оны 05 дугаар сард нэг удаа над дээр ирээд би Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авах гэсэн юм. Тэгээд нөгөө газраас маань заавал гайгүй цалин орлоготой хүн батлан даагчаар орох шаардлагатай гэж байна гээд гуйгаад байхаар нь тус болох гээд батлан даагчаар орсон юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,

 

3 дугаар үйлдэл:

 

мөрдөн байцаалтад хохирогч  М__________ өгсөн:  "... Би 2018 оны 07 дугаар сард надад зарах 2009 оны кровн байгаа шүү гэж _______ хэлэхэд _________би тэгвэл авъя, тэгэхдээ банк бусаар худалдаж авна шүү гэж ярилцсан. Дараа нь 2018 оны 07 дугаар сард 10-ны өдөр ________ нь _______ ломбарднаас манай банк бусын нэр дээр болгож өгнө үү гэсэн албан бичиг аваад ирсэн юм. Тэр үед _________ машинаа 23,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. ______х бид хоёр авто худалдааны төвд байрлах нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ________ бид хоёр машиныхаа гэрчилгээг авчихаад тухайн үед _______ нь “___________” ломбард луу миний машиныг болон гэрчилгээ бас худалдах, худалдан авах гэрээгээ аваад очиж үлдэгдэл мөнгөө авахаар явсан. Тэгээд орой нь __________ ирээд мөнгө бүтсэнгүй дараа 7 хоногоос болъё гээд надад машин болон гэрчилгээг үлдээгээд явсан. Би _________г 2018 оны  6   сараас эхлэн таньдаг болсон. Би Япон улсаас машин оруулж ирдэг надаас машин худалдаж аваад цааш нь зардаг байсан. Урьд нь надаас 3 машин авч зарж байсан тэгээд таньдаг болсон. Миний машиныг 10,500,000 төгрөгний барьцаанд “________”-нд тавьсан байна хүүг нь огт төлөөгүй байгаа би машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна. Нэг бол худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөө аваад машинаа өгмөөр байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 189-191, 194 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч Б_______ өгсөн “...манай “________то” ХХК-ийн охин компани болох “_______” ХХК-ийн авто ломбардны Сонгинохайрхан дүүргийн ______ дүгээр хороо “_______” төвд байрлах 14 дүгээр салбараас 2018 оны 7 дугаар сарын 10-ны _______нь иргэн М_______ худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан ________1________ дугаар бүхий гаалийн мэдүүлэгтэй 3________ арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй Тоёота Кровн /Тоуоtа Сгоwn/ маркийн машиныг фидуцийн гэрээгээр манай компани өмчлөлд шилжүүлэн 10,500,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар _______4 тоот зээл болон фидуцийн гэрээ байгуулж зээлж авсан. Зээл авсан өдрөөс хойш _______ нь зээлээ огт төлөөгүй. Манай компаниас үндсэн зээл 10,500,000 төгрөг авсан ба хүү нь 3,299,840 төгрөг, алданги 6,863,320 төгрөг нийт 20,663,160 төгрөгний төлбөртэй болсон бөгөөд энэ төлбөрийг _________ байгуулсан гэрээний дагуу барыдаанд байгаа автомашиныг хангуулах ёстой. Ийм учраас автомашиныг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр хуудас/,

 

4 дүгээр үйлдэл:

 

мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “...2017 оны 09 дүгээр сард фэйсбүүкийн  машин зарна гэсэн зарын дагуу ______ гэх хүнтэй танилцсан. Тэгээд Приус-20 маркийн автомашиныг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа мөнгө гэж 6.500.0   төгрөг өгөхөөр болоод Да хүрээ авто зах дээр _____зээлийн гэрээ хийж мөнгөө 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн. _________ улсын дугаартай орж ирсэн, приус-20 машин _________ авсан. Уг машин нь “________н” нэртэй авто ломбардын нэр дээр байсан. Тэр ломбардаа надад тайлбарлахдаа найзуудаараа хамтран нийлж байгуулсан ломбард байгаа юм гээд үлдэгдэл мөнгийг нь би 1 жилийн хугацаатай сард 500,000 төгрөгөөр ________н өөрийнх нь данс руу сар болгон хийдэг байсан. Тэгсэн 2017 оны 11 сард “_______” авто ломбарднаас машиныг маань хураагаад авчихсан мөнгөө сар сардаа төлөхгүй байна гээд бөөн алданги бас гарсан байсан ингээд би өөрийнх нь банк бус биш юм байна гэдгийг нь мэдээд ________ өөрөө банк бусаасаа миний машиныг авч өгөөд одоо асуудал байхгүй би төлөөд явчихна чи надаа мөнгөө өгдөгөөрөө сар болгон 500,000 төгрөгөөр өгөөд явчих гэж яриад би сар болгон мөнгөө _______ данс руу хийгээд явж байтал 10 сард банк бусынхан _____ зээлээ төлөхөө болилоо гэхээр нь би шууд “_________” руу мөнгөө төлж эхэлсэн. Ингээд 2018 оны 12 сард би зээлээ “________” банк бусаас өөрийнхөө нэр дээр шилжүүлэхэд 8,000,000 төгрөг төлөхөөр болсон байсан. Гэтэл би Б________й анх ярьсан 6,000,000 төгрөгөө төлөөд дуусгачихсан байсан. Одоо _________ 8,000,000 төгрөгийн зээлийг төлөхгүй алга болчихоод байна. Би анх ________с 12,500,000 төгрөгөөр уг машиныг авахаар тохирсон байсан. Тэгээд урьдчилгаа 6,500,000 төгрөг өгөөд үлдэгдэл 6,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр 1 жил төлөөд дууссан байтал ________ цаашаа мөнгийг нь төлөхгүй байсаар машин нь одоо 8,000,000 төгрөгийн өртэй болчихоод байна. Би 12,500,000 төгрөг төлснөөс гадна одоогийн байдлаар илүү 2,500,000 төгрөг төлчихсөн байгаа. Би _________ гэгчийг танихгүй _______ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машиныг 2017 оны 09 сарын 26-ны өдөр Сансарын колонк дээр ________с худалдаж авсан. Тэгээд 2017 оны 11 сард банк бусаас миний машиныг хураачихаар нь Бадрахыг олж уулзаж Да хүрээ дээр очиж гэрээ хийсэн. Би 6,000,0000 төгрөгийг өгье гэхэд ______бэлнээр авахгүй хүний данс руу шилжүүлээд авчихъя гэж хэлээд нэг хүний данс руу шилжүүлсэн. ______ бол би таних ч үгүй. Тухайн үед _______ ярилцаж байгаад өөрийнх нь өгсөн данс болох 5730017337 дугаартай данс руу шилжүүлж байсан, харин үлдэгдэл мөнгийг нь сар бүр дансаар шилжүүлж байсан бөгөөд янз бүрийн өөрийнх нь хэлсэн данс руу шилжүүлж байсан. Тэгэхээр надад учирсан бодит хохирол нь урьдчилгаа 6,000,000 төгрөг, лизингийн төлөлтийг данснаас харахад 1,270,000 төгрөг шилжүүлсэн ба нийт 7,270,000 төгрөгний хохирол учирсан.” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 40-43, 7 дахь хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М_______ өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ________ улсын дугаартай автомашиныг ________ нь барьцаанд тавьж 8,000,000 төгрөгийн зээл авсан байна. Уг зээлээ 10 сарынхаа төлөлтийг хийхгүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн зээлээ төлөөд хаасан байна. М_______ нь дахиж уг машиныг барьцаанд тавьж дахиж 8,000,000 төгрөгийн зээл аваад төлөлт огт хийхгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ______ нь зээлээ хаагаад зөрүүлээд уг машиныг _________гэх хүний нэр дээр барьцаалж зээлийн гэрээ хийж, 8,000,000 сая төгрөг зээлсэн. _______ нь   __________ улсын дугаартай авто машиныг барьцаалж зээл авахдаа ганцаараа авсан. ______ гэх хүн М________ хамт зээл хүсч байгаагүй тийм зээлдэгч байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46-47 хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч гэрч _________  өгсөн: "... би Б________ гэж хүнийг огт танихгүй миний дансанд 6,000,000 төгрөг шилжин орсон талаар мэдэхгүй би банкны виза карт ашиглаж мэдэхгүй. 2017 оны 09 дүгээр сард миний Хаан банкны виза картыг хүү _______ ашиглаж байсан. Тэгэхээр энэ мөнгийг миний хүү ______ авсан байх гэж бодож байна. _______нь эхнэр Урангоогийн хамт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн _________ байрлах манай гэрт ирж шинэ он гаргачхаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үүрээр явсан. Түүнээс хойш надтай огт холбоо бариагүй бөгөөд хаана байгааг нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,

 

5 дугаар үйлдэл:

 

           мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч _______ өгсөн: “..._________ улсын дугаартай автомашиныг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ________р гэх хүн гэрээ хийж манайхаас 11,500,000 төгрөгний зээл авсан байдаг боловч ________ нь ______р гэх найзыгаа гуйж манайхаас зээл  авахуулаад  барьцааны машиныг _______гор аймагт _______эх хүнд дамжуулан зарсан байдаг. Уг машиныг зээл авсан өдрөөс хойш 1,000,000 төгрөг эргэн төлөлт хийсэн, өөр төлөлт хийгдээгүй байгаа. Үлдэгдэл хүү алданги нийлээд 18,606,754 төгрөг болоод хүү алданги зогсоогоод нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ________  өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 25-наас 26-ны үеэр шиг санаж байна ажлаар хотод ирчихсэн явж байгаад ______танилцахад _______ нь өөрийгөө машин зардаг гэж байсан тэгээд би Ланд-100 байгаа Приус-30 сонирхож байгаа гэсэн чинь _______надад нэг 30 байгаа банк бусын нэр дээр байгаа гэхээр нь би тэр машиныг нь үзэж хараад 16,000,000 төгрөгөнд бодож аваад өөрийнхөө Ланд-100 маркийн машиныг 17,500,000 төгрөгөнд бодож өгөөд зөрүүнд 1,500,000 төгрөг Б_______с авсан. _______ авсан приус-30 нь саарал өнгийн _______ гэсэн дугаартай машин байсан. Уг машинаа аваад нутгийнхаа _______/ гэх ахад 14,000,000 төгрөгөнд бодоод зарчихсан тэгээд байж байтал “________” ББСБ-аас надруу залгаад хулгайд алдагдсан машин, машинаа авъя гэж ярьсан. Тэгээд Б_________тай ярьсан чинь юу яриад байгаа юм наад машин чинь хамаагүй гэж байсан. ______ машинаа зарахдаа банк бус дээр байгаа 7-14 хоногийн дотор ирээд өөр 30 болгож болно. Наад машины чинь зээлийг 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд хаагаад өгнө гэсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Т_____ өгсөн: “...би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ж________ гэх хүнээс 12.000.000 төгрөг бэлэн өгөөд авч байсан. Ж_______ нь өөрөө 2018 оны 12 дугаар сард гэрчилгээ бүх бичиг баримтыг нь нэр дээрээ болгож өгнө гээд аман гэрээ хийгээд явсан. Би тухайн үед машин авах гээд сонирхож байсан Улаанбаатар хот руу явж авна гэж бодоод амжихгүй байсан. Тэгээд мөнгө нь бэлэн байсан болохоор тэр хүнээс худалдан авсан. Хамгийн анх би гадуур явж байгаад ______ аймгийн тээврийн зохицуулалтын газрын зогсоол дээр саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь би эзнээс нь машинаа зарах уу гэж асуухад Төр______ гэх хүн надад зарвал би ярина та дугаараа өгчих хөдөө яваад хэд хоногоос буцаад ирнэ гэж байсан тэгээд 5-6 хоногийн дараа над руу залгаад би машинаа зарахаар боллоо та авах юмуу надад мөнгөний хэрэг болоод гэхээр нь би гэрээ зааж өгөөд ирээд үзүүлээ гэж хэлсэн. Тэгээд тэр Төрсайхан гэх хүн эхнэр хүүхэдтэйгээ хамт ирээд үзүүлсэн. Тэгээд надад нөгөө машин нь таалагдсан би тэр өдрөө худалдаж авсан би тэр дор нь 7,500,000 төгрөгийг өөрийн эхнэрийн данснаас шилжүүлж, 4,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. "_______” гэсэн нэр дээр байхаар нь би энэ ямар учиртай талаар асуухад зээл нь 12 сард дуусна тэгээд таны нэр дээр болгож өгнө ямар нэг асуудал байхгүй гэж хэлсэн, гарал үүслийнх нь талаар асуугаагүй.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас/,

 

6 дугаар үйлдэл:

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Х______ өгсөн: “...______ улсын дугаартай автомашиныг Ч.______а 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11,650,000  төгрөгний  зээл авч барьцаанд тавьсан байсан.  ________ гуйж зээл авахуулаад машиныг нь М_________ нь хуурамч баримт бичиг үйлдэн өөрийнхөө нэр шилжүүлэн дараа нь ________азар гэх хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ машиныг барьцаанд тавьж зээл авснаас хойш 2,500,000 төлсөн. Өөр ямар ч төлбөр төлөгдөөгүй байгаа. Одоо алданги нийлээд 17,997,000 төгрөг болсон ба хүү алданги нь зогсоосон байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч гэрч _______ өгсөн: "... ______ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг 2018 оны 09 дүгээр сард шиг санаж байна фэйсбүүк дээр уг автомашиныг зарна гэсэн байсан учир утсаар нь ярьж байгаад уулзаад 13,250,000 төгрөгөөр худалдаж авсан. Би хэн гэдэг хүнээс авснаа санахгүй байна 09 дүгээр сарын 15-ны өдөр авч байсан. Тэр зарж байгаа хүн нь миний машин гэж хэлж байсан, бичиг баримт нь ямар нэг зөрчилгүй байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _____ өгсөн: "... би _____ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12,200,000 төгрөгөөр худалдаж авсан ба автомашин зарсан хүний нэрийг одоогоор санахгүй байна. Би зургийг нь харвал санаж магадгүй, ойролцоогоор 30 орчим насны залуу байсан. Би ямар ч автомашин худалдан авсан тохиолдолд иргэний үнэмлэхийн овог нэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх овог нэртэй шалгаж, тухайн эзэмшигч нь өөрөө мөн эсэхийг тулгаж авдаг ба тухайн үед бүх бичиг баримт нь зөрчилгүй байсан тул худалдан авсан. Тэр залуу надад хэлэхдээ яаралтай мөнгөний хэрэг гарсан тул автомашинаа хямд зарах гэж байна, миний өөрийн автомашин байгаа юм гэж ярьж байсан. Би уг автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр __________ гэх хүнд 13,250,000 төгрөгөөр худалдсан. Би ________ гэх хүмүүсийг танихгүй. Харин _______ гэх хүний зургийг харж байсан байна. Магадгүй энэ хүн надад ________ улсын дугаартай Тоёота Приус-30 машиныг худалдсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______  өгсөн: “... 2018 оны 06 дугаар сард манай найз Б_________х надтай уулзаад би “_______” ББСБ-д өртэй болчихлоо чи нэр дээрээ машин аваад өгчихөөч тэгэх үү гэхээр нь би өөрөө цалингийн зээлтэй болохгүй шүү дээ гэсэн чинь би эдийн засагчтай нь ярьчихсан байгаа чи зүгээр гарын үсгээ зураад л болно гэж хэлсэн. Хөдөө явчихаад ирэхээр болъё гэсэн чинь иргэнийхээ үнэмлэхээ үлдээчих гээд гуйгаад байхаар нь иргэний үнэмлэхээ үлдээгээд хөдөө явчихаад ирсэн чинь ________ надтай уулзаад ирээд гарынхаа үсгийг зурчих болчихсон гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би _______й цуг “_____” дээр очиж гарынхаа үсгийг зураад гарсан, 11,500,000 төгрөгийн зээл авч _______ улсын дугаартай приус-30 маркийн машин авсан. Машинаа _______ өөрөө унаад явсан. Үүнээс хойш 10 дугаар сард байхаа _______ над руу залгаад би “________” бичиг баримтыг хуурамчаар хийлгээд нэр шилжүүлж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Надад мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй мөнгө төгрөг ч өгөөгүй би өр зээлэнд орчихсон гэхээр нь тус болох гээд л өөрийнхөө нэр дээр зээл гаргуулсан. Ийм хуурамч баримт бичиг үйлдсэнийг нь ч мэдээгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/,

 

7 дугаар үйлдэл:

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр _______ холбогдож приус-20 маркийн машин худалдаж авахаар болоод Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзахад ________ _______ тоот данс руу урьдчилгаа 5,000,000 төгрөг өгөөд үлдсэн 6,500,000 төгрөгийг сар болгоны 20-ны өдөр 500,000 төгрөг өгөхөөр тохиролцож нотариат орж гэрээ байгуулсан тэгээд би машинаа авсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд сар бүр 500,000 төгрөгийг _______ данс руу шилжүүлэн нийт 6,500,000 төгрөгийг шилжүүлэн мөнгөө бүрэн төлж барагдуулчихаад _______ руу ярихад хөдөө явж байна гээд надтай уулзахгүй зугтаагаад байсан бөгөөд миний худалдан авсан ________ улсын дугаартай приус-20 маркийн автомашин нь “______” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Үүний дараа би машинаа унаад явж байхад “_________” банк бус санхүүгийн байгууллагаас миний машиныг хураан авсан бөгөөд би яагаад авсан талаар тодруулахад ______ нь миний машины мөнгө гэж өгсөн 11,500,000 төгрөгийг “_______” банк бус санхүүгийн байгууллагад өгөөгүй байсны улмаас миний машиныг хураан авсан байсан. Тэгээд манай нөхөр ______ бид хоёр _______ олж энэ талаар хэлэхэд ________ нь машиныг чинь даруйхан авч өгнө гэсэн бөгөөд нөхөр _______ бид хоёр _________ 7,500,000 төгрөгийг бэлнээр аваад дээрээс нь 500,000 төгрөгийг өөрсдөө нэмээд “Бат Ундрам мандах” банк бус санхүүгийн байгууллага дээр очоод 8,000,000 төгрөг өгөөд авсан бөгөөд М_______ үлдсэн 3,500,000 төгрөгийн үлдэгдлийг хурдан төлж өгөөд машиныг чинь нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Үүний дараа 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “__________” банк бус санхүүгийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байх үед миний машиныг хураан авсан бөгөөд яагаад хураан авсан талаар асуухад үлдэгдэл мөнгөө төлөөгүй хүү нь өсөөд 9,000,000 төгрөг орчим төгрөг болчихоод хураан авсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...би 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “______” ББСБ-д эдийн засагчаар ажиллаж байгаа. Тэгээд намайг анх ажилдаа ороход ______ улсын дугаартай приус-20 маркийн машины төлөлтийн хугацаа хэтрэлттэй зээлдэгч М_____ нь гэрийн хаягтаа амьдардаггүй утас нь холбогддоггүй, машин нь олддоггүй байсан юм. Тэгээд манай ажлын өр барагдуулагч ажил хийдэг хүмүүс 2018 оны 08 сард уг машиныг олоод ирсэн бөгөөд манай ажлаас хурааж авсан. Үүний дараа уг машиныг хэрэглэж байсан _________р гэх хүн өөрийн эхнэр Ө_______ ирээд яагаад уг машиныг хурааж авсан талаар асуухад анх ______ гэх хүнтэй 2017 оны 10 сарын 13-ны өдөр уг машиныг 8,500,000 төгрөгөнд барьцаалан зээл олгосон бөгөөд тухайн зээлдэгч нь хугацаандаа мөнгөө төлөөгүй, хугацаа хэтрээд утас нь холбогдохгүй байсан учир уг машиныг хурааж авсан талаараа хэлсэн. Манай байгууллага М______ уг машиныг цааш нь өөр хүнд зарсан гэдгийг огт мэдээгүй. Гэтэл _________ нар уг машиныг буцааж авъя гээд 4,666,772 төгрөгийг өгөөд дараа 7 хоногт нь үлдсэн 6,856,762 төгрөгийг М_______ манай байгууллагад ирж төлье гээд М.Бадрах, _______ нар тохиролцоод машиныг аваад явсан юм. Тэгээд ингэж явснаас хойш 2018 оны 08 дугаар сарын 31-ээс 2019 оны 06 дугаар сарын 01 хүртэл _______ 3 ор сураггүй мөнгөө төлөлгүй алга болсон. Бид уг машиныг энэ хугацаанд дахин хайсан боловч олдоогүй ингэж явсаар байгаад 2019 оны 06 дугаар сарын 01-нд уг машиныг бариад хурааж авахад Г__________ унаад явж байсан. Энэ үед зээлийн хүү нь өсөөд 3,085,042 төгрөг болсон бөгөөд үлдэгдэл мөнгөтэйгөө 9,942,304 төгрөгийн өртэй болсон байсан. Үүний дараа манай байгууллага 2019 оны 07 дугаар сард уг машиныг өөр хүнд зараад зээлийг нь хаасан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

 8 дугаар үйлдэл:

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би  12,500,000 төгрөгөнд багтах машин Үнэгүй.мн сайтаар хайж байгаад орж ирсэн _______ улсын дугаартай приус-20 хувь лизингээр зарна гэсэн зар байхаар нь тухайн зарын дугаар руу залгахад тухайн автомашиныг 12,000,000 төгрөгөнд зарах ба урьдчилгаа 8,000,000 төгрөг авна гээд эрэгтэй хүн хэлж байсан. Машиныг нь үзэхээр болж 10 дугаар хороололд очиж үзсэн санаанд нийцсэн тул авахаар болж 2018 оны 07 дугаар сарын 24-нд тухайн машины эзэн ______й дахин уулзаж мөнгөө Сансарын хаан банкаар 6,500,000 төгрөг ______ Хаан банкны ________ дансанд хийсэн байгаа. Тэгээд машинаа аваад явсан. Үлдэгдэл мөнгөө увуулж цувуулж хийсэн. Ингээд машинаа унаад явж байтал 2018 оны 08 дугаар сарын сүүлээр над руу ажлын гадаа байхад “_______” банк бус санхүүгийн байгууллагаас таны унаж яваа __________ машин нь манайд лизингтэй байгаа лизингээ төлөөгүй 3-4 сар болж байна манайхаас хураах шаардлагатай байна гээд ирээд аваад явсан. Ингээд машин зарсан _________ярьж энэ тухай хэлэхэд үүнийгээ хүлээн зөвшөөрч байсан. Машиныхаа учрыг олж өгөхийг хэлэхэд удахгүй болгочихно санаа зоволтгүй гээд байсан. Ингээд удаан хүлээгээд болохгүй болохоор нь цагдаад хандсан. Цагдаад хандсанаас хойш ________ надад 4,200,000 төгрөгийг _________” ХХК-д төлбөр болгож өгч машиныг миний нэр дээр шилжүүлсэн. Машиныг маань 5,600,000 төгрөгийн барьцаанд авсан. Өнөөдрийг хүртэл ________х машины төлбөр нэг удаа 4,200,000 төгрөг банк бусад төлсөн. Банк бус дээр миний нэр дээр Б_________ машин шилжиж ирэхэд нийт 13,600,000 төгрөгний барьцаанд авсан. Үүнээс __________4,200,000 төгрөг төлсөн. Тэгээд Б_______х өөрөө анх 4,000,000 төгрөг төлсөн гэж байсан. Ингээд үлдэгдэл 5,400,000 төгрөг үлдэж байгаа. Үүнээс би сар бүр 400,000 төгрөг төлдөг. Харин Б________ надад 1,200,000 төгрөг төлөх дутуу байгаа. Би 1,200,000 төгрөгөөс гадна 2018 оны 12 дугаар сарын хүү 200,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын хүү 195,300 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын хүү 187,556 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын хүү 179,532 төгрөг буюу нийт Бадрахаас 1,962,388 төгрөг нэхэмжилнэ. Уг мөнгийг ________ төлчихвөл би гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр _______ гэх хүн манай “_________” ББСБ-д приус 20 маркийн ________ улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьж 9,300,000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээнд заасны дагуу сар бүрийн 10-нд зээлийн төлөлт болох 579,137 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байсан бөгөөд _______го гэх хүн эхний нэг сарын эргэн төлөлтийг мөн 2 хугацаа хэтрүүлсэн тул манай байгууллагаас ________й холбогдоод барьцаанд тавьсан _______ улсын дугаартай автомашиныг хугацаа хэтрүүлсэн тул авч ирж өг гэж хэлэхэд Солонго гэх хүн бидэнд ______ гэх хүн төлөлт хийнэ гэж хэлсэн. ________хэлэхдээ ______ гэх хүн төлөлтийг хийнэ яагаад гэвэл ______ нь уг машиныг тавьсан гэж хэлэхээр нь манай ажилчид гайхаад энэ машиныг хурааж авсан нь дээр юм байна гээд хаана байгаа талаар асуухад Сансарт байгаа гэхээр нь бид нар очоод уг машиныг шилэн дээр байсан дугаар руу залгахад _______эг гэх эмэгтэй хүн ирсэн. Тэгээд уг машиныг хаанаас авсан бэ гэж асуухад М_______ гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр ________эг ирээд зээлийн үлдэгдэл болох 7,205,000 төгрөг тушаасан бөгөөд үүнээс 2 хоногийн дараа буюу 11-р дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл болох 1,962,519 төгрөгийг тушаагаад уг машин болон гэрчилгээний нэр шилжүүлэх албан бичиг аваад явсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,

 

9 дүгээр үйлдэл:

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...миний хувьд 2019 оны 07 дугаар сарын 15- ны өдрөөс хойш одоог хүртэл “________” ХХК-д менежерээр ажиллаж байгаа бөгөөд тус компанийн захирал _________ 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/840 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу эрүүгийн 1______ дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Манай компани нь автомашин барьцаалсан зээлийн үйл ажиллагаа явуулдаг. ________ нь 2019 оны 01 сарын 22-ны өдөр ________ улсын дугаартай тоёота  приус-30 загварын автомашиныг барьцаалж  фидиуцийн  гэрээ байгуулж манай компаниас 10,600,000 төгрөгийн зээлийг авсан ба гэрээнд заасны дагуу 1 сарын 3,5 хувийн хүү буюу сард 660,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр 2021 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. ______ хувьд зээл авсан өдрөөсөө хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй тул түүний гар утас руу хугацаа хэтэрсэн талаар мессеж явуулсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан _____н нь М______ уулзаж ______ улсын дугаартай машин хаана байгаа талаар асуухад ________ нь уг автомашиныг найз нартайгаа алтанд явж байгаад унагаачихсан тэгээд задлаад зарсан гэж хэлсэн байсан. _______ нь 10,600,000 төгрөгийн зээл авснаас хойш нэг ч төгрөгийн буцаан төлөлт хийгээгүй.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Э______ өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн _________ нь манай компаниас 10,600,000 төгрөгийн зээлийг авсан. Үндсэн мөнгө болон хүү огт төлөгдөөгүй, сувдан цагаан өнгийн приус-30 маркийн ________ улсын дугаартай автомашин байгаа.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,

 

10 дугаар үйлдэл:

 

мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн:  “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ______ гэдэг хүнтэй танилцаж Тоёота Приус-20 маркийн ___________ дугаартай автомашиныг 13,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 8,000,000 төгрөгийг _______ гэсэн данс руу хийж үлдэгдэл 5,500,000 төгрөгийг Б_______ сар бүр хийхээр тохиролцсон. Тэгээд машинаа аваад 2 сар болоход 1,000,000 төгрөгийг төлсөн байсан. 2018 оны 05 дугаар сарын эхээр хотод ирж ________ уулзахад надаас авсан мөнгөө цааш нь төлөөгүй надад зарсан машин нь хураагдах хэмжээнд хүрсэн байсан. Тэгтэл цагаан машиныг чинь зараад таны мөнгийг гаргаж өгнө энэ машиныг зарагдтал Тоёота Приус-30 маркийн _______Р улсын дугаартай автомашиныг өгөөд унаад явж бай сарын дотор таны цагаан машиныг чинь зараад энэ машиныг таны нэр дээр шилжүүлж өгнө гээд тохироод явуулсан. Эхний машиныг нь болохоор 5,500,000 төгрөгийн үлдэгдлээ намайг хүүгүй төлчих сард 500,000 төгрөг төлөөд дуусгачих юм бол таны нэр дээр шилжүүлчихнэ гэхээр нь итгээд авсан. Сүүлийн өгч явуулдаг приус нь болохоор _______ 3 сая төгрөгийн барьцаанд байгаа би сарын дотор цагаан машиныг чинь зараад мөнгийг нь хийгээд таны нэр дээр шилжүүлчихнэ гэж хэлсэн учир би бас л итгээд машиныг нь унаад явсан. Одоо надад 12,000,000 төгрөгийн хохирол учраад байна 8 сая төгрөгийг _______ данс руу хийсэн. Үүний дараа ________ данс руу 500,000 төгрөгөөр 3 удаа 1,500,000 төгрөгийг нэмж хийгээд мөн “Нэм санхүү”-ийн данс руу 1.500.0 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 'удаа хийж нийт 12,000,000 төгрөг төлөөд байна. Энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “..._______ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  11,500,000  төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй авч барьцаанд _______ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг тавьсан. Зээлийн төлөлт 4,500,000 төгрөг төлсөн байсан. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр автомашиныг _______ холбоотой гэж үзэж хурааж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр машиныг 12,500,000 төгрөгөөр зарж борлуулсан. Нийт төлбөр болох 12,220,000 төгрөгнөөс 277,260 төгрөг илүү гарсан байгаа.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Г_________ өгсөн: “....манай ээжийн дүү _______ ах надтай уулзаад ах нь чиний нэр дээр банк бусаас зээл аваад зарах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд ________х ахтай хамт авсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 195 дугаар хуудас/,

 

11 дүгээр үйлдэл:

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч _______ өгсөн: “...би өөрийн нөхөр _______ хамт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Да хүрээ техникийн захаар автомашин худалдан авахаар автомашин үзэж сонирхож явахад _______ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашиныг зарна гэж бичээд шилэн дээрээ утасны дугаараа үлдээсэн байсан. Цайз захын орчим машин зарна гэсэн хүнтэй уулзаж _________ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашиныг үзээд авахаар болсон ба 15,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь ______ бид хоёр ярилцаж байгаад 13,500,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд _______ гэх хүнтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ба уг автомашины эзэмшигч нь _______ гэсэн хүний нэр дээр байсан. _________ учрыг асуухад би _______ гэсэн хүнээс худалдан авч итгэмжлэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Иймд бичиг баримтыг нь хараад гэрээ байгуулж уг автомашиныг худалдан авсан. Тэгээд Сүхбаатар аймаг очоод _______ гэсэн улсын дугаар авч _______ нэр дээр бүртгүүлсэн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: “...би _______ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12,700,000 төгрөгөөр худалдаж авсан. _________ гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан ба ________ нь надад итгэмжлэл хийж өгсөн. Миний хувьд автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд уг автомашиныг зах зээлийн ханшаас доогуур худалдан авсан тул ашиг олох зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ________ү гэх хүнд 13,500,000 төгрөгөөр худалдсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн:  “..._________ нь найз нь нэр дээр чинь зээл гаргуулаад машин аваад цааш нь өөр хүнд зарах гэсэн юм банк бусын мэргэжилтэн нь мэдэж байгаа санаа зовох юм байхгүй буцаагаад хүнд зараад зээлийг чинь хаачихна ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Бадрахаас асуухад зээлийг чинь хаачихсан гэж байсан. Хуурамч баримт бичиг үйлдсэн гэдгийг нь бол мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн:  “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Тоёота Приус-30 маркийн ______________ улсын дугаартай автомашиныг ______рж гэдэг хүнээс 13,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгөө бэлнээр өгч авалцсан. Уг автомашин ____________ гэдэг хүний нэр дээр байсан ________ нь _________ итгэмжлэл хийж өгсөн байсан учир уг автомашиныг худалдаж аваад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд машинаа унаад явж байтал 2018 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар _________ гэх эмэгтэй ирээд машинаа авмаар байна манай банканд тавигдсан машин зарагдсан байна. Тэгээд манай машиныг журмын хашаанд хийсэн байгаа.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,

үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр хуудас /,

 зээлийн гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/

“________” ХХК болон Ц_________ нарын хооронд 2018.09.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

фидуцийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

шүүгдэгч ___________ нарын хооронд 2018.09.01-ний өдөр байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,  

Хаан банкны 5________ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

зээлийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

хохирогч Б___________ Хаан банканд эзэмшдэг 5_________ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /2 дугаар хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,

зээлийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/,

________ Хаан банкинд эзэмшдэг _________ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 74/,

М________ Хаан банкны 5064175584 тоот харилцах дансны лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,

“_____” ХХК болон иргэн _________ нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ________дугаарын Автомашин түрээсийн гэрээ. /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/,

______ Хаан банкны 5_______ тоот харилцах дансны лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 154-160 дугаар хуудас/,

шүүгдэгч М__________ нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр _________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай хувь гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1067 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас/,

_______ нэр дээрх ________ арлын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас/,

_________ нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас/,

“______н” барьцаалан зээлдүүлэх газрын ______ арлын дугаартай тээврийн хэрэгслийг М________ нь барьцаалан мөнгө хүлээн авсан тухай зээлийн тооцооны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар хуудас/,

“________” ХХК-ийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 19/1-029 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 229 дүгээр хуудас/,

хөрөнгийн үнэлгээний тайланд: _______ улсын дугаартай автомашины үнэлгээ 20.000.000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,

зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/,

үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас/,

Хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч ___________ өгсөн:  “...___________ нь манай дээр байсан __________ улсын дугаартай машинуудыг хуурамч бичиг баримт үйлдэж бусдад  зарж эзэмшигчийг шилжүүлсэн. Мөн манай байгууллагад барьцаанд байсан ________ улсын дугаартай машиныг бусдад зарсан тул эдгээр машинуудыг зээлийн үлдэгдлийг нэхэмжилж байна. ______ улсын дугаартай машиныг __________ гэдэг хүн 11,650,000 зээлээр худалдан авч, 1,050,000 төгрөгийн зээлийн төлөлт хийж, одоо зээлийн үлдэгдэл хүү алданги тооцож 17,523,178 төгрөгийг, _______ улсын дугаартай автомашиныг _______ гэх хүн 10,500,000 төгрөгний зээлээр худалдан авч 2,717,000 төлөлт хийж, одоо хүү алданги тооцож 12,793,892 төгрөгийг, _______ улсын дугаартай автомашиныг 11,500,000 төгрөгийн  зээлээр худалдан авч 1,000,000 төгрөгний  төлөлт  хийж,  хүү алданги тооцож 18,606,754 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч ________ өгсөн:  “...би өөрийн нөхөр __________ хамт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Да хүрээ техникийн захаар автомашин худалдан авахаар автомашин үзэж сонирхож явахад _________ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашиныг зарна гэж бичээд шилэн дээрээ утасны дугаараа үлдээсэн байсан. Цайз захын орчим машин зарна гэсэн хүнтэй уулзаж __________ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашиныг үзээд авахаар болсон ба 15,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь _________ бид хоёр ярилцаж байгаад 13,500,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд ________ гэх хүнтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ба уг автомашины эзэмшигч нь __________ гэсэн хүний нэр дээр байсан. ______с учрыг асуухад би ________ гэсэн хүнээс худалдан авч итгэмжпэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Иймд бичиг баримтыг нь хараад гэрээ байгуулж уг автомашиныг худалдан авсан. Тэгээд Сүхбаатар аймаг очоод _________ гэсэн улсын дугаар авч _________ нэр дээр бүртгүүлсэн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч ___________ өгсөн "... _________ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг үзсэн тэгээд автомашин зарна гэсэн __________ гэх залуутай уулзаж ярилцаж байгаад 13,250,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, ________ хамт Да хүрээ зах дээр байрлах Авто тээврийн бүртгэлийн газар очиж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн ба уг автомашины эзэмшигч нь ________ гэсэн хүний нэр дээр байсан. Д_______ учрыг нь асуухад би итгэмжлэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Миний хувьд _________ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашины бичиг баримтыг нь шалгаад хууль ёсны дагуу худалдан авч төлбөрийг нь бүрэн төлж өөрийн өмчлөлд авсан иймд уг тээврийн хэрэгслийг цаашид эзэмших хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г_______ өгсөн: “...би ________ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12,700,000 төгрөгөөр худалдаж авсан. ________ гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан ба ____ нь надад итгэмжлэл хийж өгсөн.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Тоёота Приус-30 маркийн _______ улсын дугаартай автомашиныг _________ гэдэг хүнээс 13,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгөө бэлнээр өгч авалцсан. Уг автомашин _________ гэдэг хүний нэр дээр байсан ________ нь _________ итгэмжлэл хийж өгсөн байсан учир уг автомашиныг худалдаж аваад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: "...__________ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг 2018 оны 09 дүгээр сард шиг санаж байна фэйсбүүк дээр уг автомашиныг зарна гэсэн байсан учир утсаар нь ярьж байгаад уулзаад 13,250,000 төгрөгөөр худалдаж авсан. Бичиг баримт нь ямар нэг зөрчилгүй байсан байх.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...би _________ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12,200,000 төгрөгөөр худалдаж авсан ба автомашин зарсан хүний нэрийг одоогоор санахгүй байна. Би ямар ч автомашин худалдан авсан тохиолдолд иргэний үнэмлэхийн овог нэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх овог нэртэй шалгаж, тухайн эзэмшигч нь өөрөө мөн эсэхийг тулгаж авдаг ба тухайн үед бүх бичиг баримт нь зөрчилгүй байсан тул худалдан авсан. Тэр залуу надад хэлэхдээ яаралтай мөнгөний хэрэг гарсан тул автомашинаа хямд зарах гэж байна, миний өөрийн автомашин байгаа юм гэж ярьж байсан. Би уг автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ______ гэх хүнд 13,250,000 төгрөгөөр худалдсан. Би ________ гэх хүмүүсийг танихгүй. Харин _______ гэх хүний зургийг харж байсан байна. Магадгүй энэ хүн надад __________ улсын дугаартай Тоёота Приус-30 машиныг худалдсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “...2018 оны 06 дугаар сард манай найз _________ надтай уулзаад би “_______ ББСБ-д өртэй болчихлоо чи нэр дээрээ машин аваад өгчихөөч тэгэх үү гэхээр нь би өөрөө цалингийн зээлтэй болохгүй шүү дээ гэсэн чинь би эдийн засагчтай нь ярьчихсан байгаа чи зүгээр гарын үсгээ зураад л болно гэж хэлсэн. Хөдөө явчихаад ирэхээр болъё гэсэн чинь иргэнийхээ үнэмлэхээ үлдээчих гээд гуйгаад байхаар нь иргэний үнэмлэхээ үлдээгээд хөдөө явчихаад ирсэн чинь _________ надтай уулзаад ирээд гарынхаа үсгийг зурчих болчихсон гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би ______ цуг _________” дээр очиж гарынхаа үсгийг зураад гарсан, 11,500,000 төгрөгийн зээл авч __________ улсын дугаартай приус-30 маркийн машин авсан. Машинаа ________ өөрөө унаад явсан. Үүнээс хойш 10 дугаар сард байхаа _______ надруу залгаад би “________” бичиг баримтыг хуурамчаар хийлгээд нэр шилжүүлж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Надад мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй мөнгө төгрөг ч өгөөгүй би өр зээлэнд орчихсон гэхээр нь тус болох гээд л өөрийнхөө нэр дээр зээл гаргуулсан. Ийм хуурамч баримт бичиг үйлдсэнийг нь ч мэдээгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн:  “...________г алга болохгүй гэж итгээд зээл өөрийнхөө нэр дээр гаргуулж өгсөн. Би ________ ... өөр хүнд хувь лизингээр зарна гэж байсан болохоос биш хуурамч баримт бичиг үйлдэнэ гэж яриагүй. Уг гэмт хэрэгт би оролцоогүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______  өгсөн: “..._______ нь найз нь нэр дээр чинь зээл гаргуулаад машин аваад цааш нь өөр хүнд зарах гэсэн юм банк бусын мэргэжилтэн нь мэдэж байгаа санаа зовох юм байхгүй буцаагаад хүнд зараад зээлийг чинь хаачихна ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би _________с асуухад зээлийг чинь хаачихсан гэж байсан. Хуурамч баримт бичиг үйлдсэн гэдгийг нь бол мэдээгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1067 дугаартай “...Авто тээврийн үндэсний төвд хадгалагдаж буй “________” ХХК-ийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн №18/1066 дугаартай, 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгүүдийн доор байх тэмдгийн дардсуудыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч байна. Авто тээврийн үндэсний төвд хадгалагдаж буй “_______” ХХК-ийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн №18/1066 дугаартай, 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгүүдийн доор “Захирал” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсгүүд нь Ц________ гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна.” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас/,

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас 8 дугаар хавтас /,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 34, 113, 2 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ. 

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________  2017 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд буюу 3 жилийн хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  

 

________ бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “_______” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн,

 

Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Нэм санхүү групп” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж “_______” ХХК-ийн эзэмшилд байсан Тоёота Приус-30 / Тоуоtа Рrius / маркийн ________ улсын дугаартай автомашин, Тоёота Приус-30 / Тоуоtа Рrius/ маркийн _______ улсын дугаартай автомашинуудыг бусдад зарж борлуулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

 Хэргийн  зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

           Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, амьдралын эх үүсвэр болгон бусдыг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч _______ 9.748.000 төгрөг, _______ 14.100.000 төгрөг, ______ 20.000.000 төгрөг,  ________ 3.635.000 төгрөг, 7______ улсын дугаартай “_______ ХХК-н өмчлөлд байх автомашины хохирол 11.500.000 төгрөг, _______ улсын дугаартай “_________” ХХК-н өмчлөлд байх автомашины хохирол 11.650.000 төгрөг, ________12.000.000 төгрөг, Мөнхцэцэгт 1.962.388 төгрөг, ________5.300.000 төгрөг, ______ 12.000.000 төгрөг, 6569 улсын дугаартай “_______-н өмчлөлд байх авто машины хохирол 9.333.548 төгрөг _______” ХХК-д нийт 33.833.548 төгрөгийн хохирол, “________” ХХК-д 10.600.000 төгрөгийн хохирлыг тус тус  шүүгдэгчээс гаргуулах...” гэх санал,

 

          иргэний нэхэмжлэгч ______ өмгөөлөгч _________ шүүхийн хэлэлцүүлэгт: “..._______ энэ гэмт хэргийн хувьд гуравдагч этгээд. Өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж үзсэн ба хууль бус гэдгийг мэдээгүй. Иймд ________ шударга эзэмшигч болж байна. 7981 улсын дугаартай приүс-30 загварын машин нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хашаанд битүүмжлэгдсэн.  Иймд уг авто машиныг битүүмжлэлээс нь чөлөөлж иргэний нэхэмжлэгч _______ олгож өгнө үү. _____ одоогоор ______ аймагт мал маллаж байгаа. ________ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд прокурорын байгууллагад олон удаа ирж, очин их хэмжээний шатахуун зарцуулсан. 12.000.000 төгрөгөөр хохирсон дээрээ дээрх нөхцөл байдлаар давхар хохирч байна. Иймээс шатахууны үнэ болох 143.000 төгрөгийг 12.000.000 төгрөг дээр нэмж нэхэмжлэх саналтай байна. Өмнөх шүүх хуралдаанд ирж, буцсан зардлыг жич нэхэмжилнэ. Мөнгийг нь бус машинаа биет байдлаар гаргуулна...” гэх санал,

 

          иргэний нэхэмжлэгч “______” ХХК-ийн өмгөөлөгч _______ шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ________ нь анхнаасаа энэ зээлүүдийг төлөхгүй, зарим зээлүүд дээр нэг ч төлөлт хийгдээгүй залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тодорхой байна. ________ нарт мөнгө шилжүүлдэг байсан ба гол мөнгөө ______ авдаг байсан ба _________ нарт авлагаа барагдуулсан гэж харж байна. _______улсын дугаартай машин, _______ улсын дугаартай авто машинууд битүүмжлэгдсэн. Манай компанийн нэр дээрээс _______ өөрийн нэр дээр шилжүүлэн авч “_________ү” ХХК-н тамгыг хуурамчаар хэвлэж бусдад зарсан. Уг үйлдэл дээр манай зүгээс хүү, алданги тооцохгүйгээр 20.983.548 төгрөгийн хохирлыг гаргуулж авах саналтай байна. _______ нарын нэр дээр гарсан хохирлоос манай компани татгалзаж байна. ______ улсын дугаартай авто машиныг Баянхонгор аймагт битүүмжилсэн байх ба уг машиныг “________” ХХК нь шударга эзэмшигч тул биет байдлаар гаргуулах ...” гэх санал,

 

          иргэний нэхэмжлэгч “________” ХХК-н өмгөөлөгч Т.Багахүү шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ________ нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах, худалдах авах гэрээний 3 болон 4 дэх заалтад төлбөр тооцоог бүрэн төлж дууссан гэж тодорхой заасан. Гэрээний үр дагаврын тухайд ________ нь худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгч болж, тухайн авто машиныг захиран зарцуулах эрхтэй болсон. Гэрээний дагуу М_______ нь тус авто машины өмчлөгч тул өөрт олгогдсон захиран зарцуулах эрхийн хүрээнд тус машиныг “_______ ХХК-н “_______” ломбардад барьцаанд тавьсан. Энэ талаар _________ мэдэж байсан бөгөөд _________ захиран зарцуулах эрхийнхээ дагуу барьцаанд тавьж өөрт нь урьдчилгаа мөнгө өгөөрэй гэж тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу бүх зүйл явагдсан. Энд ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй. Хэн хэнийгээ хуурсан зүйл байхгүй. Гэтэл яагаад энэ асуудлыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгааг ойлгохгүй байна. харин _________ тохиролцохдоо машинаа барьцаанд тавьж, зээлж авсан мөнгөө надад өгөөрэй гэснийг өгөөгүй үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй. Энэ бол тусдаа 2 үйлдэл. Зээлийн гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны дагуу явагдсан. Зээлж авсан мөнгөө _______ өгөөгүй үйлдэл нь Улсын Дээд Шүүхийн гаргасан залилан мэхлэх гэмт хэргийг тайлбарласан тайлбартай нийцэж байна. Гэтэл энэ асуудлыг ялган зүйлчилж тодорхой болгохгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан. Гэмт хэрэг гэж үзэж байгаа бол ______ М_________ машин залилж авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол манай компанийн зүгээс мэдэх боломжгүй байсан. Учир нь худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар баталгаажсан байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9942 улсын дугаартай авто машиныг өмчлөлд хэвээр үлдээж, хохирогч ______ анх хохирсон үнэлгээний мөнгийг гаргуулах байдлаар шийдвэрлэж өгнө үү...”гэх санал,

 

          шүүгдэгчийн өмгөөлөгч Ш______ шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг удаадаа 60 хоногийн хугацаанд хойшлуулах саналыг гаргаж мэтгэлцэж оролцсон. Тус заалтад шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэнд хэдэн төгрөгийн хохирол төлөх ёстой гэдгийг заавал шалгах ёстой. Өмнөх ажиллагаагаа сайн хийгээгүй байж хүн яллана гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нөхөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул үүнийг шүүх бүрэлдэхүүн шударгаар шийдвэрлэж өгнө үү...”  гэх санал,

 

          хохирогч _________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...намайг М_______ нийлж энэ хэргийг хийсэн гэж гүтгэж байна. Үнэхээр энэ талаар шалгаж би хамтарч оролцсон байвал хариуцлагаа хүлээнэ.  Машинаа өөрийн нэр дээр болгож авмаар байна. Өөрийгөө энэ машины шударга эзэмшигч гэж ойлгож байгаа...” гэх санал,

 

          иргэний нэхэмжлэгч “_______” ХХК-н хууль ёсны төлөөлөгч А________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...бидний хоорондын харилцаа бол иргэний эрх зүйн харилцаа бөгөөд залилах гэмт хэрэг биш. ________ нар нь 2, 3 удаа энэ байдлаар машин зарж мөнгө олсон. “Тоёота кровн” загварын машин дээр мөн энэ үйлдлээ ашигласан. ________ машин барьцаалж авсан мөнгөө өгөөгүй гэдгээр цагдаад хандаж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй болохоос манай компанид тавьж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш. Иргэний харилцаа үүсэж хүчин төгөлдөр гэрээгээр хийгдсэн харилцаа. 2 жилийн хугацааны хүү алдангийн асуудал дээр _______ нэг ч  төгрөг төлөөгүй. Гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тул манайх гэрээний үүргийг хангуулах боломжтой байна. Гэтэл энэ асуудал гарч машин битүүмжлэгдэн манай компанийн эрх ашиг хөндөгдөж байна. Машины жинхэнэ өмчлөгчөөр манай компанийг тогтоож, машинаа зарж, гарсан зөрүү мөнгийг М______ өгөх боломжтой. Мөн дуудлага худалдаагаар худалдах зэрэг ажиллагааг хуулийн дагуу хийх боломжтой тул энэ эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү...” гэх санал,

 

          шүүгдэгч ________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирлын тооцоог зөв гаргаж өгнө үү гэж прокуророос хүсэж байна. Хохирлын тооцоо буруу байна. Хэдэн төгрөг ч байсан би бүгдийг нь төлнө. Миний аваагүй болон зарим мөнгийг надаас гаргуулах гэж байгаад гомдолтой байна. Бусад үйлдэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Найздаа тусалж байна гээд ийм хэрэгт орсондоо харамсаж байна...” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүгдэгч  _________  “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.    

 Шүүгдэгч ________ бусдыг залилсан гэмт үйлдлүүд нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй үргэлжилсэн үйлдэл нь залилах гэмт хэргийн обьектив талын шинжийг, хохирогчдоос автомашин худалдан авна гэж итгүүлж улмаар барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж улмаар төлбөр төлөхгүй байгаа нь бусдын эд хөрөнгийг буцаан өгөхгүй байх, огт төлбөр төлөхгүйгээр захиран зарцуулахаар оюун санаандаа хүсэж төлөвлөж байсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн субьектив талын шинжийг тус тус хангаж байна. Түүнчлэн хэрэгт бэхжүүлэгдсэн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг хэргийн үйл баримтуудтай харьцуулж үнэлэхэд шүүгдэгч ________ нь 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд буюу 3 жилийн хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг ижил төстэй арга хэлбэрээр үйлдэж амьдралын хэвшил болгож эдийн засгийн орлого олж байсан нь залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” байх гипотезийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,  

 

Мөн шүүгдэгч _______ бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “__________п” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн, Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “_______” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж “________” ХХК-ийн эзэмшилд байсан Тоёота Приус-30 / Тоуоtа Рrius / маркийн _____-_______ улсын дугаартай автомашин, Тоёота Приус-30 / Тоуоtа Рrius/ маркийн _______улсын дугаартай автомашинуудыг бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч ______ өгсөн:  “...______ нь манай дээр байсан ________ улсын дугаартай машинуудыг хуурамч бичиг баримт үйлдэж бусдад  зарж эзэмшигчийг шилжүүлсэн. Мөн манай байгууллагад барьцаанд байсан _______ улсын дугаартай машиныг бусдад зарсан тул эдгээр машинуудыг зээлийн үлдэгдлийг нэхэмжилж байна. _________ улсын дугаартай машиныг Заяахундага гэдэг хүн 11,650,000 зээлээр худалдан авч, 1,050,000 төгрөгийн зээлийн төлөлт хийж, одоо зээлийн үлдэгдэл хүү алданги тооцож 17,523,178 төгрөгийг, ______ улсын дугаартай автомашиныг ______м гэх хүн 10,500,000 төгрөгний зээлээр худалдан авч 2,717,000 төлөлт хийж, одоо хүү алданги тооцож 12,793,892 төгрөгийг, _______ улсын дугаартай автомашиныг 11,500,000 төгрөгний зээлээр худалдан авч 1,000,000 төгрөгний төлөлт хийж, хүү алданги тооцож 18,606,754 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б________ өгсөн:  “...би өөрийн нөхөр Г_________ хамт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Да хүрээ техникийн захаар автомашин худалдан авахаар автомашин үзэж сонирхож явахад ________ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашиныг зарна гэж бичээд шилэн дээрээ утасны дугаараа үлдээсэн байсан. Цайз захын орчим машин зарна гэсэн хүнтэй уулзаж ______ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашиныг үзээд авахаар болсон ба 15,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь ______ бид хоёр ярилцаж байгаад 13,500,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд Г________ гэх хүнтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ба уг автомашины эзэмшигч нь ______ гэсэн хүний нэр дээр байсан. ______ учрыг асуухад би _______ гэсэн хүнээс худалдан авч итгэмжпэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Иймд бичиг баримтыг нь хараад гэрээ байгуулж уг автомашиныг худалдан авсан. Тэгээд Сүхбаатар аймаг очоод ________ гэсэн улсын дугаар авч Г________ нэр дээр бүртгүүлсэн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч _________ өгсөн "... _________ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг үзсэн тэгээд автомашин зарна гэсэн _________ гэх залуутай уулзаж ярилцаж байгаад 13,250,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, ________ хамт Да хүрээ зах дээр байрлах Авто тээврийн бүртгэлийн газар очиж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн ба уг автомашины эзэмшигч нь _________ гэсэн хүний нэр дээр байсан. Д______ учрыг нь асуухад би итгэмжлэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Миний хувьд _______ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 загварын автомашины бичиг баримтыг нь шалгаад хууль ёсны дагуу худалдан авч төлбөрийг нь бүрэн төлж өөрийн өмчлөлд авсан иймд уг тээврийн хэрэгслийг цаашид эзэмших хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад гэрч Г________ өгсөн: “...би ________ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12,700,000 төгрөгөөр худалдаж авсан. _______ гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан ба __________ нь надад итгэмжлэл хийж өгсөн.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/,мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Тоёота Приус-30 маркийн ________ улсын дугаартай автомашиныг _____ гэдэг хүнээс 13,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээ хийж мөнгөө бэлнээр өгч авалцсан. Уг автомашин _______ гэдэг хүний нэр дээр байсан ________ итгэмжлэл хийж өгсөн байсан учир уг автомашиныг худалдаж аваад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: "... ________улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг 2018 оны 09 дүгээр сард шиг санаж байна фэйсбүүк дээр уг автомашиныг зарна гэсэн байсан учир утсаар нь ярьж байгаад уулзаад 13,250,000 төгрөгөөр худалдаж авсан. Бичиг баримт нь ямар нэг зөрчилгүй байсан байх.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: “...би _________ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12,200,000 төгрөгөөр худалдаж авсан ба автомашин зарсан хүний нэрийг одоогоор санахгүй байна. Би ямар ч автомашин худалдан авсан тохиолдолд иргэний үнэмлэхийн овог нэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх овог нэртэй шалгаж, тухайн эзэмшигч нь өөрөө мөн эсэхийг тулгаж авдаг ба тухайн үед бүх бичиг баримт нь зөрчилгүй байсан тул худалдан авсан. Тэр залуу надад хэлэхдээ яаралтай мөнгөний хэрэг гарсан тул автомашинаа хямд зарах гэж байна, миний өөрийн автомашин байгаа юм гэж ярьж байсан. Би уг автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баасанбазар гэх хүнд 13,250,000 төгрөгөөр худалдсан. Би _________ гэх хүмүүсийг танихгүй. Харин _________ гэх хүний зургийг харж байсан байна. Магадгүй энэ хүн надад _______ улсын дугаартай Тоёота Приус-30 машиныг худалдсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч _________ нь бусдын эд хөрөнгийг зарж борлуулж залилах гэмт хэргийг үйлдэхийн тулд эрх олгосон мэтээр албан бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийг __________ нартай бүлэглэн үйлдсэн талаар тайлбар, мэдүүлэг гаргаж байх боловч энэ талаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа талаар улсын яллагч тайлбар гаргасан хэдий ч энэ хэргийг шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийг арилгах мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” зорилтод нийцнэ гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан, мөн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Хохирлын талаар

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ нийт 98,178,594 төгрөгийг гаргуулж, хохирогч _______ 9,748,000 төгрөг, хохирогч  __________ 14,100,000 төгрөг,хохирогч __________ 7,270,000 төгрөг,хохирогч _______ 4,000,000 төгрөг, хохирогч _________ 1,962,388 төгрөг,хохирогч _______ 7,000,000 төгрөг,иргэний нэхэмжлэгч________ ХХК-нд 32,998,206 төгрөг, иргэний нэхэмжлэгч “_______” ХХК-д  10,500,000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч_______  _ “ ХХК-нд 10,600,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нь хохирол төлбөрийн тооцоо  дутуу бөгөөд үнэн зөв гаргаагүй, зарим төлбөрийг  хасаж оруулаагүй, _________  нартай 2  хохирлын төлбөрийг  хувааж гаргах ёстой, “______” ХХК нь машины зөрүү мөнгийг өгөөгүй гэж  тайлбар гаргаж байгаа байдлаа нотлох баримтаар нотолж чадаагүй тул хүлээн авах  үндэслэлгүй  байна.

Нэр бүхий хохирогч нарт хохирол төлсөн талаар шүүгдэгч М_________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мөн хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлсөн талаар ямар нэг баримт шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Хяналтын прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад А__________нарын үйлдлийг тусгаарласан нь ______ холбогдох хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ.

 

        Битүүмжлэгдсэн дээрх автомашинуудтай холбоотойгоор

 

        Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “_______” ХХК-ийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ: “...__________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин Г._______йн эзэмшилд байгаа, _________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин _________  эзэмшилд байгаа эдгээр машинуудыг манай байгууллагад олгоно уу...” гэх санал,

 

Иргэний нэхэмжлэгч ______ өмгөөлөгч Л.Бор: “...Т_________ шударга эзэмшигч тул ________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин ________ эзэмшилд үлдээнэ үү...” гэх санал,

 

            хохирогч _____: ________ улсын дугаартай машин _________ ХХК-ийн барьцаанд байгаа, өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна...” гэх санал,

 

         “_______” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү: “..._____ нь хохирогч ________ нарын худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь иргэд хоорондын харилцаа байх бөгөөд хууль ёсных юм. Тэгэхээр захиран зарцуулах эрх нь ________ шилжсэн.  _____ уг тоёота кроун-204 маркийн _________ улсын дугаартай автомашиныг миний үйлчлүүлэгч байгууллагад 10.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Иймд уг автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж “______” ХХК-д олгоно уу...” гэсэн саналыг  тус тус гаргалаа.

  

          Шүүгдэгч М_________ бусадтай буюу /хэрэг нь тусгаарлагдсан _________ хамтран/ 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “_______” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг  хуурамчаар үйлдэж тус байгууллагын барьцаанд байсан ______ улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг Г________ 12.700.000 төгрөгөөр зарж, __________ уг автомашиныг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон _________ 13.500.000 төгрөгөөр худалдсан, ________ улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг нь ________ 12.200.000 төгрөгөөр зарж, уг автомашиныг __________ 13.250.000 төгрөгөөр худалдсан байна.

 

          ______ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин буюу/ _______ улсын дугаар авсан/ одоо ______ эзэмшилд байгаа, ________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин ________ эзэмшилд  шилжсэн байна.

 

         Мөн шүүгдэгч ________ хэрэгт гэрчээр тогтоогдсон _________ наймаа хийж түүний өмчлөлийн ланд-100 маркийн автомашиныг 16.000.000 төгрөгөнд тооцон авч “________” ХХК-ийн барьцаанд байсан ______ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр Ж__________ өгснийг Ж________ үл таних Т__________ зарсан үйл баримт тогтоогдсон.

 

          Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “_______” ХХК-ийн барьцаанд байсан _________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин  /________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин/ ______ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин, ________ улсын дугаартай тоёота приус-30 автомашинуудыг иргэний нэхэмжлэгч Г.________ нар гэмт хэрэг үйлдэж, хүч хэрэглэж аваагүй бөгөөд тус тусын худалдаж авсан автомашинуудыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар бичиг баримт хуурамчаар үйлдэгдэн зарагдаж байгааг мэдээгүй шударга эзэмшигчид юм. 

 

        Иймд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа иргэний нэхэмжлэгч _______ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, иргэний нэхэмжлэгч Ж________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг,  иргэний нэхэмжлэгч Т__________ улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг тус тус битүүмжлэлээс чөлөөлж олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

________ тоёота кроун-204 маркийн ______ улсын дугаартай автомашиныг  М__ нь 23.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж уг автомашины өмчлөх эрхийг “______” ХХК-д шилжүүлэн тус байгууллагаас 10.500.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 1________дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

         Залилах гэмт хэргийн нэг онцлог нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлдэг. Шүүгдэгч ________ үйлдсэн гэмт үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг үйлдсэн үргэлжилсэн үйлдэл бүхий гэмт хэрэг бөгөөд энэ үйл явцад хохирогчидтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан залилах гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд хийж буй дүр үзүүлсэн биелэгдэх боломжгүй гэрээгээр халхавчилсан үйлдэл юм. Иймд гэрээний үүргийн биелэлтийг харилцан тооцож хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч _______ хохирогч _______ хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилан мэхэлсэн байх тул тоёота кроун-204 маркийн _______ улсын дугаартай автомашиныг хохирогч ________ олгох нь зүйтэй юм. 

 

        Уг автомашинтай холбоотойгоор хэрэгт хохирогч-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “________” ХХК-д учирсан бодит хохирол 10.500.000 төгрөгийг шүүгдэгч ________ гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Хяналтын прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон _______ нарт _______ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, иргэний нэхэмжлэгч Ж_______ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, иргэний нэхэмжлэгч _________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, хохирогч __________ тоёота кроун-204 маркийн _________ улсын дугаартай автомашиныг тус тус олгох нь зүйтэй.

 

             Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

 Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 2 сар 10 хоног хорих ялаар сольж, нийт 8 жил 02 сар 10 хоног хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.

 

Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын хувьд гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоосон хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарт олгуулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс ___________ улсын дугаартай тоёота приүс-30 загварын авто машиныг иргэний нэхэмжлэгч ______ улсын дугаартай тоёота приүс-30 загварын авто машиныг иргэний нэхэмжлэгч _______ улсын дугаартай тоёота кровн 204 загварын авто машиныг хохирогч ________ улсын дугаартай тоёота приүс-30 загварын авто машиныг иргэний нэхэмжлэгч Т_______ тус тус олгуулж, битүүмжлэлийг хүчингүй болгуулах саналтай байна. Шүүгдэгч ________ нь урьд 6 сар 18 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах ...” санал гаргав.

 

 Иргэний нэхэмжлэгч “______” ХХК-н өмгөөлөгч А_______: “...шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан гэм хорыг арилгасангүй. Хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “_________” ХХК-н өмгөөлөгч Т.Багахүү: “...улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна. Хорих байгууллагын дэглэмийг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч _______ шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирол төлбөрөө төлж барагдуулна. Бүх хохирсон хүмүүсээс уучлалт гуйж байна. Би хууль мэдэхгүй, санамсаргүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч _________: “...улсын яллагч 8 жил хорих ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж” гэдгийг хуулиар тогтоосон шалгуур байхгүй. Яаж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бэ гэдгийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг. Нотлох баримтын хүрээнд байнга хамтран үйлдсэн гэх 2 этгээдийн үйлдлийг _______ үйлдсэн гэх байдлаар прокурор оруулж ирснээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байдлын зарчмыг баримтлан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлээгүй тул үүнийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахад голлон чиглэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт байгаа. Үүн дээр нэмж хохирогч нарын хохирлыг барагдуулахын тулд шүүгдэгч ямар байдлаар хугацааны хувьд шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг хуульд зааж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад зааснаар 5 жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, 1.2 дахь хэсэгт 5 жилээс дээш 12 жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол гэж тус тус заасан. Гол шалгуур нь хоригдож байх хугацаанд хохирол төлбөрийг барагдуулсан байх байдаг. Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал зэргийг шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын ялын доод хэмжээ буюу 5 жил хорих ялыг оногдуулах бүрэн боломжтой. Үр дүн нь хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хоёрны нэгээс доошгүй хугацааг эдэлсний дараа хохирол төлбөрийг төлж барагдуулах, хохирогч нарын эрх ашиг тодорхой хэмжээнд хангагдах нөхцөл байдал үүсэх тул эрхэм шүүгч нар эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээ буюу 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой байна. Хуурамч баримт бичиг үйлдсэн гэх хэрэг дээр _______ 6 сар 10 хоногийн хугацаанд цагдан хоригдсон. Мөн Өршөөлийн тухай хуулийн тодорхой заалтад хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт хохироос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5 жил хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.              

 

            Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

 

харин шүүгдэгч _______ нь өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан урьдач нөхцөл шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй  болгоно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ____________ холбогдох эрүүгийн хэргийг  өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 170 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ________ овогт __________ /бүлэглэн/ Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан эрх олгосон мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Шүүгдэгч ________  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6/зургаан/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар _______  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  өршөөн хэрэгсэхгүй болгосугай

 

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ________ эдлэх  6 /зургаа/-н жилийн  хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______ цагдан хоригдсон 170 /нэг зуун дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

        6Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хяналтын прокурорын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 07 дугаартай, 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 02 дугаартай, 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, _________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Г___________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч _________ улсын дугаартай тоёота кроун-204 маркийн автомашиныг хохирогч __________ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Т__________  нарт  тус тус олгосугай.

 

         7Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ нийт 98,178,594 төгрөг гаргуулж, хохирогч _______ 9,748,000 төгрөг, хохирогч  _______ 14,100,000 төгрөг,хохирогч _______ 7,270,000 төгрөг,хохирогч ______ 4,000,000 төгрөг, хохирогч ________ 1,962,388 төгрөг,хохирогч _________ 7,000,000 төгрөг,                                                                                                                                                                                                          иргэний нэхэмжлэгч________ ХХК-д 32,998,206 төгрөг,   иргэний нэхэмжлэгч “________” ХХК-д  10,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч________ “ ХХК-нд 10,600,000 төгрөгийг тус тус  олгосугай.

 

        8.Шүүгдэгч ________ урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох”  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

        9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

       11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

       12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  ______ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

           

                  ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА

 

 

                                                 ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО