Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/711

 

 

             

2022           09          21                                       2022/ШЦТ/711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан

улсын яллагч Д.Даваадорж

шүүгдэгч _______, түүний өмгөөлөгч Н_________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ холбогдох эрүүгийн 2009016771261 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр _______р аймгийн _____суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, _______ аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12г ангид суралцаж төгссөн, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт ___________ тоотод оршин суух албан ёсны хаягтай, ял шийтгэлгүй,  __________/,

           

Холбогдсон хэргийн талаар:

 

_______ нь I) 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ц______ “______” гэсэн нэртэй фейсбүүкийн хаягт хууль бусаар нэвтрэн улмаар садар самуун зургуудтай холбож түүний эхнэр, найз нөхөд рүү зургийг явуулна гэж 450.000 төгрөг нэхэх буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, мэдээлэл тараахаар сүрдүүлэн заналхийлсэн;

II) ______ нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хаягт “эгүй нээж өгнө”, “Royal pass” үнэгүй нээж өгнө”,  “Dota2 тоглоомын ITEM хувцас хэрэгсэл сайжруулж өгнө” гэсэн хуурамч мэдээлэл оруулан улмаар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогчоор тогтоогдсон дараах нэр бүхий иргэдийн фейсбүүкийн цахим хаягын нэвтрэх нэр, нууц үгийг  хууль бусаар авч улмаар  цахим мэдээллийг өөрчилж, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон: Үүнд:

1. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч ________ “_____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

2. 2020 оны 03 дугаар сард хохирогч ______ “___________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

3. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч _______ “_______.Б” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

4. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч _________ “_______” гэсэн нэртэй фейсбүүкийн  цахим хаягт,

5. 2020 оны 04 дүгээр сард хохирогч _______ “Н______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

6. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Ө______ “Ө_______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

7. 2020 оны 04 дүгээр сард хохирогч _______ “_____й” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

8. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Е________ “___________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

9. 2020 оны 04 дүгээр сард хохирогч ______ “________Од” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

10. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Н______ “_____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

11. 2020 оны 04 дүгээр сард “хохирогч А_____ “_____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

12. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Н_____ “_____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

13. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б_____ “______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

14. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б_______ “_____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

15. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б______ “______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

16. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Д______ “_______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

17. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч С_______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

18. 2020 оны 05 дугаар сард Б.______ “Б._____ш” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

19.  2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч _____ “____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

20. 2020 оны 05 дугаар сард хохирогч ________ “_____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

21. 2020 оны 05 дугаар сард хохирогч _____ “Д______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

22. 2020 оны 05 дугаар сард хохирогч Г.______“____” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

23. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г_____ “_______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

24. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б._______гийн “_____а” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

25. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г_______ “_______га” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

26. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б________ “_______ Tan” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

27. 2020 оны 06 дугаар сард хохирогч Э.________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

28. 2020 оны 06 дугаар сард хохирогч Т.________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

29. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Э________ Ganaa” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

30. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хохирогч _________r” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

31. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.__________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

32. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр _______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

33. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Н._________н” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

34. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч ____________эг” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

35. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогч _________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

36. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр _______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

37. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х.______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

38. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г_______h” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

39. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр З._________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

40. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягийн,

41. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С._______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

42. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч С.______р” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

43. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.________” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

44. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Э.______” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт тус тус;

 

III) _______ нь өөрийн цахим тоглоом тоглох хүсэл сонирхлоо хангахын тулд бусдын фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч тухайн иргэний фейсбүүкийн найзууд руу түүний өмнөөс мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух дор дурдсан нэр бүхий иргэдийг залилсан. Үүнд:

 

“А______р” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г._______ 60.000 төгрөг,

 

“Н.______р” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.От_________ас 19.700 төгрөг, А________ 141.000 төгрөг,

 

 “_______” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д___________ 153.000 төргөг шилжүүлэн авсан,

 

 “_____” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б_____ 450.000 төгрөг, О_____ 51.700 төгрөг, ____ 200.000 төгрөг шилжүүлэн авсан,

 

 “тэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр _____ 200.000 төгрөг, ____ 500.000 төгрөг, Н______ 200.000 төгрөг,

 

 “_______” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 сард ______с 200.000 төгрөг,

 

 “_______” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр С._______с 150.000 төгрөг,

 

 “__________” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б________ 270.000 төгрөг,

 

“_______” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр О._______с 500.000 төгрөг, _____ 250.000 төгрөг, Б__________

 

  “_______” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Д_______ 250.000 төгрөг, Н_____ 550.000 төгрөг, Г_____ 250.000 төгрөг, Э___ 250.000 төгрөг,

 

 “_____” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 03, 04-ний өдөр ______ 200.000 төгрөг, _______ 100.000 төгрөг, Г_______ 100.000 төгрөг, ______ 100.000 төгрөг, Д____ 40.000 төгрөг, ______ 250.000 төгрөг, ______ 50.000 төгрөг, ______ 50.000 төгрөг, Д.Г_______эгээс 60.000 төгрөг, _______ 200.000 төгрөг, Ж. Л_______доос 50.000 төгрөг,

 

“_________” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б_______ 100.000 төгрөг, __________ 350.000 төгрөг,

 

“______” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 05 сарын 08-ны өдөр Б.______с 100.000 төгрөг, Д______ 350.000 төгрөг,

 

 “Б_______” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б______ 200.000 төгрөг,

 

“________i” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 05 сарын 15-ны өдөр Э_______ 100.000 төгрөг,

 “________” фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр _______ 2 удаагийн гүйлгээгээр 800.000 төгрөг, Ж______ 2 удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөг,

 

 “_______” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б_______ 2 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг,

 “_____” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан түүний фейсбүүкийн найзууд руу мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулж, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр М____ 550.000 төгрөг, А._____ 450.000 төгрөг, Л.________лээс 200.000 төгрөг, Б______ 350.000 төгрөг, Н______ 500.000 төгрөг,

 

 “_____” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 сард А____ 100.000 төгрөг,

 

 “_” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр _____ 722.500 төгрөг, ______ 450.000 төгрөг, ____ 500.000 төгрөг, _______ 100.000 төгрөг,

 

 “Д______” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Д_____ 450.000 төгрөг, 

 

 “_________” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдөр Ц______ 360.000 төгрөг, Б_______ 3.500.000 төгрөг, _____ 1.181.000 төгрөг, ____ 600.000 төгрөг, Б._____ 500.000 төгрөг, __ 350.000 төгрөг,

 

 “_______” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 06 дугаар сарын 17, 19-ний өдөр _____ 200.000 төгрөг, _____ 300.000 төгрөг,  

 

 “____” нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр О________ 100.000 төгрөг, ______ 100.000 төгрөг,

 

  “______” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ж_______ 500.000 төгрөг, 

 

 “_______” гэсэн фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 06 дугаар сарын 20, 23-ны өдөр Б________ 300.000 төгрөг, С_______ 1.450.000 төгрөг,

 

 “_______” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2020 оны 06 сарын 25, 26-ны өдөр С.__________гээс 500.000 төгрөг, А.________аас 500.000 төгрөг,

 

“_______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ________ 500.000 төгрөг,

 

“______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ч._____нгаас 200.000 төгрөг,

 

 “_____” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 08 дугаар сарын 19, 21-ний өдөр Ш_________ 300.000 төгрөг, С_______ 260.000 төгрөг,

 

 2020 оны 08 дугаар сарын 18, 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан ______” фейсбүүк цахим хаягийг хуурч аван, улмаар хаягийг сэргээж өгнө гэж түүнээс 50.000 төгрөг, мөн түүний фейсбүүкийн найз Ц________ 224.000 төгрөг,

 

 “________” гэсэн фейсбүүк хаягийг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А________ 500.000 төгрөг, П.____ас 300.000 төгрөг,

 

 “______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаяг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ________ 600.000 төгрөг,

 

 “________” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б_____ 300.000 төгрөг,

 

 “________” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдөр ______ 4 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөг,

 

 “_______” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д______ 300.000 төгрөг,

 

 “А______р” гэсэн фейсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Э________ 300.000 төгрөг,

 

 “__________” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д______ 300.000 төгрөг,

 

 “_____” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ______ 250.000 төгрөг,

 

 “______” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц.М__________ас 300.000 төгрөг, У______ 600.000 төгрөг, 

 

 “Г______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ______ 300.000 төгрөг,

 

 “_________” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдөр Б._____ас 600.000 төгрөг, Ж____ 300.000 төгрөг, Г._____ 300.000 төгрөг, _____ 300.000 төгрөг,

 

“________р” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 14, 16-ны өдөр ______ 300.000 төгрөг, Б._______энгээс 1.100.000 төгрөг,

 

 “_________ка” гэх нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ____ 300.000 төгрөг, Е_________ 300.000 төргөг _______ 300.000 төгрөг,

 “_______” гэсэн фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 сарын 23, 24, 26-ны өдөр Б.______аас 300.000 төгрөг, Д._______эс 150.000 төгрөг, Н________ 300.000 төгрөг, С.________300.000 төгрөг, Н_______ 150.000 төгрөг, Ч_______ 300.000 төгрөг, Г.______ас 300.000 төгрөг, _____ 300.000 төгрөг,

 

 “_________” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С______ 300.000 төгрөг, С______ 200.000 төгрөг, Д._______00.000 төгрөг, ______ 100.000 төгрөг, 

 

 “_____” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 02-ны өдөр Б________ 300.000 төгрөг,

 

 “______at” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр У._____ 480.000 төгрөг,

 

 “_____” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д._____с 200.000 төгрөг,

 

“______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдөр Г______ 500.000 төгрөг,

 

 З.____ гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр В._______с 150.000 төгрөг,

 

 “______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А._______ос 300.000 төгрөг,  

 

 “Б.Б_____” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр _______ 300.000 төгрөг, Б._______ас 300.000 төгрөг,

 

“______obo” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдөр ____ 300.000 төгрөг, ______ 300.000 төгрөг,

 

“_____” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдөр Т_____ 300.000 төгрөг, О.________ас 400.000 төгрөг, Э.Ганчимэгээс 80.000 төгрөг,

 

 “С______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр С___ 60.000 төгрөг, А_____ 50.000 төгрөг, Д._____ээс 60.000 төгрөг,

 

 “____” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдөр Д._____жоос 60.000 төгрөг, Б.___с 60.000 төгрөг, С_____ 260.000 төгрөг, _____ 60.000 төгрөг, Б______ 60.000 төгрөг, _____ 80.000 төгрөг,

 

 “_______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Д_________ 200.000 төгрөг, 

 “__” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б________ 200.000 төгрөг,

 

 “______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б____ 200.000 төгрөг, Э____ 200.000 төгрөг,

 

“______” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д__________ 1.000.000 төгрөг,

 

 “А______” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А.__________ 500.000 төгрөг,

 

 “_________” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н________ 400.000 төгрөг, 

 

 “________” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Э_______ 1.000.000 төгрөг,

 

 “______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдөр Н_____ 200.000 төгрөг, ______ 400.000 төгрөг, ________ 500.000 төгрөг, _____ 700.000 төгрөг, _____ 100.000 төгрөг, ______ 130.000 төгрөг, ______ 999.000 төгрөг, ______ 1.000.000 төгрөг,

 

 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ______дугаар хороо, Зүүн нарангийн ________ тоотод байсан хохирогч Н________ “______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 145 хохирогчид 51.269.400  /тавин нэгэн сая хоёр зуун жаран есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан “Залилах”  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _____ мэдүүлэхдээ: “...уг гэмт хэргийн 13 үйлдлийг би хийгээгүй. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ______ нэртэй фейсбүүк хаягаар хохирогч ______ 1 сая төгрөг авсан, А________ гэдэг фейсбүүк ашиглаж 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр А_______ 500.000 төгрөг шилжүүлэн авсан, А_____ гэдэг фейсбүүк хаягийг ашиглаж 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр _____ 400.000 төгрөг авсан, 2021 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр ___с 1 сая төгрөг шилжүүлэн авсан, 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ________ гэдэг фейсбүүк ашиглаж хохирогч ____ 200.000 төгрөг, хохирогч ______ 400.000 төгрөг, хохирогч,  500.000 төгрөг, хохирогч _____ 700.000 төгрөг, хохирогч ____ 100.000 төгрөг, хохирогч ______оос 100.000 төгрөг, хохирогч ____ 999.000 төгрөг, хохирогч _______ 1 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 09-ны хохирогч ________ 400.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг би хийгээгүй гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

    шүүгдэгч _____ нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч _______” гэсэн нэртэй фейсбүүкийн хаягт хууль бусаар нэвтрэн улмаар садар самуун зургуудтай холбож түүний эхнэр, найз нөхөд рүү зургийг явуулна гэж 450.000 төгрөг нэхэх буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, мэдээлэл тараахаар сүрдүүлэн заналхийлсэн гэх үйл баримтууд:

 

     хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 35 хуудас/,

         гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 39 хуудас/,

         хохирогч Ц________ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 40 хуудас /,

            мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр _____ хохирогчоор өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ашигладаг “______” нэртэй фейсбүүк хаягаа үзээд сууж байтал фейсбүүкийн найз “_______ RP” үнэгүй нээж өгнө гэх пост оруулсан байхаар нь түүн рүү нээлгэе гэсэн чат бичсэн. Тэгээд надад фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчих 2 минут л болно гэхээр нь өгсөн. Тэгтэл миний хаягийн нэвтрэх нэр, нууц үг солигдож орох боломжгүй болсон байсан. Би бүх аргаараа сэргээх гэсэн боловч болохгүй байсан. Тэгээд миний төрсөн дүү ______д руу мөнгө зээлээч гэсэн чат бичсэн байсан. Дүү ____ нь Төв аймгийн Лүн суманд явж байсан бөгөөд сүлжээ болохгүй байна, та өөрөө шилжүүлээд авчих гээд интернэт банкны эрхээ өгсөн байсан. Тэгтэл дансанд нь байсан бүх мөнгө болох 722.500 төгрөгийг авсан байсан. Тухайн асуудлаар Төв аймгийн Лүн сумын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн байсан. Мөн фейсбүүкээ алддаг өдөр манай хамаатны эгч _______а 450.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Ингээд Ховд аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан байсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа манай хамаатны эмээ ______ 500.000 төгрөг авсан бөгөөд БГДЦХ-2-д шалгуулж байгаа. Бас манай найзын эгч 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд С______-д өргөдөл өгсөн. Тэрээр миний фейсбүүкийг садар самуун зурагтай холбож манай эхнэр рүү явуулж 450.000 төгрөг явуул, үгүй бол дахин найзууд руу чинь явуулна гэж дарамталсан. Би мөнгийг нь өгөөгүй учир манай найзууд руу зургийг явуулсан байсан. Улмаар миний хаягаар дахин үнэгүй “_____” үнэгүй нээж өгнө гэж хэлээд холбогдсон фейсбүүк найз болох _____ нэвтрэх нэр, нууц үгийг авсан байсан. Мөн миний хаягаас “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж зарыг олон удаа оруулсан байсан. 1-д миний фейсбүүкийн нэвтрэх нэр нууц үгийг авч ашиглах боломжгүй болгосон. 2-д бүртгэлтэй найзуудаас нийт 2 сая төгрөг авсан. 3-д хаягийг маань садар самуун зургуудтай холбож мөнгө өгөхийг шаардан дарамталсан бөгөөд үүнээс болж эхнэр ______а бид 2 сэтгэл санааны гүн дарамтад орсон. Би гомдолтой байна, намайг гэж бодож мөнгө шилжүүлсэн хүмүүсийн мөнгийг гаргуулан хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46-48 хуудас /,

эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 70-75 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны яллагдагч _____ өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68-69 хуудас /,

 

шүүгдэгч ______ нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хаягт “_____P” үнэгүй нээж өгнө”, “_____” үнэгүй нээж өгнө”,  “______ тоглоомын ITEM хувцас хэрэгсэл сайжруулж өгнө” гэсэн хуурамч мэдээлэл оруулан  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хооронд  нэр бүхий иргэдийн фейсбүүкийн цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч, нийт 44 иргэн болон иргэдийн фейсбүүкийн цахим мэдээллийг өөрчилж, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэх үйл баримт:

 

хохирогч Г______ “2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ашигладаг “_____a”  нэртэй фейсбүүк хаягаа үзээд сууж байтал фейсбүүкээр надтай найз _______” нэртэй фейсбүүк хаяг дээр “ ____ үнэгүй нээж өгнө” гэх постыг оруулсан байхаар нь хараад _______ үнэгүй нээлгэе гээд чат бичсэн. Тэгээд л удалгүй миний фейсбүүк хаяг орж болох оо болиод миний фейсбүүк хаягт холбоотой мэйл хаягийг өөрчилсөн байсныг мэдсэн. Фейсбүүк хаягаа алдсан талаар ихэнх таньдаг хүмүүстээ анхааруулга өгч залгаж хэлсэн. Намайг гэж ойлгоод манай найз _____ /8_____/ нь 150.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Өөр мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 150 хуудас/,

“_______a” нэртэй фейсбүүкийг хохирогч _______ буцаан өгсөн тухай тэмдэглэл / 21 дүгээр  хавтаст хэргийн 151 хуудас/,

эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /21-р хх-ийн 152 хуудас /

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны яллагдагч ______ өгсөн “...тиймээ, би уг тогтоол болон дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 21 дүгээр  хавтаст хэргийн 163 хуудас/,

хохирогч ____ “...2020 оны 03 дугаар сарын дундуур өөрийн ашигладаг “______” нэртэй фейсбүүк хаягаа үзээд сууж байтал фейсбүүкээр надтай найз Төгсөөгийн “ Төгсөө” нэртэй фейсбүүк хаяг дээр “ _____” гэх постыг оруулсан байсан. Тэгээд чат бичиж харьцаж байгаад ___ үнэгүй нээлгэх болсон бөгөөд намайг фейсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг өгчих гэхээр нь өгчихсөн. Тэгээд л удалгүй миний фейсбүүк хаяг орж болох оо болиод миний фейсбүүк хаягт холбоотой мэйл хаягийг өөрчилсөн байсныг мэдсэн. Фейсбүүк хаягаа сэргээж авах гээд бүхий л байдлаар оролдоод чадаагүй. Миний фейсбүүк хаягт бүртгэлтэй найзуудын чатыг бүгдийг нь уншиж байгаад бүртгэлтэй найзууд рүү мөнгө нэхсэн чат бичсэн байсан. Намайг гэж ойлгоод манай найз ________/ нь 50.000 төгрөгийг ___ / гэх данс руу шилжүүлж залилсан байсан, цагдаагийн байгууллагад хандаагүй. Өөр намайг гэж ойлгоод мөнгө шилжүүлж залилуулсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг  / 21 дүгээр хавтаст хэргийн 126-127 хуудас/,

хохирогч Н______” гэх нэртэй фейсбүүкийг буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /21 дүгээр хавтаст хэргийн 128 хуудас/,

эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /21 дүгээр хавтаст хэргийн 130 хуудас /,

хохирогч Б____ “... 2020 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн ашигладаг Хатанбаатар Б гэх фейсбүүк хаягаа үзэж байтал найз _________” гэх фейсбүүк хаягаас “____” үнэгүй нээж өгнө гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь чат бичтэл фейсбүүк хаягийн код, мэйлээ өгчих гэхээр нь би түүнд өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь хакердуулснаа мэдээд фейсбүүк найзууд руугаа надаас чат очвол би биш үү, би фейсбүүкээ алдсан гэж хэлсэн. Фейсбүүк хаягаа алдсан талаар цагдаад өргөдөл гаргасан... маш их хүн рүү мөнгө гуйсан чат бичсэн байсан. Мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 204-207 хуудас/,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 193 хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 197 хуудас/,

кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ______ гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 198 хуудас/,

хохирогч ___ нэвтрэх нэр, нууц үгийн хамт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 199 хуудас/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны яллагдагч ______ өгсөн “...надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 хуудас/,

хохирогч У______ “... 2020 оны 4-р сарын 16-ны өдөр гэртээ өөрийн ашигладаг _____ гэх нэртэй фейсбүүк хаягаа ашиглаж байтал З_______н “_______” гэх хаяг нь p_______RP үнэгүй нээж өгнө гэх зарын оруулсан байсан. Тэгэхээр нь түүн рүү үнэгүй нээлгэе гээд чат бичтэл завгүй байна гэж байснаа facebook  хаягийн код, мэйлээ өгчих гэхээр нь би түүнд өгчихсөн. Тэгтэл удалгүй миний facebook  хаяг гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь нууц үгээ сэргээх гэж үзээд чадаагүй, бүртгэлтэй мэйл хаягийг нь өөрчилсөн байсан. Тэгээд удалгүй манай хамаатны ах __________ гэх хүн нь 100.000 төгрөг, 55.000 төгрөг гээд нийт 155.000 төгрөгийг намайг чатаар гуйхаар нь ________ гэх хүний шилжүүлсэн гэдгийг нь мэдсэн. Миний facebook  хаягаар найзуудаас нь мөнгө гуйгаад байсан тул facebook хаягаа алдсан талаар өөр хаягуудаас пост оруулж урьдчилан сэргийлсэн. Би болон манай ах ______ нь цагдаагийн байгууллагад өмнө нь энэ талаар хандаагүй. Өөр хүн мөнгө шилжүүлээгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 20-23 хуудас/,

иргэний үнэмлэхийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 29 хуудас /,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 9 /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 13 хуудас /,

хохирогч ______ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 14 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны яллагдагч ________ өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 27-28 хуудас /,

хохирогч ____ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 242 хуудас /,

хохирогч Н______ “...2020 оны 4 дүгээр сарын эхээр өөрийн ашигладаг “Н_______”  гэх фейсбүүк хаягаа үзэж байтал фейсбүүкийн найз _____ “С_____ гэх фейсбүүк хаягаас “________P” үнэгүй нээж өгнө гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь түүн рүү фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон. Дараа нь шинэ хаяг нээгээд найзууддаа өмнөх хаягаа алдсан талаараа хэлсэн. Намайг гэж ойлгоод мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 248-250, 3 дугаар хавтаст хэргийн 1 хуудас /,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 240 хуудас /,         

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 241 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны яллагдагч _________ өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 6 хуудас /,

хохирогч _____ “... 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр өөрийн ашигладаг “_____” гэх фейсбүүк хаягаа үзэж байтал фейсбүүкийн найз дүү Б. ____” гэх хаягаас “_____ RP” үнэгүй нээж өгнө гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь түүн рүү “_____P” үнэгүй нээлгэе гээд чат бичтэл фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчих гэхээр нь би түүнд өөрийн фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь нууц үгээ сэргээх гэж үзээд чадаагүй, бүртгэлтэй мэйл хаяг, утасны дугаарыг нь өөрчилсөн байсан. Тэгэхээр фейсбүүк хаягаа алдсанаа мэдээд таньдаг хүмүүстээ фейсбүүк хаягаа алдсан талаар хэлж анхааруулга өгсөн. Намайг гэж ойлгоод мөнгө шилжүүлсэн хүн байхгүй, хүмүүс рүү мөнгө асууж чат бичсэн байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 122-125 хуудас /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 - дугаар хавтаст хэргийн 115 хуудас /,

хохирогч Ө_____ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /3  дугаар хавтаст хэргийн 116 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ______ хохирогчоор өгсөн мэдүүлэг /3  дугаар хавтаст хэргийн 127-128 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б_______ өсвөр насны яллагдагчаар өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3  дугаар хавтаст хэргийн 137 хуудас /,

хохирогч ______ “...2020 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн ашигладаг “_______” гэх facebook хаягаа үзэж байтал манай багын найз болох ________l” гэх facebook хаягаас “P_______”  үнэгүй нээж өгнө 10 минут болно” гэх чатыг явуулсан. Тэгэхээр нь түүн рүү pubg RP үнэгүй нээлгэе гээд чат бичтэл facebook хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг өгчихсөн. Тэгтэл удалгүй миний  facebook хаяг мэйлээс минь гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь нууц үгээ сэргээх гэж үзээд чадаагүй, бүртгэлтэй мэйл хаяг, утасны дугаарыг нь өөрчилсөн байсан. Тэгээд фейсбүүк хаягаа хакердуулчихсан гэж хэлэн. Тэгээд би хаягаа хулгайд алдсанаа мэдээд фейсбүүкийн найзууд руугаа надаас чат очвол би биш шүү, би фейсбүүк хаягаа алдсан гээд тэдний дугаар луу залгаж хэлсэн. Намайг гэж ойлгоод фейсбүүкийн найз болох _________н 100.000 төгрөг шилжүүлсэн байсан цагдаад өргөдөл өгөөгүй байсан. Харин фейсбүүкийн найз Б_______ 300.000 төгрөг шилжүүлэн залилуулсан талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгч хэрэг нээн шалгуулж байгаа. Мөн фейсбүүкийн найз Т_______ 300.000 төгрөг шилжүүлж залилуулсан байсан, аль цагдаагийн газар өргөдөл өгснийг нь мэдэхгүй байна, хэрэг нээн шалгуулж байгаа гэж сонссон...” гэх мэдүүлэг /3  дугаар хавтаст хэргийн 39-43 хуудас /,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 32 хуудас /,гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн  33 хуудас /,

хохирогч Б______ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл / 3 дугаар хавтаст хэргийн 34 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ____ хохирогчоор өгсөн мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 44-45 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд _____ хохирогчоор өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 47-48 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ______ өсвөр насны яллагдагчаар өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 53 хуудас /,

хохирогч нараас гаргасан холбогдох баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 54-56 хуудас/,

хохирогч _____ “... 2020 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн ашигладаг “______” гэх фейсбүүк хаягаа үзэж байтал фейсбүүкийн найз ____ Төк” гэх хаягаас “_______ үнэгүй нээж өгнө” гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь түүн рүү pubg rp үнэгүй нээлгэе гээд чат бичтэл фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчих гэхээр нь би түүнд өөрийн фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь нууц үгээ сэргээж гэж үзээд чадаагүй, бүртгэлтэй мэйл хаяг, утасны дугаарыг нь өөрчилсөн байсан. Тэгэхээр фейсбүүк хаягаа алдсанаа мэдээд ойр дотнын таньдаг хүмүүстээ фейсбүүк хаягаа алдсан талаар хэлж анхааруулга өгсөн. Намайг гэж ойлгоод манай эхнэр ______ 100.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан, энэ талаар Дархан-уул аймгийн цагдаагийн газарт, найз Б______ ________ 350.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан, энэ талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст тус тус өргөдөл өгч шалгуулж байгаа. Өөр намайг гэж ойлгоод мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /5  дугаар хавтаст хэргийн 186-189 хуудас /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн  179 хуудас /,

хохирогч _____ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 180 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б_____ өгсөн мэдүүлэг / 6 дугаар хавтаст хэргийн 176, 7  дугаар хавтаст хэргийн 26-27 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д_________ өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 247 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц_________н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 183 хуудас /,

гэрч _____ эзэмшлийн Хаан банкны _________3 дугаартай дансны хуулга /6 дугаар хавтаст хэргийн 199 хуудас /,

хохирогч _______ “...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр өөрийн ашигладаг “______” гэх фейсбүүк хаягаа үзэж байтал фейсбүүкийн найз ________ “Б_______н” гэх хаягаас PUBG RP үнэгүй нээж өгнө гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь нээлгэе гээд фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчихсөн. Тэгтэл удалгүй дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь фейсбүүк хаягаа алдсанаа мэдээд таньдаг хүмүүстээ фейсбүүк хаягаа алдсан талаар хэлж анхааруулга өгсөн. Намайг гэж ойлгоод мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 244-246 хуудас /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 237 хуудас/,

хохирогч ________ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 238 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагаанд _______ы хохирогчоор өгсөн  мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 249-250 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд _________ өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 7-9 хуудас /,

хохирогч ________н “... 2020 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн ашигладаг “Ц_________” гэх фейсбүүк хаягаа үзэж байтал фейсбүүкийн найз Т________” гэх фейсбүүк хаягаас “pubg elite rp” үнэгүй нээж өгнө гэх постыг оруулсан байсан. Тэгэхээр нь түүн рүү pubg rp үнэгүй нээлгэе гээд чат бичтэл фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчих гэхээр нь би түүнд өөрийн фейсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг шууд гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь нууц үгээ сэргээх гэж үзээд чадаагүй, бүртгэлтэй мэйл хаяг, утасны дугаарыг нь өөрчилсөн байсан. Тэгээд фейсбүүк хаягаа алдсанаа мэдээд Т________ дугаарыг олж залгаж асуухад мөн адил фейсбүүк хаягаа алдчихсан байгаа гэж хэлсэн. Намайг гэж ойлгоод мөнгө шилжүүлсэн хүн байхгүй. Миний фейсбүүк хаягт бүртгэлтэй “ц_______н” нэртэй 6000 орчим дагагчтай миний ажилдаа ашигладаг фейсбүүк хуудасны нэрийг солиод байхгүй болгочихсон байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 229-231 хуудас /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 223 хуудас /,

хохирогч _______ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 224 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б________й өсвөр насны яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйчлэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 238-239 хуудас /,

 хохирогч _______ын “... 2020 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн ашигладаг ____l” гэх фейсбүүк хаягаа үзэж байтал фейсбүүкийн найз Баасансүрэнгийн “_________d” гэх хаягаас “pubg elite rp үнэгүй нээж өгнө” гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь түүн рүү pubg rp үнэгүй нээлгэе гээд чат бичтэл фейсбүүк хаягийн нэвтрэх нэр нууц үгээ өгчих гэхээр нь би түүнд өөрийн фейсбүүк хаягийн нэвтрэх нэр нууц үгээ өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь нууц үгээ сэргээх гэж үзээд чадаагүй, бүртгэлтэй мэйл хаяг, утасны дугаарыг нь өөрчилсөн байсан. Тэгэхээр фейсбүүк хаягаа алдсанаа мэдээд ойр дотын таньдаг хүмүүстээ фейсбүүк хаягаа алдсан талаар хэлж анхааруулга өгсөн. Намайг гэж ойлгоод манай төрсөн дүү А______э 200.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан... Би фейсбүүк хаягаа алдчихаад өөр хаягаас алдсан хаг руугаа чат бичиж хаягаа авъя гэж хэлэхэд эхлээд 20.000 төгрөг өгчих тэгээд хаягаа аваарай гэхээр нь түүний өгсөн данс руу 20.000 төгрөг шилжүүлтэл дахиад 30.000 төгрөг өг гэхээр нь мөн л шилжүүлсэн боловч миний фейсбүүк хаягийг буцааж өгөөгүй. Би чатаа устгасан тул мөнгө шилжүүлсэн дансаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 3 хуудас /,

хохирогч _________н “...2020 оны 04 дүгээр сард ______н фейсбүүк хаягаас миний чат руу мессеж бичиж харилцаж байгаад мөнгө зээлчих гэхээр нь би _______ байна гэж бодоод 200.000 төгрөгийг явуулж залилуулсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 2-3 хуудас /,

гэрч ________й “... арван жилийн ангийн О________ гээд залуугийн Фортуна гэсэн хаягаас над руу “pubg elite rp үнэгүй нээж өгнө” гэсэн тэгэхээр нь фейсбүүкийн нууц үгээ явуулсан... 5 минутын дараа миний фейсбүүк хаяг орж болохоо больсон байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 149 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б_______ий өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйчлэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 9-10 хуудас /,

хохирогч Н______йн “... 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ өөрийн ашигладаг ______ гэх фейсбүүк хаягаа үзэж байтал найз_________l” гэх фейсбүүк хаягаас “Pubg Elite RP” үнэгүй нээж өгнө гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь түүн рүү нээлгэе гээд чат бичтэл фейсбүүк хаягийн код, мэйлээ өгчих гэхээр нь би түүнд өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь нууц үгээ сэргээх гэж үзээд чадаагүй, бүртгэлтэй мэйл хаяг, утасны дугаарыг нь өөрчилсөн байсан... намайг гэж ойлгоод мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  226-229 хуудас /,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 215 хуудас /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 219 хуудас /,

кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст _________н гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 220 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд __________й өсвөр насны яллагдагчаар өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 233-234 хуудас /,

хохирогч ________ “....2020 оны 4 дүгээр сарын 20-нд өөрийн ашигладаг _______гэх хаягаа ашиглаж байтал Папжи суулга өгнө гэсэн мэдээлэл байхаар нь өөрийн фейсбүүк нэр, нууц үгээ өгсөн. Гэтэл дахин ашиглах боломжгүй болчихсон. Одоо тухайн үед ямар хаягаар хандаж байсан талаар санахгүй байна. Миний хаягийг ашиглан манай найз _________н хаягийг мөн авсан байсан. Намайг гэж бодоод мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 249-250 хуудас /,

хохирогч Б.Сэр-Одын “...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр өөрийн ашигладаг “___________д” гэх фейсбүүк хаягаа үзэж байтал фейсбүүкийн найз Б________ы “Б_____н” гэх хаягаас PUBG RP үнэгүй нээж өгнө гэх зарыг оруулсан байсан. Тэгэхээр нь нээлгэе гээд фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчихсөн.. Тэгтэл удалгүй дахин нэвтрэх боломжгүй болсон байхаар нь фейсбүүк хаягаа алдсанаа мэдээд таньдаг хүмүүстээ фейсбүүк хаягаа алдсан талаар хэлж анхааруулга өгсөн... мөнгө шилжүүлсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 246 хуудас /,

хохирогч ___________й “...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн ашигладаг _______ гэх фейсбүүк хаягаа үзэж байтал найз Оргилын “F______il” гэх фейсбүүк хаягаас “Pubg elite RP” үнэгүй нээж өгнө 10 хан минут болно гэх чатыг явуулахаар нь... фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ өгчих гэхээр нь би түүнд өгчихсөн. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг мэйлээс минь гарчихсан, дахин нэвтрэх боломжгүй болсон... найзууд болох ________ 200.000 төгрөг, _________эг 56.300 төгрөг, _____л 450.000 төгрөг тус тус шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 115-119 хуудас /,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 108 хуудас /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 109 хуудас /,

хохирогч Б___________ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 110 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б_________н хохирогчоор өгсөн мэдүүлэг /2   дугаар хавтаст хэргийн 121-122 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б________н хохирогчоор өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 124-125 хуудас /,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд О__________н хохирогчоор өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127-128 хуудас /,

хохирогч нараас гаргасан холбогдох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 129-135 хуудас /,           

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ____________й өсвөр насны яллагдагчаар өгсөн “...Надад холбогдуулсан яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн минь үнэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 139-140 хуудас /,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1 хуудас /,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн  4 хуудас /,

Б___________р гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт //1 дүгээр хавтаст хэргийн  5-13 хуудас /,

2020 оны 6 дугаар сарын 222-ны өдөр __________н фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл //1 дүгээр хавтаст хэргийн  14-19 хуудас /,

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт //1 дүгээр хавтаст хэргийн  23-52 хуудас /,

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн  55-58 хуудас /,

хохирогч _______ “...би фейсбүүкийн “E__________r” гэх нэртэй фейсбүүк хаягийг ашигладаг ба 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед _________р дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн зуугийн ойролцоо нэгэн ресторанд байхад найз Б.__________y” гэх хаягаас pubg тоглоомын RP үнэгүй нээж өгье авах нь чатаар ороод ир гэж сторы оруулсан байхаар нь найзынхаа хаяг руу чатаар явуул гэхээр нь өөрийн нууц үгээ явуулсан. Тэгээд тухайн үед сэжигтэй санагдаад байхаар нь буцаад өөрийн фейсбүүк хаяг руугаа орох гэтэл болохгүй болгосон байсан... тэгтэл манай найз ________с 200.000 төгрөг, ______с 500.000 төгрөг, _____ 500.000 төгрөг, Д_____ гэх дүүгээс 500.000 төгрөгийг тус тус Хаан банкны Төгөлдөр гэдэг хүний 5_________ дугаартай данс руу ___________л гэж шилжүүлж авсан байсан. Дээрх мөнгө шилжүүлж авсан дансны эзэмшигч _________ гэх хүн нь цахим тоглоомын Item зардаг хүн байсан. Би ________д учирсан 200.000 төгрөгийн хохирлыг өөрөөсөө гаргаад төлсөн байгаа. Учир нь __________ь ахаа би таныг гэж бодоод мөнгөө залилуулчихлаа. Одоо надад мөнгөний хэрэг гараад байна гээд байхаар нь _________г өрөвдөөд өөрөөсөө 200.000 төгрөг гаргаж өгсөн. Энэ мөнгөө гаргуулж авмаар байна. Би ажил ихтэй байдаг болохоор Улаанбаатар хотод очиж хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй. Би өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Б__________ 500.000 төгрөг шилжүүлсэн байна лээ гэж мэдүүлсэн. Харин сүүлд Б___________ буюу Б________й холбогдоод асуухад __________р миний чатад 500.000 төгрөг шилжүүлчих гээд чиний чатаас дансны дугаар ирэхээр нь би мөнгө шилжүүлээгүй шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  64-65, 70, 83 хуудас /,

эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, уг тогтоолтой танилцаж холбогдох хэргийн талаар өсвөр насны яллагдагч ___________ өгсөн мэдүүлэг //1 дүгээр хавтаст хэргийн  105-109 хуудас /,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт

            -иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

               Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ___________нь

 

     1) 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ________н “Ц_________ж” гэсэн нэртэй фейсбүүкийн хаягт хууль бусаар нэвтрэн улмаар садар самуун зургуудтай холбож түүний эхнэр, найз нөхөд рүү зургийг явуулна гэж 450.000 төгрөг нэхэх буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, мэдээлэл тараахаар сүрдүүлэн заналхийлсэн үйл баримт;

     2) 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний хооронд аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрээс дээрх мэдээллийн дагуу холбогдсон нэр бүхий иргэдийн фейсбүүкийн цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч, нийт 44 иргэн болон иргэдийн фейсбүүкийн цахим мэдээллийг өөрчилж, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэх үйл баримт;

    3) мөн шүүгдэгч  _________н нь өөрийн цахим тоглоом тоглох хүсэл сонирхлоо хангахын тулд бусдын фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч тухайн фейсбүүкийн найзууд руу түүний өмнөөс мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух нэр бүхий нийт 144 хохирогчид 51.269.400 төгрөгийн хохирол буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч _________нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг заасан залилах гэмт хэрэг үйлдсэн нийт зуун гучин дөрвөн нэр бүхий хохирогч нарт 50.296.400 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу 43 хаягийн цахим хаягт хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж  цахим сүлжээг нь холбогдох боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох саналыг гаргаж байна. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 60 хохирогчийн хохирлыг төлсөн бол өнөөдрийн шүүх хуралдаанд нэмж  21 хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн. Нийт 81 хохирогчийн 29.038.900 төгрөг төлөгдсөн. Үндсэн хохирол төлбөр болох 50.296.400 төгрөгөөс хасаж үлдэгдэл 21.257.500 төгрөгийг гаргуулж нэр бүхий 62 хохирогчид олгуулах...” гэх санал дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:“...өнөөдрийн шүүх хуралдаанд хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй. _________ гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. _______ хэдэн төгрөг яаж авсан талаар асууж тодруулаагүй. Өмнөх шүүх хуралдаанд мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон. Хохирлын нийт хэмжээг тооцохоор 50 сая төгрөгөөс доошоо орж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг өөрчилж өгнө үү...” гэх санал,

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг богино хугацаанд төлнө. Хохирогч нарын хохироосондоо харамсаж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх саналыг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

             1. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт  заасан зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа, уг гэмт хэргийн 13 үйлдлийг би хийгээгүй. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж маргасан бөгөөд энэ хэргийн үйл  баримт болон гэрч хохирогч нарын мэдүүлэг, бусад дараах нотлох баримтуудаар давхар бүрэн тогтоогдсон тул хүлээн авах үндэслэлгүй болох нь доорх байдлаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ________ нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ________ нэртэй фейсбүүк хаягаар  хохирогч ________с 1,000,000 төгрөг аваагүй гэх боловч мөрдөн байцаалтад хохирогч Д._________н “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг 10 минутын үед танил найз _________ii” нэртэй фейсбүүк хаягаас сайн уу гэсэн чат ирэхээр нь сайн сайн уу гэж бичихэд над руу нэг юм гуйх гэсэн юм маргааш өглөө болтол 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу гэхээр нь мөнгө муутай байгаа гэхэд 500000 төгрөг яаралтай хэрэг гараад байна маргааш өглөө 9 цаг гэхэд хүүтэй нь буцаагаад явуулъя гэхээр нь хүү хэрэггүй гэхэд хүүгүй явуулъя гэж бичсэн. Тэгээд над руу Төрийн банкны 1________ гэсэн дугаартай данс явуулахаар нь Хаан банкны интернэт банкаар тухайн данс руу 500000 төгрөг шилжүүлэхэд мөнгө буцаад ороод ирсэн. Тэгээд дахин чат бичээд мөнгө буцаад гарчихлаа гээд өөр хүний дансны дугаар явуулъя гээд Хаан банкны 5_______9 гэсэн дугаартай _____ гэх хүний дансны дугаар явуулаад утга дээр нь ________т гээд хийчхээрэй гэхэд тухайн данс руу 500000 төгрөгийг шилжүүлээд байж байтал дахиад чат бичээд ороогүй байна гэнэ буцаагдсан байна уу гээд Хаан банкны _________н гэх хүний данс явуулахаар нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 11 хуудас/,

 

гэрч Б________н “...2021 оны 07 дугаар сард манай хуурай дүү ________ фейсбүүк хаягаас pubg elit rb үнэгүй нээж өгнө гэсэн байхаар нь би Отгоогийн хаяг руу чатаар юу нээнэ гээд байгаа юм бэ гэхэд тоглоомын RB нээнэ та нээлгэх юм уу гэхээр нь үнэгүй нээлгэх юм бол нээлгье гэж чат бичихэд та ID password явуулчих гэхээр нь өөрийн тоглодог pubg тоглоомын ID password явуулахад болохгүй байна та фейсбүүк хаягийн нэр, кодыг явуулахад таны утас нь дээр код очихоор хэлээд өг гэхээр нь би гар утсанд ирсэн кодыг явуулахад над руу яаралтай 500000 төгрөг хэрэгтэй байна маргааш өглөө буцаагаад гэсэн чат ирэхээр нь мөнгө муутай байна гэж чат ирсэн. Тэгээд удалгүй миний фейсбүүк хаяг орохоо болиод гарчихсан. Тэгээд цаанаасаа тэгж байгаа юм байх гэж бодож байсан чинь миний чат гараагүй байсан. тэгээд миний чатаар найзууд руу мөнгө гуйсан чат явуулсан байсан” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 13 хуудас/,

 

гэрч З_______н “...тэр үед “Э_________ан” нэртэй фейсбүүк хаягаас над руу чат бичээд ID цэнэглүүлье гээд 1XBet нэртэй апплекшнээр 300397009 ID дугаараар 2 удаа цэнэглүүлсэн. Миний дансанд Баярбат гэсэн гүйлгээний утгатай 500000 төгрөг орж ирэхэд “__________ан” нэртэй фейсбүүк хаягаас над руу чат бичээд 500000 төгрөг хийсэн шүү гүйлгээний утга мартаад буруу бичсэн байна. ________ гээд хийчихсэн байна дараагийн удаа яг зөв хийж байна гээд 3_________ дугаартай ID явуулсан. Тэгэхээр нь би гүйлгээний утга буруу байна үнэмлэх зургаа үзүүл гэсэн чинь дараагийн удаа үзүүлье гэхээр нь үгүй гэсэн чинь тэгвэл энэ данс руу явуулчих гээд ________ дугаартай данс руу хийчих гэж явуулахаар нь чиний нэртэй данс биш байна хийсэн данс руу чинь буцаалаа гээд ирсэн данс руу 500000 төгрөгийг буцаасан” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 14 хуудас/,

 

гэрч _________ “...2021 оны 08 сарын 04-ний өдөр “_______д” нэртэй фейсбүүк хаягаар өөрийн цахим үнэмлэхийн зургийг явуулж 500000 төгрөг цэнэглэлт хийлгэсэн. Тухайн 500000 төгрөг нь Хаан банкны ________ дугаартай Б________ гэх хүний данснаас орж ирсэн” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 16 хуудас/ зэргээр шүүгдэгч _________ 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

_______ гэдэг фейсбүүк ашиглаж, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр _______с 500.000 төгрөг шилжүүлэн аваагүй гэх боловч хохирогч А_________йн “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байсан чинь Амгалан овогтой Т_______ гэсэн фейсбүүк хаягаас сайн уу юу байна яг маргааш болтол яаралтай мөнгө зээлэх боломж байна уу хэрэг болоод гэхээр нь чиний 300000 төгрөг байгаа гэсэн чинь над руу Төрийн банкны ________7 гэсэн данс явуулаад ууг нь 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би надад Хаан банк л байна гэсэн чинь 5________ гээд данс байгаа гүйлгээ утга хэсэг дээр нь Т_______ гээд явуулаарай гэхээр нь би тухайн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /32 дугаар хавтаст хэргийн 137/,

гэрч А_______ын “...Амгалан овогтой Т_______ гэх фейсбүүк рүүгээ орох гэсэн чинь болохгүй байсан. тэгэхээр нь шинэ фейсбүүк хаяг нээгээд гэртээ сууж байсан чинь Баянхонгор аймагт амьдардаг ________ц найз маань _______ гэсэн дугаараас миний _______ гэсэн дугаар луу залгаад чи мөнгөөр яах гэж байгаа юм гэхээр нь би мэдэхгүй ямар мөнгө яриад байгаа юм бэ гэсэн чинь _________атаар 500000 төгрөг нэхсээр байгаад Заяа мөнгө муутай 100000 төгрөг шилжүүлсэн байна гэхээр нь би фейсбүүкээ алдсан юм байна гэж мэдээд гэр бүлийнхээ хүмүүс рүү залгаж анхааруулах гэж байсан чинь манай төрсөн эгч _______ 500000 төгрөг авсан байсан” гэх мэдүүлэг /32 дугаар хавтаст хэргийн 144/,

гэрч Э______ “...2021 оны 08 сарын 08-ны өдөр Га_______р гэсэн нэртэй цэнхэр цамцтай 30 орчим насны эрэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас _____ дугаараар бооцоо тавьдаг хэрэглэгч тухайн өдөр Т______р гэсэн гүйлгээний утгатай _______5 дугаарын данснаас 500000 төгрөг шилжүүлсэн байна...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөн 3________ дугаарын ID хаягаасаа 100.000 төгрөгийн таталт Голомт банкны 6________ Би____ данс руу таталт хийлгэсэн ” гэх мэдүүлэг /32 дугаар хавтаст хэргийн 148/,

яллагдагч Б.______ий “...D________ нэртэй хаяг бол миний 2020 оноос хойш ашиглаж байгаа хаяг. _________yr гэх хаяг 2021 оны 08 сард надтай холбогдоод Дота2 тоглоомын Item авна гэж хэлж байсан. Түүнээс хойш би тухайн хүнд олон удаа item зарсан. Тэр хүний хүний иргэний үнэмлэхийн зургаа над руу явуулж байсан...” гэх мэдүүлэг /32-р хх-170/ зэргээр шүүгдэгч Б.___________аяр” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан ________ 500.000 төгрөг шилжүүлэн авсан гэж шүүх дүгнэв.

 

“Д__________ гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 134) Н.______эс 400.000 төгрөг шилжүүлэн  аваагүй гэх боловч хохирогч Н._______ийн “... 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Д______ гэсэн фейсбүүк хаягаас сайн уу гэсэн чат ирсэн. Бид хоёр чатаар мэнд мэндэлцээд чамаас гуйх юм байна маргааш болтол түр мөнгө зээлээч яаралтай хэрэгтэй байна гэхээр нь би дүүд нь мөнгө байхгүй өвөөгийн мөнгө л байна ш дээ гэсэн чинь маргааш өглөө найдвартай хийнэ 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надад 400.000 төгрөг л байна гэсэн чинь за за тэгвэл болно явуулчих гээд Төрийн банкны 1000869742 гэсэн_______ гэсэн нэртэй данс явуулсан боловч данс нь болохгүй байсан. Тэгээд болохгүй байна гэсэн чинь 5________ гэсэн дугаарын данс өгсөн” гэх мэдүүлэг /32 дугаар хавтаст хэргийн 185-186/,

гэрч Д_______ “...миний нэг танил залгаад чи пабжи тоглодог юм уу гэсэн тэгэхээр нь үгүй гэсэн чинь чиний фейсбүүкээр үнэгүй нээж өгнө гэсэн зар тавьсан байна гэсэн тэгэхээр нь ямар сонин юм бэ гэж хэлээд фейсбүүк рүүгээ орох гэсэн чинь болохгүй байсан...” гэх мэдүүлэг /32 дугаар хавтаст хэргийн 188-189/,

хохирогч А._______ 500,000 шилжүүлж авахдаа Б._______ Сүхбат гээд дансаар Т______ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж авсан талаарх мэдүүлэг  /32 дугаар хавтаст хэргийн 137/,

 

гэрч Э.______ өгсөн хохирогч А_______с авсан 500,000 төгрөгийг Т_________р гэх гүйлгээний утгатайгаар түүний 5________7 тоот  дансанд шилжүүлсэн талаарх мэдүүлэг /32-р хх-148/ зэргийг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нь item борлуулдаг иргэн болох ________ дансанд  бусад хохирогч нараас авсан мөнгө шилжиж орсон болох нь тогтоогдсон энэ дансаар хохирогч Н_______йн 400,000 төгрөгийг шилжүүлж авсан гэж шүүх дүгнэв.

 

 “B_____e” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 135) Э________с 1.000.000 төгрөг шилжүүлэн аваагүй гэх боловч хохирогч Э___________н “...миний фейсбүүк хаягаар Б_________ гэх хаягтай өөрийн найз ________г 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр над руу мөнгө байвал зээлээч маргааш өгье 500000 төгрөг хэрэгтэй байна   гэж бичсэн. Би зөвшөөрч өөрийн Голомт банкны данснаас 5________ дугаартай Ц________м гэх хүний данс руу 500000 төгрөг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн утаснаас шилжүүлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа дахин  над руу _________ хаягаас маргааш зээлээ хаагаад буцаагаад өгье 500.000 төгрөгийг дахиад зээлээч гэх чат ирүүлсэн. Мөн явж байсан газраасаа _______ дугаартай _____ гэх хүний данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн... Б___________мөнгө гуйсан талаар асуухад мөнгө гуйгаагүй, өглөөнөөс хойш өөрийн фейсбүүк хаяг руу орж чадахгүй байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /30 дугаар хавтаст хэргийн 66, 81 хуудас/,

гэрч С._______ “... миний найз залуу Т__________ хамт 1xbet нэртэй бооцоот тоглоомын сайтын цэнэглэлт, таталт хийдэг агент хийдэг. 2021 оны 09 сарын 19-ний өдөр ________a гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч манай T_________гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу акаунтаа цэнэглүүлэхээр чат бичсэн. Тэгээд тэр хүний дансыг цэнэглэж өгсөн байдаг... Харин миний хаан банкны 5________ дугаарын дансыг ашиглаж цэнэглэлт, таталт хийдэг. Манай найз залуу _______a гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбоотой гүйлгээний асуудлыг манай найз залуу мэднэ...Мөн 10.000 төгрөгийг 6__________1 дугаарын данс руу таталт хийлгэсэн... ” гэх мэдүүлэг /30 дугаар хавтаст хэргийн 69-70 хуудас/,

гэрч А_______ийн “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр N________a гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч манай Ts_______t гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу акуантаа цэнэглүүлэхээр чат бичсэн... тэгээд _______ дугаарын данснаас 2 удаа 500.000 төгрөгөөр нийт 1.000.000 төгрөгөөр 3______ акуант цэнэглүүлж... _____ дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /30 дугаар хавтаст хэргийн 71хуудас/ зэргээр шүүгдэгч Б_______ нь ______” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан Э_______1.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэх үйл баримт нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

“N_______aa” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдөр 136) _______ 200.000 төгрөг, 137) ________________1.000.000 төгрөг шилжүүлэн аваагүй гэх боловч хохирогч Н_______“...2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд миний “N_______aa” нэртэй фейсбүүк цахим хаяг руу миний сурагч Но_______йн ээж Б________л гэдэг хүний фейсбүүк хаягаас “сайн байна уу багшаа, яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, 500.000 төгрөг шилжүүлэх боломж байна уу гэсэн чат ирсэн хариуд нь би 200.000 төгрөг байна энийг шилжүүлж болж байна уу гэхэд болно гээд төрийн банкны _________ гэсэн нэртэй хуурамч дансны дугаар явуулсан ба уг дансыг өөрийн Хаан банкны интернэт банкны аппликшенд оруулж үзэхэд буруу байсан тэгэхээр нь Б_______ гэдэг хүний фейсбүүк хаяг руу болохгүй байна гэж явуулахад Хаан банкны 5________ дугаартай Т________ гэсэн эзэмшигчтэй данс явуулсан. Үүний дагуу 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 8 хуудас/,

гэрч Д._______н “...Би юнител группийн хэрэглэгчийн тооцооны хэлтэст ажилладаг уг ажлынхаа хажуугаар _______ig нэртэй фейсбүүк хаягийг ашиглаж 1xbet нэртэй спортын бооцоот тоглоом сайтад агент хийдэг. Агент гэдэг нь 1xbet.сom сайтад бүртгэлтэй хэрэглэгчид над руу мөнгө шилжүүлсэн тохиолдолд тухайн мөнгийг 1xbet.сom аккаунтыг нь цэнэглэж өгдөг ба мөн тухайн мөнгийг хэрэглэгчийн арилжааны банкны данс руу нь татан авалт хийж өгдөг... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөгийг 5________2 тоот данснаас шилжүүлсэн тул би _______ _________  түүний ашигладаг 1xbet-ийн _______ аккаунтыг нь цэнэглэж өгсөн... Үүний дараа буюу маргааш  нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дахин уг ________гэх фейсбүүк хаягаас чат ирж 250.000 төгрөгийг Голомт банкны 1________5 тоот данснаас шилжүүлсэн байсан. Уг хүн нь өөр өөр данснаас мөнгө шилжүүлээд байгаад би сэжиглэсэн тул тухайн мөнгийг над руу шилжүүлсэн данс руу буцаалт хийсэн... Үүний дараа удалгүй над руу _______uk гэх фейсбүүк хаягаас чат бичээд иргэний үнэмлэхийн зураг болох Ба_________8/ гэх мэдээллийг явуулсан тул фейсбүүк хаягтайгаа баталгаажсан. Тэгээд 3_______ гэх 1xbet аккаунтыг Б__________н нэртэй ХХ_________ гэх данснаас 499.000 төгрөгөөр цэнэглүүлж тоглож байгаад буцаан татан авалт хийхээр болоход өмнө нь цэнэглүүлж байсан _______r гэх хүний 3_______ дугаартай аккаунтыг өгөөд Худалдаа хөгжлийн банкны 8_______ дансыг өгсөн тул би мэдээд цагдаад өгнө гэж айлгахад ______н нь ________yr гэх фейсбүүк хаягаас над руу юм бичээд мөнгө гаргаад өг гэж хэлсэн гээд худлаа яриад байсан. G_________ гэх хаягаас над руу чат бичиж байгаа бичиглэл нь ижил төстэй байсан...” гэх мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 16 хуудас/,

гэрч Б.________ “... Уг Голомт банкны 62________ тоот дансыг манай төрсөн дүү болох ________нь 2020 оны эхэн үеэс ашиглаж байгаа бөгөөд надад тус данстай холбоотой интернэт банк руу  нэвтрэх эрх, нууц үг байхгүй, мөн холбоотой виза карт байхгүй хаяад удаж байгаа...” гэх мэдүүлэг /28-р хх-20 хуудас/,

гэрч Төржаргалаас гаргаж өгсөн ________k гэсэн цахим хаягаас харилцсан талаарх баримтууд /28 дугаар хавтаст хэргийн 29-41 хуудас/,

хохирогч Б.М_________йн цахим “________a” гэх цахим фейсбүүк хаягаас миний ашигладаг M________гэх фейсбүүк хаягаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “сайн уу, багш нь харин нэг юм гуйх гээд ээ, яаралтай 400.000 төгрөг зээлээч маргааш өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээлэхээр болж дансыг нь асуухад Төрийн банкны 1________тоот дансыг өгч, шилжүүлэх гэтэл болохгүй байсан ба данс буруу гээд байсан. Данс нь болохгүй байгаа талаар хэлэхэд Хаан банкны _______ М______а гэх дансыг өгөхөөр нь Худалдаа хөгжлийн банкны 4______ тоот данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 59-60 хуудас/,

хохирогч ______ Хаан банкны _______ дугаартай дансны хуулга / дугаар хавтаст хэргийн 69-70 хуудас/,

хохирогч Б_____ гаргаж өгсөн “Na_______aa” фейсбүүк цахим хэрэглэгчтэй харилцсан талаарх баримтууд /28 дугаар хавтаст хэргийн 61-70 хуудас/,

хохирогч ______н “...______йн цахим “______” гэх цахим фейсбүүк хаягаас миний ашигладаг _______т гэх фейсбүүк хаяг руу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг түр зээлээч гэсэн. Тэгэхээр нь би зээлэхээр болоход Төрийн банкны 1_______а тоот дансыг өгч, шилжүүлэх гэтэл болохгүй байсан ба данс буруу буюу системийн алдаа гээд байсан. Данс нь болохгүй байгаа талаар хэлэхэд Хаан банкны _______3 Далай гэх дансыг өгч гүйлгээний утга дээр нь ________ гэж бичиж шилжүүлээрэй гэж хэлсэн тул би өөрийн ашигладаг Хаан банкны _________6 данснаас _____ төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 87хуудас/,

хохирогч ________с гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн болон “N_________r ______” гэх цахим фейсбүүк хаягийн хэрэглэгчтэй харилцсан талаарх баримтууд / 28 дугаар хавтаст хэргийн 89-97 хуудас/,

хохирогч _____ “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкээ үзэж байтал надтай фейсбүүкээр найз, хамт ажилдаг багш болох Н.Д______н “_______aa” гэх фейсбүүк хаягаас нэг гуйх юм байна, яг маргааш өглөө болтол 500000 төгрөг зээлэх боломж байна уу, яаралтай чухал хэрэг болоод байна гэж чат ирсэн. Тэгэхээр нь надад 100000 төгрөг л байна авахаар бол дансаа өгөөрэй гэж хэлтэл надад 1______ Д_______ гэх нэртэй Төрийн банкны данс өгсөн би тухайн 100000 төгрөгийг шилжүүлэхээр болсон.  Би уг 1_______ данс руу мөнгө шилжүүлэх гээд үзтэл болохгүй байсан ба худлаа данс өгсөн байсан. Мөнгө очоогүй, буруу данс байсан талаар хэлж өөр данс өг гэж хэлэхэд надад ________ Элбэгдорж гэх Хаан банкны данс өгөөд утга дээр нь ______59 гэж бичээрэй гэж хэлсний дагуу би 100.000 төгрөгийг Төрийн банкны 106700130881 тоот данснаас шилжүүлсэн ба тус хаягаас дахиж хариу чат ирээгүй” гэх мэдүүлэг /31 дүгээр хавтаст хэргийн 170 хуудас/,

Ж_______ фейсбүүкээр харилцсан талаарх чат /31 дүгээр хавтаст хэргийн 171-175 хуудас/,

төрийн банкны мөнгө шилжүүлсэн талаарх лавлагаа /31 дүгээр хавтаст хэргийн 175 хуудас/,

хохирогч ______н “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг өнгөрөөгөөд фейсбүүкээ үзэж байтал надтай фейсбүүкээр найз нөхрийн эгч буюу хадам эгч Н.______” гэх фейсбүүк хаягаас нэг гуйх зүйл байна яг маргааш өглөө болтол 500000 төгрөг зээлэх боломж байна уу яаралтай чухал хэрэг болоод байна гэж чат ирсэн. Тэгэхээр нь яаралтай мөнгөний хэрэг болсон юм байх гэж ойлгосон ба надад мөнгө байгаагүй тул Simple гэх зээл олгодог гар утасны апплейкшнаас 500000 төгрөгийг 1,6 хувийн хүүтэйгээр зээлээд түүний шилжүүлчих гээд өгсөн Төрийн банкны 1000...-тай _______ гэх буруу данс руу нь шилжүүлэх гэтэл болохгүй байсан. “Na______a” гэх хаягаас өгсөн тухайн төрийн банкны данс нь болохгүй байна гэж хэлтэл Хаан банкны 5________у/ гэх дансыг өгч гүйлгээний утга дээр нь _______ гэж бичээрэй гэсний дагуу тус гүйлгээг хийсэн. Үүний дараа намайг данс өгчих гэхээр нь мөнгө буцааж өгөх байх гээд өөрийн Хаан банкны ____________1 гэх дансаа чатаар явуулсан. Тэгээд байж байтал удалгүй дахиад 500000 төгрөг зээлээч яг маргааш өглөө бүгдийг нь хийчихье гэж хэлсэн тул дахин нөгөө Simple апплейкшнаас зээлж 500000 төгрөгийг ______ гэх данс руу 3_________ гэх ижил утгатай шилжүүлж нийтдээ 1__________ төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 13:48 минутад Хаан банкны 5______ тоот дансанд ______э гэх нэртэй Хаан банкны _______тоот данснаас 3______ гэх утгатайгаар буцаагаад 1000000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэгэхээр нь “N______” гэх хаяг руу чат бичиж танд зээлсэн сая төгрөг ирчихлээ одоо болчихсон уу гэхэд 5__________ гэх данс руу _______ гэх утгаар дахиад шилжүүлчих гэсэн тул би тухайн мөнгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /31 дүгээр хавтаст 212хуудас/,

хохирогч Б__н “Хон_____л” нэртэй фейсбүүк хаягийн чатаараа “N__________” гэсэн хаягтай харилцсан мессеж /31-р хх-200-203хуудас/,

Б._______ Хаан банкаар мөнгө шилжүүлсэн талаарх баримт /31 дүгээр хавтаст  204-205/,

хохирогч С._________н “...2021 оны 10 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ________ тоотод байхад найз Д_______ “Н______а” гэсэн фейсбүүкийн чатаас сайн уу найз 500000 төгрөг зээлэх боломж байна уу гэсэн чат ирсэн бөгөөд надаа боломж байхгүй байна гэхэд ядаж 100000 төгрөг байна уу чадвал 130000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд над руу төрийн банкны Д_______гэсэн данс явуулсан. Тэр данс нь болохгүй байна гэж хэлэхэд Голомт банкны 6_________н гэсэн данс явуулан гүйлгээний утга дээр 1 гэж бичээд явуулчих гэсэн тул би өөрийн хаан банкны _______ гэсэн данснаас Голомт банкны данс руу ________ төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /31 дүгээр хавтаст 244хуудас/,

гэрч Б_______/яллагдагч төрсөн ах/ “...Голомт банкны _______1 гэх дансыг 2019 онд нээлгэж тухайн үедээ ашиглаж байсан ба 12-р ангиа төгсөөд сургуулиас Хаан банк руу данс нээлгэж өгсөн тул ашиглахаа больсон... төрсөн дүү болох _______ 2020 оны эхэн үеэс ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /31 дүгээр хавтаст 248 хуудас/,

 

хохирогч _________ “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80а байрны 66 тоотод байхад надтай хамт “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд ажиллаж байсан Н______ өөрийн “____” гэх фейсбүүк хаягаасаа яг маргааш өглөө болтол 500000 төгрөг зээлээч боломж байна уу гэхээр нь би за тэгээ дансаа явуул гэхэд Хаан банкны 50________ гэх данснуудыг явуулахад би өөрийн Хаан банкны 5_у гэх данс руу тус тус явуулсан. Дараа нь дахиад боломж байна уу багшаа маргааш өглөө гэхэд өгнө  гэхээр нь__________ дахин 200000 төгрөг явуулсан” гэх мэдүүлэг /30-р хх-234 хуудас/,

гэрч _______н “...Би 1xbet цэнэглэлт, таталт хийдэг олон улсын эрхтэй хүн байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ________l/ гэсэн фейсбүүк хаягаас цэнэглэлт хийлгэнэ гэж чат бичсэн юм. Дээрх фейсбүүкийн цэнэглэгч 5________ гэсэн данснаас 400.000 төгрөг, 5__________эсэн данснаас 200.000, хэсэг хугацааны дараа 100.000 төгрөг нийт 700.000 төгрөгийн гүйлгээг миний 50________ дугаарын данс руу 3_________гэсэн ID хаягийг цэнэглүүлэхээр мөнгө хийж цэнэглүүлсэн...” гэх мэдүүлэг /30 дугаар хавтаст хэргийн 239 хуудас/,

___________ дугаартай дансны хуулга /30 дугаар хавтаст хэргийн 240-242 хуудас/,

хохирогч _______н “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд манай үеэл дүү Д________a” гэх фейсбүүк хаягаас “над руу яаралтай 500.000 төгрөг өгөх боломж байна уу, маргааш буцаагаад өгье гэхээр нь би дансаа явуулчих гэхэд надад төрийн банкны 1_________ тоот данс өгсөн. Би 500.000 төгрөг шилжүүлсэн боловч гүйлгээ буцаагаад болохгүй байсан. надад ахиад Хаан банкны 5________ тоот дансыг өгсөн боловч гүйлгээ буцаагдсан байсан. Удалгүй над руу Хаан банкны ________тоот дансыг явуулж би уг данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...надад өөр хаан банкны __________ тоот данс өгөхөөр нь би 499.000 төгрөг шилжүүлэхэд гүйлгээ амжилттай хийгдсэн. Би 15 цаг өнгөрч байх үед үеэл дүү Д_______6 дугаарын утсаар холбогдон ярилцахад би фейсбүүкээ хакердуулсан байгаа танаас мөнгө авсан хүн би биш шүү гэж хэлэхээр нь өөрийгөө хүнд луйвардуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 232 хуудас/,

гэрч ________н “...N________a гэсэн хаягаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний иргэний үнэмлэхийн зургийг нэхсэний дагуу явуулсан зураг байна. Би тухайн үед зургийг явуулахдаа Төв аймгийн Жаргалант сумаар ажлаар явж байгаад өөрийн машиндаа 10-12 цагийн орчимд авч явуулсан. Харин Oocoxbet DepoWith гэх фейсбүүк хаягийг мэдэхгүй ба миний иргэний үнэмлэхийн зургийг  _______a гэх фейсбүүк хаягийг ашиглаж авсан этгээд гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаад байна...” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 22 хуудас/,

гэрч Т_______ийн “... Би саяхнаас хувиараа “Оне икс бет”-ийн агент болсон ба 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс цэнэглэлт болон таталт хийж эхэлсэн. Тус өдрийн өглөө 08 цаг 55 минутад O_________ гэх фейсбүүк хаягаас миний өөрийн ОосоХbет Depowith нэртэй хаяг руу хандсан ба над руу байна уу цэнэглэлт хийх үү гэж  надаас асууж 7 удаагийн давтамжтай нийт 2.350.000 төгрөгөөр цэнэглэлт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 16/ зэргээр шүүгдэгч _______нь “N________” гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан _____________ нараас мөнгө шилжүүлэн авсан үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ______дугаар хороо, Зүүн нарангийн 1_______ тоотод байсан хохирогч 144) Н.______ “_______гэсэн нэртэй фейсбүүк цахим хаягийг ашиглан 400.000 төгрөгийг аваагүй гэх боловч мөрдөн байцаалтад хохирогч Н._______“... 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн ________ тоот гэртээ байх үед манай үеэл _____ “B_________u” гэх фейсбүүк хаягаас миний Т_________а гэх хаяг руу сайн уу гээд чат бичсэн юм тэгэхээр нь би сайн гэхэд маргааш өглөө болтол 400.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь 400.000 төгрөгийг Төрийн банкны 1______ дугаартай На_______ гэх данс байгаа гэхээр нь явуулах гэтэл дансны дугаар буруу байна гээд болохгүй байсан... тэгээд 5________тоот _______ гэх хүний нэртэй Хаан банкны дансны дугаарыг явуулсан юм... тэгээд би тухайн данс руу нь 400.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 13 хуудас/,

   гэрч Т_______н “... Би саяхнаас хувиараа “Оне икс бет”-ийн агент болсон ба 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс цэнэглэлт болон таталт хийж эхэлсэн. Тус өдрийн өглөө 08 цаг 55 минутад O________al гэх фейсбүүк хаягаас миний өөрийн ОосоХbет Depowith нэртэй хаяг руу хандсан ба над руу байна уу цэнэглэлт хийх үү гэж  надаас асууж 7 удаагийн давтамжтай нийт 2.350.000 төгрөгөөр цэнэглэлт хийлгэсэн...” гэх мэдүүлэг / 33 дугаар хавтаст хэргийн 16 хуудас/,

гэрч _н “...N_______a гэсэн хаягаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний иргэний үнэмлэхийн зургийг нэхсэний дагуу явуулсан зураг байна. Би тухайн үед зургийг явуулахдаа Төв аймгийн Жаргалант сумаар ажлаар явж байгаад өөрийн машиндаа 10-12 цагийн орчимд авч явуулсан. Харин Oocoxbet DepoWith гэх фейсбүүк хаягийг мэдэхгүй ба миний иргэний үнэмлэхийн  зургийг  N_________a гэх фейсбүүк хаягийг ашиглаж авсан этгээд гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаад байна...” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 22 хуудас/,

хохирогч Н.______фейсбүүк цахим хаягаар харилцсан талаарх баримтууд /33-р хх-24-52/ зэрэг баримтууд болон өмнөх шүүх хуралдаан  дээр энэ үйлдлийг зөвшөөрсөн гэж шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар  давхар бүрэн нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч ________ гэх хүний эхнэрийг давхар хохирогчоор тогтоосон учраас хохирлын хэмжээнээс хасуулах санал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад үндэслэлтэй байх тул хохирлын хэмжээнээс хасаж тооцох нь зүйтэй хохирогч Эрдэнийн эхнэрт төлсөн 500,000 төгрөгийг хассан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан материаллаг бүрэлдэхүүн буюу их хэмжээний хохирлын хуульд заасан хэмжээнд хамаарч байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

 

2.Шүүгдэгч _______н нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Ц._______йн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч буй нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд санаатайгаар халдсан үйлдэл хийж улмаар садар самуун зургуудыг эхнэр ойр дотны хүмүүс рүү явуулна хэмээн айлган сүрдүүлжээ. Энэ төрлийн хэргийн хувьд материаллаг буюу бодитой хохирол шаардахгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг тодорхой үйлдэл хийх буюу 450,000 төгрөг өгөхийг шаардсанаар гэмт хэрэг бүрэн төгссөнд тооцно. Дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэргийн үйл баримт зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

3. Б_______нь фейсбүүк цахим хаягт “Pubg Elite RP” үнэгүй нээж өгнө”, “Royal pass” үнэгүй нээж өгнө”,  “Dota2 тоглоомын ITEM хувцас хэрэгсэл сайжруулж өгнө” гэсэн хуурамч мэдээлэл оруулсан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд нийт 44 нэр бүхий иргэдийн фейсбүүкийн цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг  хууль бусаар авч улмаар  цахим мэдээллийг өөрчилж, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангаж байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг 44 удаагийн үйлдлээр хангаж байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ.

 

4.___________нь өөрийн цахим тоглоом тоглох хүсэл сонирхлоо хангахын тулд шүүгдэгч өөрөө хүсч бусдын фейсбүүк цахим хаягт нэвтрэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж нэвтэрсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн иргэний фейсбүүкийн найзууд руу түүний өмнөөс мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлж авах идэвхитэй үйлдэл хийж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух дор дурдсан нэр бүхий иргэдэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.Гэмт хэргийн улмаас хохирогчдод нийт 51, 269,400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэхүү хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тавин сая ” төгрөг түүнээс дээш хэмжээний хохиролд хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

 

5. Шүүгдэгч ________й үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан заналхийлэх, залилах, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийлмэл гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгчийн үйл баримтыг үгүйсгэсэн мэдүүлгийг баталсан, дэмжсэн, эргэлзээ бүхий  ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн гаргасан санал няцаагдаж байна.

        Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Б________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж улмаар мэдээллийг өөрчилсөн, гэмтээсэн үйлдэл нь бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэм буруутайд,

мөн шүүгдэгч _______ нь нийт 144 хохирогчид нийт 51,269,400 /тавин нэгэн сая хоёр зуун жаран есөн мянга дөрвөн зуу/-н төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь бусдад их хэмжээний хохирол учруулсан “ Залилах ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хуул зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч _________ бусдыг залилж хохирол учруулсан гэмт хэргийн хувьд түүний хууль бус үйлдлийн улмаас нийт 144 хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн болохыг шүүгдэгчид холбогдох хэргийн яллах дүгнэлтэд залилах гэмт хэргийн улмаас 145 хохирогчийн эрх ашиг зөрчигдсөн гэж дурдагдсан болохыг тэмдэглэж байна.

 

Хохирол төлбөр тооцсон шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б_____й үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэргийн улмаас нийт 144 хохирогчид  51.269.400 /тавин нэгэн сая хоёр зуун жаран есөн мянга дөрвөн зуу /-н төгрөгийн хохирол учирсан бөгөөд  нэр бүхий 80 хохирогчийн 29,026,400 /хорин есөн сая хорин зургаан мянга дөрвөн зуу/-н төгрөг төлөгдөж, нэр бүхий 64 хохирогчид 22,243,000 төгрөг төлөгдөөгүй талаар улсын яллагч болон өмгөөлөгч нарын санал үндэсэлэл бүхий байх тул шүүгдэгч Б_________с гаргуулж нэр бүхий хохирогч  нарт  олгож шийдвэрлэв.

 

  Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч: “...шүүгдэгч _______г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх, шүүгдэгч Б________н цагдан хоригдсон 430 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцуулах саналтай байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг нэр бүхий хохирогч нар олгуулах саналтай байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх....” санал,  

 

шүүгдэгчийн өмгөөлөгч: “...насанд хүрээгүй байхдаа компьютерт донтсоноос болж гэмт хэрэг үйлдсэн. Өсвөр насны хүүхдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл ангид заасан ялуудыг хамгийн багыг оногдуулж 2 дахин багасгаж шийдвэрлэж өгнө үү. Нийт 430 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон хугацааг хорих ялаас нь хасаж өгнө үү. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрөөс 50 хувиас дээш төлбөрийг төлсөн. Ээж нь хохирол төлбөрийг төлж, сурч боловсруулна гэсэн учраас эдгээрийг харгалзан үзнэ үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ________ нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам болон Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  3 жилийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ______н нь өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан урьдач нөхцөл шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй  болгоно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б__________ холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б_______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/-н жилийн хорих ял, мөн хуулийн  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаанд _________ дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг тус тус 2 дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сар, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын   хугацаагаар тус тус тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хорих ял, зорчих эрх  хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 1 жил 6 /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч __________ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 438 /дөрвөн зуун гучин найм/-н  хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _____________ цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолох нь зүйтэй.

 

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/-н ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсэн болохыг тус тус дурдаж байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х_________г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж нийт 44 иргэний цахим хаягт хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  өршөөн хэрэгсэхгүй болгосугай

3. Шүүгдэгч Б_________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  3 жилийн хугацаанд __________н сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 3/гурав/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б_______ цагдан хоригдсон 438 /дөрвөн зуун гучин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч Б_______ сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/-н жилийн хорих ялыг 2 дахин багасгаж,  биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сар хорих, мөн хуулийн  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/-н жил __________ сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж,  биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1/нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ________ оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хорих ял,  1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын зорчих эрх  хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

9. ________нь “Залилах” гэмт хэргийн улмаас бусдад  учруулсан 51,269,400 төгрөгийн хохирол төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд  хохирогч нар болох

Г  нарт , нийт 29,026,400  төгрөгийг төлсөн болохыг дурдаад

 

үлдэгдэл 22,243,000 төгрөгийг шүүгдэгч ,,,,,,,,с гаргуулж хохирогч нарт төгрөгийг  тус тус олгосугай.

 

10.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

         11. Шүүгдэгч ______ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ