| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/0044/И |
| Дугаар | 142/ШШ2018/00696 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2018/00696
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Г.Э , Ш.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М.Х , 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр төрсөн охин М.Ц нарыг эх Г.Э ийнх нь асрамжинд үлдээсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Х , М.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ш.М-р нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөө нуусан болохыг тогтоолгох, бүх эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 25.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Ш.М нь 25.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх 25.000.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөрт багтаан 10.000.000 төгрөгийг,2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөрт багтаан үлдэгдэл 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Э өд төлөх, энэ асуудлаар дахин нэхэмжлэхгүй, давж заалдах болон хяналтын гомдол гаргахгүйгээр харилцан тохирч эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталсугай.
5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.С-г 16 /арван зургаан/ толгой үхэр, Пробокс маркийн ** ОРО дугаартай суудлын автомашины, Ш.А-г гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, текний өмчлөгчөөр тус тус тогтоосугай.
6.Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1,110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-н Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоотын ** тоот хашаа байшин, газар, гражийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 302 600 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 603,690 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.А-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.М-с 61,688 төгрөг гаргуулан Төрийн санд, 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 112,389 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.С-д, 31,475 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Ш.А-д, нэхэмжлэгч Г.Э өөс 112,389 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Содномцогтод, 31,475 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Ш.А-д тус тус олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2017/01947 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэхь заалт, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2017/02550 дугаартай шүүгчийн захирамжийн 5, 6, 10 дахь заалтууд, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШЗ2018/02540 дугаартай шүүгчийн захирамжийн 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
9.Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нотлох баримтаар судлуулахаар өгсөн улаан дэвтэрийг /хар данс/ шийдвэр хүчинтөгөлдөр болмогц гуравдагч этгээд Б.С-т буцаан олгосугай.
12.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН