Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

     Улсын яллагч Н.Бадам,

     Шүүгдэгч *******,

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2233000560065 тоот хэргийг 22 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн оны дугаар сарын 16-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт ******* аймаг******* сум Дэнж баг хотхон ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн /РД: *******/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 22 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас ******* аймгийн чиглэлийн төв асфальтан замын 107-108 дахь тэмдэгт бүхий газарт   улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав: “Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан. Дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын замын хөдөлгөөнд оролцох Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна гэсэн” заалтуудыг зөрчсөний улмаас жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож гийн биед тархины баруун дагз, чамархай, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхан

 доор, ясны дээд хальсанд цус хуралт, дух, доод эрүү, баруун сарвуу, хэвлийн өмнө зулгаралт, дух, баруун хацар, цээжний гялтан, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралтын гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                              

                                                                                                                                      ТОДОЙЛОХ нь: 

Шүүх мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Улсын яллагчаас:

 

-22 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

-22 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13-р хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/,

-Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

-Яллагдагч мэдүүлэг /хх-ийн 101-1-р хуудас/,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 22 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60-р хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Үнэнбаатарын 22 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-р хуудас/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* нар хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно. 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 22 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас ******* аймгийн чиглэлийн төв асфальтан замын 107-108 дахь тэмдэгт бүхий газарт улсын дугаартай Пирус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав: “Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан. Дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын замын хөдөлгөөнд оролцох Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй үед зогсоох арга хэмжээ авна гэсэн” заалтуудыг зөрчсөний улмаас жолоодож явсан тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож гийн биед тархины баруун дагз, чамархай, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхан доор, ясны дээд хальсанд цус хуралт, дух, доод эрүү, баруун сарвуу, хэвлийн өмнө зулгаралт, дух, баруун хацар, цээжний гялтан, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралтын гэмтэл учруулж амь насыг хохироосон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн: “...Би Хөтөлд ажилладаг. Эхнэр хүүхэд ханиад хүрээд байна гээд над дээр ирэх гэж яваад осол гарсан. Нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

 

2. Яллагдагч мөрдөн байцаалтад өгсөн: “...22 оны 05-р сарын 06-ны өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн Toyota prius 20 загварын улсын тугаартай тээврийн хэрэгсэлтэй хүүхдүүд болох нас-3, нас11 сар эм нарын хамт ******* аймаг сумаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу нөхөр той уулзах гэж явсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг би жолоодож явсан бөгөөд жолооч талын ард талын суудалд хамгаалах бүстэй, жолооч талын эсрэг хойд талын суудалд хүүхдийн хамгаалах бүстэй байсан. 15 цаг 30 минутын үед Баруунбүрэн сум өнгөрөөд явж байтал замд замын дүржигнэсэн хонхорхой харагдсан бөгөөд тухайн үед би хурдаа хасаад тухайн хонхорхой өнгөрөөд гартал жолооны хүрд эсрэг урсгал буюу зүүн гар тал руу булаагдсан бөгөөд би тээврийн хэрэгсэлтэйгээ эсрэг талын урсгал руу орсон. Эсрэг талын урсгал руу хурдаа бага бага хасаад тоормос гишгээд өөрийн урсгал руугаа ортол машины баруун дугуй замын хэсэг рүү гаргасан бөгөөд тухайн үед би огцом тоормос гишгээд зүүн гар тал руугаа жолооны хүрдээ огцом эргүүлтэл машин жолоодлогогүй болоод ******* аймгаас Дархан-Уул аймаг чиглэлийн зам руу буюу баруун гар тал руу хазайгаад замаас гараад жалга мөргөөд бүтэн эргээд зогссон. Тухайн үед би ухаан алдсан бөгөөд сэрээд хартал машин доошоо харсан байсан. Машинаас гарах гээд өөрийн талын хаалгыг онголох гэтэл онгохгүй байсан бөгөөд хаалга хүчтэй түлхэж байгаад бага зэрэг зай гараад жолооч талын ард талын хаалга хүчтэй түлхэж байгаад бага зэрэг зай гаргаад машинаас гараад жолооч талын ард талын хаалга буюу гийн сууж явсан хэсгийн хаалгыг онгойлгох гэхээр нь онголохгүй байхаар нь эсрэг талын хаалга дээр явж очоод хаалгыг онголгож үзтэл бага охин уйлаад байж байсан бөгөөд том охин байхгүй байсан. Тэгээд г машины гадна хэсгээр хайж үзтэл тэрээр ертөнцийн зүгээр зүүн талд машинаас 3 метр орчим зайд доошоо хараад хэвтэж байсан. руу шууд гүйж очоод тэврээд автал тэрээр амьсгаатай ухаан алдсан байдалтай байсан бөгөөд түүнийг өөрийн машины ойролцоо зүлгэн дээр хэвтүүлээд г машинаас гаргаад байж байтал замын хүмүүс туслах гээд ирж байсан. Осол гарсан газрын ойролцоо  байсан хүмүүсийн нэгд г үлдээгээд би өөрийн охин г тэврээд Баруунбүрэн сум чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийг зогсоогоод Баруунбүрэн сум руу явсан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу явсан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 15 цаг 50 минутын үед ирсэн ирсэн бөгөөд эмнэлэг рүү шууд явж очоод эмчид нь өөрийн охиноо үзүүлтэл охины чинь биеийн байдал гайгүй байна ******* аймаг руу аваад гарья гэж хэлсэн тэгээд эмнэлгийн машин хүлээгээд сууж байтал Баруунбүрэн сумын гэмтлийн эрэгтэй эмч ирээд охиныг минь үзээд биеийн байдал нь муу байна гээд намайг эмчийн өрөөнөөс гаргасан бөгөөд 10 минутын дараа дуудаж оруулаад охин чинь бурхан болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-1-р  хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэх хүнээс 2017 онд 4 сая орчим төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нь мөнгөний хэрэг гарчихлаа гээд улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “Нэткапитал финанс корпораци” нэртэй ******* аймагт үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагад 3 сая төгрөгийн барьцаанд тавиулсан байсан. Тэгээд одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ банк бусын нэр дээр байгаа. авсан зээлээ төлөөд дуусчихсан. Тэрнээс хойш би тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

4. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...“22 оны 05 дугаар сарын 06-ны өдөр намайг ажил дээр байхад өдөр 15 цаг 42 минутын үед эмнэлэгт хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй орж ирээд ******* аймгаас хөтөл рүү явж байгаад машинтайгаа онхолдчихлоо бага хүүхэд маань урд суудал дээр байсан, харин том охин маань арын суудал дээр ганцаараа сууж яваад осол болох үед шидэгдчихлээ” гэхээр нь би том охиных нь биеийг үзэхэд том охин нь ямар ч ухаангүй, амандаа идэж байсан печен нь амны хөндийд нь байж байхаар нь тэрийг нь аваад амьсгалын замыг нь чөлөөлөөд яаралтай тусламжын өрөөнд оруулан амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд хүүхэн хараа өргөсчихсөн, уушги чагнахад амьсгалгүй, зүрх зогсчихсон байсан тухайн хүүхдийг эмнэлэгт орж ирсэн цагаас хойш тасралтгүй сэхээн амьдруулах эмчилгээ хийгээд мөн зүрх судас дэмжих эмийн эмчилгээ мөн хийсэн юм. Тэгээд 16 цаг 05 минутын үед охин нас барсан юм. Харин ээж бага охиных нь биеийн байдал дунд зэрэг хоёулаа айж түгшсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

5. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч гийн 22 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 58 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.гийн биед тархины баруун дагз, чамархай, зүүн зулайн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, хуйхан доорхи, ясны дээд хальсанд цус хуралт, дух, доод эрүү, баруун сарвуу, хэвлийн өмнө зулгаралт, дух, баруун хацар, цээжний гялтан, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно. 3. гийн биед тогтоогдсон гавал тархины гэмтэл, тархины баруун дагз, чамархай, зүүн зулайн аалзан бүрхүүл доорхи цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.Талийгаачийн биед тогтоогдсон дух, доод эрүү, баруун сарвуу, хэвлийн өөхөн зулгаралт, дух баруун хацарт, цээжийн гялтанд, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралтын гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ. 6.Хүүхдийн цусны бүлэг В||| байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60-р хуудас/,

6.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Үнэнбаатарын гаргасан 22 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 09 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргав. Хариулт-2 Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт-3 Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэв. Хариулт-4 Зам тээврийн осол гарсан шалтгаан нь Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргав...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-р хуудас/,

7. 22 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13-р хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокурорын газраас тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас хохирол хор, уршиг учрах боломжтойг мэдсэн атлаа гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч /зам тээврийн осол гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж/ зам тээврийн осол гаргаж, үүний улмаас гийн амь насыг хохироож, хор уршигт хүргэсэн үйлдлээрээ гэм буруутай байна.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, хэрэгт цугларсан нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогддог тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрийн хүсэлтээр өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн олон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал тохиолдсон, эрдэнэт хүний амь насыг юугаар ч орлуулж, хэмжихээргүй хүнд хор уршиг учирсан байх боловч мөрдөн байцаалтын шатнаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Хөтөлд ажилладаг. Эхнэр хүүхэд ханиад хүрээд байна гээд над дээр ирэх гэж яваад осол гарсан. Нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэх мэдүүлгийг гаргаж байгаа нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд учир дээрх мэдүүлэгийг өгсөн байна.

Мөн иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэх хүнээс 2017 онд 4 сая орчим төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нь мөнгөний хэрэг гарчихлаа гээд улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “Нэткапитал финанс корпораци” нэртэй ******* аймагт үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагад 3 сая төгрөгийн барьцаанд тавиулсан байсан. Тэгээд одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ банк бусын нэр дээр байгаа. авсан зээлээ төлөөд дуусчихсан. Тэрнээс хойш би тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг зэргээр Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг илтгэж байна.

Иймд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ...гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заасан ба шүүгдэгч ******* нь оны дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай болох нь Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байна. Нөгөөтээгүүр шүүгдэгчийн сэтгэцийн байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн болно.

Иймд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ.

Хэдийгээр гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны буюу 1 ой 3 сартай хүүхэдтэй/, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялыг сонгож хэрэглэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт дагалдаж ирсэн шүүгдэгч “В” ангиллын дугаартай жолооны үнэмлэхийг оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Тоёота Приус-20 маркийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч өд буцаан олгож шийвэрлэлээ.

Мөн хэрэгт дагалдаж ирсэн CD бичлэгийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б ангиллын дугаартай жолооны үнэмлэхийг харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хугацааг тоолсугай.

5.Иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч өд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7.Хэрэгт дагалдаж ирсэн CD бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН