Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 111/ШШ2021/0012

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн гомдолтой, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэндэд холбогдох “Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэндийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0046330 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэнд шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан нь Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэнд нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзээд 0046330 дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар 01 дугаартай дүгнэлт бичиж 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Дээрх прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул 0046330 дугаартай шийтгэлийг прокурорын гаргасан дүгнэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэндэд холбогдуулан “Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэндийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0046330 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хариуцагч Ч.Амармэнд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн гомдолтой, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэндэд холбогдох “Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ч.Амармэндийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0046330 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА