Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* /РД:**************/-д холбогдох эрүүгийн 22330000000*******1 тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 5******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын , тоотод оршин суух,  урд 1 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт ******* ******* /РД:**************/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд ******* аймгийн сумын нутаг Эрүүл мэндийн төвийн авто машины зогсоол дээр улсын дугаартай “Соната-*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арав.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

Улсын яллагчаас:

-2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

-2022 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 0*******-09-р хуудас/,

-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/,

-2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-22-р хуудас/,

******* аймгийн сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Үнэнбаатарын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

- аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 803 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

-Хохирогч гийн мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/,

-Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 4*******-р хуудас/,

-Гэрч гийн  мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

- Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

-Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.                                                                                         

  1. Гэм буруугийн талаас

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд ******* аймгийн сумын нутаг Эрүүл мэндийн төвийн авто машины зогсоол дээр улсын дугаартай “Соната-*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч *******гийн: “...2022 оны 08 сарын 08-ны өглөө 10 цагийн үед эмнэлгийн талбай дээр г машинаас буусан буугаад миний урдуур гарсан. Би багтана гээд тооцоолоод явахад шүргээд унагасан... Өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна. Буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

2.Хохирогч гийн өгсөн: “...2022 оны 08-р сарын 08-ны өглөө 09 цагийн үед эмнэлэг орох гэж гэрээс гараад байрны үүдэн дээр гэх хүнтэй хэсэг ярилцаж сууж  байгаад сумын үйлчилгээний төвийн урд байрлах авто зогсоол дээрээс Соната-******* загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* гэх залуугаар таксинд явах юм уу гэж асуутал таксинд явна гэж хэлсэн бөгөөд тэгээд тухайн тээврийн хэрэгсэлд суугаад эмнэлэг явах болсон. Би тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын эсрэг талд суусан. сумын эрүүл мэндийн төвийн гадаа 10 цагийн үед очсон бөгөөд миний сууж явсан тээврийн хэрэгсэл эмнэлгийн гаднах хашааны хүн орох зориулалт бүхий хаалганы зүүн талд буюу хаалганаас барагцаагаар 10 метр зайд төв зам дээр зогссон бөгөөд би машинаас буугаад хаалга хаагаад эмнэлгийн хүн орох зориулалт бүхий хаалга руу алхаж байтал тухайн машин ертөнцийн зүгээр баруун тийш ухраад урагшаа явахдаа баруун урд талаараа намайг мөргөсөн бөгөөд уг мөргөлтийн улмаас би урагш үсрээд газар унаад ухаан алдсан. Ухаан алдаад сэртэл газар хэвтэж байсан бөгөөд 1 эмэгтэй намайг зөөлөн алгадаад сэрээрэй гээд байсан. Тэгээд би дахиад ухаан алдсан бөгөөд дахин ухаан ороод хартал яаралтай тусламжийн орон дээр хэвтэж байсан. Миний бие өдөөд байсан бөгөөд тэнд байсан эмч нарт хандан бие өвдөөд үхлээ гэж хэлтэл өвчин намдаах тариа хийсэн бөгөөд таны гар чинь хугарсан юм шиг байна яаралтай аймаг сум яв гэж хэлсэн. Улмаар намайг дайрсан ******* гэх залуутай   аймаг сум руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,  

3.Гэрч ын өгсөн: “...2022 оны 08-р сарын 08-ны өглөө 10 цагийн үед ажил дээр байж байтал над руу манай эхнэр 95*******3**************42 тоот дугаарын утаснаас дуудлага ирсэн бөгөөд тухайн үед би утасаа автал байна эхнэрийг тань эмнэлгийн гадаа хүн машинтай мөргөсөн байна та хурдан хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр яваад очтол манай эхнэр яаралтай тусламжийн орон дээр хэвтэж байсан. Тухайн үед өмсөж явсан хувцас нь шороо, шавхай гэх мэт зүйлээр бохирлогдсон, баруун талын шанаа хэсэг нь шалбарсан, 2 гарын сарвуу буюу үе хэсгээрээ шалбарсан, баруун гар нь бугуй хэсгээрээ хугарсан байсан. Эмнэлэг рүү орох үед сувилагч надад хандан эхнэрийн хэвтэж байсан орны дэргэд зогсож байсан ******* гэх хүн рүү заагаад танай эхнэрийг энэ хүн мөргөсөн юм гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийгээ аймаг суманд эмнэлэгт үзүүлэх зорилгоор ******* гэх хүний машинтай түүний хамт явсан... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-р хуудас/,

4.Гэрч гийн өгсөн: “...Тус өдрийн өглөөний 10 цагийн үед хүлээн авах тасагт байж байтал 50 орчим настай, өндөр, дундаж биетэй шар эмэгтэй орж ирээд танай эрүүл мэндийн төвийн гадаа хүн мөргүүллээ гэхээр нь за гээд гарах гэтэл өөдөөс ******* гэх хүн гэх манай эрүүл мэндийн төвийн эмчлүүлэгчийг өргөөд ороод ирсэн. Тухайн болсон асуудлын талаар асуутал ******* гэх хүн эгчийг эрүүл мэндийн төвийн гадаа мөргөсөн юм байна лээ. Тухайн үед эгчийн ухаан санаа нь бага зэрэг самуурсан, шокийн байдалтай. эгчийн яаралтай тусламжийн орон дээр хэвтүүлээд үзлэг хийхэд амин үзүүлэлт нь хэвийн байсан бөгөөд түүнтэй ярилцаад үзтэл ухаан санаа нь хэвийн зүгээр ярьж байсан бөгөөд надтай ярилцаад байсан. Түүний баруун гарын шуу хэсэг хугарсан мэт хавдаад тахийсан, баруун талын шанаа хэсэг нь зулгараад хөхрөөд бага зэрэг цус гарсан. д өвчин намдаах тариа хийгээд байж байтал нөхөр нь ирээд түүнийг аймаг руу аваад явсан... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

5.Гэрч гийн өгсөн: “...2022 оны 08-р сарын 08-ны өдөр сумын эрүүл мэндийн төв рүү эмчилгээ хийлгэх зорилгоор очсон юм. Тэгээд 10 цагийн үед эрүүл мэндийн төвийн хаалгаар гараад иртэл уг төвийн гаднах хашааны хүн, машин орох зориулалт бүхий хаалганы урд 1 эмэгтэй унасан байсан бөгөөд *******гаас болсон асуудлын талаар асуутал би тухайн эмэгтэйг машинтай шүргээд газар унгаасан гэхээр нь түүнтэй хамжаад уг эмэгтэйг яаралтай тусламжийн хүлээн авах өрөө рүү оруулж өгсөн. Тухайн эмэгтэйн баруун гар талаас нь өргөх гэтэл тэрээр гар гар гээд орилж хашхираад байхаар цамцыг хойшлуулаад хартал баруун гарын шуу хэсэг нь шороо болсон хавдсан байсан. Тухайн эмэгтэйг эрүүл мэндийн төв рүү оруулж өгөх үед тэрээр замдаа 2-3 удаа ухаан алдаж унасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

6.Яллагдагч *******гийн өгсөн: “...Би 2022 оны ******* дугаар сард  аймгаас улсын дугаартай Соната-******* маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан юм. Тэгээд хувиараа таксинд явж эхэлсэн юм. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би гэх үйлчлүүлэгчээ сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгчхөөд буцаад хөдлөхдөө г мөргөчихсөн юм тэгээд гар нь гэмтчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,

*******.******* аймгийн сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Үнэнбаатарын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай

Хюундай Сонота-******* маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргав.

- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь осол гарахад нөлөөлсөн байна.

Явган зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв.

Зам тээврийн осол гарсан шалтгаан нь Хюундай Сонота-******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь маркийн тээврийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргав... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

8. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ий өдөр гаргасан 803 тоот дугаартай

1.“гийн биед баруун шуу ясны сэлтэрхийт хугарал, баруун шанаа, баруун гарт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой гэмтэл.  

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

9. 2022 оны 08 дугаар сарын 08-ны гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

10.Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

11.2022 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 0*******-09-р хуудас/,

12.2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/,

13.2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-22-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

******* аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас *******д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн ба шүүх *******д холбогдох хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4-т заасан хуулийн шаардлагыг хангаж байсан тул шүүгдэгчид холбогдох хэргийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэлээ.

Прокурорын газраас *******г тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан буюу хохирогч г эмнэлгийн хаалгаар ороогүй явж байгааг харсан мөртлөө машинаа бүтэн дарж эргүүлэн машиныхаа баруун урд талын хэсгээр мөргөж унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн гар хугарч хор, уршиг учирсан үйл явдал нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдлоо.

 Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчийг мөргөж унагаан гарыг нь хугалж гэмтээснийхээ дараа хохирогчид эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн буюу ******* аймгийн сумын Эрүүл мэндийн төв, аймгийн эмнэлэгт хүргэсэн байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд “Миний бие 2022 оны 08 сарын 08-ны өдөр Хөтөлийн нэгдсэн эмнэлгийн хажууд жолооч *******гийн автомашинд мөргүүлж байруун гарын гар хугарсан. Өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд жолооч ******* 1,400,000 төгрөг төлсөн. Одоо эмчилгээний төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөг шаардлагатай байгааг жолооч ******* өгсөн. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч *******г гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь” яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал”-аар тогтоогдлоо /хх-ийн 115-р  хуудас/.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа прокурортой тохиролцож, хүлээн зөвшөөрсөн ял, эрүүгийн хариуцлагын хэмжээнд оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр, хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.*******, 36.8, 36.10-д  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч хохирогчид 2,400,000 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН