Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1229

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             10             03                                                               

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Отгончимэг,  

шүүгдэгч: Г.Э, түүний өмгөөлөгч Ч.Б,

шүүгдэгч: Ц.У, түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г.Э, Ц.У  нарт холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                  

                

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Гэ-лийн Э /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ний өдөр ******* хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо Намуун хотхоны 0 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Ш овогт Ц-тын У /РД:00000000/, 

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой хүний нөөц, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Овоотын 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг Х-ийн өргөн чөлөөний гудамжинд машин дотор шүүгдэгч Г.Э, Ц.У  нар нь хөзөр тоглож байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ марган Г.Э нь Ц.У гийн нүүр орчимд гараараа алгадаж үсдэж, цээж орчимд өвдөглөж, нүүрэн тус газар нь цохиж биед “баруун нүдний дээд зовхи, хүзүү доод уруулын салст, цээжинд цус хуралт, баруун чамархайн хацар духны зөөлөн эдийн няцрал” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.У  нь Г.Э-г үснээс нь зулгааж гэдэс хэсэг рүү нь өшиглөж биед нь “тархи доргилт” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг Х-ийн өргөн чөлөөний гудамжинд машин дотор шүүгдэгч Г.Э, Ц.У  нар нь хөзөр тоглож байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ марган Г.Э нь Ц.У гийн нүүр орчимд гараараа алгадаж үсдэж, цээж орчимд өвдөглөж, нүүрэн тус газар нь цохиж биед “баруун нүдний дээд зовхи, хүзүү доод уруулын салст, цээжинд цус хуралт, баруун чамархайн хацар духны зөөлөн эдийн няцрал” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.У  нь Г.Э-г үснээс нь зулгааж гэдэс хэсэг рүү нь өшиглөж биед нь “тархи доргилт” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               - Хохирогч Ц.У гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед бид хоёр ажил дээрээ дарсанд хөзөр тоглоод би хожигдоод дарсаа авч өгсөн. Тэгээд бид хоёр ажлаас буух цаг болоод байж байтал Г.Э манай 10 жилийн ангийн хүүхэд гадаа ирчихсэн байна хоёулаа тоглоё гэхээр нь зөвшөөрөөд би ажлаа хаагаад гараад ирэхэд байхгүй болохоор нь Г.Э залгаад хаана байгаа талаар асуухад халуун усны энд байна хүрээд ир гэхээр нь би явж очсон юм намайг очиход Г.Э бас арван жилийн ангийнх нь хүүхэд гээд нэг нэг залуу байж байсан юм. Тэгээд бид хэд тэндээс хөдлөөд нэг газар очиж зогссон. Тэгээд үеэл эгч бид хоёр машин дотор хөзөр тоглонгоо найзынх нь авч өгсөн дарсыг хувааж уусан. Тэгээд хөзөр тоглонгоо ажлаа ярьж байгаад сүүлдээ хэрүүл маргаан болоод Г.Э ууж байсан дарсаа цацчихаар би уур хүрээд яаж байгаа новш бэ төлж өгөөрэй гэж хэлээд байж байгаад би зөрүүлээд Г.Э руу дарс цацчихсан юмаа. Тэгсэн чинь намайг Э  алгадаад үсдээд дарчихсан тэгээд бас миний дээр гараад цээж нь өвдөглөж дараад нүүрэн тус газар олон удаа цохиод байсан. Би бас зөрүүлээд Э гийн үснээс зулгаасан. Тэгээд нилээн маргалдаж муудалцаж байгаад арай гэж салаад байж байхдаа цагдаа руу залгасан чинь Э  дахиж намайг үсдэж дараад нөгөө танихгүй залуу миний гарнаас утсыг маань авсан юм. Тэгсэнээ Э  шууд ээж рүү залгаад гарч ирж хүүхдээ ав гэж хэлээд утасаа тасалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

               -Хохирогч Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бид хоёр хөзөр тоглонгоо нэг вино хувааж уусан. Тэгээд бид хоёр хоорондоо төлбөр тооцооны асуудлаас болж маргалдаж муудалцсан. Тэгээд би гартаа барьж байсан хундагатай дарсаа санамсаргүй У  руу цацчихсан чинь У  уурлаад байсан. Тэгсэн хэсэг байж байсанаа маргалдаж байгаад У  над руу бас цацчихсан тэгсэнээ толгойноос үсдэж дараад гаран дээр хөлөөрөө дараад гишгэчихсэн тэгсэн манай найз Т хажуу талаас У д хандаж чи ямар даварсан пизда вэ эгч нь зүгээр байхад гэж хэлээд салгасан тэгээд У  салчихаад орилоод танай нөхөрт чинь хэлнэ анхны хайртайгаа уулзаад байж байна гээд хэлэхээр нь би утсыг булааж авах гэхэд доошоо хараад хэвтчихсэн. У  намайг үснээс дарж зулгаасан гэдэс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/,

               -Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Машин дотор тэр хоёр дарс хувааж уунгаа хөзөр тоглоод байж байхдаа Э  үеэл дүү охин гэх эмэгтэй куртик руу дарс асгачихсан чинь үеэл дүү охин Э  руу уурлаад сүүлдээ хэрүүл маргаан болсон. Тэгсэнээ үеэл дүү нь Э  руу бас цацчихсан тэгсэнээ бас төлбөр тооцооны асуудал яриад бас хэрүүл маргаан хийгээд муудалцаад байсан маргалдаж муудалцаж байснаа хоорондоо хоёр талаасаа үсдэлцээд байхаар би салгах гээд үеэл дүүгийнх нь гар утсыг барьсан чинь У  надад хандаж миний гарыг тавил даа наадах чинь намайг цохиод байна гэсэн. Тэгээд би энэ хоёрыг арай гэж салгаад байж байтал дахиад хоорондоо согтсондоо муудалцаад У  утсаа бариад танай нөхөр лүү залган гээд Э д хандаж хэлэхэд Э  утсыг нь авах гэж байхад Э  надад хандаж Т У  миний гэдэс рүү өшиглөчихлөө гэж хэлээд байж байсанаа Э  үеэл дүү У гийн нүүрэн тус газар цохиж байгаа харагдсан. Тэгсэнээ дахиад үсдэлцээд цохилцоод байсан. Тэгэхээр нь би уур хүрээд машинаа асаагаад дүүг чинь хүргээд өгье гэж хэлээд үеэл дүү У гийнх гэрийн гадаа гудамж руу орох гэж байхад гудамжны үзүүр дээр Э  надад хандаж чи зогсож бай гэж хэлээд байж байтал У  утсаа гаргаж ирээд цагдаа руу залгасан чинь Э  утсыг нь булаагаад энэ хоёр дахиж үсдэлцэж аваад цохилцоод байсан. Тэгээд гэрийнх нь гадаа иртэл У гийн ээж аав нь бололтой хүмүүс зогсож байсан. Э , У  хоёр үсдэлцсэн чигээрээ машинаас буусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,

               -Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би машиных нь хаалгыг онгойлгоход төрсөн эгчийн дүү Э  миний төрсөн охин У гийн дээр нь гарчихсан энэ хоёр биенийгээ үсэдчихсэн У гийн нүүр, амнаас цус гарсан байдалтай байхаар нь нөхөр бид хоёр хоёр талын хаалгаар хоёуланг салгаад У г машинаас нөхөр маань авч буулгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-гийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000006 дугаартай:

               “...1. Ц.У гийн биед баруун нүдний дээд зовхи, хүзүү доод уруулын салст, цээжинд цус хуралт, баруун чамархайн хацар духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:

               “...1. Г.Э гийн нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн материалаар тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг оношоор 2022.04.29-ний өдрөөс 2022.05.05-ны өдөр хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн байна.

               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

               3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тонтонги алдагдуулахгүй.

               5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.

               6. Г.Э нь 2022.03.10-ны өдрийн байдлаар 4-5 долоо хоногтой жирэмсэн байсан байх боломжтой байна. Хэргийн материалд ирүүлсэн 2022.03.10, 2022.04.28-ны 2ш эхоны зураг, эрт үеийн бүрэн зулбалт байхыг үгүйсгэхгүй гэсэн онош тавьсан, эмч Наран гэж гарын үсэг зурсан боловч хүний их эмч М-ийн Г гэсэн тамга дарагдсан үзлэгийн хуудсаар гадны хүчин зүйлийн болон бусад хүчин зүйлийн улмаас зулбасан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 132-135-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Э гийн яллагдагчаар өгсөн:  “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х төв дээр ажлаа хийж байгаад, ажлын газрын хүний төрсөн өдөр болоод дарс уугаад сууж байсан. Манай Х төвийн 2 давхрын лангууг түрээсэлдэг У  орж ирээд хөзөр тоголъё гэхээр нь зөвшөөрч бид хоёр хөзөр тоглосон юм. Тэгээд бид хоёр хөзөр тоглож дуусчихаад би түрүүлээд оффисоосоо гараад гадаа байж байтал манай арван жилийн ангийн Т гадаа зогсож байхаар нь мэнд ус мэдчихээд байж байтал У  утсаар яриад дахиад тоголъё гэхээр нь зөвшөөрч манай арван жилийн ангийн найз Т-ийнд машинд тоглохоор болоод У  гарч ирэхгүй болохоор нь бид хоёр түрүүлээд нэг гүдамж руу орж зогсоод байж байтал ардаас У  надруу залгаад хаана байгаа талаар асуугаад ардаас ирсэн. Тэгээд бид хоёр хөзөр тоглонгоо нэг вино хувааж уусан. Тэгээд бид хоёр хоорондоо төлбөр тооцооны асуудлаас болж маргалдаж, муудалцсан. Тэгээд би гартаа барьж байсан хундагатай дарсаа санамсаргүй. У руу цацчихсан чинь У  уурлаад байсан. Тэгсэн хэсэг байж байснаа маргалдаж байгаад У  надруу бас дарс цацчихсан, тэгснээ намайг толгойноос үсдэж дараад, гаран дээрээ хөлөөрөө дараад гишгэчихсэн, тэгсэн манай найз Т хажуу талаас У д хандаж чи ямар даварцан пизда вэ, эгч чинь зүгээр байхад гэж хэлээд салгасан. Тэгээд У  салчихаад орилоод танай нөхөрт чинь хэлнэ.анхны хайртайгаа уулзаад байж байна гээд гэж хэлэхээр нь би утсыг нь булааж авах гэхэд У  хөлөөрөө миний гэдэс рүү нэг удаа өшиглөхөөр нь ёооё гэдэс гээд доошоо хараад хэвтчихсэн. Тэгээд байж байгаад Т бид хоёр У г хүргэж өгөхөөр болоод гэрийнх нь гадаа ирээд буулгасан. У гийн аав, ээж нь гараад ирчихсэн байсан...” гэж /хавтаст хэргийн 10-101-р хуудас/ мэдүүлж байсан,

Шүүгдэгч Ц.У гийн яллагдагчаар өгсөн:...би үеэл эгч Г.Э гийн хамт Хөтөл төвд лангуу түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед бид хоёр ажил дээрээ дарсанд хөзөр тоглоод би хожигдоод дарсаа авч өгсөн юм. Тэгээд бид хоёр ажлаас буух цаг болоод байж байтал Г.Э манай арван жилийн ангийн хүүхэд гадаа ирчихсэн байна, хоёулаа тоглъё гэхээр нь зөвшөөрөөд би ажлаа хаагаад гараад ирэхэд байхгүй болохоор нь Г.Э залгаад хаана байгаа талаар асуухад халуун усны энд байна хүрээд ир гэхээр нь би явж очсон юм. Намайг очиход Г Э , бас арван жилийн ангийнх нь хүүхэд гээд нэг залуу байж байсан юм. Тэгээд бид хэд тэндээс хөдлөөд нэг газар очиж зогссон юм. Тэгээд үеэл эгч Э  бид хоёр машин дотор нь хөзөр тоглонгоо найзынх нь авч өгсөн дарсыг хувааж уусан. Тэгээд хөзөр тоглонгоо ажлаа ярьж байгаад сүүлдээ хэрүүл маргаан болоод Г.Э ууж байсан дарсаа цацчихаар нь би уур хүрээд яаж байгаа новш вэ, төлж өгөөрэй гэж хэлээд байж байгаад би зөрүүлээд Г.Э руу дарс цацчихсан юмаа. Тэгсэн чинь л намайг Г.Э алгадаад, үсдээд дарчихсан, тэгээд бас миний дээр гараад цээж нь өвдөглөж дараад нүүрэн тус газар олон удаа цохиод байсан. Би бас зөрүүлээд Э гийн үснээс нь зулгаасан. Тэгээд нилээн маргалдаж, муудалцаж байгаад арай гэж салаад байж байхдаа би цагдаа руу залгасан чинь Г.Э намайг дахиж үсдэж дараад, нөгөө танихгүй залуу миний гарнаас утсыг маань авсан юм. Тэгснээ Г.Э шууд ээж рүү залгаад гарч ирж хүүхдээ ав гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай гэрийн гадаа ирэхэд нь би танихгүй эрэгтэйгээс утсаа авъя гэж хэлээд утсаа аваад дахиж цагдаа руу залгах гэж байсан чинь Г.Э харчихаад намайг дахиж үсдэж дараад, цээжин дээр өвдөглөж үснээс барьж байгаад хаалга мөргүүлээд байсан. Тэгээд байж байхад манай ээж аав хоёр машины хоёр талын хаалга онгойлгоод бид хоёрыг салгаад намайг аав машинаас буулгасан. Тэгсэн чинь Г.Э машинаас буугаад манай ээжтэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь би уур хүрээд шууд цагдаа дуудсан юм...” гэж /хавтаст хэргийн 110-112-р хуудас/ тус тус мэдүүлж байсан.

Өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.Э гийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 58-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 59-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 62-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66-р хуудас/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 159-173/,

Өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.У гийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 77-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 78-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 81-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85-р хуудас/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 174-184/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр үеэл дүүтэйгээ маргалдаад маргааш нь босож чадахгүй, доошоо цус алдаад байсан. Би эмнэлэгт үзүүлсэн, Ачтан эмнэлэгт 7 хоног хэвтээд гараад ирсэн чинь байцаагч залгаад дүү чинь гомдол гаргасан, мэдүүлэг өг гэж хэлсэн. Надад 2 хоногийн дараа яллах дүгнэлт өгсөн. Тэгэхээр нь би ч гэсэн гомдолтой байхад яагаад ганцаараа яллах дүгнэлт авч байгаа юм бэ гэхэд чи ч гэсэн гомдол гаргаад эмнэлэгт үзүүлж болно гэсэн. Ц.У г надаас бусад эгч дүүдээ битгий ингэж хандаарай гэж хэлмээр байна гэв.

 

Шүүгдэгч Ц.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнөх хэлэлцүүлэг дээр сандраад ярих зүйлээ ярьж чадаагүй тул бичиж ирсэн. Би Г.Э д хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Г.Э өмнөх хурал дээр өөрийгөө хүн зодох хүн биш гэж хэлсэн. Хүнд зодуулаад Төв аймагт шалгагдаад явж байгаа хүн, төрсөн хоёр эгчээ зодоод явж байхыг би өөрийн биеэр харсан. Тэр өдөр намайг зодчихоод надаас гуйгаад манай ээжид агсам тавиад байсан. Гэтэл өнөөдөр хамаатны хайр яриад зогсож байгаад гайхаж байна. Манай нөхрийг энэ хэрэгт нөлөөлсөн гэж хэлж байна. Намайг манай гэрийнхэн, нөхөр боль гэж хэлж байгаа. Би үеэл эгчдээ машин дотор нохой шиг зодуулсандаа үнэхээр гомдолтой байна. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчоор Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр жирэмсэн байсан, зулбасан. Дүүдээ гомдолгүй байгаа. Ачтан эмнэлэгт хэвтсэн хохирол байна, шинжилгээ өгсөн, толгойн зураг авахуулсан хохирол байна. Надад энэ хүний яриад байгаагаас илүү хохирол байна. Та бүгд бодож өөрсдийнхөө хүрээнд шийдвэрээ гаргах байх. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогчоор Ц.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би н.Төгсбаяр гээд залуугийн машинд орхисон гоо сайхны бүтээгдэхүүнийг авмаар байна. Байцаагчид би энэ талаар зөндөө хэлж байсан. Надад дугаарыг нь өгчих гэтэл өгөөгүй. Мөн куртик бохирдсон. Өөр хохирол байхгүй. Би гоо сайхны бүтээгдэхүүнээ авмаар байна, томографикт үзүүл гэсэн 160,000 төгрөгийг нэхэмжилж байна. Куртикээ нэхэмжлэхгүй гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-гийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай, мөн шинжээч эмч С.Ч-хийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч Г.Э, Ц.У  нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлүүд тус тус тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Ц.У гийн эрүүл мэндэд халдсан, шүүгдэгч Ц.У  хохирогч Г.Э гийн эрүүл мэндэд халдсан нөхцөл байдал нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Г.Э энэ гэмт хэргийн улмаас үр зулбасан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.У гийн эрүүл мэндийн эсрэг өөр бусад хэн нэг нь халдаагүй гэж дүгнэсэн болно.

Тиймээс шүүгдэгч Г.Э нь хэрүүл маргааны үндсэн дээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар Ц.У гийн биед халдсан, мөн шүүгдэгч Ц.У  тухайн үед үүссэн маргааны үндсэн дээр Г.Э гийн биед халдаж байгаа нөхцөл байдал нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдлээр тус тус үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Г.Э, Ц.У  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.У д баримтаар тогтоогдсон хохиролд 160,000 төгрөгийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Э гаас хохирогчид төлсөн, хохирогч Г.Э нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Э, Ц.У  нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.У , Г.Э нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

 

Шүүгдэгч Г.Э гийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу дүгнэлтдээ: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй тул хуульд заасан хамгийн доод хэмжээний торгох ялаар ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.У гийн өмгөөлөгч Б.Чинбат дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Ц.У  өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үйлдсэн хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн. Бусдад төлөх төлбөргүй. Миний үйлчлүүлэгч 6 сартай жирэмсэн, ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Э, Ц.У  нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.   

Шүүгдэгч Г.Э, Ц.У  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдний ам бүлийн байдал /нөхөр хүүхдийн хамт амьдардаг/-ыг дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Ц.У  нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргасныг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөрүүлж, шүүгдэгч Г.Э д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.У д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э, Ц.У  нар нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Э , Ш овогт Ц-ын У  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч Ц.У г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э, Ц.У  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.  

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.УРАНГУА