Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1228

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             10             03                                                               

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: У.Анхжаргал,  

шүүгдэгч: Л.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Л.Б-д холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                  

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л-гийн Б /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, ****** оны ** дугаар сарын ***-ны өдөр ****** аймгийн ******суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гэрэл зурагчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянголын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Д  худалдааны төв”-ийн замын эсрэг талд гудамжинд “томорч харьцсан” гэх шалтгаанаар хохирогч Ө.Г-ын мөр болон шуу хэсэг рүү сэрээгээр хатгах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Д  худалдааны төв”-ийн замын эсрэг талд гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “томорч харьцсан” гэх шалтгаанаар хохирогч Ө.Г-ын мөр болон шуу хэсэг рүү сэрээгээр хатгах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:  

        -хохирогч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...машиндаа юм яриад сууж байхад нэг танихгүй хүн машины хаалга онгойлгоод “Д-ийн А хаана байна” гэж асуухаар нь би “мэдэхгүй ээ, наад үүд хаалга хаа” гэж хэлтэл хаалгаа хаагаад яваад өгсөн удалгүй 5-10 минут орчмын дараа нөгөө танихгүй хүн нэг хүн дагуулж ирээд хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгоод гартал ойлгомжгүй юм яриад ханцуйнаасаа сэрээ гаргаж ирээд миний зүүн талын мөр рүү 3 удаа, зүүн гарын шуу хэсэг рүү 2 удаа сэрээгээрээ зоож хатгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

               -Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор хараагүй, намайг дуудаад ирсний дараа Г-ын биеийг хартал зүүн мөр хэсгээс нь цус гарчихсан сэрээний ором байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

               -Гэрч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “.. Б  бид хоёр 2.5 литрийн савлагаатай “Сэнгүүр” пивоноос 2 савыг хувааж уугаад юм яриад хэсэг сууцгаасан ...тэгээд байж байтал Б  нь ...00:00 цагийн үед нэг хүнтэй уулзчихаад ирье гээд гэрээс гараад явсан тэгээд гэрт орж ирэхгүй байхаар нь гэрээс гараад хартал Б  нэг үл таних залуутай маргалдчихсан хоорондоо зууралдаад байсан. Тухайн автомашины жолооч залуутай Б  зууралдаад байсан тэгснээ нөгөө залуу зугтаагаад гүйчихсэн. Би тэр залуугийн биед гар хүрээгүй. Намайг гэрээс гарч ирэхэд хоорондоо зууралдчихсан л байж байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн14-15-р хуудас/,

               -Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...найз залуу болох Г-той гэрийнхээ ар талын гудамжинд машинд нь юм яриад сууж байтал нэг үл таних залуу жолоочийн ар талын хаалга онгойлгоод А байна уу гэж асуусан ...тэгээд удалгүй 5-10 минутын дараа 1 залуутай хамт буцаж ирээд жолооч талын хаалганы цонх тогшоод буугаад ир гээд байхаар нь Г- машинаасаа буусан чинь тэр үл таних залуу чи ямар том юм бэ гэж маргалдаж байгаад гэнэт төмөр сэрээ гаргаж ирээд Г-ын зүүн мөр рүү сэрээгээрээ 3-4 удаа зоосон, тэгсэн чинь Г-ын мөрнөөс маш их цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай:

               “...1. Ө.Г-ын биед зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтлүүд нь үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

               3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

               4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

               5. Дээрх гэмтлүүдээс зүүн мөрний зүсэгдсэн шарх, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Л.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21:00 цагийн үед найз болох Д-гийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 18 дугаар гудамжинд байх гэрт нь очсон. Тэгээд Д бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пивоноос 2 савыг уусан. Тэгээд би найзтайгаа гарч уулзахаар болоод 2022 онь 08 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цагийн үед До-гийн гэрээс гараад гудамж руу харсан чинь гудамжинд нэг цагаан өнгийн приус-20 маркийн автомашин зогсож байхаар нь миний уулзах хүн тухайн машинд байгаа юм байх гэж бодоод очоод хаалгыг нь татаад А гэдэг хүн байна уу гэж асуусан чинь машины жолооч хаалгаа хаагаад зайл гэхээр нь би буцаж Д гийн гэр рүү очоод хаалга онгойлгодог төмөр сэрээг нь авч халаасруугаа хийгээд буцаж гараад нөгөө машинтай залуу дээр очоод цонхыг нь тогшсон чинь нөгөө залуу машинаасаа буугаад ирсэн сая яагаад хөөж туугаад байгаа юм, би юм асуусан биздээ гэхэд өөдөөс чи тэгээд яах гээд байгаа юм гээд бид 2 хоорондоо муудалцаад нөгөө танихгүй залуу намайг нүүр рүү 1 удаа мөргөхөөр нь би доошоо харсан чинь карманд хийсэн байсан төмөр сэрээ уначихсан байхаар нь газраас сэрээгээ аваад нөгөө залуугийн зүүн талын мөр хэсэг рүү нь сэрээгээрээ 2 удаа зоогоод хатгасан чинь нөгөө залуу намайг зөрүүлээд 1 удаа гараараа нүүр рүү цохисон энэ үед Д  гэрээс гарч ирээд хөөе яасан бэ юу болсон бэ гэтэл нөгөө миний сэрээгээр хатгасан залуу зугтаад явчихсан тэгэхээр нь Д  бид 2 араас нь хөөх гэж байгаад болиод буцаад гэрлүүгээ явах гэж байгаад нөгөө залуу хашааны буланд зогсчихсон бид хоёрыг дуудаад орилоод байхаар нь Д  бид 2 араас нь очих гэтэл зугтаад алга болчихсон тэгээд Д  бид 2 гэрт ороод унтаж байтал гаднаас цагдаа нар орж ирээд Д  бид 2-ыг авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн. Тухайн үед би айсандаа машины жолоочийг хатгасан сэрээгээ хаана хаясан гэдгээ мэдэхгүй байгаа...” гэж /хавтаст хэргийн 68-69-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд Э т ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 69-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 72-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 73-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 74-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 75-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 76-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 77-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 78-90-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Ө.Г-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Ө.Г-ын эрх чөлөөнд халдаж, түүнийг сэрээгээр хатгаж цохисон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Б-ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ө.Г нь гомдол саналтай, хохирол нэхэмжлэнэ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн боловч хэрэгт баримт хавсаргаагүй байна.

Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Г гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Шүүгдэгч Л.Б2; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Л.Б мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно....” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.Б-ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч Л.Б2; эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзсэн тул дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б2; 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Л.Б2; оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Г гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА