Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/624

 

 

 

 

 

 

   2022         08           05                                  2022/ШЦТ/624

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э хөтлөн,

улсын яллагч Б.Т,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тгийн Эд холбогдох эрүүгийн 2002000000282 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д аймгийн Х суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай,  урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 09-ний 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор 11 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Б овогт Тгийн Э, РД:   .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Э нь Э.А, Б.Э нартай бүлэглэн “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... тоот хохирогч Р.Эын байшинд нэвтрэн мөнгөн аяга, морин нуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан”

мөн Т.Э нь “2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С” зочид буудалд хохирогч С.М эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утас, Самсунг Эс-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Э нь Э.А, Б.Э нартай бүлэглэн “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... тоот хохирогч Р.Эын байшинд нэвтрэн мөнгөн аяга, морин нуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан”,

мөн Т.Э нь “2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С” зочид буудалд хохирогч С.М эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утас, Самсунг Эс-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эы өгсөн “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.…”  гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар Эрүүгийн 2002000000282 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримт болох:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр С.М хохирогчоор өгсөн “...2017 оны 12 дугаар сард он гарахын өмнө би фейсбүүкээр Э гэгч залуутай танилцсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хорооллын эцэст уулзаад пабад орж пиво, архи уусан. Тэндээс гарч явахад бараг үүр цайж байсан ба би харих гэхэд Э “би чамайг буудал оруулж өгчхөөд явъя” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй зочид буудалд орсон бөгөөд би ариун цэврийн өрөө орж нүүрээ цэвэрлэчхээд гарч ирээд Эг “чи одоо яв, би амарлаа” гээд сандал дээр сууж байгаад унтаад өгчихсөн байсан. Нэг сэрэхэд өрөөний хаалга онгорхой би сандал дээр унтсан байдалтай байсан. Сандраад эд зүйлээ шалгахад миний Самсунг Жи-7 маркийн гар утас, Самсунг Эс-5 маркийн гар утаснууд алга болсон байсан. Тэгээд би буудлын ресейпшнд мэдэгдээд, цагдаад дуудлага өгсөн. Би Самсунг Жи-7 маркийн гар утсаа 2017 онд АНУ-аас 470 доллароор захиж авчруулсан, Самсунг Эс-5 маркийн гар утсаа Тэди худалдааны төвөөс 2017 оны 10 дугаар сард худалдан авсан. Мөн миний Хаан банкны картыг аваад явсан байсан ба би Хаан банк руу залгаж картаа хаалгасан. Хаан банкны картаас мөнгө аваагүй байсан. Би тэр хүнтэй дахин холбоо бариагүй бөгөөд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Э нь миний эд зүйлийг хулгайлсан тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлгийн хуулбар /1-р хх-ийн 81-82 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.М хохирогчоор дахин өгсөн “...Би тухайн өдрөөс хойш Этай холбоо бариагүй бөгөөд фейсбүүк чатаар нь холбогдох гэхэд манайг блоклоод хассан байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийн хуулбар /1-р хх-ийн 83-84 тал/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БӨГ1-18-293 дугаартай тайлангийн хуулбар /1-р хх-ийн 89-90 тал/,

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-133-134  тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Эын хохирогчоор өгсөн “...би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед Төв аймагт байрлах Ө амралтын газар руу явсан. Намайг охин А, түүний нөхөр Г нар хүргэж өгсөн. Биднийг гэрээс гарахад манай нөхөр Г гэртээ үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд “манай гэрт хулгайч орчихлоо” гэж манай охин А хэлсэн. Манай гэрээс морин хуур 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс, хувцасны индүү /2017 онд хорооллын Некст электрониксоос 85.000 төгрөгөөр авч байсан/, үсний индүү /2017 онд худалдан авч байсан/, эмэгтэй хүний хэтэвч /шаргал өнгөтэй, марк тодорхойгүй, 2015 онд 80.000 төгрөгөөр захаас худалдан авч байсан/, үсний сэнс /2016 онд 30.000 төгрөгөөр худалдан авч байсан/, Диор брэндийн эмэгтэй бугуйн цаг /1 жилийн өмнө 200.000 төгрөгөөр худалдан авч байсан/, Гүччи брэндийн эмэгтэй хүний үнэртэй ус, Силиэйни брэндийн эмэгтэй гар цүнх, компьютерын цүнх /2015 онд 20.000 төгрөгөөр худалдан авч байсан/, эмэгтэй хүний нүүр будах багсны ком /2017 онд 15.000 төгрөгөөр худалдан авч байсан/, хутга ирлэгч 1 ширхэг /5.000 төгрөгөөр үнэлнэ/, эмэгтэй хүний нарийн 5 граммтай гинж /2015 онд 45.000 төгрөгөөр худалдан авч байсан/, эрэгтэй хүний тасарсан мөнгөн 11 граммтай гагнуулаагүй гинж, хэтэвчинд 3.000 төгрөг байсныг авсан байсан. Мөн манай хаалганы цүүг эвдэлсэн байсан ба хаалганы засварт 35.000 төгрөг зарцуулсан. Вакум цонхны түгжээг шинээр солиулсан ба 40.000 төгрөг зарцуулсан. Хохирол дээрээ эдгээр зардлыг нэмж нэхэмжилмээр байна. Би алдсан эд зүйлээсээ буцааж морин хуураа авсан. Бусад зүйлсийг аваагүй. Хохирлыг маань барагдуулмаар байна. Өчнөөн хүч хөдөлмөр гаргаж худалдан авсан зүйлсийг маань хулгайлж аваад жаргаж байгаа хулгайч нарт хатуу хариуцлага тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 142-145 тал/,

           

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 32, 33, 34 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах тухай тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 219-221 тал/,

 

            Т.Эд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, түүнээс яллагдагчаар өгсөн мэдүүлэг, уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 32, 33, 34/А дугаартай тогтоолын хуулбар, /2-р хх-ийн 46-53 тал/,

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн  3-28 тал/,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн  66-78 тал/,

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Т.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 234 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /2-р хх-ийн 117-119 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Т.Э нь Э.А, Б.Э нартай бүлэглэн “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... тоот хохирогч Р.Эын байшинд нэвтрэн мөнгөн аяга, морин нуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан” мөн Т.Э нь “2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С” зочид буудалд хохирогч С.М эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утас, Самсунг Эс-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 596.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчилж шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн  шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан ба энэхүү хууль бус нэвтрэлтийг шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад буюу цоожийг байршуулсан, шүүгдэгч энэхүү хориг саадыг мэдсээр байж нэвтэрч орсон байх онцлогтой.

 

Шүүгдэгч Т.Эд холбогдуулан ирүүлсэн хэргийн үйл баримттай буюу хохирогч Р.Эын эд зүйлийг хулгайлсан гэх үйлдэлтэй, хохирогч С.М эд зүйлийг хулгайлсан гэх үйл баримттай шүүгдэгч маргаагүй болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч нь хохирогч С.М эд зүйлийг хамтдаа орсон зочид буудлын өрөөнөөс авч гарсан байх ба түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх нь эргэлзээтэй хэдий ч шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нөхцөл байдал, Т.Э нь Э.А, Б.Э нартай бүлэглэн “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... тоот хохирогч Р.Эын байшинд нэвтрэн мөнгөн аяга, морин нуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 хохирол учруулсан гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх хоёр үйл баримтыг орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Т.Э нь Э.А, Б.Э нартай бүлэглэн хохирогч Р.Эад 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн  3-28 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн  66-78 тал/, Т.Эд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, түүнээс яллагдагчаар өгсөн мэдүүлэг, уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 32, 33, 34/А дугаартай тогтоолын хуулбар, /2-р хх-ийн 46-53 тал/ зэргээр нотлогдон тогтоосон ба Э.А, Б.Э нарт холбогдох гэм буруу, хохирогч  Р.Эад учруулсан хохирлыг дээрх шийтгэх тогтоолуудаар дээрх  шүүхүүд хянан хэлэлцэж  тогтоосон болохыг тэмдэглэж байна.

 

Дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд болох шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн шүүгдэгч Т.Эгийн “Э.А, Б.Э нартай бүлэглэн “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... тоот хохирогч Р.Эын байшинд нэвтрэн мөнгөн аяга, морин нуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан,

 

Мөн Т.Эгийн “2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С” зочид буудалд хохирогч С.М эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утас, Самсунг Эс-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэргийн шинж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан, Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Т.Эд холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд, шүүгдэгч Т.Эг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдэж хохирогч Р.Эад 415.320

төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлан” гэмт хэргийг үйлдэж хохирогч С.Мд 596.000 төгрөгийг хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.М нь 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийг нэхэмжилсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу “Damno” хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид учирсан хохирлыг 596.000 /таван зуун ерэн зургаан мянга/-н төгрөгөөр тогтоож, хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлттэй танилцаж үнэлгээг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /2-р хх-ийн 87-92 тал/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч  Т.Эгаас 596.000 /таван зуун ерэн зургаан мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч С.Мд олгох нь зүйтэй гэж шүүх  шийдвэрлэлээ.

Мөн, шүүгдэгч Т.Эгийн Э.А, Б.Э нартай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч Р.Э нь нийт 1.230.000 /нэг сая хоёр зуун гучин мянга/-н төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд Э.А, Б.Э нарыг энэ үйлдэлд гэм буруутайд тооцож тэдгээрээс гаргуулбал  зохих хохирлыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн байх тул  шүүгдэгч Т.Эгаас 415.320 /дөрвөн зуун арван таван мянга гурван зуун хорь / төгрөг гаргуулж хохирогч Р.Эад олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Эг хохирогч С.Мд 596.000 /таван зуун ерэн зургаан мянга/-н төгрөгийн, хохирогч Р.Эд 415.320 /дөрвөн зуун арван таван мянга гурван зуун хорь / төгрөгийн  төлбөл зохих хохирол төлбөртэй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлаад  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  2 жил 5 хоногийн /хоёр жил тав хоног/ хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “ Өршөөл үзүүлэх тухай ” хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн ба шүүгдэгч Т.Эгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь “Өршөөл Үзүүлэх Тухай” Монгол Улсын хуулийн холбогдох зүйл заалтад хамаарч байх тул эрх зүйн байдлыг  дээрдүүлсэн уг хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Иймд 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн  7.2 дугаар зүйлд заасныг баримтлан Т.Эд  оногдуулсан 2 жил 5 хоногийн /хоёр жил тав хоног/ хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,  ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн ял оногдуулсан бол .....тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эд оногдуулсан 2 жил 5 хоногийн /хоёр жил тав хоног/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 743 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ялыг эдлэх дууссаны дараа эдлүүлэхээр тогтоож, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон 58 /тавин найм/-н хоногтой, энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, 1802005100041 дугаартай хэргээс тус хэргийг тусгаарласан болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас хохирогч С.Мд 596.000 /таван зуун ерэн зургаан мянга/-н төгрөгийн, хохирогч Р.Эд 415.320 /дөрвөн зуун арван таван мянга гурван зуун хорь / төгрөгийн  хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Т.Эг бусдад төлбөл зохих хохирол төлбөртэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Б овогт Тгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.Эг 2 жил 5 хоногийн  /хоёр жил тав хоног/  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан Т.Эд оногдуулсан 2 жил 5 хоногийн  / хоёр жил тав хоног/ хорих  ялыг 2 жил 5 хоногийн  / хоёр жил тав хоног/  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Эд оногдуулсан 2 жил 5 хоногийн  /хоёр жил тав хоног/ хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 743 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу Т.Эгаас 596.000 /таван зуун ерэн зургаан мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч С.Мд,  415.320  / дөрвөн зуун арван таван мянга гурван зуун хорин мянга /-н төгрөгийг гаргуулан хохирогч Р.Эад тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон 58 /тавин найм / хоногтой, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн хэрэггүй, 1802005100041 дугаартай хэргээс тус хэргийг тусгаарласан болохыг дурдаж болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 743 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.Э