Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1171

 

 

 

 

 

 

 

 

 

        2022              09              22                                            

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Э.Оргилбат /томилолтоор/,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.А-нд холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Б-гийн А /РД:0000000000/,

Монгол Улсын иргэн, ******** оны ** дугаар сарын **-ний өдөр ********аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн *****хот 0 дугаар баг, ******0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгний эд зүйл хураах нэмэлт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар,

-Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хорих ялаар, нэмэлтээр оногдуулсан ялыг нэмж, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Сум дундын 0 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ялыг нэмж 12 жил 2 сарын хорих ялаар, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сум дундын 0 дугаар шүүхийн 0 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

   Шүүгдэгч Б.А нь Б.Х , Ж.А нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрлах иргэн Г.Н байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 7 хос эрэгтэй хүний даавуун пиджак, тэмээний ноосон хөнжил, дээлийн торго 10 метр, картом чулуугаар хийсэн хөх алаг өнгийн алтан нуухтай дунд гарын 1 ширхэг хөөрөг, эрэгтэй хүний алтан бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний 1 ширхэг алтан бөгж, их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, алтан гадас одон тэмдэг 1 ширхэг, ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг, гадаад паспорт, 1 ширхэг тонгорог хүрэн иштэй заазуур, том чинжаал хутга, жижиг чинжаал хутга, эрэгтэй хүний мөнгөн бүс, Ундрам буркан 1 ширхэг, нэрийг нь мэдэхгүй виски 3 ширхэг, ууттай чихэр 1 ширхэг, бриллиантан шигтгээтэй алтан цаг 1 ширхэг, гаанс 2 ширхэг, эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 4 бэрх эмээл очиртой бэлэг дурсгалын зүйл 1 ширхэг, самсунг маркийн таб 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 ширхэг, монетон гинж кулон эмэгтэй хүний мөнгөн цаг 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос мөнгөн ээмэг, кулон, самсунг маркийн утас, манан чулуугаар хийсэн хөөрөгний толгой 8 ширхэг, хөөрөн хийдэг хүрэн чулуу 5 кг орчим, бэлэн 660.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан эрээн өнгийн хөнжил 1 ширхэг, хутга ирлэгч 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, эрэгтэй хүний богино хар савхин дээл зэрэг эд зүйл хулгайлан 10.153.055 төгрөгийн хохирол,

Мөн Г., Н.Н, Б.Х  нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508 дугаар байрны 116 тоотод иргэн М.А-д хүч хэрэглэн довтолж, түүний өмчлөлийн “Хайвей” маркийн гар утас 1 ширхэг, повер банк 1 ширхэг. өвлийн куртик 2 ширхэг, савхин куртик 1 ширхэг, өвлийн гутал 1 хос, гоёлын зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэн авч 1.390.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 0 дугаар байрны 43 тоот хаягт хохирогч Г.Н байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 7 хос эрэгтэй хүний даавуун пиджак, тэмээний ноосон хөнжил, дээлийн торго 10 метр, картом чулуугаар хийсэн хөх алаг өнгийн алтан нуухтай дунд гарын 1 ширхэг хөөрөг, эрэгтэй хүний алтан бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний 1 ширхэг алтан бөгж, их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, алтан гадас одон тэмдэг 1 ширхэг, ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг, гадаад паспорт, 1 ширхэг тонгорог хүрэн иштэй заазуур, том чинжаал хутга, жижиг чинжаал хутга, эрэгтэй хүний мөнгөн бүс, Ундрам буркан 1 ширхэг, нэрийг нь мэдэхгүй виски 3 ширхэг, ууттай чихэр 1 ширхэг, бриллиантан шигтгээтэй алтан цаг 1 ширхэг, гаанс 2 ширхэг, эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 4 бэрх эмээл очиртой бэлэг дурсгалын зүйл 1 ширхэг, самсунг маркийн таб 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 ширхэг, монетон гинж кулон эмэгтэй хүний мөнгөн цаг 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос мөнгөн ээмэг, кулон, самсунг маркийн утас, манан чулуугаар хийсэн хөөрөгний толгой 8 ширхэг, хөөрөн хийдэг хүрэн чулуу 5 кг орчим, бэлэн 660.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан эрээн өнгийн хөнжил 1 ширхэг, хутга ирлэгч 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, эрэгтэй хүний богино хар савхин дээл зэрэг эд зүйл хулгайлан 10.153.055 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508 дугаар байрны 116 тоотод хохирогч М.А-д хүч хэрэглэн довтолж, түүний өмчлөлийн “Хайвей” маркийн гар утас 1 ширхэг, повер банк 1 ширхэг, өвлийн куртик 2 ширхэг, савхин куртик 1 ширхэг, өвлийн гутал 1 хос, гоёлын зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 10-15-р хуудас/,

-Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би 14 цаг 30 минутын үед өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 0 дугаар байрны 43 тоотыг түгжээд хувийн ажлаа хөөцөлдөж байгаад гэртээ 22 цаг өнгөрч байхад гэрийн гадаа ирээд гадна талын бүргэд хаалгыг онгойлгоход давхар модон хаалга түгжчихсэн байсан тэгэхээр нь би өөрт байсан модон хаалганы түлхүүрээр онгойлгоод гэртээ ортол гэрийн эд зүйлс эмх замбараагүй болгосон. Гал тогооны өрөөний тагтны цонх онгорхой байсан. Тэгээд би гэрт хулгай орсон юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Эрэгтэй хүний хар саарал өнгийн даавуун костюм пиджак, шоотой хөх даавуун костюм пиджак зэрэг 7 ширхэг хос пиджакийг нийтэд нь 910.000 төгрөгөөр, тэмээний ноосон хөнжлийг 150.000 төгрөгөөр, дээлийн торго 10 метр өнгийг нь хэлж мэдэхгүй 200.000 төгрөгөөр, картом чулуугаар хийсэн хөх алаг өнгийн алтан нуухтай дунд гарын хөөрөг 1 ширхэг 500.000 төгрөгөөр эрэгтэй хүний алтан бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний нэг ширхэг алтан бөгжийг нийт 3 ширхэг алтан бөгжөө 900,000 төгрөгөөр, их гарын мөнгөн аяга нэг ширхэгийг 540.000 төгрөгөөр дунд гарын мөнгөн аяга 4 ширхэгийг 800.000 төгрөгөөр, жижиг мөнгөн аяга нэг ширхэгийг 80,000 төгрөгөөр, алтан гадас одон тэмдэг нэг ширхэг, ардын боловсролын тэргүүний ажилтны тэмдэг, хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтны тэмдэг зэргийг үнэлж мэдэхгүй. Г.Н гадаад паспорт, нэг ширхэг тонгорого 20.000 төгрөгөөр, хүрэн иштэй заазуурыг 5000 төгрөгөөр, том чинжаал хутга ширхэгийг 20.000 төгрөгөөр, жижиг чинжаал хутга 1 ширхэгийг 20.000 төгрөгөөр эрэгтэй хүний мөнгөн бус 1 ширхэгийг 200.000 төгрөгөөр, Ундрам бурхан нэг ширхэгийг 3.000.000 төгрөгөөр, нэрийг нь хэлж мэдэхгүй виски 3 ширхэгийг 380.000 төгрөгөөр, Riesen чихэр 1 ууттай чихэрийг 10.000 төгрөгөөр, бриллиантан шигтгээтэй алтан цаг 1 ширхэгийг 3.676.000 төгрөгөөр, гаанс 2 ширхэгийг 300.000 төгрөгөөр, эмэгтэй гар цүнх нэг ширхэгийг 80.000 төгрөгөөр, 4 бэрх эмээл, очиртой бэлэг дурсгалын зүйл нэг ширхэгийг 75.000 төгрөгөөр, Самсунг маркийн таб 1 ширхэгийг 500.000 төгрөгөөр, эмэгтэй хүний монетон ээмэг 1 ширхэгийг 350.000 төгрөгөөр, монетон гинж кулон нэг ширхэгийг 300.000 төгрөгөөр, эмэгтэй хүний мөнгө цаг 2 ширхэгийг 200.000 төгрөгөөр, мөнгөн ээмэг бөгж 1 хосыг 100.000 төгрөгөөр, мөнгөн ээмэг кулоныг 90.000 төгрөгөөр, Самсунг маркийн утасыг 250.000 төгрөгөөр, манан чулуугаар хийсэн хөөрөгний толгой 8 ширхэгийг нийтэд нь 40.000 төгрөгөөр, хөөрөг хийдэг хүрэн чулуу 6 кг орчимыг 160.000 төгрөгөөр, бэлэн 680.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан эрээн өнгийн хөнжил 1 ширхэгийг 20,000 төгрөгөөр, хутга ирлэгч 1 ширхэгийг 8000 төгрөгөөр, битүү чанагч 1 ширхэгийг 85.000 төгрөгөөр,  эрэгтэй хүний богино хар савхин дээлийг 280.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлс бүгд миний эд зүйлс биш учраас содон шинж тэмдэгийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Алдагдсан эд зүйлсээ хараад хэлж мэднэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/,

-хохирогч Г.Н-гийн дахин өгсөн “... Би алдагдсан эд зүйлийн содон шинж тэмдэг, үнэлгээний талаар нэмж ярих зүйл байна. 2006 онд Япон улсаас авирсан, орц нийт 150 грамм бүхий жинтэй үүний 30 хувь нь алтны сорьцтой эрэгтэй хүний алмаазан шигтгээтэй алтан цаг тухайн үед 1500 ам доллароор авч байсан шинэ цаг одоо 3,642,000 төгрөгөөр, 2005 онд авч байсан эрэгтэй хүний 6 граммтай, 900 сорьцтой нэг ширхэг алтан бөгжийг 720.000 төгрөгөөр, 2006 онд авч байсан эмэгтэй хүний 3 граммтай, 999 сорьцтой, ягаан рубин шигтгээтэй нэг ширхэг бөгжийг 380,000 төгрөгөөр, 2006 онд авч байсан бриллиант шигтгээтэй 5 граммтай, 960 сорьцтой эрэгтэй хүний алтан Зоржийг 500.000 төгрөгөөр, 2016 онд авсан их гарын мөнгөн аяга амсрын голч 16 см 200 грамм, 999/925 сорьцтой 1 ширхэг аягыг 596.000 төгрөгөөр, 2011, 2016, 2017 онд тус тус авч байсан дунд гарын мөнгөн аяга амсрын голч 150 мм эзэлхүүн 400мл, 116 гр, 999/925 сорьцтой 4 ширхэг аягыг нэг ширхэгийг 200,000 төгрөгөөр нийт 800,000 төгрөгөөр, 2011 онд авч байсан жижиг гарын мөнгөн аяга ногоон өнгийн оюу шигтгээтэй 74 гр 999/925 сорьцтой 1 ширхэг аягыг 90.000 төгрөгөөр,  2010 онд авсан 1 дүгээр зэрэглэлийн арьсан бүстэй, эрэгтэй хүний хөөмөл эрэгтэй мөнгөн бүс мөнгөн тоноглолын граммыг хэлж мэдэхгүй эрэгтэй хүний бүсийг 600.000 төгрөгөөр, 2013 онд Энэтхэг улсаас 800 грамм Ундрам чулуугаар хийсэн 15x10 хэмжээтэй Энх амгалан хаан /бурханыг/ 600.000 төгрөгөөр, 2013 онд авч байсан Алтан нуухтай / алтан нух 5 грамм/ шүрэн толгойтой, дунд гарын картом хөөрөг, хөөрөгний даалингийн хамт алдагдсан, Алдагдсан хөөрөг даалинг нийтэд нь 800,000 төгрөгөөр,  В ширхэг хөөрөгний мана толгой, 1 толгойны грамм 20-30 граммтай, нэг ширхэгийг нь 15.000 төгрөгөөр нийтэд нь 120.000 төгрөгөөр, Хөөрөгний мана чулуу 15x18 см хэмжээтэй 1 кг чулууг 60.000 төгрөгөөр, бэлэн 660.000 төгрөг 2011 онд авсан хадгалж байсан Вон БНСУ 30.000 КRW 2,23=66.900 төгрөг, 2017 онд авч байсан БНХАУ-ын 100 юаньх370=37,000 төгрөг, грамм төрөл, орцыг нь хэлж мэдэхгүй 1960-аад оны 2 ширхэг гансны толгой, 1990-ээд оны 2 ширхэг соруулын хамт нийтэд нь 500,000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сард авсан даавуун материалаар хийгдсэн эрэгтэй хүний 2 хос /пиджак, өмд/ шинэ костюм пиджак нийт 7 ширхэг алдагдсан нэг ширхэгийг нь 130.000 төгрөгөөр нийтэд нь 910.000 төгрөгөөр, 2017 онд авсан 200x180 хэмжээтэй говийн 100%-ийн ноолууран нэг ширхэг хөнжлийг /цоо шинэ/ 170.000 төгрөгөөр, 2011 онд авсан хуучин хэрэглэж байсан 200x150 хэмжээтэй даавуун хөнжлийг 120,000 төгрөгөөр, 2017 онд авсан Веlugа 0.75 граммын вискийг 125.000 төгрөгөөр, 2017 онд авсан нэрийг нь хэлж мэдэхгүй 0.76 граммын вискийг 70 ам доллар буюу 175.000 төгрөгөөр, 2016 онд авсан Неnnessу 0.75 граммын вискийг 120.000 төгрөгөөр, 2009 онд авч байсан эрэгтэй хүний урт савхин хар өнгийн 50 размерын дээл, 2017 оны 10 дугаар сард авсан 60x50 см хэмжээтэй дотроо мөнгөн эмээл, хазаар, 4 бэрх шагайтай дурсгалын зүйлийг 70.000 төгрөгөөр, 2008 онд авч байсан Victorinox брэндийн олон уялдаатай шинэ хутгийг 180,000 төгрөгөөр, 1993 онд л авч байсан 50 см орчим урттай эрээн өнгийн бариултай нэг ширхэг гинжал хутгийг 30.000 төгрөгөөр, 2015 онд авч байсан 30 см урттай хутгийг 25.000 төгрөгөөр Улаан өнгийн иштэй 2015 онд авч байсан 20x15 см хэмжээтэй нэг ширхэг заазуурыг 6,000 төгрөгөөр, 2014 онд авч байсан 5 литрийн ширмэн битүү чанагч нэг ширхэгийг 65.000 төгрөгөөр, 2015 онд авч байсан эрэгтэй хүний даавуун цүнх 1 ширхэгийг 25.000 төгрөгөөр, том /гахай даавуун хар ангийн цүнхийг 20.000 Солонгос бор өнгийн даавуун олон карматай цүнх /шинэ/ 30.000 төгрөгөөр, эмэгтэй хүний булгар хар цүнхийг 500.000 төгрөгөөр, 92-ийн гэх нэршилтэй 2010 онд авч байсан дээлийн торго 10 метр, нэг метрийг нь 40.000 төгрөгөөр нийтэд нь 400,000 төгрөгөөр, Riesen нэртэй нэг уут чихрийг 12.000 төгрөгөөр, нэрийг хэлж мэдэхгүй набор 7000 төгрөгөөр, 1 ширхэг Алтан гадас одон /70098/ дугаартай 1 ширхэг Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг, 1 ширхэг Ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг Гадаад паспорт нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р хуудас/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 115-117-р хуудас/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 200-р хуудас/,

-Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 25-26-ны шилжих шөнө мессеж зар луу орсон чинь санхүү авна гэсэн утгатай 8812 дугаартай сүүлийн оронг нь санахгүй байна. 01 цаг 15 минутанд утсаар яриад уулзахаар болоод би гэрийн хаягаа хэлж өгсөн. Тэгээд 1 цаг 53 минутанд манай гэрт орж ирээд намайг Золоо гэж танилцуулсан бид хоёр ойролцоогоор 30 минут орчим ярилцаад суух байхад хаалга тогшсон тэгэхээр нь би том өрөөрүүгээ орж утсаа авах гээд бостол тэр охин босоод хаалга онгойлгож өгчихөөд зугтаагаад гараад явсан чинь зөрөөд 3 үл таних багтай хүмүүс орж гараад багалзуурдаж ор руу унагаагаад хутга гаргаж ирээд бэлэн мөнгө гаргаж ирэхгүй бол цустай чинь хутгаж дүрээ хаячина шуу хэлээд миний толгой гэдэс рүү цохиод том өрөөрүү дагуулж ороод хана руу харуулж суулгаж байгаад гэр оронд нэгжлэг хийгээд бэлэн мөнгө байна уу гээд зурагтны шургуулганд байсан хар түрүүвчнээс 100,000 төгрөг бэлнээр нь аваад 2 эвдэрхий утас байсан мөн аваад явцан байсан. Үүдний шкафанд байсан том бор цүнхтэй хувцас өвлийн 2 ширхэг куртик, өвлийн гутал, эмэгтэй хүний гоёлын зүүлт зэргийг аваад явсан. Эхлээд саарал юүдэнтэй малгайтай цамцтай залуу нь манай гэрээс авсан зүйлүүдээ авч гараад үлдсэн 2 залуу нь янз бүрийн юм ярихын бол цустай чинь хутгана шүү дараа тааралдана шуу гэж дарамталчихаад хоорондоо энийг дахиж зодохуу гэж ярьж байгаад за хурдан явья гээд гараад явчихсан. Huawei маркийн гар утас, повер банк, бэлнээр 100,000 төгрөг эмэгтэй хүний гоёлын зүүлт цүнхтэй хувцас 2 ширхэг эрэгтэй хүний өвлийн куртик өвлийн гутал, бор савхин хүрэм зэрэг алдагдсан байна. Huawei маркийн гар утсаа 800,000 төгрөгөөр мобикомоос 2017 оны 06-р сард худалдаж авсан. Повер банк 2017 оны 10-р сард 60,000 төгрөгөөр цүнхэн дотор бол ойролцоогоор 250,000 төгрөгний хувцас байсан Өвлийн 2 ширхэг куртик нийлээд 200,000 төгрөг савхин куртик 100.000 төгрөг өвлийн гутал 950,000 төгрөг гоёлын зүүлт нь 65,000 төгрөгөө үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205-206, 208-209-р хуудас/,

-Арвижих Эстимейт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 239-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Б.А-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Турк улсруу Монгол улсын хилээр гарч явсан учир нь уг хэрэг дээрээ шүүхээр ороод ял авах гээд байсан учраас би явсан юм. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Турк улсаас хэргээ шийдүүлье гэж бодоод Монголд орж ирсэн. Монголд ирээд Дархан хотод амьдарч байгаад 2022 оны 06 дугаар сарын 10-ны орой Дархан хотын замын цагдаа намайг машинтай явж байхад зогсож шалгаад та эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна гэж хэлээд танай цагдаагийн хэлтэстэй холбогдож намайг баригдсан талаар хэлсэн. Гэхдээ би өөрөө Дархан хотоос өнөөдөр гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирээд байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-4-р хуудас/,

шүүгдэгч Б.А-ийн яллагдагчаар дахин өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 26- 26-нд шилжих шөнө надруу Х утсаар залгаад таксинд явж байгаа юм уу? чамд мөнгийг нь өгнө, гадуур явах ажил байна гэж надад хэлэхээр нь би за тэгье гэж хэлээд хойд ээж Эрдэнэтунгалагийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн автомашиныг унаад Х-г Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээрээс очиж авсан. Энэ үед Х-тай хамт Н Э  гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамтдаа 3-лаа гарч ирсэн Ингээд бүгд миний машинд суугаад хөдлөөд явахад Х надад хэлэхдээ за төв замаараа явж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл Хангай хотхон орох боллоо гэж хэлэхээр нь Хангайн хотхоны зам дагуу байрлах автомашины зогсоол дээр очиж зогссон энэ үед Э  гэдэг эмэгтэй машинаас ганцаараа буугаад Хангай хотхоны байр руу ороод алга болчихсон ба 30-40 минутын дараа Н  хэлэхдээ Э-ыг гаргахгүй байгаа юм шиг байна. Бүгдээрээ ороод Э ыг авчихъя гэж хэлэхээр нь за за гэж хэлээд Х, Н  бид 3 Хангай хотхоны байрны нэг орцруу орсон. Тэгтэл Н  нэг айлын хаалгыг тогшсон чинь нь Э  тухайн айлын хаалгыг цаанаас нь онгойлгоод гараад ирэхээр нь би Э  гэдэг эмэгтэйг дагуулаад орцноос гараад машин дээрээ очиж суусан Э  гэдэг эмэгтэйг дагуулаад орцноос гарах үед Х, Н  2 Э-ын гарч ирсэн айлруу явж орсон. Намайг Э тай машин дотор ороод сууж байх үед Э  би гар утсыг нь авчихлаа гэж хэлээд хар өнгийн жи-7 маркийн гар утас үзүүлж байсан. Үүнээс 10-15 минутын дараа Х гартаа хар бараан өнгийн дунд зэргийн хэмжээтэй цүнх барьчихсан Н ийн хамт гарч ирээд машинд суусан. Тэгтэл Х за 21 хүргээд өгчих гэж хэлээр нь Сонгинохайрхан дүургийн 0-р хороололд Х-г буулгахад надад бэлнээр 36,000 төгрөг өгөөд уг айлаас авч гарч ирсэн цүнхтэй зүйлээ аваад буусан. Н , Э  2-г хорооллын гандан дээр буулгачихаад гэрлүүгээ харьсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны одор мен Х надруу утсаар залгаад халтууранд явж байвал нэг газар руу хүргээд ч гэж хэлэхээр нь за за гэж хэлээд хаана очих юм гэж асуусан чинь нэгдүгээр хороололд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би нэгдүгээр хороололд хэддүгээр байр гэдгийг санахгүй байна. Нэг байрны гадна хойд ээж Эрдэнэтунгалагийн эзэмшилийн приус-20 маркийн автомашинтай ганцаараа яваад очтол Х,  2 байрны гадна зогсож байсан. Тэгээд энэ байрны 2 давхарын айл эзэнгүй байна. Энэ айлруу оръё гэж хэлсэн. Ингээд тухайн айлын тагтны хэсгийг А  түлхэж онгойлгоод А  бид 2 тухайн айл руу орсон. Энэ үед Х гадаа хүн хараад байж байя гэж хэлээд үлдсэн. А  бид 2 уг айл руу ороод мөнгөн аяга, бурхан гаанс, хөөргө, алтан бөгж монетан бөгж гэх мэт зүйлүүдийг авч цүнхэнд бүгдийг нь хийгээд тагтаар доошоо унагааж Х-д би өгсөн. Тэгээд 3-лаа хамтдаа миний унаж очсон хойд ээжийн машинд суугаад хөдлөөд явах гэж байгаад хойно зогсож байсан портер машиныг би мөргөөд хойд ээжийн машины хойд гуперийг нь хагалчихсан. Энэ газраасаа шууд хөдлөөд Х-гийн амьдардаг гэх 21 дүгээр хороололд байрлах нийтийн байранд очсон. Очоод уг айлаас авсан цүнхтэй эд зүйлүүдээ гаргаад маргааш гар барилцаад би гэрлүүгээ явсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х, А  бид 3 уулзаад урт цагаан дээр очиж мөнгө, алт монетон эдлэл зэргийг нь зараад надад 400.000 төгрөгийг өгсөн. 350.000 төгрөгөөр нь машиныхаа гуперийг засуулаарай 50.000 төгрөг нь машинтайгаа явж өгсөн хөлс шүү гэж надад өгсөн үүнээс хойш дахиж уулзаагүй байж байтал 20 гаран хоногийн дараа Н  надруу утсаар залгаад Хангай хотхонд очсон хэрэг маань дээрмийн хэрэг болоод Х хоригдсон гэж надад хэлсэн. Үүнээс хойш Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс намайг дуудсан. Би очиж уулзаж явж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Турк улс руу ажил хийхээр яваад өгсөн юм. Би өөрийн хийсэн дээрх 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Би өөрт оногдсон хохирлоо төлж барагдуулна...” гэж /3хх-ийн 6-7-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 13-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 14-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /3хх-ийн 15-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /3хх-ийн 16-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /3хх-ийн 17-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /3хх-ийн 23-46-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 50-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.А нь хохирогч Г.Н байнга амьдрах байранд мэдэгдэлгүйгээр нууцаар нэвтрэн, эд зүйлсийг өөрийн эзэмшилдээ авч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан эд зүйлийг нь өөртөө шилжүүлэн авч ашигласан нь, мөн хохирогч М.А-ийн эд зүйлсийг ил аргаар, түүний эрүүл мэндэд довтолж эд зүйлийг нь өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Г.Н эд зүйлсийг өөртөө авах зорилгоор санаатайгаар түүнд мэдэгдэлгүй авсан, мөн хохирогч М.А-ийн эд зүйлсийг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авч байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэм буруугийн “санаатай” үйлдэл гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.А-нг бусадтай бүлэглэн, үйлдэлд нь дэмжлэг үзүүлэх зэргээр санаагаа нэгтгэн дээрх үйлдлүүдийг хийсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасантай нийцэж байх бөгөөд түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгч нарыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 604 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэжээ.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг заасан буюу “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлан авсан” гэмт хэрэг үйлдсэн,  

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэн” авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх бөгөөд хохирогч Г.Н-д хохирол төлбөр болох 2,937,000 төгрөгийг /шүүгдэгч Б.А-нд хуваариласан төлбөр/ дансаар төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.А-нг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбат би Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Б.А-нд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.А-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нийт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа тул шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Бага насны хүүхэдтэй, прокуророос сонсгож байгаа ялыг багасгаж, нийт 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би өөрийнхөө хэмжээнд томоотой амьдарч байгаа. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А-нг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн;” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Улсын яллагчаас, шүүгдэгч Б.А-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

   Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч, өмгөөлөгч “хөнгөрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ.     

Үндэслэл нь шүүхээс дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг болон ам бүл /эхнэр бага насны хүүхдийн хамт амьдардаг/ байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

   Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял нэмж нэгтгэн, хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоов. 

Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Эрүүгийн тусгай ангийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх...” гэж заасныг журамлан шүүгдэгч Б.А-нд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 101 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялыг 4 жил 8 сар 19 хоногоор тогтоов.

Шүүгдэгч Б.А-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн.  

Мөн дээрх хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                               

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д овогт Б-гийн А-нг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн

                Мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцсугай. 

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

          Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял нэмж нэгтгэн, хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Б.А-нд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.  

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 101 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялыг 4 жил 8 сар 19 хоногоор тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          9. Шүүгдэгч Б.А-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          10. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.УРАНГУА