Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/307

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л. даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2221000000343 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 10 дугаар баг ******* ******* тоотод оршин суух,  гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: *******/.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 09 сарын 09-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” бааранд хохирогч маргалдаж улмаар пивний шилээр зүүн шуу хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Би архи ууж согтоод маргалдааны улмаас шил хагалсан. Хохирол төлбөрт 150,000 төгрөг төлсөн. Дахин мөнгө төлж өгөх талаар ярилцсан. ... гэв.

   Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн орчим би найз охин ийг хайж сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” караокед ороход зүс таних залуу нэг найзын хамт сууж байхаар нь би нэг пиво захиалаад ширээн дээр очиж хамт суугаад дуу захиалах ном ирэхээр нь би нэг дуу нэмээд захиалчий гэж хэлэхд тай хамт сууж байсан залуу уурлаж над руу хандан чамд өртэй юм уу гэж хэлэхээр нь би за уучлаарай таньдаг болохоор нь өи тай юм ярьсан юм гэж хэлэхэд өөдөөс уурлаад байхаар нь би тэр залууг гараад уулзий гэж хэлэхэд удалгүй надтай хамт гараад бид хоёр хальт маргалдахад өөдөөс шүдээ хавираад байхаар нь би тэр залууг хоолойноос нь боогоод шүдээ хавирахаа болчих гээд авиад хоёулаа болъёо хэн хэндээ гай болноо гээд уучлаарай гээд би гар бариад хоорондоо эвлэрээд буцаад караокед орсон. ... надтай маргалдаад байсан залуу гарч ирээд ууж байсан пивоны шилийг шатны хашлага төмрөнд хагалаад шууд над руу дайрч миний зүүн гарны шуу хэсэгт барьж байсан шилээрээ зүсэхээр нь би тэр залууг гарнаас нь бариад доошоо шувтрахад шилтэй гараа миний баруун гарын сарву хавьцаа ахиж зүсч гэмтэл учруулахаар нь би тэр залууг хавсарч унагаагаад дээр нь гарахад манай эмэгтэй найз Нараа гарнаас нь шилийг нь булааж аваад салгахад удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн  12-13 тал/

   Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой би найз охин тэй ... уулзаад сууж байхад найз залуу залгаад “*******” караокены гадаа хүрээд ир гээд дуудахаар нь бид хоёр ойрхон байсан болохоор алхаад *******ын гадаа очиход караокены гадаа нэг хүнтэй хамт тамхилаад зогсож байсан. Тэгээд хамт байж байхад ... нэг залуу гарч ирээд шатны бариулын төмрөнд барьж байсан шилтэй пивоо цохиж хагалаад үгийн зүрийгүй руу шилтэй гараараа дайраад гарыг нь зүсэхэд өөрийгөө хамгаалж барьцалдаж байгаад тэр залууг газар унагаахаар нь би тэр танихгүй залуугийн барьж байсан шилийг булааж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоот дүгнэлтэд:

1.ын биед баруун сарвууны ар хэсэгт арьсны давхарга хуурч зөөлөн эд ил гарсан, зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ... гэжээ. /хх-ийн 30-31 тал/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 06-08/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 41 тал/

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” бааранд хохирогч маргалдаж улмаар пивний шилээр зүүн шуу хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд “ ...хохирогчид 150,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг, хохирогч нь “... гомдол саналгүй ...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” нэртэй 05 грамын пивны ногоон өнгийн хагарсан шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” нэртэй 05 грамын пивны ногоон өнгийн хагарсан шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч т 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ