Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/308

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 222100000030 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын -р баг ******* гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, урьд нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын дугаар баг ******* хорооллын тоотод гэртээ 03 цагийн үед эхнэр таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь тэлээгээр гуядах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Тухайн өдөр манай эхнэр архи ууж шөнийн 3 цагт ирсэн. Хэрүүл маргаан үүссэн. Бид одоо хамт амьдарч байгаа ...” гэв.

   Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны ... 18 цагийн үед ажлаасаа тараад хамт ажилладаг сувилагч болон хамт бид гурав найз ын гэр болох ******* сумын дугаар баг 28 тоотод очиход Сэрүүн нэртэй 2. литрийн пиво гаргаж ирэхээр нь бид гурав хүний нэг стекан пиво уугаад сууж байхад манай ажлын галч эхнэр хамт орж ирээд хэдүүлээ нарс оръё гээд бид тав ын гэрээс гарсан. Тэгээд ын хажуу талын дэлгүүрээс Соёрхол нэртэй 0. грамын нэг шил архи 1 ундааны хамт аваад шууд бид хэд нарс орж тойрч суугаад авсан архи ууж эхэлсэн. Тэгээд 21 цагийн үед нарснаас хөдлөх үед ах эхнэрийн хамт хэдүүлээ манай гэрт очий гээд дагуулаад гэрт нь очиход ах 0.7 граммын нэг шил Соёрхол архи гаргаж бид хэд гэрт нь ууж дуусгах үед 00 цаг болчихсон байсан болохоор явцгаах гэхэд ах машинаараа хүргэж өгий гээд гэрээс нь гарцгаасан. 02 цаг болчихсон байхаар нь би гэрлүү очиж хаалгаа тогшиход .... хаалга онгойж үгийн зүрүүгүй нөхөр намайг өшиглөж унагаагаад миний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод гэр лүүгээ цааш орохоор нь би хадам ээжийн хамт гэр лүү ороод уйлаад гар утасаа нөхөр лүү шидэхэд п...а минь чи муу ямар даварсан юм бэ гээд өргөн суран бүс барьж ирээд миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би доош тонгойгоод уйлаад суухад нөхөр ээждээ хандан наадах чинь зүгээр жүжиглэж байгаа наадахдаа битгий ойрт гэж хэлэхээр нь би нөхөр лүү “чи яахаараа намайг зоддог юм бэ” гэж хэлэхэд нөхөр дахин над руу ирээд хөлөөрөө миний нуруу болон хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би уйлаад хадам ээжийн хамт гэрээс гараад ээжийнд орж хоносон. ... би одоогоор 800,000 төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Үүнээс 00,000 төгрөгийг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... гэжээ. /хх-ийн 13-1 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 73 тоот дүгнэлтэд:

1. биед тархи доргилт, зүүн дал, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 28-29 тал/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/

-“Маршал мед” рентген оношилгооны эмнэлгийн тодорхойлолтууд /хх-ийн 30 тал/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 46-1 тал/

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын дугаар баг ******* хорооллын тоотод гэртээ 03 цагийн үед эхнэр таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь тэлээгээр гуядах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Долгосүрэн, гэрч   нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 73 тоот дүгнэлт, Маршал мед” рентген оношилгооны эмнэлгийн тодорхойлолтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, .4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, . дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “....00,000 төгрөгийг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчд 00,000 /таван зуун мянга/ төгрөг хохирол төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.БАТЖАРГАЛ