Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2018/01678

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Төв аймгийн **************** оршин суух, ****************  дугаар регистртэй, Б овогт Н-ийн  Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 5 дугаар багт оршин суух, **********дугаар регистртэй, Ц овогт Д-ийн Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.А нь Д.Бтэй 2005 оноос танилцаж үерхэж байгаад 2006 онд албан ёсоор гэр бүл болсон. 2005 онд хүү Болд- Эрдэнийг, 2009 онд хүү Н-г  төрүүлсэн. 2009 оноос бидний хооронд таарамжгүй харьцаа үүсч, нөхөр Д.Б өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаа үүсгэн Улаанбаатар хот руу явсан. Би ч гэр бүлтэй болж, 3 хүүхэд төрүүлсэн. Эд хөрөнгө, хүүхдийн тэтгэврийн талаар ямар нэгэн маргаангүй, бага хүү маань аав дээрээ байдаг, том хүү маань надтай байдаг, тиймээс нэхэмжлэх тэтгэлэг, тэтгэмж байхгүй. Гэр бүлээ салгуулаагүйгээс хүүхдүүдээ эцгээр нь овоглож чадахгүй, бичиг баримтын зөрчил үүсээд байнаБид тусдаа амьдраад 10 гаран жил болсон, хэн хэн нь гэр бүлтэй болсон тул
2006 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий
бидний гэрлэлтийг хуульд байдаг хамгийн хурдан журмаар цуцалж өгнө үү. Учир нь би Төв аймагт амьдардаг боловч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр 6 сартай нялх
хүүхэдтэйгээ Мөрөн суманд түр амьдарч байгаа юм гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Б нь тус аймгийн Цагааннуур суманд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний өмнө нь цуг амьдарч байсан Н.А нь гэр бүлээ цуцлуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би ч гэр бүлээ цуцлуулж, бичиг баримтынхаа зөрчлийг арилгуулахыг хүсч байсан бөгөөд яаж цэгцлэх учраа олохгүй өдий хүрсэн. Би энэ хүнээс 2009 оноос хойш тусдаа амьдарч байшаа, нэг хүү маань над дээр байдаг, бид хоёр хүүхдээ нэг нэгээр нь авсан, бидэнд хүүхдийн асрамжлал, эд хөрөнгө, хүүхдийн тэтгэвэр тэтгэмжийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч Д.Б нар нь 2006 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас А.Болд-Эрдэнэ, Б.Н нар төрсөн болох нь

Тухайлбал:

2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын Монгол улсын иргэн  , Цовогт Д-ийн Б, Монгол улсын иргэн, ********** , Б овогт Н-ийн  А нарын 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг Завхан аймгийн Тэс сумын 75-рт 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэж бичигдсэн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны эх хувь,

2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, хүү Б овогт Аын Б /************ /-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, хүү Цовогт Бийн Н /************ /-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нэмлэхний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.

 Нэхэмжлэгч Н.А нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон бөгөөд талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд гэрлэгчдийн хувьд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Н.А, Д.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Гэрлэгчид сүүлийн 9 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч Н.А, хариуцагч Д.Б нар нь тус тусдаа амьдрал зохиосон зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаагүй ба хүүхдүүдийн өссөн, дассан орчин мөн тэдний санал зэргийг харгалзан хүү А.Б-ийг  эхийн, хүү Б.Н-г  эцэг Д.Бийн асрамжинд үлдээн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.А нь гэрлэлт цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Бөөс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Д-ийн Б /***************** /, Б овогт Н-ийн  А /**************** / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Хүү Б овогт Аын Б /************ /-ийг эх Н.Аын асрамжинд, хүү Цовогт Бийн Н /************ /-г эцэг Д.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

5Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

6Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА