Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/629

 

                

 

 

 

 

    2022            08           08                                        2022/ШЦТ/629

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч З.А нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М овогт Зын Ад холбогдох эрүүгийн 2105006621840 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Т аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Д аймгийн С суманд малчин хийдэг, ам бүл 1, ганцаараа ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотын ... тоотод амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, дээрх 2 шийтгэх тогтоолоор нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 2 жил, 2 сар, 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж ялын хугацааг дуусгавар болгосон,

М овогт Зын А, /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.А нь “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн М.Уын эзэмшлийн 759.200 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын 1 ширхэг гар утас, иргэн Ц.Бийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-8” загварын 1 ширхэг гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.009.200 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.А нь “2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн М.Уын эзэмшлийн 759.200 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын 1 ширхэг гар утас, иргэн Ц.Бийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-8” загварын 1 ширхэг гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.009.200 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Аий өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2105006621840 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Уын хохирогчоор өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... тоотод эгч Гийн гэрт 18 цагийн үед ганцаараа очсон. Тэдний гэрт очих үед тэднийд манай дүү Б, эгч Г, хүргэн ах Б, үл таних А нар байсан. Тэгээд бид нар 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч уусан бөгөөд би ядраад байсан болохоор унтаад өгсөн. Сэрээд зурагтын тавиурын урд тавьсан гар утсаа авах гэхэд байхгүй байсан. А гэх хүн саяхан шоронгоос суллагдсан гэсэн. Эгч Г А рүү залгаад “гар утас авчирч өгөөч” гэхэд за гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Би 2020 оны 11  дүгээр сарын 05-ны өдөр Мобикомын салбараас 949.000 төгрөгөөр худалдан авч байсан. авч байсан. Самсунг А51 загварын, сэв зураасгүй гар утас байсан. Алдсан эд зүйлээ авсан үнээрээ үнэлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Бийн хохирогчоор өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хорих 441 дүгээр ангид 17.1 дүгээр зүйлийн 2.2.4 дэх хэсгээр ял эдэлж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хавьцаа Мөнгөн морьтын хорих ангиас 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр ял авсан З.А манай хорих ангид шилжиж ирсэн. Тэр үеэс бид 2 дотно нөхөрлөх болсон. Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр суллагдсан. З.А 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдаад 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр .... тоот манай гэрт ирсэн. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бид цэргийн баяр тэмдэглэж, архи согтууруулах ундааны зүйл уусан. 2021 оны 03  дугаар сарын 19-ний өдөр архи ууж байгаад А манайхаас 22 цагийн үед явсан байсан. 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г, У бид 3 2,5 литрийн пиво уугаад сууж байтал А гаднаас орж ирсэн. Би гэрээс гарч 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 ширхэг, 2,5 литрийн пиво 1 ширхгийг аваад бид 4 хувааж уусан бөгөөд бид нэлээн муудаж, миний нойр хүрээд унтаад өгсөн. Нэг мэдэхэд эхнэр Г намайг сэрээгээд “хөөе, А чинь У та 2-ын утсыг аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Аий утас руу залгаад “утас авч ирж өг” гэхэд “за” гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр залгаад “найз нь ажил хийгээд чиний утасны мөнгийг өгнө” гэж байсан, тэгээд дахин утсаа аваагүй бөгөөд холбогдоогүй. Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр суллагдаад 13-ны өдөр Хөвсгөл аймар руу ээж, аав дээрээ очсон. Тэндээс 420.000 төгрөгөөр тухайн гар утсаа авсан бөгөөд Самсунг Эс-8 загварын гар утас байсан. Хэрэглээний сэв зураастай утас байгаа. Би өөрийн гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Хы 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн “...утсаа байхгүй байгааг мэдээд эмнэлгийн хувцасны өлгүүр орж үзэхэд утас маань байгаагүй. Хяналтын камер шүүж үзэхэд надад хаалга онгойлгож өгсөн эмэгтэй миний халааснаас утас авч байсан. Би утсаа БНСУ-аас захиалж 2.700.000 төгрөгөөр авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, шинээрээ байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Ггийн гэрчээр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...тоот манай гэрт Б, А, У бид 4 архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд бид 4 байж байтал орцонд юм түжигнээд байхаар нь би гарч харсан бөгөөд гэрт Б, А, У нар үлдсэн. Айл нүүж байхаар нь би тухайн айлыг нүүлгэхэд тусалж байтал А хажуугаар гараад явсан. Би тамхи татах гэж байгаа юм болов уу гэж бодоод нэг их тоогоогүй. Эргэж гэртээ ороход Б унтаад өгчихсөн байсан. Тэгээд тэр 2-ын утсыг хайгаад олоогүй. Би өөрийнхөө утаснаас А рүү залгаад утас яагаад аваад явчихсан юм бэ гэхэд за одоо аваачаад өглөө гэж хэлсэн. Дахин залгахад утас нь холбогдохгүй байсан. Би дүү А руу нь залгаад Аг хэлэхэд “за залгаад хэлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд дахин залгахад мөн холбогдохгүй болсон. Миний нөхрийн утас дэлгэц нь дээрээ сэв зураастай хар хөх өнгийн Самсунг А51 загварын гар утас байсан. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.А гэрчээр өгсөн “...Атэй цагдаагийн газраас батлан даалтаар авахдаа очиж уулзсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. Одоогоос 2 хоногийн өмнө Аий фэйсбүүк рүү чат бичихэд ах нь мэдэж байгаа гэж хэлсэн. Г гэдэг эмэгтэй залгаад “ах чинь манай нөхөр дүү 2-той хамт архи ууж байгаад утсыг нь аваад явчихсан байна. Чи залгаад хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би өгсөн дугаарт нь залгахад “утсаа салгасан” байсан. А нь ямар найз нөхөдтэй талаар би мэдэхгүй байна. Хамаатан садангууд маань шоронд явснаас нь хойш холбоо харилцаагаа тасалсан. Одоо нэг газарт байрлаад ажил хийж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Б гэрчээр өгсөн “...З овогтой А нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагад ирээд “танайх байрлуулаад ажилд авах уу” гэж асуухаар нь манайх зөвшөөрч байр, хоолоор хангаад ажиллуулсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилласан хугацааны цалин болох 300.000 төгрөгийг аваад явсан. Маргааш нь эрүүлжүүлэхэд орсон бөгөөд ирээд аваач гэж манай нөхөр рүү залгасан байсан. Манай нөхөр хөдөө ажлаар явах гэж байсан тул очиж чадаагүй. Тэгээд дахин холбоо бариагүй. Тэр хүний эд зүйл гээд байх зүйл байхгүй. Өмссөн хувцастайгаа ирсэн бөгөөд “хөдөөнөөс орж ирсэн, ажил байна уу” гэж явсан юм. Одоо тэр хүний хаана байгаа талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БГ2-21-246 дугаартай 759.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн БГ2-21-508 дугаартай 250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Аий яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр Бийн гэрт хамт архи ууж байгаад зах гарч ажил хийхээр явсан. Тэгээд 17 цагийн үед ирэхэд Б, У, Г нар пиво ууж байсан. Тэгээд Б намайг ирлээ гээд гарч 1 шил архи авч ирсэн. Бид нар ууж байтал Б, У 2 унтаад өгсөн. Г байж байгаад гараад явчихсан. Тэгэхээр нь би шал нь дээр унасан байсан Самсунг А51, Самсунг Эс8 маркийн гар утаснуудыг аваад гарсан. Намайг харахад Г орцны үүдэнд зогсож байсан. Би хажуугаар нь гараад такси бариад Хархорин худалдааны төв орсон бөгөөд таксины жолоочид Самсунг Эс-8 загварын 100.000 төгрөгөөр зарсан бөгөөд нөгөө утсаа Хархорин захын гүүрний доод талд 200.000 төгрөгөөр үл таних хүнд өгсөн. Тухайн гар утаснуудыг би хулгайн замаар олсон гэж хэлээгүй бөгөөд өөрийнхөө утсыг архи уухад мөнгө дутаад байна гэж хэлээд зарсан. Тухайн мөнгөөрөө би архи уусаар байгаад дуусгасан. Би байрлуулаад ажил хийлгэдэг газруудад ажиллаж, орогнодог. Тогтсон хаяг, гэр орон байхгүй. Архи уух зорилгоор л тухайн гар утаснуудыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн З.Аий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хх-ийн 75-78, 82-84, 86-87 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч З.А нь “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, хохирол төлбөрийг төлсөн учир ял хөнгөрүүлж өгнө үү...” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч З.А “2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн М.Уын эзэмшлийн 759.200 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын 1 ширхэг гар утас, иргэн Ц.Бийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-8” загварын 1 ширхэг гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.009.200 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан” гэх дээрх үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч З.А нь бусдын өмч  эд зүйлд шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогч нарт  хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч З.Аг  “2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... тоотод оршин суух иргэн Ц.Бийн гэрт хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн М.Уын эзэмшлийн 759.200 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын 1 ширхэг гар утас, иргэн Ц.Бийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-8” загварын 1 ширхэг гар утсыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.009.200 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан” үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж З.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “Хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ут 759.200 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Бэд 250.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БГ2-21-246 дугаартай 759.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 тал/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн БГ2-21-508 дугаартай 250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46 тал/ зэргээр хохирогч нарт нийт 1.009.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Бийн Хаан банкны 5899058371 тоот дансанд 250.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн ........ тал/, “хохирол төлбөрийг авсан” гэх Ц.Бийн гар бичмэл /хх-ийн ....... тал/,  М.Уын Хаан банкны 5075423897 тоот дансанд 759.200 төлсөн баримт /хх-ийн ......... тал/, “хохирол төлбөрийг барагдуулсан, гомдолгүй” гэх М.У гар бичмэл /хх-ийн ..... тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Аг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч З.А нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч З.Аг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс,  гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж заасны дагуу шүүгдэгч З.Аг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс нийт 18 / арван найм/  хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүний эдлэх ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.А нь урьд гэмт хэрэгт холбогдож 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдсан /хх-ийн 72 тал/ байх ба шүүгдэгч З.Аий хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт үйлдэлдээ гэмшиж буй эсэх хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан эсэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 18 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Бэд 250.000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөг, хохирогч М.Ут 759.200 /долоон зуун тавин есөн мянга хоёр зуун/-н төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн тус бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч З.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

  

1.Монгол овогт Зын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аг 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч З.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А  нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй тохиолдолд ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч З.Аг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс нийт 18 /арван найм/  хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүний эдлэх ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. З.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461-р ангиас даруй сулласугай.

 

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй буюу хохирогч М.Ут 759.200 /долоон тавин есөн мянга хоёр зуу/-н төгрөг, хохирогч Ц.Бэд 250.000 /хоёр зуун тавин мянга/-н төгрөгийг хохирол төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Ад авсан  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ