| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01569/И |
| Дугаар | 155/ШШ2018/01681 |
| Огноо | 2018-11-27 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2018/01681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн **************** оршин суух, Б овогт Э-ын Д /************** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, Б овогт Б-ийн Б /************/-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Э.Д , хариуцагч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Д шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Бтэй 2014 оноос эхлэн үерхэж нөхөрлөн, хоёр талын эцэг, эхийнд ээлжлэн амьдарч байгаад 2018 оны 4 дүгээр сараас тусдаа гарч, нэг гэрт амьдрах болсон. Хүү Х 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор хүүхдийн төрсний гэрчилгээ авахдаа би өөрийнхөө нэрээр овоглосон. Б.Б бид хоёрын зан харьцаа тохиромжгүй болж, хэрүүл маргаан гарах болсон тул одоо тусдаа амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Хгийн төрсөн эцгээр Б.Б мөн болохыг тогтоож, хүү Хг тэжээн тэтгүүлэхээр түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Д шїїхэд хуралдаан гаргасан тайлбартаа: 2014 онд танилцан үерхэж манай аавынд хамт амьдарч байсан. Хамтын амьдралын явцад 2018 онд хүү Хг төрүүлсэн. Хамтын амьдралын явцад Бат-Эрдэнийн зан
байдал ойлгомжгүй болж хөөж туудаг болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул Бат-Эрдэнийг хүү Хгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б нь Э.Д гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Э.Д тай хамт амьдрах хугацаандаа хэрүүл маргаан гаргаж, эхнэрээ элдэв янзаар доромжилж байгаагүй. Нэг удаа гэдэс авчираад хоол хийх болоход энүүгээр чинь хоол хийж чадахгүй гэхээр нь айлын эхнэр хүн хоол ундаа аятайхан хийхэд яадаг юм гэснээс болж маргаан гарсан. Тэгээд би явлаа гээд уурлаад харьсан. Тэгэхээр нь би хадам ээжид танай охин чинь хоол унд хийж чадахгүй яачихсан хүн юм гэж хэлсэн. Өөр би эд нарт тэгтлээ гомдох зүйл хийгээгүй. Миний өмнө нь гэр бүл болох гэж явалдаж байсан хүнд маань нэг охин минь байдаг юм. Тэр минь хааяа над дээр ирдэг байсан. Тэгэхээр нь охиныг минь уурлаад чи тэр авгайтайгаа амьдрахгүй юу гэж хүртэл уурладаг байсан. Миний хувьд дахиад бас хүүгээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс би салж чадахгүй, хойшдоо өөрийн зан харьцаандаа өөрчлөлт хийж хэрүүл, маргаангүй амьдарч чадах болно.
Иймд Э.Д гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Д бид хоёр 2014 оны хавар танилцаж үерхэж байгаад Х гэх хүүгээ төрүүлсэн. Бид аав ээжээсээ тусдаа амьдарч байсан. Хамтын амьдралын явцад Д гэр орон болон хоол хийх тал дээр тааруухан байдаг байсан. Энэ талаар хэлэхээр маргаан үүсч өөрийн аавын гэрт очоод тусдаа амьдраад байдаг болсон. Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Б.Бат-Эрдэнийг хүү Д гийн Хгийн эцэг болохыг тогтоолгон, түүнээс хүү Д.Хд тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг ч Д.Хг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрдөг, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хүүгээ өнчрүүлэхийг хүсэхгүй учраас эхнэртэйгээ хамт амьдармаар гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Э.Д , хариуцагч Б.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй, эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас хүү Д.Хд төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар,
2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Б овогт Д гийн Хгийн /************ /-н 6701000451 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б овогт Д гийн Хгийн /************ /-н эцэг Б овогт Б-ийн Б /************ / мөн болохыг тогтоолгох, эцэг Б.Бэс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Э.Д нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Д хүү Д.Хд эцгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 30.844 төгрөгийг нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бэс гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Б овогт Д гийн Х /************ /-ын эцэг Б овогт Б-ийн Б / ************ / мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Б овогт Д гийн Х /************ /-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Бэс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, зааснаар хариуцагч Б.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 101.044 / нэг зуун нэг мянга дөчин дөрөв / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА