Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/745

 

2022           10              10                                          2022/ШЦТ/745

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан                

улсын яллагч  Б.Билгүүн

хохирогч 7777777н /цахимаар/

шүүгдэгч ____________  нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ______________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205019091920 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, __________ оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хөвсгөл аймгийн __________, ________ тоотод оршин суудаг боловч одоогоор ___________ тоотод түр оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 22- ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дугаар зүйлд зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 cap хорих ялаар, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ______________

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ________ нь 2022 сны 05 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн ________ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах караокед хохирогч ______ “тооцоогоо хувааж төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгой, цээжин тус газар хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж зүүн ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг  өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч __________ мэдүүлэхдээ: “...баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Өөр санал хүсэлт байхгүй. Хохирол авснаасаа хойш 2 сар ажил хийж чадаагүй, энэ талаарх эмчийн магадалгаа хавтаст хэрэгт байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

           

мөрдөн байцаалтад хохирогч _________н мэдүүлэхдээ: “...би 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үөд ажлаа тараад ажлын найз болох _________ нарын хамтаар гурвуулаа Баянгол дүүргийн _______ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караоке орсон юм. Бид нар караокед ороод 0.75 литрийн 1 шил архиа аваад хувааж уугаад байж байтал тухайн караоке хаах гээд байхаар нь бид нар гуйж байгаад дахиж 0.5 литрийн 1 шил архи нэмж захиалсан бөгөөд тухайн үед би их согтчихсон байсан. Тэгээд байж байтал ________ гэнэт ______ бид хоёр луу “та хоёр яагаад тооцоо төлөхгүй, надаар даалгаад байгаа юм бэ” гээд бид хоёр луу уурлаж дайрсан ба манай найз _______ нь тухайн үед зугтаагаад би ганцаараа үлдсэн байсан чинь намайг цохиж зодсон бөгөөд тухайн үед би их согтолттой байсан учраас миний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисныг би сайн санахгүй байна. ...Би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж зөрүүлж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7552 дугаартай “_____________ биед хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

 Тогтоогдсон гэмтэлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

 

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

ямбу:

хохирогч ________ биед урчирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

яллагдагч ___________ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...би ______ нүүр болон цээж хэсэгт нь цохьсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тодорхойлолт / хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч __________ нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах караокед хохирогч ________ “тооцоогоо хувааж төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгой, цээжин тус газар хэд хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж зүүн ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, саналтай ...” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  _______ нь: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч _________ нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө _______ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах караокед хохирогч _______ “тооцоогоо хувааж төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг ухамсарлаж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүний нүүр, толгойн, цээжин тус газар хэд хэдэн удаа цохиж зодсон гэмт үйлдэл хийж хохирогчийн эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж зүүн ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ________ мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7552 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч _______ гэмт үйлдэл болон хохирогч _________ учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч ________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Хохирлын талаар:

 

 Хохирогч _________ нийт хохиролд 2,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохиролд 1,173,100  төгрөгийн  баримт ирүүлснээс  хэрэгт хамааралтай  эмнэлгийн үйлчилгээ, эмийн сан  923,100 төгрөг,  хэрэгт хамааралгүй /буудал захиалга, түрээс, тасалбар, хоол, гаргацгүй гэх мэт/  250,000 төгрөгийн баримтууд ирүүлсэн байна.

 

Иймд  шүүгдэгч _________ 923,100 төгрөгийг гаргуулж, хохирогч Н________ олгож  шийдвэрлэв.

 

              Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдъя.  

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800,000 төгрөгөөр торгох ял дээр  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч _________ оногдуулсан 5135 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,135,000 төгрөгийн торгох ял дээр 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н  төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 5935 /таван мянга есөн зуун гучин тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу/ 5,935,000 /таван сая есөн зуун гучин таван мянга/-н төгрөгөөр тогтоож,  3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ....гэх” санал гаргав.

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим болон Эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг журмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ______ 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н  төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ________ оногдуулсан 5135 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,135,000 төгрөгийн торгох ял дээр 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н  төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 5935 /таван мянга есөн зуун гучин тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу/ 5,935,000 /таван сая есөн зуун гучин таван мянга/-н төгрөгөөр тогтоож  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 5935 /таван мянга есөн зуун гучин тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу/ 5,935,000 /таван сая есөн зуун гучин таван мянга/-н төгрөгийн торгох  ялыг  1 /нэг/ жилийн  хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч __________ сануулах нь зүйтэй.

 

           Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ________ 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н  төгрөгийн торгох  ял шийтгэсүгэй.  

               

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/_____ дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ________ оногдуулсан 5135 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,135,000 төгрөгийн торгох ял дээр 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н  төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх торгох ялыг 5935 /таван мянга есөн зуун гучин тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу/ 5,935,000 /таван сая есөн зуун гучин таван мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 5935 /таван мянга есөн зуун гучин тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу/ 5,935,000 /таван сая есөн зуун гучин таван мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 923,100 /есөн зуун хорин гурван мянга нэг зуу/-н  төгрөг гаргуулж, хохирогч ________ олгосугай.

 

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ