Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2018/01705

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Э.Б, Х овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Х овогт Б.Б, Х овогт Б.Б нарыг  эх Б.Б-ын  асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Х овогт Б.Б, -ийг 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, Х овогт Б.Б, - г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Э.Б-аас  сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,63 дугаар зүйлийн 63.5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.044 /нэг зуун тавин нэгэн мянга дөчин дөрөв/ төгрөгөөс 137.738 /нэг зуун гучин долоон мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13.306 /арван гурван мянга гурван зуун зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан, 137.738 / нэг зуун гучин долоон мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг хариуцагч Э.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д тус тус олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай боловч, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 21 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 8В-ын 91 тоотод түр оршин сууж байгаа гэх Халзан бүргэдээ овогт Балдангийн Батдулам /РЗ82122407/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хєвсгєл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух, Хурандаа  овогт Эрдэнэчулууны Баясгалан /РЗ83013037/-т холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Б.Батдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.Батдулам шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Батдулам нь Э.Баясгалантай 2003 онд танилцаж үерхэж байгаад 2006 оны 11 дүгээр сард хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Булгантамир 2004 оны 11 дүгээр сарын 06-нд, хүү Булганцэнгэл 2010 оны 09 дүгээр сарын 07-нд тус тус төрсөн. Хамт амьдрах эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд үргэлж маргалдаж, хэрэлдэх болсон. Гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь  2013 оны 9 дүгээр сард хоёр тийшээ болж өдий болтол тусдаа амьдрах болсон. Э.Баясгалан нь Улаанбаатар хот явж ажил хийнэ гээд архи, дарс ууж авгай хүүхэн эргүүлэн явсан.  2015 онд эхнэр Элбэгзолтой нэг гэрт хамтран амьдрах болсон./ Элбэгзол нь миний найз хүүхэн байсан/

Иймд 2006 оны 51 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Булгантамир, Б.Булганцэнгэл нарыг өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцэг Э.Баясгалангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах авахыг хүсч байгаа ба  бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаангүй болно гэжээ.   

         Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох Э.Баясгалантай танилцаж 2004 онд гэр бүл болж  улмаар 9 жил хамт амьдарч байсан. Хамтын амьдралын явцад 2 хүүхдийн эцэг эх болсон. Э.Баясгалан 2011 онд Улаанбаатар хотод ажил хийнэ гэж, би давхар суралцана гээд  хотод очиж байсан. Тэгээд Улаанбаатар хотод сурч ажиллаж байх үед Баясгалан архи ууж сүүлийн хэдэн жил хардалтаас үүдэлтэйгээр байнгын хэрүүл маргаантай байх болсон. Учир нь Баясгалан миний найз болох Элбэгзолтой танилцаж гэр бүлээс гадуур харилцаатай болж 2013 оноос тэд хамт амьдардаг болсон. Түүнээс хойш харилцаа холбоогүй болсон. Баясгалан хааяа хүүхдүүдтэй утсаар ярьдаг өөр харилцаагүй байдаг. Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний дугаартай гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож, цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон бусад зүйл дээр маргах зүйлгүй болно гэв.

Би Улаанбаатар  хотод ажиллаж амьдардаг. Хүүхдүүд  багаасаа өвөө, эмээ хоёртойгоо хамт амьдарч, тэднийхээ гар дээр өссөн. 2019 оноос би хүүхдүүдээ өөр дээрээ авч Улаанбаатар хотод  амьдрах гэж байгаа.

Баясгалан нь архи уусан үедээ л ярьдаг. Хүүхдүүд ч тийм бодолтой байдаг. Тусламж дэмжлэгийн тал дээр хайхрамжгүй ханддаг.

            Хариуцагч Э.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Баясгалан нь Б.Батдуламын  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Б.Батдуламтай  2003 онд танилцаж улмаар 2006 онд  албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэр орсон ба  улмаар бидний дундаас хүү Б.Булгантамир нь 2004 онд, хүү Б.Булганцэнгэл нь 2010 онд тус тус төрсөн юм. Бид хоёр хамт амьдарч байгаад зан байдлын хувьд таарамжгүй байснаас 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тус амьдарч байна. Би гэрээсээ явахдаа өөрийн гэсэн хувцасаа аваад,  бидний дундын эд хөрөнгө болох өвлийн хашаа байшин, миний нэр дээр бүртгэлтэй пургон автомашин зэргийг эхнэр, хоёр хүүхэддээ үлдээгээд гарсан. Одоо би  өөрийн гэсэн гэр оронгүй ээж, ах, эгч нарынхаараа дамжин амьдарч байгаа, хүнтэй сууж гэр бүл болсон зүйл байхгүй.  Миний эхнэр Б.Батдулам нь 2013 оноос хойш хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, тэжээн тэтгэж байгаа бөгөөд би хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сард хүүхдүүдтэйгээ уулзсан ба сая Булгантамирын төрсөн өдрөөр утсаар ярьсан. Миний хувьд хоёр хүүтэйгээ байнгын холбоотой байж боломжтой үедээ тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгсөөр ирсэн. Б.Батдулам бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй тул биднийг гэрлэлтийг цуцлаж, хүү Булгантамир, Булганцэнгэл нарыг эх Б.Батдуламын асрамжид үлдээж, хүүхдүүддээ эцэг хүний ёсоор хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна .

Иймд Б.Батдуламын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Батдулам нь хариуцагч Э.Баясгаланд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Батдулам, хариуцагч Э.Баясгаланд нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Б.Булгантамир, Б.Булганцэнгэл нар төрсөн болох нь:

Бүртгэлийн 0001356 дугаартай РЗ83013037, Монгол улсын иргэн 1983 оны 01 дүгээр сарын 30-нд төрсөн, Хурандаа овогт Эрдэнэчулууны Баясгалан, РЗ82122407, Монгол улсын иргэн 1982 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, Халзан бүргэдээ овогт Балдангийн Батдулам нар 2006 оны 01-р сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 11-р сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 51-рт бүртгэж гэрчилгээ олгов.”  гэх Гэрлэлтийн гэрчилгээ ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, хүү Хурандаа овогт Баясгалангийн Булгантамир /РЗ04310611/-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, хүү Хурандаа овогт Баясгалангийн Булганцэнгэл /РЗ10290713/-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Б.Батдулам  нь “Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал болох Э.Баясгалан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28.1.1, 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов. “  гэх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Шүүх нэхэмжлэгч Б.Батдуламын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Батдулам, хариуцагч Э.Баясгалан нарын хувьд гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй, 2013 оноос хойш гэрлэгчид хамт амьдраагүй байна.

Хариуцагч Э.Баясгалан нь хүү Б.Булгантамир, Б.Булганцэнгэл нарыг эх Б.Батдуламын асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөөр зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн хүү хүү Б.Булгантамир, Б.Булганцэнгэл нар эх Б.Батдуламын  асрамжинд байгаа, хойшид ч мөн эх Б.Батдуламтай хамт амьдарх хүсэлтэй байгаа саналтай бөгөөд хүүхдүүдийн өссөн, дассан байдал зэргийг харгалзан эх Б.Батдуламын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдав.

Иймд нэхэмжлэгч Б.Батдулам, хариуцагч Э.Баясгалан нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Булгантамир, Б.Булганцэнгэл нарыг эх Б.Батдуламын асрамжинд үлдээж, эцэг Э.Баясгалангаас  хүү Б.Булгантамир, Б.Булганцэнгэл нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.

Хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадахгүй учир өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Батдулам нь  гэр бүлээ цуцлуулах  шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Э.Баясгалангаас хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган, нийт 151.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд  гэрлэлт цуцлуулахад төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 67.538 төгрөгийг, нийт 137.738 төгрөгийг улсын орлогод төлөх ёстой байсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,63 дугаар зүйлийн 63.5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.044 төгрөгөөс 137.738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13.306 төгрөгийг улсын орлогоос буцаан, 137.738 төгрөгийг хариуцагч Э.Баясгалангаас гаргуулж нэхэмжлэгч Б.Батдуламд тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. 