Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/633

 

 

 

 

     

 

 

                  

 

2022           08          12                                        2022/ШЦТ/633

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган  хөтлөн,

Улсын яллагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Ц.Буянхишиг, 

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал

Иргэдийн төлөөлөгч Ш.Дэчинчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Дгийн Сд холбогдох эрүүгийн 2109007871049 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхэд хамтран амьдрагчийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин сууж байгаа гэх, урьд

Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.

Б овогт Дгийн С, РД:,

           

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийг “Монгол Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Хурлаас ярьж байна гэж итгүүлэн улмаар “ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч,

  1. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Наас 214.200 төгрөгийг,
  2. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Цоос 293.800 төгрөгийг,
  3. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.Өаас 284.100 төгрөгийг,
  4. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Эаас 296.900 төгрөгийг,
  5. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Аоос 201.000 төгрөгийг,
  6. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Гээс 110.400 төгрөгийг,
  7. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Бээс 284.200 төгрөгийг,
  8. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч С.Эгаас 119.400 төгрөгийг,
  9. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Эээс 209.100 төгрөгийг,
  10. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Тоос 116.700 төгрөгийг,
  11. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Т.Нгээс 218.000 төгрөгийг,
  12. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Д.Дгаас 454.600 төгрөгийг,
  13. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.Соос 329.900 төгрөгийг,
  14. 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Баас 110.400 төгрөгийг,
  15. 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Наас 248.200 төгрөгийг,
  16. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Э.Оээс 128.400 төгрөгийг,
  17. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.Зээс 256.800 төгрөгийг,
  18. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Бээс 128.400 төгрөгийг,
  19. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.Дгаас 100.400 төгрөгийг,
  20. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Бээс 436.900 төгрөгийг,
  21. 2021 оны 03 дугаар сарын 24, 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Гаас 440.200 төгрөгийг,
  22. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Тоос 208.400 төгрөгийг,
  23. 2021 оны 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Цгаас 2.314.900 төгрөгийг,
  24. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Оаас 100.400 төгрөгийг,
  25. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Иээс 1.673.000 төгрөгийг,
  26. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Шгаас 893.000 төгрөгийг,
  27. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Р.Соос 745.600 төгрөгийг,
  28. 2021 оны 05 дугаар сарын 31, 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогч өдрүүдэд хохирогч Б.Боос 1.798.600 төгрөгийг,
  29. 2021 оны 05 дугаар сарын 31, 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч М.Мөөс 2.189.700 төгрөгийг,
  30. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Өгээс 438.400 төгрөгийг,
  31. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Дгаас 796.800 төгрөгийг,
  32. 2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Нээс 4.116.600 төгрөгийг,
  33. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Хгаас 2.649.800 төгрөгийг,
  34. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ч.Гөөс 2.690.900 төгрөгийг,
  35. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Дгээс 2.876.500 төгрөгийг,
  36. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Огаас 1.461.000 төгрөгийг,
  37. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Боос 2.650.300 төгрөгийг,
  38. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч М.Сээс 1.800.000 төгрөгийг,
  39. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Цгээс 1.122.400 төгрөгийг,
  40. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ... тоотод оршин суух хохирогч Ц.Гас 2.118.200 төгрөгийг,

41. 2021 оны 8 дугаар сарын 02, 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” эмнэлгийн байрнаас хохирогч Г.Агаас 6.940.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 44.566.500 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.С нь Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийг “Монгол Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Хурлаас ярьж байна гэж итгүүлэн улмаар “ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Б.Нт 214.200 төгрөгийн, хохирогч Т.Цд 293.800 төгрөгийн, хохирогч С.Өд 284.100 төгрөгийн, хохирогч Б.Эд 296.900 төгрөгийн, Г.Аод 201.000 төгрөгийн, хохирогч Г.Гт 110.400 төгрөгийн, хохирогч Э.Бэд 284.200 төгрөгийн, хохирогч С.Эд 119.400 төгрөгийн, хохирогч Л.Эт 209.100 төгрөгийн, хохирогч Б.Тод 116.700 төгрөгийн, хохирогч Т.Нд 218.000 төгрөгийн, хохирогч Д.Дд 454.600 төгрөгийн, хохирогч Э.Соос 329.900 төгрөгийн, хохирогч Ц.Бд 110.400 төгрөгийг, хохирогч Нт 248.200 төгрөгийн,  хохирогч Э.Од 128.400 төгрөгийн, хохирогч Н.Зт 256.800 төгрөгийн, хохирогч Б.Бт 128.400 төгрөгийн, хохирогч Г.Дд 100.400 төгрөгийн, хохирогч Д.Бд 436.900 төгрөгийн, хохирогч Г.Гт 440.200 төгрөгийн, хохирогч Д.Тид 208.400 төгрөгийн, хохирогч Б.Цд 2.314.900 төгрөгийн, хохирогч Б.Оад 100.400 төгрөгийн, хохирогч Б.Ит 1.673.000 төгрөгийн, хохирогч Б.Шд 893.000 төгрөгийн, хохирогч Р.Ст 745.600 төгрөгийн, хохирогч Б.Бод 1.798.600 төгрөгийн, хохирогч М.Мд 2.189.700 төгрөгийн, хохирогч Д.Өд 438.400 төгрөгийн, хохирогч Н.Дд 796.800 төгрөгийн, хохирогч Б.Нд 4.116.600 төгрөгийн, хохирогч Л.Хд 2.649.800 төгрөгийн, хохирогч Ч.Гт 2.690.900 төгрөгийн, хохирогч Г.Дд 2.876.500 төгрөгийн, хохирогч Д.Од 1.461.000 төгрөгийн, хохирогч Д.Бд 2.650.300 төгрөгийн, хохирогч М.Ст 1.800.000 төгрөгийн, хохирогч С.Цд 1.122.400 төгрөгийн, хохирогч Ц.Гд 2.118.200 төгрөгийн, хохирогч Г.Ад 6.940.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.      

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс  гэм буруутай үйлдэлд маргахгүй гагцхүү Алтанчимэг, Пүрэвжав нарын дансаар хохирогч нараас авсан мөнгийг аваагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд шүүхээс шүүгдэгчид холбогдсон хэргийн үйл баримт тус бүрийг дараах байдлаар тогтоосон болно.

 

Шүүгдэгч Д.С нь нийт 41 удаагийн үйлдлээр төрийн одон медальд хамруулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, нийт 44.566.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт: Үүнд

 

 

1. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Наас 214.200 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 23 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан Н өргөдөл /4-р хх-ийн 24 тал/,

 

            2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 22 тал/,

 

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнгөрсөн хавар буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний гар утас руу ... дугаараас залгаж “Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн байна, танайхаас 2 хүнийг төрийн одонд тодорхойлсон байна, та 2 хүний “Хүндэт жуух”, “Жуух бичиг” гэсэн 2 шагналын хураамж 1 хүний 107.000 төгрөг буюу 2 хүний 214.000 төгрөгийг С .... тоот данс руу шилжүүлчих” гэхээр нь би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Драгон төвийн автобусны урд талын буудал дээрээс шилжүүлсэн юм. Надад “Төрийн ордноос 2021 оны 05 дугаар сарын дундуур ирж авна” гэж ярьсан. 5 дугаар сар өнгөрсөн бөгөөд тухайн эмэгтэй дахин над руу залгаагүй, би хүлээгээд өдий хүрсэн бөгөөд одоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Маш их гомдолтой байна. Үнэмшилтэй яриад байсан болохоор итгээд мөнгөө өөрийн ... тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-25-26 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 27 тал/

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би сайн санахгүй байна. Фейсбүүкээр байгууллагын хаяг, байршил, утасны дугаарыг олоод өөрийн ... дугаарын утаснаас ярьж “Нийслэлийн засаг даргын тамгын газар” болон өөр төрийн байгууллагаас ярьж байна. Танай байгууллагыг шагналд тодорхойлсон байна. Тэмдэг шагналын хураамж мөнгө шилжүүлээрэй гэж хэлээд ... дугаарын данс өгч мөнгө авдаг байсан. Би мөнгөө ойр зуурдаа хэрэглээд нэг зүс таних хүндээ өгч хадгалуулах гээд алдсан...”гэх мэдүүлэг /4-р хх-ийн 20 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 26 талын ар хэсгийн 44 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 246 талын 2, 3, 4, 5 дугаар догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Н хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н “Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн байна, танайхаас 2 хүнийг төрийн одонд тодорхойлсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 214.000 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь хүлээн зөвшөөрч мэдүүлэх ба энэ нь хохирогч Н 4 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар талд хохирогчоор өгсөн “...Өнгөрсөн хавар буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний гар утас руу ... дугаараас залгаж “Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн байна, танайхаас 2 хүнийг төрийн одонд тодорхойлсон байна, та 2 хүний “Хүндэт жуух”, “Жуух бичиг” гэсэн 2 шагналын хураамж 1 хүний 107.000 төгрөг буюу 2 хүний 214.000 төгрөгийг С ... тоот данс руу шилжүүлчих” гэхээр нь би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Драгон төвийн автобусны урд талын буудал дээрээс шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Н Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл, 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар талын ар хэсгийн 44 дүгээр догол мөрд бичигдсэн Д.Сгийн ... тоот дансанд ... тоот данснаас “...” гэх утга бүхий шилжин орсон 214.200 төгрөгийн дансны хуулганы баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар талын 2, 3, 4, 5 дугаар догол мөрд авагдсан утасны дугаарын хэрэглээний жагсаалтын баримт зэргээр тухайн үйл баримт давхар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

2. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Цоос 293.800 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 127 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан Т.Цы өргөдөл /4-р хх-ийн 128 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 129 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 132 тал/,

 

Хохирогч Т.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний ... гэсэн дугаар руу ... дугаараас залгаад “НЗДТГ-аас ярьж байна, танайх төрийн шагналд тодорхойлогдсон байна, хүндэт жуух, жуух бичиг, шилдэг ажилтан гэсэн шагналууд байна, 3 хүний нэрийг өг, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Төрийн ордонд гардуулна” гэхээр нь “ямар бичиг баримт шаардлагатай вэ, 6 дугаар сарын 04-ний өдөр хэдэн цагаас орох вэ” гэхэд “7 хоногийн өмнө орох цагийг хэлж өгнө, тэгээд ... тоот С гэсэн данс руу 293.800 төгрөгийг шилжүүлж хийгээрэй, би одоо нэрсийг чинь аваад хуралд орох гэж байна” гэхээр нь би мөнгө шилжүүлсэн байгаа. Тэгээд шагнал гардуулна гэж хэлсэн өдрөөс нь 5-7 хоногийн өмнө залгахад утсаа авахгүй байхаар нь мессеж бичиж асуусан, тэгээд “байгууллагын нэр асуухаар нь хэлэхэд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орох юм байна” гэж хариулахаар нь хүлээж байгаад тухайн өдөр нь залгаж асуухад утсаа авахгүй байсан ба өнөөдрийг хүрсэн. Би Хаан банкны ...тоот данс руу Хаан банкныхаа ... тоот миний Лэнд.мн-ний хэтэвчнээс 293.800 төгрөгийг “...” гэсэн утгаар шилжүүлсэн. Манай байгууллагад шагнал урамшуулал ирээгүй, өгсөн мөнгөө авмаар байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 135-136 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийнхөө ... тоот дансаар авсан байна. Би одоо сайн санахгүй байна. Бусад хэргийн адил авсан байна...”гэх мэдүүлэг /4-р хх-ийн 140 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 27 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 247 талын ар хэсгийн 17, 19, 21, 23 дугаартай догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Т.Цд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...гэм буруутай...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Цоос “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ярьж байна, танайхаас төрийн шагналд тодорхойлсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 293.800 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С  шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба  энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

 

3.2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.Өаас 284.100 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 3 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан С.Өын өргөдөл /4-р хх-ийн 4 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 5 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 8 тал/,

 

Хохирогч С.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манай “Х” ХХК-ийн ... дугаарт үл таних хүн залгаж шагналын талаар ярьсан учраас марктенгийн менежер, хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг утгаар миний ... дугаарыг өгсөн байсан. Ингээд миний гар утас руу ... дугаараас үл таних хүн залгаж “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шагнал гардуулах мэргэжилтэн байна. Танай байгууллага дээр 3 хүнийг шагналд тодорхойлох боломжтой байна. Шагналын хураамжаа шилжүүлнэ үү, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн ордноос шагналаа авна. Хураамжаа төлж баталгаажуулах хэрэгтэй байна. С гэх ... тоот данс руу шилжүүлнэ үү” гэсний дагуу би БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад захирал ... данснаас 284.100 төгрөгийг шилжүүлсэн юм. Тухайн үед “Хүндэт жуух”, “Жуух бичиг”, “Шилдэг ажилтан” гэх шагналуудыг авахаар тохиролцсон. 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Төрийн ордноос шагналаа ав гэж хэлж байсан. Би 2021 оны 6 дугаар сар арай болоогүй байхад С гэх хүний ... дугаарын утас руу залгахад огт утсаа аваагүй, 2 өдөр тасралтгүй залгасан бөгөөд тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Би өдийг хүртэл хүлээж байгаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ хүнээс 284.100 төгрөгөө гаргуулан авмаар байна. Энэ мөнгийг захиралдаа бэлнээр нь өгч байж захирал С данснаас интернэт банк ашиглан шилжүүлсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 11-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би байгууллагын хаяг, утасны дугаарыг фейсбүүкээр олж аваад өөрийн эзэмшлийн ... дугаартай утаснаас “Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шагнал гардуулна, тэмдэгтийн хураамжийн мөнгө” гэж өөрийн Хаан банкны ... тоот дансаар авдаг байсан. Эхэлж олсон мөнгөө өөртөө зарцуулж дуусгасан...”гэх мэдүүлэг /4-р хх-ийн 39 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 29 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 247 талын ар хэсгийн 24, 25, 26, 28, 29 дугаартай догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч С.Өд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Өаас “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ярьж байна, танайхаас төрийн шагналд тодорхойлсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 284.100 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож тухайн үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

4. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Эаас 296.900 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 42 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 41 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 43 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 46 тал/,

 

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр .... дугаараас миний 9912-8110 дугаарт залгаад “Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ярьж байна, танай байгууллагаас ажилчдыг нь шагналд тодорхойлох гэж байна, жуух, хүндэт жуух, шилдэг ажилтан гэсэн шагналд тодорхойлох юм, танайх хоцорсон байна, хурдан нэрээ өг, дахин бүртгэл явагдаж байна, 3 хүн тодорхойлно, нэр, регистрийн дугаарыг нь яаралтай өг” гэсэн. Тэгээд би нэрээ өгтөл өөдөөс “дансны дугаар өгөөд 296.900 төгрөг шилжүүл” гэсэн. Шагналын хураамж гэхээр нь шилжүүлсэн байгаа. Тэгээд “шагналыг 2021 оны 05 дугаар сарын дундуур гардуулна, шагнал гардуулахаас 7 хоногийн өмнө эргэж мэдэгдэнэ” гэж байсан ч тэр чигтээ таг болсон. Ингээд тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй байсаар одоо хандаж байна. Хаан банкны ... тоот данс руу Хаан банкны ... тоот данснаас “....” гэсэн утгатайгаар явуулсан байгаа. Энэ данс нь манай дүү Нийн данснаас би өөрөө 296.900 төгрөгийг шилжүүлсэн байгаа. ... дугаарын утаснаас залгасан бөгөөд ямар нэгэн нэр ус хэлээгүй санагдаж байна. Манай байгууллагад шагнал нь ирээгүй байгаа. Учирсан хохирлоо барагдуулмаар байна. Би тухайн үед ажилчдадаа хэлчихсэн бол эвгүй байдалд орох байлаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 49-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...2105017201237 дугаартай яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан, бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрч байна. Би бусад өгсөн мэдүүлэгтэй адилхан. Би сайн санахгүй байна. Миний ... тоот дансаар мөнгө авсан бол миний үйлдсэн хэрэг мөн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 56 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 46 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 247 талын ар хэсгийн 49 дугаартай догол мөр, 248 тал, 2, 8, 9 дүгээр догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Эд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Б.Эаас “Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ярьж байна, танай байгууллагаас ажилчдыг нь шагналд тодорхойлох гэж байна” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 296.900 төгрөгийг 5300616171 тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

5. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Аоос 201.000 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 169 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 170 тал/,

 

Хохирогч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хувиараа суудлын бүрээс торон хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн бүтээгдэхүүний фейсбүүк хаягаар “...” гэсэн хаягаас борлуулалтаа явуулдаг юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний ... дугаар руу ... гэх дугаараас “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэж эмэгтэй хүн яриад “танай байгууллагыг дүүргээс тодорхойлсон байна, танай байгууллагаас шагналд тодорхойлох хүн байна уу” гэж асуухаар нь “өөрөөсөө гадна нэг ажилтнаа шагналд тодорхойлъё” гэхэд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би “Хүндэт жуух”, “оны шилдэг ажилтан” зэрэг шагнал авахаар тухайн эмэгтэй өгсөн Хаан банкны данс руу 201.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн эмэгтэй над руу байн, байн “мөнгө хийсэн үү” гэж асууж байсан бөгөөд “тухайн өдрийн 12 цагаас шагналын хурлаар орно” гэж байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа асуухад “тань руу ярина, хүлээж байгаарай” гэсэн. Би тухайн мөнгийг гэр рүүгээ явж байхдаа буюу Голомт хотхоны доод уулзвар дээр машин дотроо явж байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн. Өөрийн өгсөн 201.000 төгрөгийг гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг хэргийн талаар тодорхой санахгүй байна. Олон хүнээс мөнгө авсан учраас би Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлсон тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж хэлж мөнгө авсан. Уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би уг хүнээс 201.000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Уг мөнгийг өөрийн хэрэглээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 58 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 248 тал, 17, 19, 21, 24, 36, 49, 51 дугаар догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Г.Аод хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Аоос “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэж эмэгтэй хүн яриад “танай байгууллагыг дүүргээс тодорхойлсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 201.000 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хүлээн зөвшөөрч байх энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

6. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Гээс 110.400 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 198 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 5 тал/,

 

Хохирогч Г.Гийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хувиараа үндэсний хувцас оёж зардаг бөгөөд манайх фейсбүүкийн “...” гэсэн хаягаас борлуулалтаа хийдэг. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний 9811-9983 дугаар руу ... гэх дугаараас “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын орлогч байна” гэж нэг эмэгтэй хүн яриад “танай байгууллагыг дүүргээс шагналд тодорхойлсон байна, танай байгууллагаас шагналд тодорхойлох хүн байна уу” гэж асуухаар нь “нэг хүнийг хүндэт жуух бичгээр шагнуулъя” гэхэд “нэг хүний тэмдэгтийн хураамж 110.400 төгрөгийг шилжүүлээрэй” гээд надад Хаан банкны дансны дугаар өгсөн бөгөөд би 110.400 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн эмэгтэй Төрийн ордон руу орохдоо хэлээрэй гээд надад 005272 гэсэн код өгсөн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордон руу ирээрэй гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. Би тухайн мөнгийг интернэт банк ашиглаж Хүүхдийн-100 буюу Голомт банкны Солонго салбараас урд байхдаа шилжүүлсэн. Өөрийн өгсөн мөнгийг гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг асуудлыг тодорхой санахгүй байна. Би Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлно, тэмдэгтийн хураамж гэж мөнгө авсан. Уг хүнээс 110.400 төгрөгийг өөрийн дансаар авсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 56 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 248 талын ар хэсгийн 34, 53, 55 дугаартай догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Г.Гт хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Гээс “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ярьж байна, танайхаас төрийн шагналд тодорхойлсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 110.400 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч байх энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

7. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Э.Бээс 284.200 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 136 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 137 тал/,

 

Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын сүүлээр миний ... дугаарт нэг эмэгтэй хүн залгаад “Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна, танай компанийг шагнал урамшуулалд тодорхойлохоор боллоо, хэдэн хүн шагналд тодорхойлох боломжтой вэ” гэхээр нь би “хүмүүстэйгээ яриад эргэж хэлье” гээд эргэж холбогдоод “3 хүнийг шагналд тодорхойлохоор болоод нэрийг нь өгөхөд тэмдэгтийн хураамж гээд 284.200 төгрөгийг шилжүүлэх ёстой” гэхээр нь өөрийн ... дугаарын данснаас С гэх хүний данс руу шилжүүлсэн. Нэрээ хэлээгүй Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна гэсэн. Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад интернэт банк ашиглаж мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болсон үйл явдлыг санахгүй байна. дансны хуулгаа харахад уг хэрэгт хохирогч гэх хүнээс 284.200 төгрөгийг авсан нь үнэн. Миний бие Ерөнхийлөгчийн тамгын газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлно, тэмдэгтийн хураамж гэж ... дугаарын данс руу мөнгө авдаг байсан. Би шагналд тодорхойлно гэж яг энэ хүнтэй ярьсан талаараа санахгүй байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 143 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 41 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 248 талын ар хэсгийн 52, 54 дугаартай догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Э.Бэд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “..маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Бээс “Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна, танай компанийг шагнал урамшуулалд тодорхойлохоор боллоо” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 284.200 төгрөгийг .... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

8. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч С.Эгаас 119.400 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 77 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Г.Эгийн гаргасан өргөдөл /4-р хх-ийн 78 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 76 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 79 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 80 тал/,

 

Хохирогч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний ... дугаарт .... дугаараас залгаад “НЗДТГ-аас байна, танайхыг дүүргээс чинь нэр өгсөн, НЗДТГ-ын хүндэт жуух бичиг авахаар тодорхойлогдсон байна, 2 ажилтны нэр өгнө, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шагналаа авна, одоо тэмдэгтийн хураамж 119.400 төгрөгийг ... тоот С гэх данс руу шилжүүл” гэхэд нь “энэ чинь хувь хүний данс байна” гэхэд “манайх төрийн сантай холбогдсон байгаа, санаа зоволтгүй” гэхээр нь БГД-ийн 13 дугаар хороо, Өргөө кино театр явж байгаад шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ярихгүй болохоор нь би өөрөө залгаад ярихад “ковидтой холбоотойгоор хойшлогдсон байгаа” гэж хэлэхээр нь би тэр хүнийг “та нар худлаа яриад байгаа юм уу” гээд загнасан чинь “үгүй, үнэн шийдгүй байгаад байна, шийд гарахаар мэдэгдэнэ” гэсэн боловч тэр цагаас хойш таг байна. Хаан банкны ... тоот данс руу Хаан банкны ... тоот Буянбатын данснаас 119.400 төгрөгийг “...” гэсэн утгаар шилжүүлсэн. Нэрээ хэлээгүй, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ярьж байна гэсэн. Манайд шагнал нь ирээгүй байгаа. Өгсөн мөнгөө эргүүлэн авмаар байна, хуулийн дагуу шийтгүүлмээр байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 83-84 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би мөн бусад хэргийнхээ адил өөрийн ... тоот дансаар мөнгө авсан байгаа. Тодорхой сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 90 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 48 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 248 талын 7, 11, 13 дугаартай догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч С.Эд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Эгаас “НЗДТГ-аас байна, танайхыг дүүргээс чинь нэр өгсөн, НЗДТГ-ын хүндэт жуух бичиг авахаар тодорхойлогдсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 119.400 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

9. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Эээс 209.100 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 138 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 139 тал/,

 

Хохирогч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие ...” ХХК-д захирлаар ажилдаг. Уг компанийн захирал нь миний нөхөр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр СБД-ийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн орчимд явж байхад хамтран ажилдаг Х над руу ярьж “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шагнал өгнө гэж нэг эмэгтэй яриад байна, Та яриад ямар учиртайг нь асуугаарай” гэж хэлсэн. Би тухайн үл таних эмэгтэйн утас руу өөрийн ... дугаарын утаснаас залгахад “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын шагнал хариуцсан хэлтсээс ярьж байна, танай компаниас 2 ажилтныг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын даргын “Хүндэт жуух”, “Жуух бичиг” шагналаар шагнахаар Нийслэлээс тодорхойлсон. Одоо тэмдэгтийн хураамжийн 209.100 төгрөгийг ... дугаарын данс руу хийгээрэй” гэсэн. Би 209.100 төгрөгийг данс руу ...  утсаар шилжүүлсэн. “Тухайн шагнал авах өдөр нь Төрийн ордноос авна” гэсэн бөгөөд надад Төрийн ордонд орох код өгсөн. Тэгээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар дахин холбоо бариагүй. Утасны дугаарыг нь мартсан байна. Миний хохирлыг барагдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие олон хүнтэй ярьж залилах гэмт хэрэг үйлдсэн учраас нэг бүрчлэн болсон үйл явдлыг санахгүй байна. Энэ хэргийн хувьд Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна шагналд тодорхойлсон, тэмдэгтийн хураамж төл” гэж мөнгө авсан. Миний бие уг хүмүүсээс мөнгө авахдаа фейсбүүк хуудас, зар, хаяг дээр дугаараар залгаж ярьдаг байсан. Би уг хүнээс 209.100 төгрөг авсан нь миний дансны хуулганаас дэлгэрэнгүй харагдаж байна. Уг мөнгийг өөрийн хэрэглээнд зарцуулсан. Би гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 71 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 248 талын ар хэсгийн 17, 22, 23, 25 дугаартай догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Л.Эт хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн   “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Эээс “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын шагнал хариуцсан хэлтсээс ярьж байна, танай компаниас 2 ажилтныг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын даргын “Хүндэт жуух”, “Жуух бичиг” шагналаар шагнахаар Нийслэлээс тодорхойлсон гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 209.100 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийн  мэдүүлгээр хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

10. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.Тоос 116.700 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 177 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 176 тал/,

 

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Тын гаргасан өргөдөл /4-р хх-ийн 178 тал/

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 179 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хохирогчоор тогтоосон тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 180 тал/,

 

Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би хорооллын эцсийн Е-март орчимд явж байхад ... гэсэн дугаараас над руу залгаад байхаар нь автал нэг эмэгтэй хүн “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ярьж байна. Манайхаас шагнал өгч байгаа, та шагнал авах уу” гэхээр нь би “авъя” гээд зөвшөөрсөн. Тэгтэл уг эмэгтэй “цайллага болдог учир тэмдэгтийн хураамж төлөх хэрэгтэй” гээд ... тоот С гэх хүний данс өгсөн. Би данс руу нь тэмдэгтийн хураамж гэж 116.700 төгрөгийг интернэт банкаар өөрийн 5041406406 тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд 6 дугаар сарын дундуур шагналаа авна гэж хэлсэн. Тэрнээс хойш утас руу нь залгахад “ковид гээд хойшлоод байна” гэх мэтчилэн худал хэлээд байсан. Тэгэхээр нь би залилуулсан гэдгээ мэдсэн. Би тэр хүнийг мэдэхгүй уулзаж байгаагүй, тэр хүн гэнэт өөрөө над руу залгасан. Миний ... дугаарын утас руу скайтелын ... дугаараас залгаж байсан. Надад 116.700 төгрөгийг хохирол учирсан бөгөөд энэ хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 182 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн дансаар авсан нь тодорхой байна. Бусад хэргийн адил худал хэлж мөнгө авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 191 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /4-р хх-ийн 185 тал, 2-р хх-ийн 27-р талын 80 дүгээр догол мөр/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Тод хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Б.Тоос “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын шагнал хариуцсан хэлтсээс ярьж байна, танай компаниас 2 ажилтныг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын даргын “Хүндэт жуух”, “Жуух бичиг” шагналаар шагнахаар Нийслэлээс тодорхойлсон гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 116.700 төгрөгийг .. тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

11. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Т.Нгээс 218.000 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 59 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 58 тал/,

 

Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст Т.Нгийн гаргасан өргөдөл /4-р хх-ийн 60 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэгчээр тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 61 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” Мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 64 тал/,

 

Хохирогч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний ... дугаарт ... дугаараас залгаад “НЗДТГ-аас ярьж байна, танайх төрийн шагналд тодорхойлогдсон байна, нэг ажилтан шалгаруулна, тэргүүний залуу ажилтан, компанийн жуух бичиг өгнө, 2 хүний нэр өг” гэхээр нь би хувийнхаа үйл ажиллагаа явуулдаг “...” дээрээ авахаар болсон. Тэгээд нэрээ өгтөл “тэмдэгтийн хураамж 218.000 төгрөгийг хий” гэхээр нь ... тоот С гэх данс руу ... тоот данснаасаа БГД-ийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд явж байхдаа тэр өдрөө шилжүүлсэн. Шагналаа “2021 оны 6 дугаар сарын эхээр авна” гэж байсан боловч хойшлогдсон гэж надад 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хэлсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хэдэн удаа ярьсан боловч “хойшлогдоод байна, дарга нарын ажил болохгүй байна” гээд байсан Тэгээд наадмын үед би “болимоор байна, мөнгөө буцааж авъя” гэхэд “шилжүүлчихнэ, таны данс руу явуулна, дансаа өг” гэсэн. Ингээд таг алга болсон. Хаан банкны ... тоот данс руу Хаан банкны ... тоот эхнэр Эийн данснаас 218.000 төгрөгөөр “...” гэсэн утсаар шилжүүлсэн. Миний .. дагуур руу ... дугаараас залгаж ярьсан. Өөрийгөө хэн ч гэж танилцуулаагүй, данс өгөхөд нь С гэдэг нэр гарч ирсэн. Манай байгууллагад шагнал ирээгүй. Өгсөн мөнгөө буцааж авмаар байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 68 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолтой бүрэн гүйцэд уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би он, сар, өдрийг нь хэлж санахгүй байна. Урьд өмнө хэлж мэдүүлсэн байгаа. Өөрийн Хаан банкны ... тоот дансаар авсан бол миний үйлдсэн хэрэг мөн байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 74 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын 36 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 245 талын ар хэсгийн 54, 59 дугаартай догол мөр, 246 дугаар талын 1 дүгээр догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Т.Нд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Хохирогч Т.Нгээс НЗДТГ-аас ярьж байна, танайх төрийн шагналд тодорхойлогдсон байна, нэг ажилтан шалгаруулна, тэргүүний залуу ажилтан, компанийн жуух бичиг өгнө, 2 хүний нэр өг” гэх нэрийдлээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 218.000 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

12. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Д.Дгаас 454.600 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 178 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогч, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 179 тал/,

 

Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай ажлын газрын ... гэх дугаар руу нэг эмэгтэй хүн залгаад “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шагнал өгөхөөр ярьж байна, танайх тодорхойлогдсон байна, ирж уулзаарай” гэж манай ажилчидтай ярьсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүн рүү өөрийнхөө утаснаас залгаад “ямар учиртай шагнал вэ” гэж асуусан чинь “танайх энэ жилдээ шагналд тодорхойлогдсон байна, тэмдэгтийн хураамж гэж 454.000 төгрөг төлнө” гэхээр нь би 4 ажилчдынхаа нэрийг өгөөд 454.000 төгрөгийг С гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа залгаад асуухад нөгөө эмэгтэй “Алтангадас одон өгч байгаа шүү” гэхээр нь “тэр нь яах вэ” гэхэд “уулзана” гэж хэлээд алга болсон. Тэгээд холбоо барьж чадаагүй, утсаа аваагүй. Надад нэрээ хэлээгүй бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна гэсэн. Манай байгууллагад 454.000 төгрөгийн хохирол учирсан. Би мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь ... гэж бичсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг хэргийн талаар тодорхой санахгүй байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлсон тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж аманд орсноо хэлж өөрийн дансаараа мөнгө авсан. Өөрийн дансаараа 454.000 төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 1 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /1-р хх-ийн 249 тал ар хэсгийн 24, 28 догол мөр, 250 талын 13, 18, 22, 23, 24, 35, 38, 41, 47 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Д.Дд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Д.Дгаас “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шагнал өгөхөөр ярьж байна, танайх тодорхойлогдсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 454.000 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

13. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.Соос 329.900 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 127 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 128 тал/,

 

Хохирогч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие “...” ХХК-д нягтлан бодогчоор ажилдаг. Уг компанийн захирал нь миний нөхөр юм. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр СБД-ийн 8 дугаар хороо, Багшийн дээдэд явж байхад үл таних эмэгтэй хүн ... дугаараас миний ... дугаарын утас руу залгаад “Төрийн ордны шагнал гардуулах хэлтсээс залгаж байна, танай компанийн ажилчдыг “Хүндэт жуух”, “Жуух бичиг”, “Шилдэг ажилтан” гэсэн шагналаар шагнахаар Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төвөөс тодорхойлсон. Одоо тэмдэгтийн хураамжийн нийт 329.900 төгрөгийг ... дугаарын данс руу хийгээрэй, энэ данс нь Төрийн сангийн сүлжээнд холбогдсон” гэж хэлсэн. Би түүний дагуу нөхөртэйгөө ярилцаад 329.900 төгрөгийг найз Хийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд “2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шагнал гардуулна” гээд Төрийн ордонд очиж авах код хүртэл өгсөн боловч дахин огт холбоо бариагүй бөгөөд би 2021 оны 06 дугаар сарын 10-ны үед залгахад “Ковид гээд хойшилсон, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шагналаа авна” гэж хэлсэн. Тэгээд дахин холбогдоогүй, утсаа авахгүй өнөөдрийг хүрсэн. Миний хохирлыг барагдуулж өгнө үү, мөн тухайн этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130 тал/,

 

Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар /1-р хх-ийн 131 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг асуудлын талаар дэлгэрэнгүй санахгүй байна. Олон хүнтэй ярьж мөнгө авсан учраас нэг бүрчлэн санахгүй байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлсон тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж хэлж өөрийн дансаараа мөнгө авсан. Би тухайн хүнээс мөнгийг өөрийн дансаар авсан гэм буруугаа үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 39 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 2 талын 44, 46, 49, 51 дүгээр догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Э.Сод хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Э.Соос ““Төрийн ордны шагнал гардуулах хэлтсээс залгаж байна, танай компанийн ажилчдыг “Хүндэт жуух”, “Жуух бичиг”, “Шилдэг ажилтан” гэсэн шагналаар шагнахаар Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төвөөс тодорхойлсон” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 329.900 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

14. 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ц.Баас 110.400 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 189 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 190 тал/,

 

Хохирогч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хувиараа Монгол хувцас урлан зардаг бөгөөд фейсбүүкийн “...” гэсэн хаягаас борлуулалтаа хийдэг. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр миний ... дугаар руу ... гэх дугаараас “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэж нэг эмэгтэй хүн ярьсан. “танай  байгууллагаас хэдэн хүн 100 жилийн ойг тохиолдуулан шагнуулах вэ” гэсэн. Тэгэхээр нь би “1 хүнд жуух бичгээр шагнуулъя” гэхэд “болно” гэж хэлээд над руу Хаан банкны данс явуулаад “шагналын хураамжаа шилжүүлээрэй” гэхээр нь би тухайн данс руу нь 110.400 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн утас руу залгахад утсаа авахаа больсон. Би тухайн үед Энхтайваны гүүр доор машин дотроо явж байхдаа интернэт банк ашиглаж мөнгө шилжүүлсэн. Би намайг залилсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг асуудлын талаар тодорхой санахгүй байна.  Би уг хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлсон тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж хэлж өөрийн дансаараа мөнгө авсан. Би тухайн хүнээс 110.400 мөнгийг өөрийн дансаар авсан. Тухайн мөнгийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 55 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 3 талын 2, 5, 8 дугаар догол мөр/ Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Ц.Бд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Ц.Баас “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэж нэг эмэгтэй хүн ярьсан. “танай  байгууллагаас хэдэн хүн 100 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 110.400 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

15. 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Наас 248.200 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 148 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 149 тал/,

 

Хохирогч Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эхнэрийн хамт СБД-ийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн орчимд машинтайгаа явж байхад үл таних эмэгтэй хүн миний ... дугаарын утас руу залгаж “Би Баянзүрх дүүргээс ярьж байна, удахгүй 5 дугаар сард Нийслэлийн шагнал гардуулах юм, танай байгууллагаас шагнал авах хүн байна уу, Нийслэлийн “Хүндэт жуух”, “Жуух бичиг” өгнө, тэмдэгтийн хураамж 248.200 төгрөг шилжүүлнэ үү” гэж хэлээд ... дугаарын данс өгсөн. Би тэр данс руу нь эхлээд 128.400 төгрөг, дараа нь 119.800 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд би 2021 оны 05 дугаар сарын дундуур нөгөө утас руу нь залгахад “шагнал хойшлогдсон, 6 дугаар сарын дундуур өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш огт холбогдоогүй. Миний хохирлыг барагдуулж, тухайн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг асуудлын талаар тодорхой санахгүй байна.  Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлсон тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж хэлээд мөнгө авсан нь үнэн. Олон удаагийн үйлдлээр олон хүнээс мөнгө авсан учир нэг бүрчлэн санахгүй байна. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй, бусдаас худлаа хэлж мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Би мөнгөгүй болсон бөгөөд мөнгөний хэрэг гарсан учраас гэмт хэрэг үйлдсэн. Тухайн мөнгийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надтай хамтран гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 70, 72 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 4 талын 16, 20, 23, 26 дугаар догол мөр/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Нт хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “..................” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Наас “Баянзүрх дүүргээс ярьж байна, удахгүй 5 дугаар сард Нийслэлийн шагнал гардуулах юм, танай байгууллагаас шагнал авах хүн байна уу, Нийслэлийн “Хүндэт жуух”, “Жуух бичиг” шагналд тодорхойлно” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 248.200 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

16. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Э.Оээс 128.400 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 207 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 208 тал/,

 

Хохирогч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хувиараа хувцас оёдол салонтой бөгөөд манайх фейсбүүкийн “...” ХХК гэсэн хаягаас борлуулалтаа явуулдаг. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний ... дугаар руу ... гэх дугаараас “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Батмаа гэдэг хүн байна. Танай байгууллагаас шагналд тодорхойлох хүн байна уу” гэж асуухаар нь “нэг хүнийг хүндэт жуух бичгээр шагнуулъя” гэхэд “хураамжийн төлбөрт 128.400 төгрөг шилжүүлээрэй” гээд надад Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь 128.400 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн эмэгтэй Төрийн ордон руу орохдоо хэлээрэй гээд нэг код өгсөн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын ордон руу орно гэж хэлсэн. Тухайн хугацаанд гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Би мөнгөө 13 дугаар хороололд гэртээ байхдаа шилжүүлсэн. Өөрийн шилжүүлсэн 128.400 төгрөгийг авах саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг асуудлын талаар тодорхой санахгүй байна.  Олон хүнээс мөнгө авсан. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлсон тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж хэлээд мөнгө авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүнээс 128.400 төгрөгийг дансаараа авсан. Миний өмнөх регистрийн дугаар болох ... нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гээд өмнөх хэрэг дээр ЭХЭМҮТ-өөс төрөлтийн түүх авч шүүх хурал дээр үзүүлсэн. Ингээд ... регистрийн дугаар дээр ял авч тухайн үед шүүх хурал болохоос өмнө төрөлтийн түүхийг үндэслээд ээжээрээ овоглож регистрийн дугаараа солиулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 65 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 3 талын 51, 58 дугаар догол мөр, 4 талын 5 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Э.Од хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан  болно.

 

Хохирогч Э.Оээс “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Б гэдэг хүн байна. Танай байгууллагаас шагналд тодорхойлно” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 128.400 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

17. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.Зээс 256.800 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 118 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 119 тал/,

 

Хохирогч Н.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хувиараа гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд тухайн бүтээгдэхүүнээ фейсбүүк хаягаар “Монгол бэлэг дурсгал” дэлгүүрээр борлуулалтаа явуулдаг. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр миний ... дугаар руу ...гэх дугаараас “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэж нэг эмэгтэй хүн залгаад, танай байгууллагыг дүүргээс тодорхойлсон, 2 хүнд жуух бичгээр шагнуулах эрх өгсөн” гэж хэлээд Хаан банкны дансны дугаар өгөөд тухайн данс руу, 256.800 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа шагналын талаар асуухад Хангарьд ордноос Төрийн ордонд орох код өгөхгүй байна гэж хэлж байгаад утсаа авахаа больсон. Би тухайн мөнгийг Сүхбаатарын талбай дээр алхаж явж байхдаа шилжүүлсэн. Өөрийн шилжүүлсэн 256.800 төгрөгийг авах саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие уг асуудлын талаар тодорхой санахгүй байна.  Тухайн хүнтэй Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлсон тул тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэж хэлээд өөрийн дансаар 256.800 төгрөг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 85 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 5 талын 21, 27 дугаар догол мөр/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Н.Зт хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан болно.

 

Хохирогч Н.Зээс ““Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 256.800 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

18. 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Бээс 128.400 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 229 тал2-р хх-ийн 38 тал/,

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 230 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 36 тал/,

 

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 08-Б1 тоот болох ажлын байранд байх үед үл таних дугаараас миний ... дугаарт залгаж “Б мөн үү, “Хүндэт жуух” тэмдэг өгөх гэсэн юм та авах уу, авах бол тэмдэгтийн хураамж болох 128.400 төгрөгийг ... дансанд шилжүүл, одоо яаралтай шилжүүл хурлаар орох гэж байна гэж хэлээд үг сонсохгүй байсан ба өөрийн ... тоот данснаас ... тоот дансанд 128.400 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өмнө хариу өгч Хүндэт жуух бичиг өгнө гэсэн боловч хариу мэдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Уг хэргийн талаар тодорхой санахгүй байна.  Олон хүнээс мөнгө авсан болохоор санахгүй байна. Би уг хүн рүү утсаар залгаж 128.400 төгрөгийг өөрийн дансаар авсан. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 84 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн ... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 5 талын 18, 22, 23 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Бт хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан болно.

 

Хохирогч Б.Бийг “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 128.400 төгрөгийг .... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

19. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.Дгаас 100.400 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 94 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 97 тал/

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 98 тал/,

 

Хохирогч Л.Дн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед ... дугаараас Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна, саяхан болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон юм байна, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан онлайн экспод оролцсон байгууллагуудыг шагналд тодорхойлсон байна, 2021 оны 05 дугаар сарын сүүлээр шагналд гардуулна, танайх салбарын тэргүүний ажилтан гэсэн шагнал авна, 100.400 төгрөг шилжүүл, энэ нь шагналын хураамж юм” гээд Хаан банкны дансны дугаар өгсөн. Тэр данс руу нь мөнгөө эхнэр Хашцэцэгийн данснаас шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ... дугаараас залгаж асуух  гэхэд утсаа авахгүй, нэг бол таслаад байсан. Түүнээс хойш холбогдоогүй. Хаан банкны ... тоот данс руу Хаан банкны ... тоот .... гэсэн утгаар шилжүүлсэн. Өгсөн мөнгөө буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 101-102 тал/,

 

2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100.400 төгрөг шилжүүлсэн гэх дансны гүйлгээний хуулга /4-р хх-ийн 103 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолтой танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө дансаар авсан байна, бусад хэргийн адил хийсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 107 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 90 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 5 талын 47, 48, 49, 51 дугаар догол мөр/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Г.Дд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Г.Дг “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100.400 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

20. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Л.Бээс 436.900 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 158 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 159 тал/,

 

Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие “К” ХХК-ийн захирлаар ажилдаг бөгөөд манайх арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Над руу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаараас Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ярьж байна, танай байгууллагын 3 хүн Засгийн газрын тодорхойлолтод орсон байна” гэсэн. Тухайн үед манай 3 хүнийг шагналд тодорхойлуулахаар арьс ширний холбооны тодорхойлолтод орсон байсан. Тэгээд Засгийн газарт тодорхойлолт очсон юм байна гэж бодоод нийт 3 хүний шагналын хураамж гэж 436.900 төгрөгийг Хаан банкны данс руу нь Сансарын колонк руу явж байхдаа 64 дүгээр дэлгүүрийн харалдаа зам дээр машинтай явж байхдаа шилжүүлсэн. Тэгээд би тухайн асуудлыг Арьс, ширний холбооноос лавлаж асуухад тэмдэгтийн хураамж гэж аваагүй гэж байсан. Тэгэхээр нь би нөгөө .... дугаарт залгахад утсаа унтраачихсан байсан. Би өгсөн мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон үйл явдлыг санахгүй байна. Дансны хуулга харахад уг хэрэгт хохирогч гэх хүнээс 208.400 төгрөг авсан нь үнэн Миний бие Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна гэж хэлээд шагналын хураамж гэж өөрийн ____ тоот дансаар мөнгө авдаг байсан. Ямар шалтгаанаас мөнгө авдаг байсан талаар хариулахаас татгалзаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 92 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 5 талын ар хэсгийн 11, 12, 18 дугаар догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Л.Бд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Батдэмбэрэлийг “Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ярьж байна, танай байгууллагын 3 хүн Засгийн газрын тодорхойлолтод орсон байна” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 436.900 төгрөгийг .... тоот данснаас Д.Сгийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

21. 2021 оны 03 дугаар сарын 24, 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Г.Гаас 440.200 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Г.Гын гаргасан өргөдөл /4-р хх-ийн 143 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 142 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 144 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 145 тал/,

 

Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би гадуур ажилтай явж байтал ... гэсэн дугаараас залгаад байхаар нь автал нэг танихгүй эмэгтэй хүн Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна, танай байгууллагаас шагнуулах хүн байна уу, шагнал авах хүн нь тэмдэгтийн хураамж төлөх ёстой” гэсэн. Тэгэхээр нь “хэдэн хүн шагнуулмаар байна” гэтэл “тэмдэгтийн хураамжаа ... тоот С гэх хүний дансанд хийгээрэй” гэсэн. Би 257.400 төгрөгийг интернэт банкаар өөрийн компанийн ... тоот данснаас шилжүүлсэн. Тэгтэл “04 дүгээр сарын дундуур шагналаа авна” гэж хэлсэн. Тэрнээс хойш утас руу залгахад ковид гээд хойшлоод байна гэж байснаа 2021.05.04-ний өдөр дахин залгаад “танай компанид олон жил ажилласан хүн байна уу, нэг мөр нэрийг нь өг” гэхээр нь би дахин шагнуулах хүний нэр өгөөд 182.800 төгрөгийг ... тоот С гэх хүний дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш дахин залгахаар ковид гээд хойшлоод байна гэх мэтээр нэг л үл бүтэх зүйл яриад байхаар нь залилуулсан гэдгээ мэдсэн. Би энэ хүнийг мэдэхгүй, уулзаж байгаагүй, над руу өөрөө залгасан. Би 10 дугаар хорооллын Номин дэлгүүрийн гадаа өөрийн машин дотор сууж байхдаа мөнгөө интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Надад 440.200 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 147 тал/,

 

Хаан банкны депозет дансны хуулга /4-р хх-ийн 150 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн дансаар авсан, сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 156 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 26 талын ар хэсгийн 68 дугаар догол мөр, 28 талын 9 дүгээр догол мөр/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Г.Гын хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Г.Гаас “Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна” гэх нэрийдлээр 2021 оны 003 дугаар сарын 24-ний өдөр 257.400 төгрөгийг .... тоот данснаас, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 182.800 төгрөгийг .... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

22. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Тоос 208.400 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 147 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 36 тал/,

 

Хохирогч Д.Түвдэндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний өөрийн эзэмшлийн ... гэх дугаар руу .... гэх дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр залгаад Ерөнхийлөгчийн тамгын газрын шагнал, урамшууллын хэлтсээс ярьж байна. “Алтангадас одонд тодорхойлуулах хүн байгаа юу” гэхээр нь байгаа гээд нэг хүний нэр, регистрийн дугаар өгсөн чинь тэмдэгтийн хураамж тушаана уу гэхээр нь би .... гэх дугаарын данс руу ... тоот данснаас 208.400 төгрөгийг шилжүүлсэн, ингээд дахин залгахад утсаа аваагүй. Их дэлгүүрийн урд явж байгаад Хаан банкны интернэт банк ашиглан шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 150 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон үйл явдлыг санахгүй байна. Дансны хуулга харахад уг хэрэгт хохирогч гэх хүнээс 208.400 төгрөгийг авсан нь үнэн. Миний бие Ерөнхийлөгчийн тамгын газрын болон Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна шагналд тодорхойлно, тэмдэгтийн хураамж гэж ... тоот данс руу мөнгө авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 17 талын ар хэсгийн 17 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 6 талын ар хэсгийн 2, 3, 4 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Д.Тд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...гэм буруутай...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Д.Тоос “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 208.400 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

23. 2021 оны 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Цгаас 2.314.900 төгрөг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 210 тал/,

 

Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Б.Цгийн гаргасан өргөдөл /4-р хх-ийн 211 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 212 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 213 тал/,

 

Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гадуур ажилтай явж байхад миний дугаар руу ... гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгаад төрийн ордноос ярьж байна, танай байгууллагын сайн ажиллаж байгаа хүмүүсийг шагнах гэж байгаа юм, танайхаас хэдэн хүн шагнуулах вэ” гэхээр нь “тодорхойлолт авахгүй юм уу” гэхэд тэр эмэгтэй шаардлагагүй, харин шагналын хураамжийн мөнгөө явуулах шаардлагатай гээд С гэх хүний ... тоот Хаан банкны данс өгсөн. Тэгэхээр нь би “энэ хувийн данс байна” гэхэд “төрийн сантай холбогдсон” гэж хэлсэн. Тэгээд “танай байгууллагад хураамжийн 70 хувь нь эргэн орно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2021.04.29-ний өдөр өөрийнхөө ... тоот данснаасаа 457.600 төгрөг шилжүүлсэн. Мөн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 100-н  жилийн ой давхцаж байгаа учир ойн медалийн хураамж гэж 308.400 төгрөг, дахиад мөн өдөр 308.400 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тэр эмэгтэй дахиад 5 хүн шагналд дэвшүүлбэл шагнал нь хурдан олгогдох юм байна гэхээр нь би дахиад хүний нэр өгөөд тэмдэгтийн хураамж гэж 616.800 төгрөг шилжүүлсэн. Мөн 2021.05.19-ний өдөр тэр эмэгтэй дахин залгаад Мандатын хураамж авах хэрэгтэй байна. Яаралтай шилжүүл гэхээр нь 334.800 төгрөг шилжүүлтэл дахин залгаад ахиад 2 хүн жуух бичгээр шагнана гээд 288.900 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь манай ажилчид мандатаа авах гээд хувцас хунараа бэлдээд байж байтал шагнал авах ажиллагаа нь хойшлоод байхаар нь утас руу нь залгахад “өгнө, та нар хүлээгээд байж бай, шагнал авах хүн нь овоороод байна” гэсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. .... тоот С гэх хүний дансанд хийсэн. Миний ... дугаар руу скайтелын .... гэсэн дугаараас залгасан. Би 3, 4 дүгээр хорооллын Е-маркийн гадаа өөрийн машин дотроо интернэт банкаа ашиглан мөнгө шилжүүлсэн. Би нийт 2.314.900 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 215 тал/,

 

Хаан банкны депозет дансны хуулга /4-р хх-ийн 218-219 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн дансаараа мөнгө авсан байна, мөн адил өөрийн аргаараа мөнгө авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 223 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 27 талын ар хэсгийн 78 дугаар догол мөр, 28 дугаар талын 41, 43, 55, 75, 80 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 7 талын 39, 40, 41, 43, 44, 46 дугаар догол мөр, 8 талын 4, 6, 12, 13 дугаар догол мөр, 9 дүгээр талын ар хэсгийн 11, 14 дүгээр догол мөр, 10 талын 49 догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Цд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Б.Цг “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ... тоот данснаас 457.600 төгрөгийг Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

24. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Оаас 100.400 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 159 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 158 тал/,

 

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогч Б.Оын гаргасан өргөдөл /4-р хх-ийн 160 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 161 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 162 тал/,

 

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би “Шангрилла” төвийн гадна хүнтэй уулзаад явж байтал  ... гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн над руу залгаад байхаар нь аваагүй, тэгтэл байн байн залгаад байхаар нь автал нэг эмэгтэй “Нийслэлээс ярьж байна” гэсэн. Танай компанийн нэр манай дээр ирлээ. “Та компаниасаа хүмүүс шагналд тодорхойлооч ээ төрийн ордонд шагналыг 06 сарын 01-ний өдөр өгөх гэж байгаа” гэсэн. Тэгээд би “ямар ямар шагнал байгаа юм бэ” гэхэд “хүндэт жуух, шилдэг ажилтан гэсэн шагналууд байна” гэсэн. Тэгээд би “бодож байгаад хэлье” гэхэд “хэрвээ одоо шилжүүлбэл 06 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордноос шагналаа авна” гэсэн. Тэгэхээр нь би нэг хүнийг тодорхойлохоор болж уг эмэгтэйн .... тоот данстай С гэх хүний данс руу 100.400 төгрөгийг өөрийнхөө ... тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд 06 дугаар сарын 01-ний өдөр залгахгүй байхаар нь залгатал “байж бай, эргээд залъя” гээд худал хэлээд байсан. Би энэ хүнийг танихгүй, уулзаж байгаагүй, миний ... дугаар руу 9027729 гэх дугаараас өөрөө гэнэт л залгасан. Би 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр таксинд явж байхдаа интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Надад 100.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд би хохирлоо гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 164 тал/,  

 

Хаан банкны ... дугаартай гүйлгээний баримтын хуулга /4-р хх-ийн 165 тал/,

 

Б.Оын иргэний үнэмлэхийн хуулбар /4-р хх-ийн 166 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын 50 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 7 талын ар хэсгийн 45, 48, 54, 55 дугаар догол мөр, 8 талын 8 дугаар догол мөр/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн дансаар уг мөнгийг авсан байна, миний үйлдсэн хэрэг мөн байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 174 тал/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Оад хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Б.Оыг “Нийслэлээс шагнал гардуулна” гэх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 100.400 төгрөгийг .... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

25. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Иээс 1.673.000 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 03 тал/,

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 5 тал/,

 

Б.Иийн гарган өгсөн дансны гүйлгээний хуулбар /1-р хх-ийн 6 тал/,

 

2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан итгэмжлэл /1-р хх-ийн 7 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 10 тал/,

 

Хохирогч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие А ХХК-д маркетингийн менежерээр ажилладаг бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд ... дугаарын утаснаас манай захирал Н руу үл таних эмэгтэй залгаж өөрийгөө Ц гэх нэртэй Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна. Энэ жил тэг ойтой жил болохоор танай компанийг шагнаж урамшуулна гэсэн, мөн танай байгууллагаас 6 хүнийг шагнаж урамшуулъя, овог, нэр, регистрийн дугаараа явуул 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирж Нийслэлээс шагналаа аваарай” гэсэн. Тэгээд Алтангадас одон 2 ширхэг, Нийслэлийн хүндэт жуух бичиг 2 ширхэг, онц тээвэрчин 1 ширхэг зэргээр 6 хүнийг шагная” гээд шагналын хураамж төлбөрөө төлөөрэй гээд Хаан банкны ... данс өгсөн бөгөөд 3 удаагийн гүйлгээгээр 1.673.000 төгрөгийг Талбайн урд талын зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш машинтай явж байхдаа С гэх хүний дансанд шилжүүлсэн. Би залилуулсан 1.673.600 төгрөгийг буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12 тал/,

 

С.Аын Хаан банкны депозет дансны хуулга /1-р хх-ийн 13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын гэрчээр өгсөн “...Би Стай 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр танилцаж байсан. Тэр цагаас хойш бид 2 байнга холбоотой байх болсон. Ингээд бид 2 2021 оны 7 дугаар сараа хойш манай гэрт хамт амьдрах болсон. С нь надад хэлэхдээ “намайг асрамжийн газраас хүмүүс өргөж авч байсан. Тэр 2 маань нас барчихсан, надад ямар нэгэн хамаатан садан байхгүй, намайг өргөж авсан хүмүүс Өвөрхангай аймагт амьдардаг байсан” гэж хэлсэн. Багаасаа ганцаараа амьдарсан юм шиг байна лээ, миний хувьд Сд цагдаад баригдсанаас нь хойш ийм гэмт хэрэг үйлдсэн талаар мэдсэн. С нь гэрээс гарахдаа “ажилдаа явлаа” гэж хэлээд гардаг. Хуримын даашинз оёдог газарт ажилдаг, ажил нь Энканто хотхонд байдаг гэдэг байсан. Би яг ямар ажил хийдэг талаар мэдэхгүй. С нь хурдан гомддог, хүнд тусархуу, сэтгэл сайтай, ямар нэгэн муу зуршилгүй хүн. Боловсролынх нь талаар би сайн мэдэхгүй. Өөрөө хэлэхдээ 10 жилийн сургууль төгссөн гэж хэлж байсан. Хамт байх хугацаандаа ямар нэгэн байдлаар миний картыг ашиглаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д.Сгийн сэжигтнээр өгсөн “...Миний бие 2011 оны үеэс “Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлох гэсэн юм гэж яриад албан байгууллагуудаас шагналын хураамжийн төлбөр гээд өөрийн дансаар нийт 204 үйлдэлтэй залилах гэмт хэрэг хийж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 13 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Тэгээд би хорих 407 дугаар ангид 5 жил 8 сарын хорих ял эдэлж байгаад 2020 оны 12 дугаар сард суллагдсан. Тэгээд би түрээсийн байранд амьдарч оёдлын үйлдвэр, Энканто хотхоны СӨХ зэрэгт ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн Хаан банкны .... тоот дансаар Скайтелын ... дугаарыг ашиглаж аж ахуй нэгж байгууллагын фейсбүүк болон бүтээгдэхүүн дээр байдаг холбогдох дугаараар залгаад “Ерөнхийлөгчийн тамгын газрын шагнал хариуцсан мэргэжилтэн Ц гэдэг хүн байна, 100 жилтэй холбоотойгоор танай байгууллагаас хүн шагнуулах уу, хүндэт жуух, алтан гадас, шилдэг ажилтан зэрэг шагналуудаар шагнуулах боломжтой” гэж хэлээд шагналын тэмдэгтийн хураамж гэж мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Авсан мөнгөө АТМ-ээс очиж бэлнээр аваад өөрийн хэрэглээндээ зарцуулж байсан. Жишээ нь байрны түрээс, хоол, унд гэх зэргээр зарцуулсан. Хамгийн сүүлд АШУҮИС-иас хүмүүсийг шагналд тодорхойлно гэж хэлээд 2.000.000 орчим төгрөгийг залилан авсан. Цагдаагийн хэлтсээс дуудсан боловч ирээгүй ба миний тухайн дансыг хаасан. Тэрнээс хойш дахин ийм гэмт хэрэг үйлдээгүй. Би 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарын хооронд нийт 60 орчим удаагийн залилах гэмт хэрэг үйлдсэн. Би дандаа шагналд тодорхойлно гэж хэлдэг байсан ба шагналын хураамжийн төлбөрийг өөрийн дансаар авдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би фейсбүүк хуудаснаас “А” ХХК-ийн утасны дугаарыг авч “Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлох гэсэн юм, нэрс өгөх үү” гэсэн чинь над руу эргэж холбогдоод нэрс өгсөн. Би тэр үед тэмдэгтийн хураамж гэж 1.673.000 төгрөг болж байна гэж хэлээд өөрийн дансаа өгсөн. Мөнгийг АТМ-ээс тэр даруй авч өөрийн хэрэглээндээ зарцуулсан. Тэр үед би өөрийгөө Ц гэж танилцуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 96 дугаар догол мөр, ал хэсгийн 2, 12 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 11 талын 55, 56, 57 дугаар догол мөр, ар хэсгийн 2, 4, 5, 6, 7, 12 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Ит хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “....маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Б.Иээс “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1.673.000 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлэх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

26. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Шгаас 893.000 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 159 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Хохирогч, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 160 тал/,

 

Хохирогч Б.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 26-ний өдөр миний ... дугаарын утас руу үл таних эмэгтэй залгаад СХД-ын тамгын газраас ярьж байна танай байгууллагаас хүмүүсийг шагналд тодорхойлж байна танай байгууллагаас 5 хүний овог нэр регистрийн дугаар болон ямар шагналд тодорхойлох талаараа явуулаарай гэж хэлсэн... тэгсэн чинь буцаагаад над руу залгаад дүүргээс нэрээ мөнгөө шилжүүлэх гээд байна 893.000 төгрөгийг С гэдэг хүний данс руу шилжүүл гэж хэлэхээр нь итгээд шилжүүл гэж хэлсэн. Тэрний дагуу байгууллагын данснаас миний бие Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад интернэт банкаар шилжүүлсэн. Ямар дугаараас ярьсан эсэхийг нь санахгүй байна. Ямар ч байсан Скайтелийн дугаар байсан. СХД-ийн тамгын газраас ярьж байна гэсэн, нэрийг нь санахгүй байна. Шилжүүлсэн мөнгөө С гэх хүний данс руу шилжүүлсэн. Манай байгууллага 893.000 төгрөгөөр хохирсон, энэ төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Уг хэргийн талаар тодорхой санахгүй байна.  Олон хүнээс мөнгө авсан. Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна, шагналд тодорхойлно, танайхаас шагнагдах хүн байвал нэрээ өг, шагналын тэмдэгтийн хураамж  тушаагаарай” гэж хэлээд өөрийн Хаан банкны дансны дугаараа өгч мөнгө авч байсан. Авсан мөнгөө өөрийн хэрэглээндээ зарцуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 2 дугаар догол мөр/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Шд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Шг “Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 893.000 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

27. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Р.Соос 745.600 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 195 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Р.Сын гаргасан өргөдөл /4-р хх-ийн 196 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 197 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 198 тал/,

 

Хохирогч Р.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би БГД-ийн Мангут гээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад ... дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад “би Нийслэлийн засаг даргын тамгын газраас залгаж байна, танайх олон жил үр бүтээлтэй ажилсан ажилтан байгаа бол шагналд тодорхойлж болно” гэхээр нь би “манайд 40 жил ажиллаж байгаа нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн байгаа” гэхэд “танай байгууллага хоцорч байна, шагналын тэмдэгтийн хураамжаа шилжүүлээрэй, үдээс хойш Их хуралд оруулах гээд байна” гэж хэлээд засгийн газрын ордонд орох код өгөхөөр нь итгээд “хэдэн төгрөг ямар дансаар тушаах вэ” гэхэд .... гэсэн Хаан банкны дансны дугаар өгсөн, тэгээд тэр дансаар нь би өөрийн ... тоот данснаасаа 745.600 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш утсаа авахгүй худал хэлээд байхаар нь залилуулсан гэдгээ мэдсэн. Би тэр хүнийг мэдэхгүй, уулзаж байгаагүй, өөрөө над руу залгасан. Миний ... дугаарын утас руу ... дугаараас залгасан. Би БГД-ийн Мангут эмнэлэгт үзүүлээд гэр рүүгээ явж байхад байн байн залгаад байсан ба 25 дугаар эмийн сангийн тэнд явж байхдаа машин дотроосоо интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Надад 745.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 200 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би олон хүнээс мөнгө авсан болохоор санахгүй байна, өөрийнхөө дансаар авсан байгаа учир хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 206 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 20 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Р.Ст хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...Бусад үйлдэл дээрээ маргахгүй, өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. 2022 оны 4 дүгээр сард төрсөн. Хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Р.Соос “Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 745.600 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

28. 2021 оны 05 дугаар сарын 31, 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогч өдрүүдэд хохирогч Б.Боос 1.798.600 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 195 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 197 тал, 4-р хх-ийн 248 тал/,

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч Б.Бын гаргасан өргөдөл /2-р хх-ийн 199, 4-р хх-ийн 249 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 200-201 тал/,

 

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 203 тал, 4-р хх-ийн 250 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 5 тал/,

 

Б.Бын Хаан банкны депозит дансны хуулга /5-р хх-ийн 8 тал/,

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би .... тоотод үйл ажиллагаа явуулдаг гутлын үйлдвэрийн Х ХХК-ийн захирлаар ажилдаг. Манай компани 2008 онд үйлдвэрлэгдсэн ба 23 ажилтантай. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байтал 90277298 дугаараас миний ... дугаар руу нэг эмэгтэй хүн залгаад Нийслэлийн тамгын газрын шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн байна. Танай компанийн 6 ажилтан хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр, 2 ажилтныг хүндэт жуух бичгээр шагнахаар болсон. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Төрийн орсноос шагнал гардуулна. Шагналын болон Төрийн ордонд нэвтрэх хураамж болох мөнгө төлөх ёстой. Одоо би хуралд орох гэж байн, хураамжийн мөнгө ороод ирвэл шагнал авах хүмүүсийн нэрсийг сүлжээнд оруулах боломжтой гэж хэлсэн. Хэдэн төгрөг шилжүүлэх вэ гэхэд Хүндэт жуух 287.300 төгрөг, Хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтны тэмдэг 241.800 төгрөг гэсэн. Тэгээд би 2 ажилтны Хүндэт жуух бичгийн 574.600 төгрөг, 3 ажилтны Хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтны тэмдгийн 725.400 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данснаас над руу явуулсан Хаан банкны .... тоот Д.С гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа хураамжийн мөнгө баталгаажсан гэж 007684КС гэсэн код өгсөн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газрын зүүн талын хаалганаас ирж үнэмлэхээ аваарай гэсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газарт очиж үүдний харуултай уулзаж шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэнтэй уулзах хэрэгтэй байна гэтэл өрөөндөө байхгүй байна, гадуур ажилтай явж байгаа байгаа, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирж уулзаарай гэсэн. Тэгээд ... дугаар руу залгахад би гадуур ажилтай явж байна гэсэн. Төрийн ордонд нэвтрэх хүний 42.800 төгрөгийг урьд явуулсан данс руу шилжүүлээрэй гэсэн. Тэгэхээр нь би өөрийн данснаасаа 6 хүний үнэмлэхийн тэмдэг болох 256.800 төгрөг, 1 ажилтны Хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтны тэмдгийн 241.800 төгрөг, нийт 498.600 төгрөгийг дахин шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ... дугаар руу удаа дараа залгатал утсаа авахгүй байж байгаад дараа нь нэг утсаа аваад 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ирж Төрийн ордонд нэвтрэх үнэмлэхээ аваарай гэж хэлсэн. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газарт очиж харуулаар нь шагнал, урамшуулал хариуцсан мэргэжилтнийг нь дуудуулан уулзахад манайх Х ХХК-ийн материал байхгүй гэсэн. ... дугаараас залгасан гэж хэлэхэд ийм дугаар мэдэхгүй гэж хэлээд буцаад орсон. Тэгээд ... дугаар руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Над руу ... дугаараас 25-30 орчим настай болов уу гэмээр хоолойтой эмэгтэй хүн залгаад өөрийгөө Нийслэлийн засаг даргын тамгын газрын шагнал урамшуулал хариуцсан ажилтан гэж хэлсэн. Манайх ажилчдаа шагнуулахаар Нийслэлийн засаг даргын тамгын газарт албан тоот явуулж байгаагүй, тухайн үед над руу залгахдаа 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шагнах тухай тодорхойлолт явуулахад танай байгууллагаас 6 хүнийг шагнах тодорхойлолт ирсэн байна гэж хэлсэн. Одоогоор надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 205-206 тал, 5-р хх-ийн 3-4 тал/,

 

Дансны шилжүүлгийн мэдээллийн баримт /2-р хх-ийн 248 тал/,

 

“....” гэж хадгалагдсан утасны харилцан ярианы хуулбар /2-р хх-ийн 249 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн гэрчээр өгсөн “...дугаарыг би 2021 оны хавар өөрөө авсан. Би өөрөө хэрэглэдэг, өөр хүнд хэрэглүүлж байгаагүй. .... тоот Хаан банкны дансны дугаар мөн миний дансны дугаар, энэ дансны дугаараа би өөрөө хэрэглэдэг, энэ дансанд нэг виза карт байгаа, тэр виза картыг надаас өөр хүн хэрэглэдэггүй. Өөр хүнд хэрэглүүлж байгаагүй. Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүкээр Х ХХК-ийн дансны дугаарыг авч, утсаар нь өөрийнхөө ... дугаараас залгаад өөрийгөө Нийслэлийн Засаг даргын тамгын газрын шагнал хариуцсан ажилтан байна, танай байгууллагыг шагналд тодорхойлсон байна гэж хэлээд шагналын хураамжийн төлбөр гэж өөрийнхөө Хаан банкны дансаар 1.798.600 төгрөгийг шилжүүлсэн авсан. Шилжүүлэн авсан мөнгөө Хархорин худалдааны төвийн тэнд байдаг АТМ-ээс өөрөө очиж бэлнээр нь авсан. Би Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ажилддаггүй. Би залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа, мөн залилан хийсэн гэж 461 дүгээр хорих ангид хоригдсон, шалгагдаж байгаа. Би Б гэдэг хүнийг танихгүй, Х ХХК-ийн ажилтантай холбогдоод худал хэлж мөнгө авснаа мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 8-9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүкээр Х ХХК-ийн дансны дугаарыг авч, утсаар нь өөрийнхөө .... дугаараас залгаад өөрийгөө Нийслэлийн Засаг даргын тамгын газрын шагнал хариуцсан ажилтан байна, танай байгууллагыг шагналд тодорхойлсон байна гэж хэлээд шагналын хураамжийн төлбөр гэж өөрийнхөө Хаан банкны дансаар 1.798.600 төгрөгийг шилжүүлсэн авсан. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17 тал, 5-р хх-ийн 13 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 35, 41 дүгээр догол мөр, 209 тал/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 12 талын 48-52, 54 дугаар догол мөр, ар хэсгийн 16-23 дугаар догол мөр/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Бод хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Б.Быг “Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.300.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 498.600 төгрөг, нийт 1798.600 төгрөгийг 5007369087 тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

29. 2021 оны 05 дугаар сарын 31, 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч М.Мөөс 2.189.700 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 227 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст М.Мийн гаргасан өргөдөл /4-р хх-ийн 228 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 234 тал/,

 

Мөнгө шилжүүлсэн тухай баримтын хуулбар /4-р хх-ийн 238-240 тал/,

 

Хохирогч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Т ХХК-д хувьцаа эзэмшдэг, манай компани Монгол гэр үйлдвэрлэдэг юм. Өнгөрсөн хавар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний гар утас руу ... дугаараас залгаж Ерөнхийлөгчийн тамгын газрын шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн байна, танай компани шагнал урамшуулал авахаар нэмэлтээр орж ирсэн. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэлх медаль авах боломжтой байна гэж хэлэхээр нь би хэсэг хаширлаад судалж байгаад С гэх хүний .... тоот данс руу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2 ширхэг хүндэт жуухаар 2 хүн шагнуулахаар 497.600 төгрөг, Салбарын тэргүүний ажилтан тэмдгийг 1 хүний 182.100 төгрөг, салбарын жуух 1 хүний 204.700 төгрөг, нийт 884.400 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр салбарын тэргүүний ажилтан 1 хүний 182.100 төгрөг, хүндэт жуухаар 3 хүний 746.600 төгрөг, төрийн ордон руу нэвтрэх түр үнэмлэх 6 хүний 47.100 төгрөгөөр тооцож 282.600 төгрөг, нийт 2.189.700 төгрөгийг шилжүүлсэн. Надад С гэх хүн шагналыг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордноос Ерөнхийлөгч гардуулах болно гэж хэлсэн. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өнгөрч С гэх хүний ... дугаар руу залгахад утсаа авахгүй байсан ба хариу өгөхгүй алга болсон. Би тухайн өдрүүдэд Хархорин захын хажууд ажлаар явж байхдаа дээрх мөнгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ Нийн Хаан банкны ... тоот данснаас шилжүүлсэн. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 232-233 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн  “...Би өөрийнхөө дансаар авсан, мөн л адил төрийн байгууллагаас байна гэж хэлээд мөнгө авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 244 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 27, 46, 51 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 12 талын 42 дугаар догол мөр, ар хэсгийн 54, 56, 57, 59 дүгээр догол мөр, 13 талын 2, 7, 8, 10 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч М.Мд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч М.Мөөс “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 884.400 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1.022.700 төгрөг, 282.600 төгрөг нийт 2.189.700 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 

30. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Өгээс 438.400 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 217 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 218 тал/,

 

Хохирогч Д.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Т ХХК-д нягтлан бодогчоор ажилдаг бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай захирал Этай хотын захиргаанаас ярьж байна, Ерөнхийлөгчийн шагнал хариуцсан С гэдэг мэргэжилтэн байна, 6 дугаар сард шагнал гардуулах хүмүүсийн нэрээ өг гэж хэлсэн байсан. Тэгээд манай Энхсайхан дарга над руу залгаж 2-3 хүнийг шагнуулъя гэж хэлээд надад С гэх хүний утасны дугаарыг өгсөн. Би С гэх хүнтэй ярихад надад хувийн данс өгсөн бөгөөд би захирал руу эргэж залгаад хэлэхэд найдвартай байлгүй дээ, шилжүүлчих ээ гэсэн. Тэгээд би ... тоот дугаарын данснаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 44 минутад 438.400 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сүхбаатарын талбайн хажууд явж байгаад шилжүүлсэн. Тэр өдөр би амарч байсан юм. Тэгээд саяхан Нийслэлийн шагнал хариуцсан хүн байдаг талаар асууж тодруулахад С гэх хүн байхгүй гэдгийг олж мэдээд, залилуулсан гэдгээ мэдсэн. Шагнал авсан зүйл байхгүй, өгсөн мөнгөө буцааж аваагүй, уулзаагүй утсаар ярьж шилжүүлсэн. Манай компанийг хуурч мэхэлсэнд гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Уг хүнтэй ярьж Нийслэлийн засаг даргын тамгын газраас байна гэж хэлээд шагналд тодорхойлно гээд мөнгө авсан. Олон хүнээс ингэж мөнгө авсан болохоор яг хэзээ ярьсан талаар сайн санахгүй байна. Би болсон үйл явдлыг нэг бүрчлэн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 63 дугаар догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Д.Өд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Өгээс “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 438.400 төгрөгийг ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

31. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Дгаас 796.800 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5-р хх-ийн 17 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Н.Дгийн гаргасан өргөдөл /5-р хх-ийн 18 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 19 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 24 тал/,

 

Хохирогч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд над руу хотын захиргааны газраас ярьж байна. Эрүүл мэндийн газраас танай байгууллагын нэрийг өгсөн, шагналд тодорхойлох хүмүүсийнхээ нэрийг өгөөрэй гэж ... гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгасан. Тэгээд ямар шагнал өгөх вэ гэж асуутал утсаа тасалсан. Тэгээд эргэж залгаад Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагнал байгаа гэж хэлсэн. Тэгээд С гэх хүний Хаан банкны .... тоот дансны дугаар өгөхөөр нь би 2 хүний Алтангадас одонгийн мөнгө гээд 796.800 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би Баянгол дүүргийн 10 дугаар хороололд ажилтай явж байсан. Намайг шагналаа 2021 оны 7 дугаар сарын 08-нд ирж Төрийн ордноос аваарай гэсэн. Тэгээд 2021 оны 7 дугаар сар гараад чимээгүй байгаад байхаар нь утас руу нь залгатал огт утсаа аваагүй, мөн холбоо бариагүй. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Маш их гомдолтой байна, энэ хүнд өгсөн мөнгийг маань гаргуулан өгнө үү...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би мөн өөрийн дансаар авсан байна. Бусад хэргийн адил шагналын мөнгө гэж авсан. Өөрийн утасны дугаараас тодорхой байгаа. Би өмнө нь ийм үйлдэлтэй хэрэг хийж байсан. Мөнгө олох хэрэг гараад 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд хийсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 32 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 71 дүгээр догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 13 талын 20, 21, 27 дугаар догол мөр/ ,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Н.Дд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Н.Дгаас “Хотын захиргаанаас байна” гэх нэрийдлээр 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 796.800 төгрөгийг.... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

32. 2021 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.Нээс 4.116.600 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 73 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 77 тал/,

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Нийн гаргасан өргөдөл /2-р хх-ийн 78 тал/,

 

Б.Нийн Хаан банкны 5035369721 тоот депозет дансны хуулга /2-р хх-ийн 79 тал/,

 

Утасны харилцан ярианы хуулбар /2-р хх-ийн 80-82 тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б.Нд олгосон итгэмжлэл /5-р хх-ийн 58 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 59 тал/,

 

Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компанийн утас руу үл таних эмэгтэй яриад шагналд тодорхойлно гэж хэлээд тэмдэгтийн хураамжийн мөнгө шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд манай захирал намайг С гэх хүний .... дугаарын данс өгөөд мөнгө шилжүүлээрэй гээд гүйлгээний утга нь дээр нь С ХХК гэх дугаарыг бичээрэй гэсний дагуу уг дансанд нийт 4.116.600 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийн хувийн данснаас ажил дээрээ байхдаа шилжүүлсэн. Учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 62-63 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сард Сондра нүдний эмнэлгийн утсыг фейсбүүкээс аваад өөрийн утаснаас Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна, шагналд хүмүүс тодорхойлуулах уу гэхэд надад 6 хүний нэр өгсөн, тэгээд дараа нь дахин залгаад нэмж хүний нэр өгсөн бөгөөд би шагналын тэмдэгтийн хураамж гэж 2.811.000 төгрөг өөрийн дансаар шилжүүлсэн аваад хэрэглээндээ зарцуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 131 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 78, 80, 88, 93 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 13 талын ар хэсгийн 38, 43, 46, 48, 51, 52, 53 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Нд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч  Б.Нээс “Шагналд тодорхойлно” гэх нэрийдлээр 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.560.000 төгрөг, 837.000 төгрөг нийт 2.397.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 414.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.305.600 төгрөг, нийт 4.116.600 төгрөгийг Хаан банкны ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

33. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Л.Хгаас 2.649.800 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 232 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Л.Хгийн гаргасан өргөдөл /3-р хх-ийн 216-217 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 214 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 223 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 224 тал/,

 

Шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар /3-р хх-ийн 218-219 тал/,

 

“М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 220 тал/,

 

“Мөнгөт хайрхан оргил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эын Л.Хд олгосон итгэмжлэл /3-р хх-ийн 221 тал/,

 

Хохирогч Л.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би И эмнэлгийн ерөнхий эмчээр ажилдаг юм. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 90277298 гэх дугаараас 30 орчим насны үл таних эмэгтэй хүн залгаад Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн Ц гэж хүн байна. Танай байгууллагыг Эрүүл мэндийн яамнаас шагналд тодорхойлсон. Хэдэн хүн шагнуулах вэ гэхээр нь би ямар ямар материал бүрдүүлэн өгөх вэ гэхэд бүрдүүлэх материалаа дараа нь өгнө, эхлээд хүмүүсийнхээ нэрийг өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь бид ярилцаж байгаад 4 хүний нэр өгсөн. Гэтэл дараа нь дахин залгаад шагналд тодорхойлсон хүмүүсийн шагналын хураамжийн мөнгө гэж авдаг юм. Алтангадас 500.000 төгрөг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 500.000 төгрөг гэсэн. Тэгээд бид ярилцаж байгаад 2.289.300 төгрөг болж байхаар нь нөгөө эмэгтэйн явуулсан .... гэх Хаан банкны дансанд байгууллагын данснаас интернэт банк ашиглан шилжүүлсэн. Яагаад хувь хүний данс байгаа юм бэ гэхэд манайх байгууллагатай холбогдсон данстай учир санаа зоволтгүй гэсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа залгаад Төрийн ордон ороход олгодог түр үнэмлэхийн мөнгө гэж 360.500 төгрөгийг дахин авсан. Тэгээд бичиг баримт ч авахгүй тодорхойлж болдог юм байхдаа гэж бодож байтал 221 оны 6 дугаар сарын 23-ны өдөр залгаад маргааш түр үнэмлэхээ аваарай гэсэн. Тэгээд маргааш нь залгахад утсаа авахгүй байсан. Ингээд Нийслэлийн засаг даргын тамгын газар руу залгаад Б гэдэг эмэгтэй хүнтэй холбогдоод Засгийн газар руу орох түр үнэмлэхээ аваарай гэсэн юм хаанаас авах вэ гэхэд манайхаас Эрүүл мэндийн яамны шагнал тодорхойлдоггүй гэсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. Би толгой компани болох М ХХК-ийн данснаас ... тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглаж С гэх хүний данс руу шилжүүлсэн. Би энэ С гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 227 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би тус хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч аваагүй байгаа, өмгөөлөгч авсан үедээ мэдүүлэг өгнө. Миний дансанд орсон бол мөн байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 249-250 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 28 талын ар хэсгийн 99 дүгээр догол мөр, 29 талын 5 дугаар догол мөр, 3-р хх-ийн 236-239 тал/,

 

“М” ХХК-ийн Капитрон банкны .... тоот депозит дансны хуулга /3-р хх-ийн 233 тал/,

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Л.Хд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...Бусад үйлдэл дээрээ маргахгүй, өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. 2022 оны 4 дүгээр сард төрсөн. Хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Л.Хгаас “Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2.289.300 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 360.500 төгрөг, нийт 2.649.800 төгрөгийг Капитрон банкны ... тоот данснаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч  мэдүүлж байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

34. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Ч.Гөөс 2.690.900 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 38 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 36 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 59 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 53 тал/,

 

Хохирогч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын эхээр нэр бүхий 5 хүний материалыг Төрийн шагналаар шагнуулахаар явуулсан байсан. Гэтэл өнөөдөр буюу 2021  оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 50 минутын үед Анагаах Ухааны Их Сургуулийн орчимд явж байтал ... гэх дугаараас 30 орчим насны эмэгтэй хүн залгаад Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна, материал чинь тамгын газарт ирсэн. 14 цагаас хуралд орох гэж байна, шинэ журам гарсан учраас эхлээд мөнгөө шилжүүлэх ёстой. Сүүлд 100 хувь буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд Эрүүл мэндийн яамны жуух 545.700 төгрөг, Эрүүл мэндийн яамны тэргүүн 470.200 төгрөг, Алтангадас одон 568.300 төгрөг, Гавьяат эмч 361.100 төгрөг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 597.100 төгрөг болсон. Хариуцсан байгууллага мөнгөө төлдөг болсон гэсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ улсын төсөв хэцүү байгаа болохоор мөнгөө өөрсдөөр нь гаргуулж байгаа юм байхдаа гэж бодоод тухайн эмэгтэйн өгсөн Хаан банкны .... тоот данс руу мөнгө шилжүүлсэн боловч худлаа хэлж надаас мөнгө авсан байсан. Би нийт 2.690.900 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 54 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад нүдний эмнэлгийг хаяг хараад утас руу нь залгаад Нийслэлийн засаг даргын тамгын газраас ярьж байна, танайхаас шагналд тодорхойлуулах хүн байна уу гэхэд тэгье гээд 4 хүний нэр өгсөн. Тэгэхээр нь тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэж хэлээд 1.996.500 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан. Тэр мөнгө миний дансанд байгаа авч амжаагүй, би өөрийнхөө нэрийг хэн гэж хэлснээ санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70 тал/,

 

Д.Сгийн Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 29 талын 23, 25, 27, 29, 31 дүгээр догол мөр, 48-51 тал/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 14 талын 20-58 дугаар догол мөр/,

 

 Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Ч.Гт хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Ч.Гийг “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нийт 2.690.900 төгрөгийг .... тоот данснуудаас Д.Сгийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлж байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

35. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Дгээс 2.876.500 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Дгийн гаргасан өргөдөл /3-р хх-ийн 32-33 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 35 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 36 тал/,

 

Хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед намайг ажил дээрээ байхад миний ...дугаарт ...гэх дугаараас Б гэдэг хүн холбогдоод НЗДТГ-аас ярьж байна, шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн байна гээд танай эмнэлгийг шагналыг яаралтай олгохоор болсон Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн нэр орж ирсэн, Та Алтангадас-530.400, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-561.800, Хөдөлмөрийн хүндэт медаль-490.700, нийслэлийн хүндэт жуух-390.200, эрүүл мэндийн яамны хүндэт жуух-374.100, эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан-350.200 төгрөг болсон. Дээрх шагналуудаар шагнуулах боломжтой. Та шагнуулах хүний овог, нэр, регистрийн дугаарыг хэлэхэд болно. Мөнгөө Ц гэх хүний ... тоот дансанд түр байршуулаад 72 цагийн дараа эрүүлэн авах боломжтой. Энэ хүний данс сүлжээнд холбогдсон баталгаатай, та мөнгөө яаралтай шилжүүлээрэй гэсэн. Тэгээд би ажилчдынхаа шагналыг тооцож үзээд нийт 2.876.500 төгрөгийг тус дансанд шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа дансанд мөнгө орж баталгаажсан байна, хуралд ороод ирлээ бүх хүмүүсийнх нь шагнал батлагдсан. 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хангарьд ордон дээрээс Төрийн ордонд орох код өгнө гэсэн. Би тухайн мөнгийг БГД-ийн 2 дугаар хороо, ТБД андуудын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Сүүлд дахин дахин залгаад байхад утсаа аваагүй бөгөөд би залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд НЗДТГ-ын шагнал, урамшуулал хариуцсан мэргэжилтэн Б гэдэг хүнтэй уулзаж энэ талаар хэлэхэд С гэдэг эмэгтэй ийм залилан хийгээд яваад байгаа, хүмүүс ингэж залилуулаад их ирж байна гэж хэлсэн. Та одоо яаралтай харьяа цагдаагийн хэлтэстээ ханд гэсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэст хандсан. Тэр С гэх хүнээс манай байгууллагын мөнгийг гаргуулж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ч.Батмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 41-43 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 87 тал/,

 

Т.Ц Хаан банкны .... тоот депозет дансны хуулга /3-р хх-ийн 52 талын ар хэсгийн 48 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 15 талын 41 дүгээр догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Г.Дд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Г.Дгээс “Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нийт 2.876.500 төгрөгийг .... тоот данснаас Т.Цийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хүлээн зөвшөөрч  мэдүүлж байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

36. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч М.Сээс 1.800.000 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 170 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 173 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 172 тал/,

 

Хохирогч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед миний ... дагуурын утас руу ... гэх дугаараас нэг эмэгтэй хүн залгаад Засгийн газрын ордны дэргэдэх шагнал хариуцсан мэргэжилтэн У гэдэг хүн байна. Эс эмнэлэг мөн үү гэхээр нь мөн гэтэл Эрүүл мэндийн яамнаас танай байгууллагын нэрийг урдуур оруулж ирсэн. 7 хүн шагналд тодорхойлох боломжтой байна. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордноос шагнал гардан авна гээд 0087490 гэх код өгсөн. Тухайн үед намайг ажилчидтайгаа яриад байж бай 30 минутын дараа залгая гэсэн бөгөөд 30 минутын дараа залгаснаа 7 хүний овог, нэр, регистрийн дугаарыг өгөөд шагналын хураамж гэж 3.570.900 төгрөгийг одоо 13 цагаас өмнө ... дугаарын дансанд шилжүүлээрэй гэсэн. Тэгэхээр нь би яг одоо ийм их мөнгө байхгүй байна эхлээд тал мөнгө болох 1.800.000 төгрөгийг шилжүүлж байж болох уу гэхэд болно үлдэгдэл мөнгөө 2021.08.26-ны өдрөөс өмнө шилжүүлээрэй гэсэн. Тэгээд би өөрийн төрсөн ээж Г.Цийн ... тоот данснаас шилжүүлэхэд А гэдэг хүний нэр гарч ирэхээр нь гайхаад эргэж залгаад асуутал энэ манай санхүү хариуцсан мэргэжилтэн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд шилжүүлчихсэн. Ээж маань тухайн үед мөнгө шилжүүлэхдээ Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд явж байхдаа шилжүүлсэн. Дахин тэр хүн холбогдоогүй. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 175-176 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Миний бие Э эмнэлгийн дугаарыг мөн л фейсбүүкээс авч шагнал тодорхойлно гэж хэлээд 1.800.000 төгрөгийг А гэдэг хүний дансаар авсан. Тухайн хүнийг А гэдэг хүний дансанд хийгээрэй гэсэн. Ингээд тухайн хүнээс мөнгө оронгуут нь данснаас мөнгийг виза карт ашиглаад авах гэхэд гүйлгээ хийх боломжгүй байна гээд авч болохгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагаас дансыг нь хаачихсан юм болов уу гэж бодоод А рүү залгаад асуухад чи банкнаас асуу би мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Атэй Өвөрхангай аймагт байх хугацаанд танилцсан бөгөөд миний дансыг цагдаагийн байгууллагаас хаачихаар нь Аийн дансаар хүмүүсээс мөнгө авах гэж Өвөрхангай аймгаас замын унаагаар картыг нь авч ирүүлсэн. А нь одоо Өвөрхангай аймагт байдаг бөгөөд ... гэх дугаартай байгаа. Би Аийн дансаар нийт 3 хүнээс мөнгө авсан. Харин 1.800.000 төгрөгийг авах гэхэд гүйлгээ амжилтгүй боллоо гээд авч болохгүй байсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 190 тал/,

 

Г.Цийн Хаан банк дахь ... тоот депозит дансны хуулга /2-р хх-ийн 177 тал/,

 

А.Аийн .... тоот Хаан банкны депозит дансны хуулга /3-р хх-ийн 131 талын ар хэсгийн 135 дугаар догол мөр, 132 талын 2 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 17 талын 51, 55, 58 дугаар догол мөр, ар хэсгийн 5, 9 дүгээр догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч М.Ст хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч М.Сийг “Засгийн газрын ордны дэргэдэх шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1.800.000 төгрөгийг Г.Цийн ... тоот данснаас А.Аийн .... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

37. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Цгээс 1.122.400 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 111 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 112 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 115 тал/,

 

Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр миний .... дугаар руу ... дугаараас Ерөнхийлөгчийн тамгын газрын мэргэжилтэн ярьж байна. Танайх хүнээ шагналд тодорхойлуулсан байна, нэрээ, ямар шагналд тодорхойлохоо өгнө үү гээд салбарын тэргүүн, яамны хүндэт жуух, алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, зэрэгт тодорхойлох юм. Эдгээр шагналууд нь тус тусдаа ажилсан жил шаарддаг. Хүмүүсээ ажилсан жилээр нь харж байгаад нэрээ өгөөрэй гэсэн. Одоо нэр өгөх боломжгүй байна, маргааш нэрсээ тодорхой болгочхоод өгье гэж хэлсэн. Тэгээд манайх Алтангадас одонгоор 2 хүн тодорхойлуулахаар болсон. Гэтэл нөгөө хүн маргааш нь 11 цагийн үед залгаад “танайх нэрээ гаргасан уу, нэрээ өгөөч ээ” гэхээр нь 2 хүний нэрээ өгсөн. Тэгсэн шагналын тэмдэгтийн хураамж гээд 561.000 төгрөг тус бүр өгнө гэхээр нь 1.122.400 төгрөгийг 2 удаа БГД-ийн 25-р хороонд байрлах Э ХХК-ийн байрнаас шилжүүлсэн. Шилжүүлэхээсээ өмнө хувь данс байна гэж асуухад танайх нэмэлтээр орж ирж байгаа учир хувь дансаар орж байж багтана гэж хэлсэн. Тэгээд бид 13 цаг 20 минутын үед Х.Н гэх ерөнхий захирлын Хаан банкны ... тоот данснаас А гэх хүний ... тоот данс руу 1.122.400 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш хэлсэн хугацаа нь хойшлогдсоор байгаад өнөөдрийг хүрсэн. Хуулийн дагуу шийдүүлмээр байна....” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 118-119 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...Энэ хэргийн мөнгийг А гэх хүний ... тоот дансаар өөрийн утаснаас залгаж авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 123 тал/,

 

А.Аийн ... тоот Хаан банкны депозит дансны хуулга /3-р хх-ийн 132 талын 8, 10 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 17 талын 32, 41, 48, 49 дүгээр догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч С.Цд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч С.Цг “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1.122.400 төгрөгийг Нгийн .... тоот данснаас Аийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

38. 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр .... тоотод оршин суух хохирогч Ц.Гас 2.118.200 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 97 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 95 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Ц.Гын гаргасан өргөдөл /3-р хх-ийн 98 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 101 тал/,

 

2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Иргэний нэхэмжлэгч тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 102 тал/,

 

Хохирогч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 03, 04-ний өдөр санагдаж байна. ... гэх дугаараас миний ... дугаарт залгаж НЗДТГ-ийн ахлах мэргэжилтэн У гэдэг хүн байна, Ч ХХК-ийн нэр Худалдаа аж үйлдвэрийн газраас шагналд тодорхойлуулж шагнал авахаар болсон байна. Нийт 5 төрлийн шагнал байгаа, нэрээ 15 минутын дотор гаргаж өг гэсэн. Тэгэхээр нь 8 хүний нэр бичээд явуулсан. Ингэж байтал 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ... дугаараас залгаад шагналын асуудлыг хуралд аваад орох гэж байна, тэмдэгтийн хураамж 2.118.200 төгрөгийг ... тоот данс руу шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжин орсноос хойш тухайн дугаараас дахин залгаагүй бөгөөд утсаа аваагүй, холбоо бариагүй. Тухайн үед би энэ жил тэгж тоотой жил төр засаг маань манай байгууллагыг олон жил ажиллаж байгааг маань үнэлсэн байна гэж бодож итгэсэн. Гэтэл ингэж залилсанд маш их гомдолтой байна. Тухайн этгээдийг олж хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 105-106 тал/,

 

Аийн Хаан банкны ... тоот депозет дансны хуулга /3-р хх-ийн 132 талын 15 дугаар догол мөр/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /2-р хх-ийн 17 талын ар хэсгийн 25-30, 35-50 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Ц.Гд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй....” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Ц.Гыг “Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн У гэх хүн байна” гэх нэрийдлээр 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.118.200 төгрөгийг ....тоот данснаас Аийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлж байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

39. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Огаас 1.461.000 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5-р хх-ийн 69 тал/,

 

2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 65 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 70 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Д.Огийн гэрчээр өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өглөө манай ажилтан Т.М, С.М, Л.Н, К.А нартай байхдаа шагнал урамшуулалд яаж тодруулах талаар ярилцсан. Харин Ж.Ду байсан үгүйг санахгүй байна. Би тэр үед шагналын талаар хальт цухуйлгасан. Үдээс хойш буюу 15 цаг 30 минутын үед ... гэх дугаараас нэг эмэгтэй хүн Нийслэлийн засаг даргын тамгын газраас байна, шагналд тодорхойлуулах ажилтан байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь хаанаас манай байгууллагын нэрийг өгсөн бэ гэж асуутал Төв аймгийн хөдөө аж, ахуйн газар болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өгсөн гэсэн. Тэгэхээр нь би байгууллагаасаа 2 хүнийг шагналд тодорхойлуулмаар байна гэхэд надад 4 шагналын нэр хэлсэн. Гэтэл нөгөө хүн шагналд тодорхойлуулахад тэмдэгтийн хураамж төлдөг, танай байгууллагын нэр сүүлд ирсэн. Одоо хурлаар асуудал хэлэлцэнэ, 30 минутын дотор яаралтай төлбөрөө төлөөрэй гээд Хаан банкны ... гэсэн Ц  гэх хүний дансны дугаар өгсөн. Тэгэхээр нь тухайн данс руу 1.461.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хувь хүний данс байна гэхэд энэ данс манай байгууллагатай холбогдсон данс гэж хэлсэн. Мөнгө шилжүүлсний дараа нөгөө эмэгтэй, хурлаас гарсан шийдвэрийг хурал дууссаны дараа танд мэдэгдэнэ гээд утсаа салгасан. Тэгээд над руу хурлын тэмдэглэлийг gmail-ээр аваарай хаягаа явуулаарай гэхээр нь хаягаа явуулсан. Орой нь мэйл хаягаа шалгахад ямар нэгэн шуудан ирээгүй байсан. Тэгээд нөгөө дугаарт залгахад утсаа авахгүй, мессеж бичнэ үү гээд байхаар нь завгүй байгаа юм байлгүй гэж бодоод тэр өдрөө орхисон. Маргааш буюу 2021.07.08, 2021.07.09-нд мөн залгахад утсаа авахгүй байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 76-77 тал/

 

Хохирогч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нарийн боовны үйлдвэр фейсбүүкт Т гэх нэртэйгээр мөн миний .... гэх дугаарын байршилтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ хаягаар өөр хэн нэгэн орох боломж байхгүй. Надад энэ хэргийн талаар сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 73 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр К.Аын гэрчээр өгсөн “...Ажилтнуудыг шагналд тодорхойлох талаар би сонсоогүй, харин хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр би амарч байсан ба маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа ирэхэд захирал би ажилчдаа шагналд тодорхойлуулах гэж байгаад хүнд 1.400.000 төгрөг өгөөд алдчихлаа, та нараас цагдаагийн газар байцаалт авах байх битгий буруугаар ойлгоорой гэсэн. Манайд тийм зүйл хийх хүн байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би С гэх хүнийг танихгүй, ... гэдэг дугаар ч мэдэхгүй. Би хамгийн сүүлд цагаан сарын үеэр машин авахаар Улаанбаатар хот орсон, түүнээс хойш ороогүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 79-80 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Д.Сгийн гэрчээр өгсөн “...Би ... гэх дугаараа 2021 оны 3 дугаар сараас эхлэн өөрийн регистрийн дугаарт бүртгүүлэн авч ашиглаж эхэлсэн. Яг тодорхой хугацааг нь санахгүй байна. Би Т дугаарыг фейсбүүкээс авсан. Тэгээд утсаар нь залгаад Нийслэлийн засаг даргын тамгын газраас байна гэж хэлээд шагналд тодорхойлно гээд Цийн дансаар 1.461.000 төгрөгийг авсан. Цтай фейсбүүкээр холбогдоод картаа ашиглуулаач гэхэд зөвшөөрсөн. Ингээд дансаар нь мөнгө шилжүүлж АТМ-ээс авсан. Цг сайн танихгүй, 19-т байдаг барилга дээр ажиллаж байхдаа таньдаг болсон. О гэх хохирогчийг ажилчдаа шагналд тодорхойлуулах гэж байгаа талаар мэдээгүй, зүгээр л дугаарыг нь аваад залгасан. Би тухайн 1.461.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаараа яримааргүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 89-90 тал/,

 

Т.Цийн Хаан банкны ... тоот депозет дансны хуулга /5-р хх-ийн 106 тал /,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /5-р хх-ийн 15 талын 50-59 дүгээр догол мөр/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Д.Од хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Ог “Нийслэлийн засаг даргын тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1.461.000 төгрөгийг ... тоот данснаас Т.Цийн ... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримтыг шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн зөвшөөрч мэдүүлж байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

40. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Боос 2.650.300 төгрөгийг, авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5-р хх-ийн 139 тал/,

 

2021 оны 8 дугаар сарын 249-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол /5-р хх-ийн 133 тал/,

 

Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулах О эмнэлгийн даргаар 7 дахь жилдээ ажиллаж байгаа. 2021 оны 7 дугаар  сард байгууллагынхаа 4 ажилтныг шагнуулахаар сумын иргэдийн хуралд нэрийг нь өгчихсөн байсан. Гэтэл 8 дугаар сарын 04-ний өдөр над руу Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал урамшуулал хариуцсан мэргэжилтэн ярьж байна, танай байгууллага хүмүүсийг шагнал батлагдчихсан байна гэсэн. Тэгээд 14 цагаас хуралд орох гээд байна, яаралтай тэмдэгтийн хураамжийн мөнгө шилжүүлээрэй гэсэн. Тэгэхээр нь би өгсөн данс буюу А гэх хүний дансаар 2.650.300 төгрөгийг шилжүүлсэн. Дансаар шилжүүлэхдээ энэ хувь хүний данс байна гэхэд тийм ээ байгууллагын дансанд холбогдсон байгаа гэж хэлсэн. Тэгээд дараа нь утсаа авахгүй байсан бөгөөд нэлээн сүүлд залгаад эгчээ би таны мөнгийг буцааж өгнө, та дансаа явуулчих гэсэн. Минийхтэй нийлээд 5 хүний нэр өгч, мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 187-188 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Сгийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байдаг эмнэлэг рүү өөрийн ... гэх дугаараас ... гэх дугаарт залгаад шагналд тодорхойлно гэсэн, тэгээд нэрээ өгөөрэй гэж хэлээд тэмдэгтийн хураамжийн мөнгө гэж 2.650.000 төгрөгийг А гэх хүний дансаар шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг юунд хэрэглэсэн талаараа хариулмааргүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 169-170 тал/,

 

А.Аийн эзэмшлийн Хаан банкны ....  тоот данс руу 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.650.300 төгрөгийг шилжүүлсэн гэх мөнгөний баримт /5-р хх-ийн 144 тал/,

 

А.Айн Хаан банкны .... тоот депозет дансны хуулга /5-р хх-ийн 148 тал /,

 

А.Айн Хаан банкны ... тоот депозет данснаас 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.450.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн АТМ514-ийн байршил тогтоосон тухай Хаан банкны 5630/225/21 тоот албан бичиг /5-р хх-ийн 146 тал/,

 

Д.Сгийн эзэмшлийн .... дугаарын хэрэглээ хийсэн жагсаалтын хавсралт /5-р хх-ийн 17 талын 43, 45, 50, 53 дугаар догол мөр/

 

Шүүгдэгч Д.Сгийн хохирогч Б.Бт хохирол учруулсан гэх үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...хохирогч мөнгө шилжүүлсэн нь үнэн, гэхдээ мөнгийг би аваагүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Д.Быг “Ерөнхийлөгчийн тамгын газраас шагнал хариуцсан мэргэжилтэн байна” гэх нэрийдлээр 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.650.300 төгрөгийг .... тоот данснаас А.Айн ... тоот данс руу шилжүүлэн авсан гэх үйл баримттай  шүүгдэгч Д.С нь маргаагүй хэдий ч хохирогчийн шилжүүлсэн мөнгийг тэрээр аваагүй гэж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд иргэн Агээс түүний дансанд орсон хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг хэн хэрхэн зарцуулсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс иргэн Аийг шүүхийн шатанд хариуцагчаар тогтоон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх боломжтой гэж 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 345 тоот магадлалыг гаргасан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт иргэн А.Аээс ямар нэгэн байдлаар тайлбар авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийх хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг удирдлага болгон шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчийг хохирогч Д.Бд 2.650.300 төгрөгийн хохирол учруулсан болох үйл баримт нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

41. 2021 оны 8 дугаар сарын 02, 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” эмнэлгийн байрнаас хохирогч Г.Агаас 6.940.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно.

 

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 196 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Агийн гаргасан өргөдөл /5-р хх-ийн 198 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 199 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 200 тал/,

 

Хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 18- дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э эмнэлэгт менежерийн ажил хийдэг. Манай эмнэлэг тоног төхөөрөмж оруулж ирэх зорилготой байсан бөгөөд энэ тухай над руу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ... гэдэг дугаараас залгаад Эрүүл мэндийн яамнаас байна, танай эмнэлэгт тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээр албан бичиг ирсэн байна гэж хэлэхээр нь юу бүрдүүлж өгөх вэ гэж асуухад регистрийн дугаар, дансны дугаараа мессежээр явуулчих гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би уг ярьсан дугаар болох ... дугаар руу хэлснийх нь дагуу дансны болон регистрийн дугаараа явуулсан. Гэтэл дахин залгаад Э эмнэлгийн ажилчдад салбарын тэргүүний ажилтан гэдэг шагнал тодорхойлох гэсэн юм, та надад мөнгөн тэмдэгтийн хураамжаа 4 цагаас өмнө шилжүүл гэхээр нь хэлсэн мөнгөн дүнг нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 23 минутад  дугаарын П гэх хүний данс руу 3.358.200 төгрөгийг өөрийн ... дугаарын данснаас .... гэсэн утгаар шилжүүлсэн. Тэгээд маргааш нь нөгөө дугаараас дахин залгаад шагналын мөнгөө хурдан шилжүүл гэсэн. Тэгэхээр нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай А гэх хүний дансанд 706.800 төгрөгийг гүйлгээний утга дээр нь Э эмнэлэг үнэмлэх 6 хүн гэсэн утгаар шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөө над руу дахин залгаад та яаралтай төхөөрөмжийн нэрээ явуулаарай би Эрүүл мэндийн яамнаас авч өгөх гээд байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дахин залгаад Эрүүл мэндийн яам дээрээс ирээд тоног төхөөрөмжөө аваадах гэж хэлсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А гэх хүний данс руу 2.875.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ бүх мөнгийг би өөрийн данс болох А гэдэг данснаасаа шилжүүлсэн болно. Надад 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордны зүүн хаалга дээр ирээд надтай холбогдоод уулзаарай гэж хэлсэн. Би гомдолтой байна. Би нийт 6.940.000 төгрөгийг залилуулсан байна, хохирлоо барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 205-206 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.А гэрчээр өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гэр болох ... тоотод байж байтал 15 цагийн үед Өвөрхангай аймгийн 2-р 10-н жилийн сургуулийн эгч С хүүхдийн хичээл орох гээд хөдөө гэрээс над руу мөнгө ирэх гээд байна, би картаа хаячихсан, чи картаа дансны дугаартайгаа өгөөд явуулаач гэхээр нь би өгөөд явуулсан. Би өөрөө Мэргэд цогцолборт 10 жилийн сургуульд суралцдаг байсан. Стай зааланд тоглож байгаад танилцсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би С эгч рүү залгаад картаа авъя гэхэд “өнөөдөр хөдөө гэрээс мөнгө ирсэнгүй, маргааш мөнгө ирэхээр нь аваачаад өгье” гэсэн. Яар гар утасны дугаартай байсныг нь одоо санахгүй байна. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр над руу залгаад “мөнгө орсон уу, чамд мэдээлэл очдог биз дээ” гэхээр нь би ороогүй байн гэж хэлсэн. Тэгээд дараа нь 13 цагийн үед намайг гэртээ байж байхад миний данс болох ... дугаар мөнгө орохоор нь С эгч рүү залгаад мөнгө орчихлоо гэхэд аан за, өнөөдөр хүүхдүүдийнхээ хичээлийг юмыг нь цуглуулаад маргааш аваачаад өгье гэсэн. Маргааш нь картаа авахаар залгатал утсаа аваагүй. Түүнээс хойш би нэг их тоогоогүй, тэгж байгаад аваад ирэх байлгүй гэж бодоод орхичихсон. Тэгээд нэлээн дараа залгатал утас нь холбогдохгүй байсан. Би одоо болтол холбогдож чадаагүй байгаа. Таньдаг болохоороо тус болох гээд итгээд картаа өгсөн. Миний дансанд 2021 оны 8 дугаар сарын 31-нд нэг удаа, 9 дүгээр сарын 02-нд нэг удаа нийт 2 удаа мөнгө орсон. Дахин мөнгө орж ирээгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 207-209 тал/,

Яллагдагч Д.Сгийн “...Би бүх хэргээ нэгтгэж мэдүүлэг өгнө. Тус үйлдлийг бол би хийсэн үүн дээр бол ямар нэгэн байдлаар маргах зүйл огт байхгүй. Миний хэргүүд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Идэр дээр нэгтгэгдэж байгаа...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 234 тал/,

 

Мессежний харилцан ярианы хуулбар /5-р хх-ийн 222 тал/,

 

Хаан банкны ... тоот данснаас ... тоот дансанд 3.358.200 төгрөг орсон талаарх шилжүүлгийн мэдээллийн баримт /5-р хх-ийн 223 тал/,

 

Хаан банкны .... тоот данснаас .... тоот дансанд 706.800 төгрөг орсон талаарх шилжүүлгийн мэдээллийн баримт /5-р хх-ийн 224 тал/,

 

Хаан банкны .... тоот данснаас .... тоот дансанд 2.875.000 төгрөг орсон талаарх шилжүүлгийн мэдээллийн баримт /5-р хх-ийн 225 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сгийн “ ...би 5057667007 дугаарын П гэх хүний дансанд орсон 3.358.200 төгрөгийг аваагүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хохирогч Г.Аг “Эрүүл мэндийн яамнаас тоног төхөөрөмж авч өгнө, шагнал олгоно” гэх нэрийдлээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 23 минутад 5057667007 тоот П гэх хүний данс руу 3.358.200 төгрөгийг Г.Агийн ... тоот данснаас шилжүүлэн авсан, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5034812203 тоот А гэх хүний данс руу 706.800 Г.Агийн ...тоот данснаас шилжүүлсэн авсан, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А гэх хүний данс руу 2.875.000 төгрөгийг Г.Агийн ... тоот данснаас шилжүүлэн авсан гэх үйл баримттай  шүүгдэгч Д.С нь маргаагүй хэдий ч хохирогчийн шилжүүлсэн 3.358.200 төгрөгийг П данснаас аваагүй  гэж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд иргэн П дансанд орсон хохирогчийн шилжүүлсэн мөнгийг хэн хэрхэн зарцуулсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс иргэн П  шүүхийн шатанд хариуцагчаар тогтоон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх боломжтой гэж 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 345 тоот магадлалыг гаргасан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт иргэн П тайлбар мэдүүлэг авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийх хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг удирдлага болгон шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчийг хохирогч Г.Ад  хохирол учруулсан болох үйл баримт нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д.С нь нэр бүхий 41 хохирогч нарт нийт 44.566.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэл:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 345 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 395 дугаартай Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолтой эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

           

Шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримт нотлогдон   тогтоогдсон гэж дүгнэсэн тул  эдгээр үйл баримтууд  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж байна.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ” гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах” буюу  “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад  заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь шүүгдэгч нэг төрлийн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, тодруулбал, залилах гэмт хэргийг тодорхой хугацаанд олон удаагийн давтамжтайгаар бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтэйгээр өөрийн болгож бусдад хохирол учруулж үйлдсэн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нэг адил үйлдлийн аргаар, олон удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг буюу мөнгийг хуурч авсан, өөрийн энэ үйлдэлдээ идэвхтэй хандсан, хүсэж үйлдсэн, бусдын эд хөрөнгө болох мөнгийг төрийн одон медаль шагналд тодорхойлж өгөх, эмнэлгийн тоног төхөөрөмж авч өгөх нэрийдлээр хуурч аваад авсан мөнгийг өөрийн ахуйн хэрэглээнд зарцуулсан,  шунахайн сэдэлтэй, тэдний хууль бус үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн буюу мөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, хууль бус гэж дүгнэх  хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх тул шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д  заасан Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг “гэм буруутай”-д тооцсон дүгнэлтийг гаргасан болно.

 

Хохирол, хор уршиг тооцсон шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Сгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийн  үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас:

 

Хохирогч Нт 214.200 төгрөг, хохирогч Т.Цд 293.800 төгрөг, хохирогч Д.Өд 284.100 төгрөг, хохирогч Б.Эд 296.900 төгрөг, хохирогч Г.Аод 201.000 төгрөг, хохирогч Г.Гт 110.400 төгрөг, хохирогч Э.Бэд 284.200 төгрөг, хохирогч С.Эд 119.400 төгрөг, хохирогч Л.Эт 209.100 төгрөг, хохирогч Б.Тод 116.700 төгрөг, хохирогч Т.Нд 218.000 төгрөг, хохирогч Д.Дд 454.600 төгрөг, хохирогч Э.Сод 329.900 төгрөг, хохирогч Ц.Бд 110.400 төгрөг, хохирогч Наас 248.200 төгрөг, хохирогч Э.Од 128.400 төгрөг, хохирогч Н.Зт 256.800 төгрөг, хохирогч Б.Бт 128.400 төгрөг, хохирогч Г.Дд 100.400 төгрөг, хохирогч Д.Бд 436.900 төгрөг, хохирогч Г.Гт 440.200 төгрөг, хохирогч Д.Тид 208.400 төгрөг, хохирогч Б.Цд 2.314.900 төгрөг, хохирогч Б.Оад 100.400 төгрөг, хохирогч Б.Ит 1.673.000 төгрөг, хохирогч Б.Шд 893.000 төгрөг, хохирогч Р.Ст 745.600 төгрөг, хохирогч Б.Бод 1.798.600 төгрөг, хохирогч М.Мд 2.189.700 төгрөг, хохирогч Д.Өд 438.400 төгрөг, хохирогч Н.Дд 796.800 төгрөг, хохирогч Б.Нд 4.116.600 төгрөг, хохирогч Л.Хд 2.649.800 төгрөг, хохирогч Ч.Гт 2.690.900 төгрөг, хохирогч Г.Дд 2.876.500 төгрөг, хохирогч Д.Од 1.461.000 төгрөг, хохирогч Д.Бд 2.650.300 төгрөг, хохирогч М.Ст 1.800.000 төгрөг, хохирогч С.Цд 1.122.400 төгрөг, хохирогч Ц.Гд 2.118.200 төгрөг, хохирогч Г.Ад 6.940.000 төгрөгийн хохирол  тус тус учруулсан байна.

 

Монгол Улсын  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.С нь 41 нэр бүхий хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Сгаас хохирогч Нт 214.200 төгрөг, хохирогч Т.Цд 293.800 төгрөг, хохирогч Д.Өд 284.100 төгрөг, хохирогч Б.Эд 296.900 төгрөг, хохирогч Г.Аод 201.000 төгрөг, хохирогч Г.Гт 110.400 төгрөг, хохирогч Э.Бэд 284.200 төгрөг, хохирогч С.Эд 119.400 төгрөг, хохирогч Л.Эт 209.100 төгрөг, хохирогч Б.Тод 116.700 төгрөг, хохирогч Т.Нд 218.000 төгрөг, хохирогч Д.Дд 454.600 төгрөг, хохирогч Э.Сод 329.900 төгрөг, хохирогч Ц.Бд 110.400 төгрөг, хохирогч Наас 248.200 төгрөг, хохирогч Э.Од 128.400 төгрөг, хохирогч Н.Зт 256.800 төгрөг, хохирогч Б.Бт 128.400 төгрөг, хохирогч Г.Дд 100.400 төгрөг, хохирогч Д.Бд 436.900 төгрөг, хохирогч Г.Гт 440.200 төгрөг, хохирогч Д.Тид 208.400 төгрөг, хохирогч Б.Цд 2.314.900 төгрөг, хохирогч Б.Оад 100.400 төгрөг, хохирогч Б.Ит 1.673.000 төгрөг, хохирогч Б.Шд 893.000 төгрөг, хохирогч Р.Ст 745.600 төгрөг, хохирогч Б.Бод 1.798.600 төгрөг, хохирогч М.Мд 2.189.700 төгрөг, хохирогч Д.Өд 438.400 төгрөг, хохирогч Н.Дд 796.800 төгрөг, хохирогч Б.Нд 4.116.600 төгрөг, хохирогч Л.Хд 2.649.800 төгрөг, хохирогч Ч.Гт 2.690.900 төгрөг, хохирогч Г.Дд 2.876.500 төгрөг, хохирогч Д.Од 1.461.000 төгрөг, хохирогч Д.Бд 2.650.300 төгрөг, хохирогч М.Ст 1.800.000 төгрөг, хохирогч С.Цд 1.122.400 төгрөг, хохирогч Ц.Гд 2.118.200 төгрөг, хохирогч Г.Ад 6.940.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хянан шийдвэрлэсэн болно.

 

ХОЁР: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

Шүүгдэгч Д.С нь залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчим болон 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

         Иймд шүүгдэгч Д.Сгийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 7 /долоо / жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж заасны дагуу шүүгдэгч Д.С нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гаргахыг хориглох хязгаарлалт тогтоосон бөгөөд шүүгдэгч нь нийт 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүний эдлэх ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2109007871049 дугаартай хэрэгт 2110012591346, 2105014411256, 2105016291201, 2105013041202, 2105017381251, 2105017371252, 2105017201237, 2105017241235, 2105017251234, 2105000001241, 2105000001239, 2105000001240, 2105017211238, 2105017231236, 2105017221233, 2105000001243, 2105000001242, 2105000001249, 2109000001235, 2109007871049, 2109000001072, 2109000001091, 2109000001092, 2109000001076, 2109000001067, 2109000001070, 2109000001069, 2109000001071, 2109000001068, 2109000001094, 2109000001093, 2109000001077, 2109007851051, 2109007851050, 2109000001231, 2109000001219, 2109000001220, 2121002130378, 2105019351037 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар бичлэг бүхий 5 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Сд авсан “Хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүүхэд төрүүлсэн түүний хүү Ж нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 4 сартай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гарган өгсөн 1122590027 дугаартай М овогт Бын Жын төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.С нь түүний хүүхдийн эцэг Бтай хамтран амьдардаг гэж мэдүүлэх тул хүү Жыг асран халамжлах үүрэг бүхий этгээд болох төрсөн эцэг Б нь хүүгийн хамт амьдарч байх тул Д.Сгийн бага насны хүүхэд болох Б.Жыг асран хамгаалах асуудлыг шүүхээс шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 Шүүгдэгч Б овогт Долгорсүрэнгийн Сг Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдийг “Монгол Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Хурлаас ярьж байна гэж итгүүлэн улмаар “ардын хувьсгалын ойг тохиолдуулан танай байгууллагын ажилчдыг төрийн одон медальд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Сг 7 /долоо/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Сгийн цагдан хоригдсон 29 хоногийг түний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Д.Сгаас хохирогч Н.т 214.200 төгрөг, хохирогч Т.Цд 293.800 төгрөг, хохирогч Д.Өлзийнямд 284.100 төгрөг, хохирогч Б.Эд 296.900 төгрөг, хохирогч Г.Аод 201.000 төгрөг, хохирогч Г.Гт 110.400 төгрөг, хохирогч Э.Бэд 284.200 төгрөг, хохирогч С.Эд 119.400 төгрөг, хохирогч Л.Эт 209.100 төгрөг, хохирогч Б.Тод 116.700 төгрөг, хохирогч Т.Нд 218.000 төгрөг, хохирогч Д.Дд 454.600 төгрөг, хохирогч Э.Сод 329.900 төгрөг, хохирогч Ц.Бд 110.400 төгрөг, хохирогч Наас 248.200 төгрөг, хохирогч Э.Од 128.400 төгрөг, хохирогч Н.Зт 256.800 төгрөг, хохирогч Б.Бт 128.400 төгрөг, хохирогч Г.Дд 100.400 төгрөг, хохирогч Д.Бд 436.900 төгрөг, хохирогч Г.Гт 440.200 төгрөг, хохирогч Д.Тид 208.400 төгрөг, хохирогч Б.Цд 2.314.900 төгрөг, хохирогч Б.Оад 100.400 төгрөг, хохирогч Б.Ит 1.673.000 төгрөг, хохирогч Б.Шд 893.000 төгрөг, хохирогч Р.Ст 745.600 төгрөг, хохирогч Б.Бод 1.798.600 төгрөг, хохирогч М.Мд 2.189.700 төгрөг, хохирогч Д.Өд 438.400 төгрөг, хохирогч Н.Дд 796.800 төгрөг, хохирогч Б.Нд 4.116.600 төгрөг, хохирогч Л.Хд 2.649.800 төгрөг, хохирогч Ч.Гт 2.690.900 төгрөг, хохирогч Г.Дд 2.876.500 төгрөг, хохирогч Д.Од 1.461.000 төгрөг, хохирогч Д.Бд 2.650.300 төгрөг, хохирогч М.Ст 1.800.000 төгрөг, хохирогч С.Цд 1.122.400 төгрөг, хохирогч Ц.Гд 2.118.200 төгрөг, хохирогч Г.Ад 6.940.000 төгрөгийг тус тус гаргуулан нэр бүхий 41 хохирогчид олгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2109007871049 тоот хэрэгт 2110012591346, 2105014411256, 2105016291201, 2105013041202, 2105017381251, 2105017371252, 2105017201237, 2105017241235, 2105017251234, 2105000001241, 2105000001239, 2105000001240, 2105017211238, 2105017231236, 2105017221233, 2105000001243, 2105000001242, 2105000001249, 2109000001235, 2109007871049, 2109000001072, 2109000001091, 2109000001092, 2109000001076, 2109000001067, 2109000001070, 2109000001069, 2109000001071, 2109000001068, 2109000001094, 2109000001093, 2109000001077, 2109007851051, 2109007851050, 2109000001231, 2109000001219, 2109000001220, 2121002130378, 2105019351037 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, хавтаст хэрэгт авагдсан бичлэг бүхий 5 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                           ШҮҮГЧ                              А.АЛТАНХУЯГ  

 

 

                                           ШҮҮГЧ                              Н.НЯМДАВАА