Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/639

 

 

 

 

 

 

    2022         08            17                                        2022/ШЦТ/639

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: С.Энхтуул,

Шүүгдэгч: Н.З, түүний өмгөөлөгч Н.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч Б овогт Нийн Зод холбогдох эрүүгийн 2005018471273 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 09-ний өдөр С аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд

-2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,

-2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял,

-2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 862 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.

Б овогт Нийн З /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.З нь “...-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Оы халааснаас түүний эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий А70 загварын гар утсыг,

-2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр хохирогч Б.Цг автобуснаас буух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 1.199.200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 маркийн гар утсыг,

-2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14-өөс 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талд Э.Гийн эзэмшлийн 1.106.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 загварын гар утсыг,

-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.Уг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва х дэлгүүрийн автобусны буудал дээрээс автобусанд суух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 720.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.775.200 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.З нь “...-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Оы халааснаас түүний эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий А70 загварын гар утсыг,

-2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр хохирогч Б.Цг автобуснаас буух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 1.199.200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 маркийн гар утсыг,

-2022 оны 01 дүгээр сарын20-ны өдөр 14-өөс 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талд Э.Гийн эзэмшлийн 1.106.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 загварын гар утсыг,

-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.Уг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва х дэлгүүрийн автобусны буудал дээрээс автобусанд суух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 720.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.775.200 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.З “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2005018471273  дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ч.Оы хохирогчоор өгсөн “...Би 2020 оны 5 дугаар сарын 14-ний ажлаа тарчхаад 16 цаг өнгөрч  байхад өнгөрч байхад гэр рүүгээ харихаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршоо дэлгүүрийн дэргэдэх автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан бөгөөд Ч:39 чиглэлийн автобус ирэхээр нь суухаар очсон. Тэгээд тухайн автобусны урд хаалгаар дөнгөж ороод карт уншуулах гэхэд миний өмсөж явсан гадуур хувцасны баруун талын халааснаас хэн нэгэн хүн гар утсыг маань авах шиг болсон. Би тухайн үед цүнхээ шалгаж үзэхэд миний гар утас алдагдсан байсан. Намайг карт уншуулахад сэжиг бүхий нэгэн эрэгтэй хүн миний урд талд орчхоод буцаад гарчихсан юм. Би тухайн хүнийг сэжиглээд шалгаж үзэхэд биеэс нь миний гар утас гарч ирээгүй. Тэгээд би тэр хавиар самгарч, сандарч байгаад автобусны буудал дээр байсан нэг хүний гар утсаар өөрийнхөө гар утас руу залгахад нэг эрэгтэй хүн аваад “өө би хөдлөөд явчихсан ш дээ, Москва рестораны автобусны буудал дээр ирээд авчих” гэхээр нь очоод авах гээд такси бариад очсон, тэгтэл нөгөө хүн “би хөдлөөд явчихлаа, Өргөө кино театр дээр ирээд авчих” гэхээр нь мөн яваад очиход хорооллын эцсийн автобусны буудал дээр ирээд авчих гээд намайг дапалаад байсан. Би хорооллын эцэст яваад очиход миний утсыг салгасан байсан ба дахин холбогдож чадаагүй. Би 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Мобикомоос Самсунг А70 загварын гар утсыг өөрийн ... дугаар дээр 1.500.000 төгрөгөөс 1.099.900 төгрөгөөр хямдруулж авсан байсан. Миний гар утсанд эвдрэл, гэмтэл, сэв зураас байгаагүй. 353230117172235 гэсэн имэй кодтой, хар өнгийн гадаргуутай гар утас байсан. Би сэжиглэж байгаа хүнээ харвал танина. Тухайн автобусанд хяналтын камер байсан ба би баазаас нь шүүлгээд авчихсан. Бичлэгт миний гар утсыг авч байгаа нь бичигдсэн байсан...” /1-р хх-ийн 40-42 тал/,

 

“К” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 51-53 тал/,

 

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” Мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 32 тал/,

 

2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-36 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 58-62 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.Зын яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, зүйлчлэлтэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй. Өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө, өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.Зын яллагдагчаар дахин өгсөн “...Би өмгөөлөгч Т.Мөнхцэцэгтэй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би Гандантэгчлэн хийдийн хойд талын автобусны буудал дээр байж байгаад 50 орчим насны эмэгтэй автобусанд суух гэж байхаар нь араас нь дагаж очоод бие рүү нь шахаж байгаад баруун талынх нь халаасанд байсан А70 загварын гар утсыг хамт явж байсан А хэлэлгүйгээр Тэди худалдааны төвд очиж танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зараад, зарсан мөнгөөрөө Атай хамт архи авч уугаад дуусгасан. Миний санаж байгаагаар хөх өнгийн кейстэй, самсунг А70 маркийн гар утас байсан. Би гадуур явж байхдаа Атай танилцсан бөгөөд зүс таних хөдий харилцаа, холбоотой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 112 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ө.Цийн хохирогчоор өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн хамаатны хүнээ 3-р эмнэлэгт эргээд 15 цагийн орчим 10-р хороолол 3-р эмнэлгийн баруун тал буюу хороолол өгсөх талд Зунжин 4/78 дугаартай автобусанд суусан. Тэгээд явж байгаад Гэмтлийн эмнэлгийн ойролцоо ирээд буусан. Буугаад өөрийн халаасаа шалгахад миний халаас онгорхой байсан ба 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Самсунг төвөөс 1.350.000 төгрөгөөр худалдан авч байсан Самсунг А72 гар утас байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тухайн үед автобусанд ороход миний араас нэг дугуй царайтай 160-165 см өндөртэй эмэгтэй шахаад байсан ба эргэж харахад урдаас инээгээд байсан. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Намайг автобуснаас буухад дагаж буугаад эргэж автобусанд суусан. Би гар утсаа 2021 оны 10 дугаар сарын 09-нд Скайтел төвөөс 1.350.000 төгрөгөөр авч байсан бөгөөд аваад удаагүй байсан. Алдсан гар утасны маань код 357651652638890 гэсэн кодтой. Би гар утсаа авсан үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ө.Цийн хохирогчоор дахин өгсөн “...Одоогийн байдлаар надад ямар нэгэн хохирол төлбөр барагдуулаагүй. Би алдсан гар утсаа авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-138 тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 120-122 тал/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГ2-21-962 дугаартай тайлан /1-р хх-ийн 126-127 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Зын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоол болон хэргийн зүйлчлэл, үйлдэл дээрээ маргахгүй байна. Миний өөр нэг хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд хэргээ нэгтгүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 158 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Э.Угийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Москва дэлгүүрийн хойд талын автобусны буудал дээрээс 20а Геологийн төв лаборатори Баянхошуу 06-031 гэсэн чиглэлтэй автобусанд суусан. Тэр үед би чихэвчээ /утастай/ гар утастайгаа холбоод дуу сонсож байгаад гар утсаа куртикний баруун гар талын халаасанд хийсэн байсан. Тэгээд автобусны урд талын хаалгаар орсон бөгөөд сэлүүхэн хүн багатай байсан. Жолоочийн кабины хажуу талаар өнгөрч байхдаа гар утсаа халаасандаа тэмтэртэл миний гар утас байхгүй байсан ба гар утас нь дээр явж байсан дуу гэнэт зогсчихсон. Тэгээд би хүн миний гар утсыг халааснаас маань хулгайлчихлаа гэж бодоод шууд автобуснаас буугаад байж байтал нэг үл таних эмэгтэй тийшээ нэг эрэгтэй гүйчихлээ гэсэн. Тэгээд би нэг үл таних эмэгтэйгээс гар утсаа алдчихлаа залгаад өгөөч гэж гуйгаад өөрийн ... дугаарт залгахад нэг эрэгтэй хүн утас аваад “би автобусны жолооч байна, чи гар утсаа унагаад гараад гүйчихлээ” гэхээр нь би “танаас гар утсаа яаж авах вэ” гэхэд “Өргөө кино театрын буудал дээр ирээд авчих” гэсэн. Тэгээд би Өргөө кино театр дээр гүйгээд ирэхэд 20а Баянхошуу чиглэлийн автобус хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь үл таних өөр нэг хүний утаснаас өөрийнхөө утас руу залгахад “Саппоро дээрээс ирээд авчих” гэсэн. Би 1-р хорооллоор явдаг автобус яахаараа төв замаар явдаг билээ гэж бодоод шууд нөгөө автобусны араас такси бариад явсан. Зам түгжрэлтэй байсан тул би автобусаа алдсан. Дахин өөрийн дугаар руу залгатал “холбогдох боломжгүй” гэсэн. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас Айфоне икс маркийн цагаан өнгийн гадуураа өнгөгүй хуванцар гэртэй гар утас байсан. Би утасны имэй кодоо мэдэхгүй байна. Би жолоочийг харвал танихгүй. 35-40 насны бор царайтай эрэгтэй байсан. Би гар утсаа гадуур хувцасныхаа баруун талынхаа халаасанд хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179 тал/,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн БГ2-22-190 дугаартай тайлан /1-р хх-ийн 189-190 тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 168 тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 170-173 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Н.Зын яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдрийн он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэс хүү явах чиглэлийн Москва рестораны автобусны буудал дээр байж байтал нэг эмэгтэй хүн автобусанд суух гэж байхад нь хажууд нь очоод шахаж байгаад өмсөж явсан хувцасных нь баруун талын халаасанд байсан Айфоне икс загварын нэг ширхэг гар утсыг нь аваад урагшаа зам хөндлөн гараад Монтел гар утас худалдааны төв рүү явж байхад эзэн нь гэр эмэгтэй залгаад гар утсаа авъя гэсэн. Тэгэхээр нь би ах нь гар утсыг нь олсон юм аа, чи Өргөө дээр ирээд авчих гэж хэлсэн, тэгээд дахиад залгахаар нь ажилтай болчихлоо чи Саппоро дээрээс ирээд авчих гэж худлаа хэлсэн. Гар утсыг нь унтраагаад зүс таних гар утас авдаг Н руу залгаад Ард кино театрын хойно хүрээд ир гэж дуудаад Нд 100.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө өөртөө зарцуулсан. Би Нтай анх 3-4 жилийн өмнө гар утас зардаг Монтел худалдааны төвийн гадаа танилцаж байсан. Нгийн талаар өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 238 тал/,

 

Э.Гийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 239 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э.Гийн хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын хот явах талын автобусны буудлын ард нөхөр болон дүүгийн хамтаар явж байгаад гадуур хувцасны зүүн халаасанд байсан Самсунг А72 маркийн гар утсаа алдчихсан. Би алхаж байхад ар талд ямар нэгэн юм унах шиг болсон бөгөөд би өөрийн утсаа уначихсан юм болов уу гэж бодоод эргээд харахад ямар нэгэн зүйл унаагүй байсан. Тэгээд би халаасандаа утсаа үзэхэд байхгүй байсан. Миний ар талд 35-40 орчим насны 170 см орчим өндөртэй, цайвар өнгийн саравчтай малгаатай, лидрийн материалтай хар өнгийн гадуур хувцастай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй маш хурдан алхаад явчихсан. Намайг дуудахын завдалгүй, алга болчихсон. Би гар утсаа 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сайн электроникс төвөөс 1.500.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан. Миний гар утасны имэй код 356280232131381 гэсэн дугаартай. Миний гар утас цэнхэр өнгөтэй, усан үзмийн ягаан өнгийн гэртэй, Төрийн банкны карт 1 ширхэг, юнителийн сим 1 ширхэг, мобикомын дугаарын үүр 1 ширхэг байсан. Би Төрийн банкны картаа 5.000 төгрөгөөр, юнителийн симээ 5.000 төгрөгөөр, мобикомын дугаарын үүрээ 1.000 төгрөгөөр, гар утсаа 1.500.000 төгрөгөөр, харин гар утасны гэрээ 15.000 төгрөгөөр үнэлнэ. Манай нөхөр болон дүү гар утас хулгайлсан байж магадгүй сэжигтэй этгээдийг хараагүй, харин би хальт харж амжсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243 тал/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаартай тайлан /1-р хх-ийн 245-246 тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 249 тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 2-4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Зын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын хотын төв рүү явах автобусны буудал дээр 13-14 цагийн орчим ганцаараа явж байсан. Тухайн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 49-1166 тоот гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэгтэл автобусны буудлын ар талд эрэгтэй, эмэгтэй 2 хүн эмэгтэй нь эрэгтэйгээ сугадсан байдалтай явж байсан бөгөөд эмэгтэйн гадуур хувцасны халааснаас гар утас нь цухуйсан байхаар нь араас нь дөхөж очоод эмэгтэйд мэдэгдэлгүйгээр гадуур хувцасны халааснаас нь гар утсыг нь авсан. Би хулгайлсан гар утас Самсунг А72 нэртэй гар утас байсан ба би тэндээсээ такси бариад хотын төв орж Монтел дээр ченжид 180.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ганцаараа явж байсан ба би халаасны хулгайн гэмт хэрэг үйлдээд 10 жил болж байна. Тэр үед гар утас зарсан хүнээ одоо танихгүй, тухайн үедээ дуудаж гаргаж ирээд өгчихсөн. Би тэр өдөр ямар хувцас өмсөж явснаа санахгүй байна. 180.000 төгрөгөөр архи ууж, хоол идээд дуусгасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Зын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-19 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Н.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 86 тал тал, 2-р хх-ийн 8 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 80-85 тал, 149-152 тал, 164-166 тал, 2-р хх-ийн 7, 11-12 тал/, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 29/1662 дугаартай Хаан банкны “Н.Зын нэр дээр 5001801152 тоот данс бүртгэлтэй байна” гэх албан бичиг, хавсралтын хамт /1-р хх-ийн 89-91 тал/, Нийслэлийн Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаартай “Н.З нь тус хэлтсээс ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй бөгөөд хаягийн бүртгэлгүй байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 94 тал/, Нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02/55/ дугаартай “Н.З нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй болно” гэх албан бичиг /1-р хх-ийн 96 тал/, Нийслэлийн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаартай “Н.З нь нийгмийн даатгалын мэдээллийн санд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлсөн мэдээлэл байхгүй байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 98 тал/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 599 тоот “Н.Зын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 100 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас шүүгдэгч Н.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Н.З нь “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Н.З нь “...-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Оы халааснаас түүний эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий А70 загварын гар утсыг,

-2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр хохирогч Б.Цг автобуснаас буух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 1.199.200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 маркийн гар утсыг,

-2022 оны 01 дүгээр сарын20-ны өдөр 14-өөс 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талд Э.Гийн эзэмшлийн 1.106.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 загварын гар утсыг,

-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.Уг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва х дэлгүүрийн автобусны буудал дээрээс автобусанд суух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 720.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.775.200 төгрөгийн хохирол учруулсан...” гэх дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдэл тус бүр дээр өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Н.З нь бусдын өмч эд зүйлд шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогч нарт хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч Н.З нь “...-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Оы халааснаас түүний эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий А70 загварын гар утсыг,

-2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр хохирогч Б.Цг автобуснаас буух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 1.199.200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 маркийн гар утсыг,

-2022 оны 01 дүгээр сарын20-ны өдөр 14-өөс 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талд Э.Гийн эзэмшлийн 1.106.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 загварын гар утсыг,

-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.Уг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва х дэлгүүрийн автобусны буудал дээрээс автобусанд суух үед нь халааснаас нь түүний эзэмшлийн 720.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.775.200 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Зод холбогдох гэмт хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.З нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 3.775.200 /гурван сая долоон зуун далан таван мянга хоёр зуу/-н төгрөгийн хохирол учруулсан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч Н.З нь хохирогч Ч.Од 720.000 /долоон зуун хорин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан нь 1-р хавтаст хэргийн 51-53 дугаар талд авагдсан “Кости-эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар  нотлогдон тогтоогдож байх ба тус хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь 1-р хавтаст хэргийн 79 талд авагдсан “...хохирол болох 720.000 төгрөгийг бүрэн авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хохирогч Ч.Оы төрсөн хүүхэд гэх Т.Баасансүрэнгийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Зыг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Од төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Н.З нь үлдсэн хохирогч нар болох Ө.Цэндмаад 1.199.200 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун/-н төгрөг, хохирогч Э.Уд 720.000 /долоон зуун хорих мянга/-н төгрөг, Э.Гт 1.106.000 /нэг сая нэг зуун зургаан мянга/-н төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Н.Зоос 1.199.200 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун/-н төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Цд, 720.000 /долоон зуун хорих мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Э.Уд, 1.106.000 /нэг сая нэг зуун зургаан мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Э.Гт нарт олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.З нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Зод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 3 сарын  хугацаагаар хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.З нь 2005 оноос 2019 оны хооронд нийт 5 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан болох нь 1-р хавтаст хэргийн 197-208 дугаар талд авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна. Тэрээр өмнө нь ял шийтгэл эдэлсэн хэдий ч гэм буруугаа ухамсарлаагүй, засарч хүмүүжээгүй дахин гэмт хэрэг удаа дараа үйлдэж бусдад хохирол учруулсан байх тул хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Зыг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хорих тухай мөрдөгчийн тогтоол гарч тэмдэглэл үйлдэгджээ /1-р хх-ийн 71-72 тал/. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байна. Н.З нь шийтгэх тогтоол гарах өдрийн байдлаар нийт 123 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.З нь хохирогч Ө.Цд 1.199.200 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун/-н төгрөг, хохирогч Э.Уд 720.000 /долоон зуун хорих мянга/-н төгрөг, Э.Гт 1.106.000 /нэг сая нэг зуун зургаан мянга/-н төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, нийт 123 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 5 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Н.Зод  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Нийн Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч Н.Зод оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 123 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Н.Зод оногдуулсан хорих ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Н.Зоос 1.199.200 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Цд, 720.000 /долоон зуун хорин мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Э.Уд, 1.106.000 /нэг сая нэг зуун зургаан мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Э.Гт тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөртэй, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 5 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Зод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ