Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 178/2022/0117/Э |
Дугаар | 2022/ШЦТ/64 |
Огноо | 2022-03-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч З.Алтансолонго
Хохирогч С.*******
Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0055/Э/ индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед хоорондын маргааны улмаас С.*******ыг шүүрний иш болон үнсний хутгуур төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 133 дугаартай...С.*******ын биед тархи доргилт, дагз зүүн чамархай, дух зүүн шанаа, цээжний зүүн хэсэг, зүүн далны хэсгүүдэд тус бүр зөөлөн эдийн няцрал,баруун тохой, баруун ташаа, баруун шилбэнд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. С.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 8-9-р хуудас/
Хохирогч овогт *******ын /54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй,ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би далангийн хажууд байх гийнд ороод эхнэртэй нь юм яриад сууж байгаад гийн эхнэр гараад явсан.Би тэднийхээс гарах гэж байтал Д.******* гартаа хогийн шүүр үнсний хутгуур барьж орж ирээд үгийн солиогүй “ чамайг алнаа” гээд намайг зодоод эхлэхээр нь би зугтах гэтэл миний гараас барьж аваад гадаа гаргаж дарж унагаад миний дээр өвдөглөж байгаад шүүрний ишээр хөл, гар тархи толгой хаа тааралдсан газраа цохисон.2021 оны зун бид хоёр хэрэлдэж байсан, бас Д.*******ийн охин болох намайг “ манай түмпэн сав авсан” гээд надтай муудалцаж байсан. Тэрнээс болоод , хоёр ээждээ худлаа хов зөөсөн юм шиг байна лээ... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр С.******* манай хажу талын айл буюу миний төрсөн дүү гийн гэрт ирчихээд “ хулгайч хаана байна, миний нүүрс хулгайлаад авчихсан байна” гээд хашгираад байхаар нь “ чи яахаараа дандаа тэгдэг юм” гэхэд “ чи хүүхнээ үхүүлсэн хулгайч, байж байгаа царай чинь энэ, танай хүүхнийг алахад яадаг юм “ гээд орилохоор нь би хогний шүүрээр цохисон, харин үнсний хутгуураар С.******* манай охин г цохисон.Тэгж байтал цагдаа ирээд бид нар цагдаагийн газарт ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/
Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай ээж уг нь их даруухан, үг дуу цөөтэй хүн байгаа юм. С.******* намайг дээрэлхээд байдаг учраас манай ээж намайг өмөөрч С.*******ыг цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 35-р хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тэр өдөр гэртээ байж байтал оройхон нар жаргах үед манай хамар хашаанд байх гэх айлын гадаа хүмүүс орилолдоод миний нэрийг бас манай эхнэрийн нэрийг дуудаад эмэгтэй хүн хашгираад байсан. Гэрээс гараад очтол гийн гадна Д.*******, С.******* гэх хүнийг гийн гэрийн зүүн талд дараад суулгачихсан үснээс нь зулгаагаад толгой руу нь цохиж байхаар би очиж салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 50-51-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манайд С.******* орж ирээд манай эхнэрийн дүү г “ муу янхан, гичий, банзал, хулгайч, манай гэрийн гаднаас нүүрс хулгайлсан байна” гэх зэргээр орилоод байхаар нь эхнэр бид хоёр “ д өөрт нь хэлэхгүй юу биданд ямар хамаатай юм бэ” гээд хэлээд байж байтал гаднаас гийн ээж Д.******* хогийн шүүр барьж орж ирээд “чи муу яахаараа миний охиныг доромжилдог юм” гээд С.*******ыг цохих гэтэл С.******* гэрээс гараад зугтсан. Д.******* араас нь гараад С.*******ыг барьж аваад нуруу дал хэсэгт нь шүүрээрээ цохисон. Тэгээд байж байтал манай хашааны г дуудаад ирж тэр хоёрыг салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 53-54-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь “охиныгоо нүүрс хулгайлсан” хэмээн хэл амаар доромжилж харьцсанаас үүдэн хохирогч С.*******ыг хогийн шүүр болон үнсний хутгуураар цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч С.*******ын биед халдаж шүүр, хутгуур зэрэг зүйлээр цохиход түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч С.******* шүүгдэгч Д.*******ийн охиныг “ нүүрс хулгайлсан хулгайч...” гэх зэргээр хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэснээс Д.******* охиныгоо өмөөрсөн уурласан байдлаа барьж чадахгүй С.*******ын биед халдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Энэ гэмт хэрэг гарахад хохирогч С.*******ын зүй бус харьцаа нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: тухайн өдөр С.******* надад” танай хүүхэн нүүрс хулгайлсан,банзал гичий гэж хараагаад чи нэг хүүхнээ үхүүлчихээд байж байгаа царайг нь гэх зэргээр доромжилж гэр орон луу шороо цацсан. Би хүүхдээ өмөөрч шүүрээр цохисон нь үнэн гэв.
Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: би гийнд ороод сууж байтал нөхөртэйгөө гараад явчихаар нь би гарах гэж байтал Д.******* шүүр барьж орж ирээд намайг зодсон.Би 1 сая төгрөг нэхэмжилнэ. Надад одоо баримт байхгүй,цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.
Шүүгдэгч Д.******* 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч С.*******ыг хогийн шүүр болон үнсний хутгуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.*******ын мэдүүлэг, гэрч О., , нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт ... би 1 сая төгрөг нэхэмжилнэ... гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 20000 төгрөгний баримтыг шүүх үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ээс 20000 төгрөг гаргуулж хохирогч С.*******од олгохоор шийдвэрлэв.Мөн цаашид эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид танилцуулж дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 36-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар гэрч О.гийн өгсөн...манай ээж миний нас барсан эгчийн 5 настай хүүхэдтэй хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг. Даралт ихтэй, ядарсан үедээ шүд толгой нь өвдөж татаж унадаг... гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний оршин суух Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шүүр, 1 ширхэг хутгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах, хохирогчийн цаашид хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч *******аас: шүүгдэгч Д.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, энэ гэмт хэрэгт хохирогчийн зүй бус буруутай үйлдэл байгаа нь тогтоогдож байгааг болон шүүгдэгч 67 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн ялын санал болгосон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад ялаас чөлөөлж өгнө үү гэх санал, тайлбар
Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний оршин суух Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хогийн шүүр, 1 ширхэг үнсний хутгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг түүний оршин суух Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, гарч явахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ээс 20000 төгрөг гаргуулж, хохирогч С.*******од олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хогийн шүүр, 1 ширхэг үнсний хутгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС