Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/643

 




 

 

  

      2022          08           18                                      2022/ШЦТ/643

 

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн, 

улсын яллагч Б.Тэгшбаяр, 

шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Гын Гт холбогдох эрүүгийн 2205004761323 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, “О” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, ганцаараа .... тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны хуулийн тэгшитгэлээр 2 сар 24 хоногийн баривчлах ял хамруулан сулласан.

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. 

Б овогт Гын Г, РД:.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын урд талд хохирогч Ч.Өтой маргалдан явган хүний замын цементэн хавтангаар толгойн дагз хэсэгт нэг удаа цохиж түүний биед дагзны зүүн хэсэгт язарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын урд талд хохирогч Ч.Өтой маргалдан явган хүний замын цементэн хавтангаар толгойн дагз хэсэгт нэг удаа цохиж түүний биед дагзны зүүн хэсэгт язарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. 

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Гын “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 2205004761323 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Ө 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед ажлын найз Быг гэрт нь хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э зочид буудлын урдуур найзынхаа 64-66 УНА улсын дугаартай тоёота приус загварын автомашинтай явж байтал өмнө нь хамт ажиллаж байсан С, М нар явган хүний зам дээр такси барих гээд явж байхаар нь би машиндаа суулгаад Быг хорооллын эцэст байдаг СОТ-ын байрны гадаа буулгаад эргээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төв Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын урдуур М, С бид 3 машинтай б жолоо бариад явж байтал гэнэт нэг цагаан өнгийн 97-31 УНА улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машин миний авто машины урдуур орж зогсоод жолоочийн хойд талын хаалганаас дээгүүрээ цууж нүцгэн, 30 орчим насны, 175 см өндөртэй, бага зэрэг махлаг шар царайтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних эрэгтэй бууж ирээд миний машины хамар хэсэгт нэг удаа өшиглөхөөр нь би бууж очоод яаж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу шууд намайг цохих гэсэн, тэгэхээр нь би бултаад ар талд нь гарч араас нь тэврээд авсан. Тэгтэл С тавьчихаа таньдаг хүн байна гэсэн. Би тэр үл таних залууг тавьсан ба нөгөө залуу Сг цохиод байсан. Тэгэхээр нь би очоод болиулаад байж байтал газраас цементийн хавтан аваад миний толгойн дагз хэсэгт хагартал нь цохисон. Би цохиулаад газарт сөхрөөд суусан ба энэ хооронд нөгөө үл таних залуу машиндаа суугаад зугтаагаад явчихсан. Тэр залуу ямар учраас намайг цохисон гэдгийг би мэдэхгүй байна. Тухайн үед М, С нар байсан ба тэр хавиар мөн өөр хүмүүс байсан. Надад учирсан гэмтлийг тухайн үл таних залуу надад учруулсан бөгөөд машинд ямар нэгэн гэмтэл учраагүй, мөн Сд ямар нэгэн гэмтэл учраагүй гэж бодож байна. С, М нар ажлынхаа газрын хүмүүстэй Кастл нэртэй бааранд сууж байгаад тэр 2 Гацуурхан гэх Хүнсний 4-н дэлгүүрийн тэнд байдаг пабд хүргүүлнэ гэж байсан. Би тухайн залуугийн надад учруулсан гэмтлээс болж 1.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн 10 хоног ажилдаа яваагүй, эм авч уусан, томографийн шинжилгээ өгсөн бас эмнэлэгт үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Өын хохирогчоор дахин өгсөн: “...Би тухайн үед цохиж зодуулсны улмаас дагзны зүүн хэсэгтээ 7 оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн хүнд зодуулсны маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын төвд очиж үзүүлсэн. Дараа нь 2 удаа Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлага өгч үзүүлсэн. Намайг үзсэн эмч нарын бичиж өгсөн эмийг авч уусан ба Монос эмийн сангаас 45.500 төгрөгөөр, 14.750 төгрөгөөр эм авч уусан. Мөн өөр эмийн сангаас 58.700 төгрөгийн эм авсан. “Лазер мед” эмнэлэгт 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Шүүх шинжилгээний төвөөр дүгнэлт гаргуулахад 8.000 төгрөг төлсөн. Эдгээр газраар явахад машиндаа 22.400 төгрөгөөр бензин хийсэн. Нийтдээ надад 269.350 төгрөгийн мөнгөн хохирол учирсан. Г гэдэг хүнд цохиж зодуулахаас өмнө ямар нэгэн гэмтэл авч, хүнд зодуулж байгаагүй. Г нь миний хохирлыг барагдуулах юм бол надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би шүүх хуралдаанд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1697 дугаартай шинжээчийн “...Ч.Өын биед дагзны зүүн хэсэгт язарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/, 

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04/1819 дугаартай “Ч.Өын 2022 оны 01, 02 дугаар саруудад эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрийн мэдээллийг хүргүүлж байна” гэх албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 13-14 тал/,

 

2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр Баянгол дүүргийн прокурорын газрыг тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Н.Мийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. 

Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа тул дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. 

Яллагдагч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын урд талд хохирогч Ч.Өтой маргалдан явган хүний замын цементэн хавтангаар толгойн дагз хэсэгт нэг удаа цохиж түүний биед дагзны зүүн хэсэгт язарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Ч.Ө нь 2022 оны 01, 02 дугаар саруудад Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн түргэн тусламжийн төвөөс үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 240.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гын гэрчээр өгсөн “...Би өмнө нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алмаз нэртэй хамраагч хийдэг байсан. Миний санаж байгаагаар 2022 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Алмаз нэртэй баарны менежер С 2-лаа хамт архи уух уу гэхээр нь зөвшөөрөөд бид 2-р кастли нэртэй бааранд орж архи ууцгаасан. Тэгээд бид 2 нэлээн архи уугаад уусан архиндаа би согтоод байхаар нь Сд “би явлаа уусан архиндаа согтоод байна, таксинд явдаг дүүгээ дуудчихсан” гэхэд тэг тэг гэхээр нь би тухайн баарнаас гараад явж байтал С араас таньдаг 3 залуугийн хамт гарч ирсэн. Тэгээд би дүүгийнхээ машинд суугаад, С таньдаг хүмүүсийнхээ машинд суугаад 2 тийшээ явах гэхэд С уусан архиндаа согтоод над руу салаавч гаргаад байхаар нь би танил дүүдээ хандаж тухайн машиных нь урдуур ороод зогсчих гээд урдуур нь ороод зогсоосон. Би машинаас буугаад тухайн машин руу явж байхдаа халтирч унаад болгоомжгүйгээр санаандгүй унахдаа Сн сууж явсан машиныг хөлөөрөө өшиглөчих шиг болсон. Тэгтэл тухайн машины жолооч бууж ирээд намайг багалзуурдсан бөгөөд би түүнийг гараараа нүүр тус газарт нь цохиж, хавсарч унагаад зугтаагаад явчихсан. Би тэр хүнийг цохиж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрнө. Мөн би тухайн зодсон хүндээ бас зодуулсан. Тэр өдрийн маргааш нь миний зүүн нүд хөхөрч, нуруу болон гуя хөхөрсөн байсан. Гэхдээ тухайн үеийн баримт нотолгоо гэх зүйл байхгүй. Тус гэмтлүүд нь аль хэдийнээ эдгэрсэн. Эдгэрсэн учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Уг зодоон болсноос хойш 3 сар гаруй хугацаа өнгөрсөн учир зарим зүйлийг санахгүй байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, тухайн хүн надад эмчилгээний баримтаа гарган өгвөл би хохирлыг нь 100 хувь барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гын яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй, санал гомдолгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө сандраад зарим зүйлийг буруу хэлсэн. Ө надад ямар нэгэн гэмтэл учруулаагүй, би толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй. Би Өын эмчилгээнд шаардлагатай бүх хохирлыг өгч барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын урд талд хохирогч Ч.Өтой маргалдан явган хүний замын цементэн хавтангаар толгойн дагз хэсэгт нэг удаа цохиж түүний биед дагзны зүүн хэсэгт язарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1697 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүгдэгч Г нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 1697 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” зочид буудлын урд талд хохирогч Ч.Өтой маргалдан явган хүний замын цементэн хавтангаар толгойн дагз хэсэгт нэг удаа цохиж түүний биед дагзны зүүн хэсэгт язарсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч Ч.Ө нь хохирол төлбөрт 269.350 /хоёр зуун жаран есөн мянга гурван зуун тав/-н төгрөгийн баримтыг хавтаст хэргийн 62-67 дугаарт талд хавсаргасан байх ба хохирогч нь хохирол төлбөрийг авсан талаар өөрөө утсаар баталгаажуулсан, шүүгдэгч Г нь хохирол төлбөрийг төлсөн тухайгаа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг тус тус тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч Гыг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. 

 

Хохирогч Ч.Ө нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ө нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан байх ба энэ талаар  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04/1819 тоот албан бичигт Ч.Ө нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрт гэмтлийн яаралтай тусламж 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөг, нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлчилгээ авсан төлбөрт нийт 90.000 /ерэн мянга/-н төгрөгийг тус тус нэхэмжилж, нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна.

 

Иргэний нэхэмжлэгчээс “хохирогч Ч.Ө нь 2022 оны 01, 02 дугаар саруудад Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн түргэн тусламжийн төвөөс үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 240.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” /хх-ийн 17-18 тал/ гэж нэхэмжилжээ.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Гаас 240.000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100 900 200 80 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Гт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгчид  тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Гт шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Ч.Ө нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Гаас 240.000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100 900 200 80 дугаарын дансанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогчид хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ