Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/645

 

 





 

   2022           08            19                                          2022/ШЦТ/645

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн, 

улсын яллагч: Ш.Анужин, 

шүүгдэгч: Э.З, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг /ҮД:1281/

хэлмэрч Э.Мөнхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ө овогт  Эгийн Зд холбогдох 2205012371441 дугаартай эрүүгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр С аймгийн Е суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт .... тоотод байнга оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1  жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            -Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн гэх,

Ө овогт Эгийн З, /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.З нь “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд зогсоол дээр байрлуулсан иргэн А.Дн эзэмшлийн ... улсын дугаартай, Тоёота аллион маркийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... байрны гадна зогсоолоос хохирогч А.Цн эзэмшлийн Тоёота карина загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр

өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 5 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ... байрны гаднаас хохирогч Б.Бийн эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах үедээ үргэлжилсэн үйлдлээр “Х” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 200.000 төгрөгийн хохирол, “Н” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд 380.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан”  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Э.З нь “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд зогсоол дээр байрлуулсан иргэн А.Дн эзэмшлийн ... улсын дугаартай, Тоёота аллион маркийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХД28 дугаар байрны гадна зогсоолоос хохирогч А.Цн эзэмшлийн Тоёота карина загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр

өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 5 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны гаднаас хохирогч Б.Бийн эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах үедээ үргэлжилсэн үйлдлээр “Х” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 200.000 төгрөгийн хохирол, “Н” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд 380.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Згийн өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205012371441 дугаартай хэргээс шинжлэн судалсан: 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,

2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-10 тал/,

2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Э.Згийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-11 тал/,

2022 оны 3 дугаар 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-18 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Дн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 03 сарын 20-ны өдөр 22 цагт гэртээ орохдоо Баянгол дүүргийн 7-р хороо 78 дугаар сургуулийн урд зогсоол дээр өөрийн ... улсын дугаартай, тоёота аллион маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг байршуулаад гэртээ амарсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цагт машинаа халаагаад байж байгаад ажилдаа явган явсан учир нь машин явдаггүй дугаартай байсан. 03 сарын 22-ны өглөө 09 цагт ажилдаа явах гээд машинаа хайхад миний машин тавьсан газраа буюу Баянгол дүүргийн 7-р хороо 78 дугаар сургуулийн урд зогсоол дээрээс хулгайд алдагдсан байсан. Ингээд цагдаад хандаад 03 сарын 22-ны орой 22 цагт миний машиныг Э овогтой З хулгайлан Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрээс баригдаж би машиныг шалгаж үзэхэд миний машины баруун талын хойд гурвалжин цонхыг хагалчихсан, доторх эд зүйл нь бүрэн бүтэн байсан. Өөрөөр машинд гэмтэл учраагүй.  Миний тээврийн хэрэгслээс алдагдан зүйл байхгүй. Би 2013 оны бусдаас худалдан авсан. Зах зээлийн үнэ 8.000.000 төгрөгийн үнэтэй. Харин хагарсан гурвалжин шил нь 100.000 төгрөг болно. Надад нийт 8.100.000 төгрөгийн хохирол учирсан. Миний нэр дээр байдаг өөрийн өмчлөлийн хөрөнгө. Би уг хүнийг огт танихгүй, тээврийн хэрэгсэл өгөх талаар хэлсэн зүйл огт байхгүй. Надад нэхэмжлэх өөр зүйл байхгүй, надад гомдол санал хүсэлт байхгүй, би гурвалжин шилний хохирлыг барагдуулж авна. Би тээврийн хэрэгслээ өөрийн биеэр хүлээн авсан. Намайг мэдүүлэг өгөхөд дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Надад нэм хэлэх зүйл алга, миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-36 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Аийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн “...би өөрийн танил дүү Зтой блокны үйлдвэрт хамт ажиллаж байхдаа танилцаж байсан. Заримдаа манайд ирдэг, явган  ирдэг. Харин 2022 оны 03 сарын 22-ны орой манай гэрт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүргийн газар нутгаас алдагдсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл алдагдаж уг хэрэгт Эгийн Зг сэжиглэн шалгаж байгаа гээд ирсэн. З гэрт байсан бөгөөд Зг авч явсан. Харин З машин байгаа газрыг зааж өгсөн байсан. З ганцаараа ирсэн байсан бөгөөд явган ирсэн байсан. Надаас цагдаа нар машин асуугаад хашаанд байхгүй гэж хэлсэн. Харин З энд байхгүй гээд гараараа биеийн хэлэмж ашиглаж хэлээд байдаг. Би дохионы хэл мэдэхгүй, З сул дуугаар муухан ярьдаг учраас уг хэлж байгаа зүйлийг ойлгодог. Ихэвчлэн биеийн хэл ашиглаж ойлголцдог. Манайд хааяа ирдэг. Машин унаж ирж байгаагүй. Манай гэрт ирэхдээ эрүүл ирсэн. З эд зүйл хулгайлсан болон авто машин зөвшөөрөлгүй авч явсан талаар хэлж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Манайд заримдаа зүгээр ирээд л явдаг. Харин ирээд сууж байгаад хоол унд идээд л яваад өгдөг. Харин огт хулгай хийдэг байсан талаар нь мэдэхгүй байна. З машин худалдан борлуулах талаар тийм зүйл огт хэлж байгаагүй. Намайг мэдүүлэг өгөхөд дарамт шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй. Хэн нэгэн надад нөлөөлсөн зүйл огт байхгүй. Надад нэмж хэлэх зүйл огт байхгүй..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45 тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 316 дугаартай “..Э.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.З нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Э.З мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.З нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт  /1хх-ийн 54-55 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 сарын 24-ний өдрийн 1755 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 57-58 тал/,

 

2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хуулбар /1-р хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Згийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...би 2022 оны 03 дугаар сард уг ... улсын дугаартай машиныг 3, 4 дүгээр хорооллын нэг байрны гадаа байхаар нь аваад явсан. Тэгээд унаж яваад би гэрийнхээ доор байдаг дэлгүүрийн гадаа аваачиж тавиад яваад Баянхошууны 24 дүгээр хороонд байх найз Аийнд очоод цагдаад баригдсан. Өмнө 2022 оны 03 сарын 16-ны өдөр ... тоот гэртээ байхдаа ганцаараа 0,75 мл архи уугаад гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороо Далангийн Карина маркийн цагаан өнгийн машины шилийг хагалж унаж явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгcлийн оронд тавиад унаад явсан. Би дотроос нь юм аваагүй. Би машин унах дуртай. Ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаггүй байсан. Мөн ямар нэгэн байдлаар би ашигласан зүйл байхгүй.  Би машин унах дуртай. Зүгээр машин баримаар санагдаад байдаг. Тэгээд л унаад явчихдаг. Би өөрөө машин унах дуртай болохоороо унаад явчихдаг. Харин ямар нэгэн байдлаар ашиг олох бодол санаа байгаагүй. Бусдыг тээвэрлэсэн зүйл байхгүй. Намайг  мэдүүлэг өгөхөд дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Хэн нэгэн надад нөлөөлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-113 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 120 тал/,

 

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-124 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Цн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 16-ны орой Баянгол дүүргийн 6-р хороо ХБ28 байранд амьдардаг холын хамаатны гийнд ирж хоносон юм. Маргааш өглөө нь эгч Дгийн хамтаар Найрамдал зуслан руу ажлаар эрт явахаар тохирсон байсан. Уг карина машин нь хүргэн ах Дамбадаржаа овогтой Цэрэндамбын нэр дээр байгаа, намайг унаад хэрэглэж бай гээд 2021 оны 12 дугаар сард өгсөн юм. 2022 оны 3 сарын 17-ны өглөө 06 цагийн орчимд гараад Найрамдал зуслан явах гээд машинаа хайсан чинь автомашины зогсоол дээр байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл автомашинаа аваагүй 5 хонож байна. Ер нь бол гэрчээр мэдүүлэг өгөхдөө гол зүйлээ ярьсан байгаа, сэжиглэсэн хүн огт байхгүй. Би ахаасаа тухайн машиныг 4.000.000 төгрөгөөр зарна гэж сонсож байсан. Иймд уг ... улсын дугаартай карина маркийн автомашиныг 4.000.000 төгрөгөөр үнэлж байна. Машин алдагдаад 5 хоносон, өдрийн ажлын хөлс гэж бий. Нэг өдөр таксинд явахад 50.000 төгрөг олдог. 5*50.000=250.000 төгрөг болно. Мөн миний автомашины шил хагарсан байсан, гурвалжин шил 50.000 болно. Нийтдээ 300.000 төгрөгийн хохирол учирсан, автомашин хулгайлсан хулгайчаас нийт 300.000 төгрөг нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл гомдолтой байна, хулгайчаас хохирлоо барагдуулж авмаар байна, хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, миний ярьсан зүйл бүгд үнэн, өөр нэмж ярих зүйл алга...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 138-139 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Цын 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн “...... тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй. Тоёота карина маркийн автомашин байгаа. Би уг машинаа хамаатны дүүдээ зараад удаж байна. Ц дүүдээ зарсан. Уг машин миний нэр дээр байвч А.Цн өмч мөн. Би энэ асуудалд оролцохгүй. Машин А.Цн өмч. Энэ асуудалд Ц оролцох ёстой. Надад өөр нэмж ярих зүй байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 79 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 сарын 25-ны өдрийн 01/109 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 4, 5, 6, 7, 8 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 4, 5 гэж дугаарлаан гарын мөр нь санд MN0002100120338 MN000720002819 гэсэн дугаараар бүртгэгдсэн Э овогтой Згийн баруун болон зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 168-177 тал/,  

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1746 дугаартай хөрөнгийн үнэлгээний  тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 180-182 тал/,

 

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 185-186 тал/,

 

2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 187-189 тал/,

 

2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хуулбар /1-р хх-ийн 140-141 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э.Згийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр .... тоот гэртээ байхдаа ганцаараа 0,75 мл архи уугаад гараад БГД-ийн 6-р хороо Далангийн Карина маркийн цагаан өнгийн ... машн байхаар нь би цонхийг нь хагалаад онгойлгоод унаж явж байгаад уг машиныг БГД-ийн 7-р хорооны 78 дугаар сургуулийн гадна зогсоол дээр ... улсын дугаартай саарал өнгийн Аллион машиныг авахдаа сольж тавиад явсан. Би уг машиныг явган явж байхдаа авсан. Ганцаараа согтуу байсан, учир нь би машин унамаар санагдаад байсан. Би дотроос нь юм аваагүй, эд ангийг нь худалдан борлуулсан зүйл байхгүй. Би машин унах дуртай. Би уг машиныг ганцаараа унаж яваад гэрийнхээ ойролцоо Уужим гэх дэлгүүрийн урд тавьчихсан. Уг машинаар ашиг олоогүй, хэн нэгнийг тээвэрлээгүй. Би дээрх 2 машины хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-205 тал/,

 

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 230 тал/,

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 231-234 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаартай  байрны гадаах машины зогсоолд өөрийн эзэмшлийн саарал өнгийн ... улсын дугаартай, соната-6 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан тавиад өөрийн охин болох Б.Баяржаргалд тээврийн хэрэгслийн түлхүүрээ үлдээгээд уул овоо тахихаар өөрийн дүүгийн хамтаар Архангай аймаг руу явсан юмаа. Тэгээд би Архангай аймагт сүлжээгүй газар байж байгаад сүлжээтэй газар очоод өөрийн охин болох Б.Баяржаргалтай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед утсаар холбоо барихад таны машин нөгөө зогсоолоосоо алга болсон байна гэсэн тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар өгөөд 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр над руу цагдаагаас утсаар холбоо бариад та Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирээд уулзчихаа гэсэн тэгээд би цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр ирээд мөрдөгчтэй уулзаад мөрдөгчийн хамтаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины журмын хашаанд очиход миний эзэмшлийн ... улсын дугаартай, саарал өнгийн Соната маркийн тээврийн хэрэгсэл байсан тэгээд би өөрийн тээврийн хэрэгслийн гадна талыг харахад урд гупер хагарч салж унасан, баруун талын урд карлан зурагдаж хонхойсон, зүүн талын хойд хаалга, зурагдаж хонхойсон, хойд гупер 2 талдаа зурагдсан, зүүн хойд талын дохионы гэрэл бүрэн хагарсан, урд ксалхопут зурагдаж, хонхойсон салхины шил зурагдсан байсан. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгсэл дотроос алдагдсан эд зүйл байгаа эсэхийг бүртгэж үзэхэд манай байрнаас орж гарахад хэрэглэдэг хаалганы чип алга болсон байсан өөр зүйл алга болоогүй тэгээд би өөрийн тээврийн хэрэгслээ аваад явсан юмаа. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгслийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт болох 3-4 дүгээр хорооллын ард байрлах вьетнам засварт үзүүлээд 4 хоног засаж янзлуулаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслийн засварын мөнгө болох 900.000 төгрөг төлөөд авсан одоогоор салхины шил болон гопутыг нь янзлаагүй байгаа. Миний тээврийн хэрэгсэл 2 түлхүүртэй нэг түлхүүр нь гэрт хадгалаад байж байдаг нөгөө түлхүүр нь дохиоллын чиптэй түлхүүртэй тэр түлхүүрээ охиндоо үлдээгээд явсан. Би энэ тээврийн хэрэгслийг авч унаад 14 жил болж байна. 2008 онд авсан. Би өөрийн тээврийн хэрэгслээ янзлуулсан 900.000 төгрөг, одоо янзлуулах копуд болон салхины шилний мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цагийг нь мэдэхгүй байна манай аав Б өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай саарал өнгийн Сонота-6 загварын машинаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны гадаа зогсоол дээр байрлуулаад Архангай аймаг руу 2022 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 05 цагт өөр унаагаар явсан. Намайг тухайн өдрийн өглөө 08 цагийн үед цонхоор харахад машин байхгүй байсан. Надад 1 түлхүүр нь байхад алдагдсан байсан. Уг асуудлаар цагдаад дуудлага өгсөн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би хэдэн төгрөгөөр үнэлэхийг хэлж мэдэхгүй байна. Үйлдвэрлэсэн огноо, бусад зүйлийг мэдэхгүй. Машины дотор ямар ямар зүйл байсан талаар манай аав мэдэж байгаа. Хувийн хэрэглээний жижиг сажиг зүйл байсан байх. Тухайн хулгай хийсэн хүнийг олж, хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 8 тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 651 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 31 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Згийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 52 дугаар байрны гаднах авто хаалганы сумыг эвдэлсэн байсан. Би “Х” сууц өмчлөгчдийн хорооны байцаагч М.З, цаашид энэ хэрэгт “Х” сууц өмчлөгчдийн холбооны дарга Ж.А сууц өмчлөгчдийн холбоогоо төлөөлж оролцоно. Авто хаалганы сумны мөнгө болох 300.000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 240-241 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-922/4093 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /2 хх-ийн 72-74 тал/.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я.Оийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 05 сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны авто хаалганы сумыг эвдэлсэн байсан. Би Н сууц өмчлөгчдийн холбооны дарга Я.О. Цаашид энэ хэрэгт би сууц өмчлөгчдийн холбоогоо төлөөлж оролцоно. Бид эвдэлсэн сумыг өөрсдөө янзалсан байгаа бөгөөд ажилчинд хөлс, янзалсан авто хаалганы сум зэргийн төлбөр болох 200.000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 247-248 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-922/4092 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /2 хх-ийн 66-68 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Э.Згийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байшингууд хараад явж байсан. Шөнийн 03 цаг орчим болж байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ил зогсоолоос машинууд хараад явж байгаад тэнд байсан саарал өнгийн соната-6 машины хаалга нь завсартай харагдахаар нь цонхоор нь харахад голын хайрцаг нь дээр түлхүүр тавьчихсан байхыг хараад хаалгыг нь татаад түлхүүрээр нь түлхүүрдээд унаад явсан. Тухайн үед чипгүй болохоороо хаалтыг онгойлгож чадахгүй байсан учраас хаалтыг нь мөргөөд гарчихсан. Тэгээд тухайн зогсоолоос гараад холдоогүй дахиад нэг хаалт мөргөсөн. Тэгээд хол яваагүй байхад цагдаагийн машин байхаар нь би машинаас буугаад зугтаасан. Тэр үед гар утсаа унагасан. Цагдаагийн машин намайг дагаад байхаар нь би байрны дундуур ороод зугтаасан. Би тухайн үед ганцаараа байсан, өөр хүн байгаагүй. Би хаалт мөргөхөд машин эвдрэх талаар огт бодоогүй. Шууд машинаа авч явах талаар л бодож байсан. Тэр тээврийн хэрэгслийн машины хаалга дутуу хаагдсан байсан бөгөөд татахад онгойсон учраас хаалгыг нь эвдээгүй. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргээр ял шийтгүүлж байсан. Одоо Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-26 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э.Згийн яллагдагчаар дахин өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж өгөх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Згийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 86, 2-р хх-ийн 53 тал/, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 20 тал/, Э.Згийн “амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн орлоготой эсэхийг тодорхойлсон” тодорхойлолт /1-р хх-ийн 21 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 22 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 23 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 24 тал/, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /1-р хх-ийн 25 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 26 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 27 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 68-77 тал/, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1694 дугаартай Эрүүгийн хэргийн төв архивын Э.Зд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 87-95, 2-р хх-ийн 58-65 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Зд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Э.З нь “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд зогсоол дээр байрлуулсан иргэн А.Дн эзэмшлийн ... улсын дугаартай, Тоёота аллион маркийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХД28 дугаар байрны гадна зогсоолоос хохирогч А.Цн эзэмшлийн Тоёота карина загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 5 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны гаднаас хохирогч Б.Бийн эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах үедээ үргэлжилсэн үйлдлээр “Х” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 200.000 төгрөгийн хохирол, “Н” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд 380.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан” болох нь  шүүгдэгч Э.Згийн мэдүүлгүүд, хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт //1-р хх-ийн 54-55 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тайлан /1-р хх-ийн 57 тал/, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тайлан /1-р хх-ийн 180 тал/, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тайлан /2-р хх-ийн 66, 73 тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тайлан /2-р хх-ийн 31 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3-10 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-19 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/109 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 169 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч Э.З “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг “…эрх зүйн байдлыг  хөнгөрүүлэх…” байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, хулгайлах, дээрэмдэх хэргийн шинжгүй байхыг тус тус шаардана.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх шинжийг шаардана.

 

Шүүгдэгч Э.З нь “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд зогсоол дээр байрлуулсан иргэн А.Дн эзэмшлийн ... улсын дугаартай, Тоёота аллион маркийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХД28 дугаар байрны гадна зогсоолоос хохирогч А.Цн эзэмшлийн Тоёота карина загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 5 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны гаднаас хохирогч Б.Бийн эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах үедээ үргэлжилсэн үйлдлээр “Х” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 200.000 төгрөгийн хохирол, “Н” сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын хаалтыг санаатай мөргөж 300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Хьюндэй Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд 380.000 төгрөгийн хохирол тус тус учруулж тус гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон талуудын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Тодруулбал шүүгдэгч Э.З нь хохирогч А.Дн өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, хохирогч А.Цн өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, хохирогч Б.Бийн өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдэх явцдаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 52 дугаар байрны гадна зогсоолын хаалтыг санаатай мөргөж “Х” сууц өмчлөгчдийн холбоонд 200.000 төгрөг, “Н” сууц өмчлөгчдийн холбоонд 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч А.Д нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “...машины гурвалжин шил хагарсан 100.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлгийг хавтаст хэргийн 35-36 талд өгсөн хэдий ч 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн 1755 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы салхины шилийг 60.000 төгрөгөөр, ажлын хөлсийг 15.000 төгрөгөөр нийт 75.000 төгрөгөөр /1-р хх-ийн 57-58 тал/, хохирогч А.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “...машин алдагдаад 5 хоносон. Би таксинд явахад өдөрт 50.000 төгрөг олдог, 5 хоногийн ажлын хөлсөнд 250.000 төгрөг, салхины шилийг 50.000 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ. Би Э.Згоос нийт 300.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авна...” гэх мэдүүлгийг хавтаст хэргийн 138-139 талд өгсөн хэдий ч 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн 1746 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд гурвалжин салхины шилийг 50.000 төгрөгөөр, ажлын хөлсийг 15.000 төгрөгөөр нийт 65.000 төгрөгөөр /1-р хх-ийн 180-182 тал/, хохирогч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “...би тээврийн хэрэгслээ 900.000 төгрөгөөр янзлуулсан. Одоо янзлуулаагүй байгаа копуд болон салхины шилний мөнгийг гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлгийг хавтаст хэргийн 6 талд өгсөн хэдий ч 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ийн 651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 970.000 төгрөгөөр /2-р хх-ийн 31 тал/, хохирогч “Х” СӨХ-ны хууль ёсны төлөөлөгч М.З нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “...Авто хаалтын сумны төлбөрт 300.000 төгрөг төлүүлнэ...” гэх мэдүүлгийг хавтаст хэргийн 241 дүгээр талд бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-922/4093 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 300.000 төгрөгөөр /2-р хх-ийн 75 тал/, хохирогч “Н” СӨХ-ны хууль ёсны төлөөлөгч Я.О 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “...бид нар суман хаалтыг өөрсдөө янзалсан бөгөөд нийт 200.000 төгрөг болсон. Иймд 200.000 төгрөг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлгийг хавтаст хэргийн 248 дугаар талд бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-922/4092 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 200.000 төгрөгөөр /2-р хх-ийн 67 тал/ тус тус үнэлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Э.Зг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөртэй гэж үзэж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу Э.Згоос 75.000 /далан таван мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 65.000 /жаран таван мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч А.Цд, 970.000 /есөн зуун далан мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бид, 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч “Х” сууц өмчлөгчдийн холбоонд, 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөгийг гаргуулж “Н” сууц өмчлөгчдийн холбоонд тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.З нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул /хх-ийн 114-115 тал/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.З нь Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдэх явцдаа эд хөрөнгө гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.Зд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлөх боломж зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгуулийн ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Э.Зд оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1000                     /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр  тогтоож, торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд даалгаж  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.5,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Эгийн Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Э.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүдэгч Э.Зг оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1000 нэгтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоож, торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгчид даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Э.З нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

5. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу  шүүгдэгч Э.Згоос 75.000 /далан таван мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 65.000 /жаран таван мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч А.Цд, 970.000 /есөн зуун далан мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бид, 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч “Х” сууц өмчлөгчдийн холбоонд, 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөгийг гаргуулж “Н” сууц өмчлөгчдийн холбоонд тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Э.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ