Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр                                Дугаар 2022/ШЦТ/105                           Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч А.Ч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ан Чд холбогдох 2228000000114 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:,

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханд байх “Арвин сан” дэлгүүрийн урд Ц.Этай үл ялих зүйлийн улмаас марган, чулуугаар нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодь руу нь чулуу шидэж эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал/ зүүн хацар, зүүн эгэм, зүүн бугалга, баруун бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Чыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан. Нийт 410.000 төгрөг төлсөн. Хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Х, М хоёр манай гэрт ирсэн. Би гэртээ хоёр ач хүүхдээ хараад байж байсан. Х та хоёр хүүхдээ авчих хамт манайд очъё гэж хэлсэн. Би Мтай сундалж яваад Гурвансайханд дэлгүүрийн гадаа очсон. Тэр үед Ч машинтай дөрвүүлээ явж байсан. Ч машинаас бууж ирээд Хыг чи надад архи аваад өг гэж архи нэхсэн. Тэгэхээр нь би чи яах гэж хүнээс архи нэхэж байдаг юм бэ, цаашаа бай гэж хэлэхэд чамд огт хамаагүй гэж хэлээд Хатнаа Чадраа хоёр дэлгүүр рүү орж 0.75 граммын архи авч гарч ирсэн. Ч дэлгүүрээс гарч ирээд миний нүүр рүү чулуугаар цохисон. Тэр үед миний нүүр хэсэгт гал манраад явчих шиг болсон. М намайг сундалж гэрт хүргэж өгсөн. Би охин руугаа утсаар ярьж хэлсэн. Толгой маш их өвдөж хөдөлж чадахгүй байсан учраас эмнэлэгт очиж үзүүлэхэд надад диклодинк бөгсөөр хийж өгсөн. Би байнга диклодинк хэрэглэж байсан. А.Ч надаас уучлалт 3 удаа гуйсан. Миний хохирол төлбөрийг төлж уучлалт гуйсан учраас гомдол саналгүй. Нийт 410.000 төгрөг төлсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 05-ны 18 цаг өнгөрч байх үед би хоёр ач хүүхдүүд болох Буянзаяа, Б нарын хамт гэртээ байж байтал М, Х нар ирээд тэгээд Хгийн гэрт очихоор болоод Гурван сайханд Хгийн гэрт очихоор болоод замдаа Гурвансайхан гэр хороололд байх Арвин сан нэртэй дэлгүүр ороод гарч байтал дэлгүүрийн гадаа Чадраа гэх хүнтэй таараад Чадраа Хгаас архи нэхээд байсан тэгээд Х би чамд архи авч өгөх өртэй юу гээд маргалдсан тэгээд тэр хоёр дэлгүүр орж гарч ирсэн тэгээд Хатнаа надаас архи аваад өгчих үү гэсэн. Би мэдэхгүй надад мөнгө байхгүй гэсэн чинь Чадраа чи яахаараа мэддэг муу писда вэ гээд хүрч ирээд гартаа чулуу барьж байгаад миний нүүр рүү шууд цохьсон тэгээд миний нүүрэн дээр гал манраад нүүрээ дарсан чинь хамар нүүрнээс цус гарсан тэгсэн Чадраа миний цээж хэсэгт мөн чулуу барьсан гараараа цохиод байсан. Тэгээд М Хатнаа хоёр салгаад явах гэж байсан чинь бид нар луу чулуу шидээд байсан тухайн шидсэн чулуу нь миний хамт явсан ач хүү Бын уруул дух хэсэгт нь оноод мөн гэмтэл учруулсан байсан тухайн үед бид зугтааж яваад Хгийн гэрт очоод байж байтал Чадраа араас ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би охин Гийг дуудаад такси аваад гэртээ харьсан гэжээ. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Ч намайг зодож миний биед халдсаны улмаас миний тархи толгой хамар самалдаг өвддөг өглөө оройд хамраас байнга цус гардаг зэрэг эрүүл мэндэд сөрөг өөрчлөлт гарсан. Чаас эм авсан 360.000 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Уг нэхэмжлэлд эмчилгээтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна. Би тухайн үед эм авсан баримтаа хаячихсан юм. Би өмнө нь ийм асуудалд орж байгаагүй болохоор хэрэг болно гэж огт бодоогүй учраас хаячихсан. Ийм учраас баримт гаргаж өгч чадахгүй байна. Гэхдээ би л Даланзадгад сумын эмийн сангуудаас нэлээд хэдэн удаа эм авч хэрэглэсэн. Эм тарианд зарцуулсан мөнгөө би өөрөө дараа нь тооцож үзэхэд 360.000 мянган төгрөг болсон гэжээ. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед юу болсныг мэдээгүй. Би тухайн өдрийн орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад ээж рүү залгаад хаана байна гэсэн чинь Хатнаа ахыд нь байна. хүнд зодуулчихлаа гэсэн Тэгээд би такси аваад Хатнаа ахыд очиход ээжийн нүүр нь цус болчихсон байсан би ээжийн нүүрний цусыг угааж цэвэрлэлцэж байгаад хүүхдүүд зүгээр үү гээд хүүхдүүдээ үзэхэд охин Буянзаяагийн биед ямар нэгэн гэмтэл байгаагүй бага хүү Бын зүүн нүдний дээд хэсэг буюу духны гол хэсэгт бомбойгоод хавдчихсан уруулын дээд талын хэсэгт язарсан байсан. Тэгээд тухайн үед нь эмнэлэгт үзүүлж чадаагүй гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад Х бид хоёр Эг хоёр зээ хүүхдийн хамт аваад мотоциклтой Гурван сайхан гэр хороололд байдаг мини маркет дэлгүүрийн гадаа очсон чинь бид хэдтэй Чадраа таарсан тэгээд Чадраа Хаас архи нэхээд маргалдаад байсан Чадраа тухайн үед нилээд согтуу байсан. Би хэрүүл маргаан болоод үргэлжлээд зодоон болох байх хоёр хүүхдийг хол байлгая гэж бодоод Эгийн зээ хоёр хүүхдийг аваад мотоциклоо асаагаад хөдлөөд явахад Чадраа бид нар руу чулуу шидсэн тэгсэн уг шидсэн чулуу нь Эгийн зээ хүү Бын уруул хэсэгт нь оносон. Б уйлаад би жоохон холдоод зогсоход Бын уруулнаас цус гарсан байсан. Би цусыг нь арчиж аргадаж дугуй болгоод Хын гэрт очиход Х гэртээ ирчихсэн байсан. Би хоёр хүүхдийг буулгаж үлдээгээд эргэж яваад маргаан болсон газарт очиход Эгийн хамарнаас нь цус гараад хөхөрч хавдсан байдалтай байсан. Би Эг аваад Хын гэрт буулгаж үлдээгээд гэр рүүгээ яваад өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би Мын хамт Эг гэрээс нь аваад манайд очих гээд явж байсан. замдаа Эгийн хоёр зээ хүүхдэд юм авч өгөх гээд Миний маркет дэлгүүрийн гадаа зогсоход дэлгүүрийн гадаа Чадраа дүүгийнхээ хамт машинтай нилээд согтуу зогсож байсан. Тэгээд би дэлгүүр орж ундаа боорцог зайрмаг аваад гарч ирсэн.  чинь Чадраа надаас архи нэхээд байсан. Би архи авч өгч чадахгүй гэсэн чинь Чадраа архи авч өгсөнгүй гэж бид нар руу чулуу шидсэн. Би явган зугтсан чинь Чадраагийн дүү нь би нэрийг нь мэдэхгүй байна. Намайг машинаар туулгасан би ойрхон байсан айлын хашаанд орсон чинь бууж ирээд зодох гээд байхаар нь би хашаанаас нь гараад зугтаасан. Мини маркет дэлгүүрийн тийшээ М Э нарын байгаа газар руу яваад өгсөн. Би явган алхаад гэр ойрхон байсан болохоор гэртээ ирсэн.  М Эгийн зээ хоёр хүүхдийг нь аваад ирсэн. М эргэж яваад Эг аваад ирсэн Э ирэхдээ зодуулчихсан ирсэн гэжээ. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Эгийн биед тархи доргилт, хамар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн эгэм, зүүн бугалга, баруун бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Эгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Эгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Бын биед духанд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 49 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 52-58 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 66-69 дэх тал/

Төлбөрийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханд байх “Арвин сан” дэлгүүрийн урд Ц.Этай үл ялих зүйлийн улмаас марган, чулуугаар нүүрэн тус газарт нь цохиж, чулуу шидэж бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.Ч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал/ зүүн хацар, зүүн эгэм, зүүн бугалга, баруун бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч М.Гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Н.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэрч Б.Хын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Ц.Эгийн биед тархи доргилт, хамар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн эгэм, зүүн бугалга, баруун бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Эгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Эгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 66-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Чын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн эрүүл мэндэд тархины тархины доргилт, хамар ясанд хугарал, зүүн хацар, зүүн эгэм, зүүн бугалга, баруун бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/-ээр Г.Бын биед духанд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч А.Ч нь Ц.Эгийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал/ зүүн хацар, зүүн эгэм, зүүн бугалга, баруун бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд 360.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгч А.Ч хохирогчийн эмчилгээний зардалд 410.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт, хохирогч, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Чыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ч хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Эд 410.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Чын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ч хувийн байдлын хувьд  тогтоогдож байна.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч А.Чын хувьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг боловч байнгын эм тариа хэрэглэдэг, настай эцэг, эхээ харж ханддаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар оногдуулж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаараа хохирогчид илэрхийлсэн, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх тайлбар дүгнэлт, шүүгдэгч А.Ч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

Шүүх шүүгдэгч А.Чын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Ч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санаатай үйлдлээр хохирогч Ц.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй юм.  

Шүүгдэгч А.Ч  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3  сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш овгийн Ан Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянаг/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянаг/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Ч хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эд 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

         6. Шүүгдэгч А.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

         7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ