Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/641

 

 

 

 

 

 

 

 

      2022            09           28                                      2022/ШЦТ/641                             

                                                                                                                  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ын Г, И овогт Х-ын Т, З овогт О-ийн Б нарт холбогдох эрүүгийн 21100 1977 0460 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т, хохирогчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Р.Булгамаа, шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч М.Одбаяр, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Т-ын Г /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 27-нs өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “М И сервис” ХХК-ийн захирал ажилтай, ам 2, эхнэрийн хамт амьдрах, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, И овогт Х-ын Т /РД: /,

3. Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Х М Ц” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 11, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт О-ийн Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч “М И” ХХК-ийн захирал албан тушаалтай, И овогт Х-ын Т нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн I хэсэгт: /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.14. /Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно./ гэснийг зөрчиж каск малгай, бусад хамгаалах хэрэгслээр хангаагүй, 8.1.2. /...Ачиж, буулгах ажлын талбай нь тэгшилсэн, 1:10-аас илүүгүй налуутай байх ба хэмжээ болон хучлага нь ажил гүйцэтгэх төсөлд заагдсаны дагуу хийгдсэн байвал зохино. "Орц", Гарц", "Эргэлт"-ийг зохих байранд үзэгдэхүйцээр бичиж тавьсан байна./ гэж заасан шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй, мөн “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага М№-5079:2001” стандартын 4.2 /Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна/, 5.1. /Ачиж буулгах ажлыг, өргөж тээвэрлэх механизм ба ачааны ачааллыг даах чадвартай хатуу тэгш хучилттай, тусгаарлагдсан талбайд гүйцэтгэнэ/, 7.4 /Ачиж, буулгах ажилд тухайн мэргэжлийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулахыг зөвшөөрнө/ гэсэн аюулгүйн шаардлагыг хангаагүй зөрчсөнөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүүшийн ам” гэх газарт баригдаж буй барилгын дэргэд ачааны автомашинаар модон хавтан ачаа буулгаж байх үед налуу газарт ачааны автомашин хойш өнхөрч ачаа буулгаж байсан ажилтан Ш.Б нь модон хавтангуудад дарагдан, хавсарсан гэмтлийн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

2. “Х М Ц” ХХК-ийн захирал албан тушаалтай, З овогт О-ийн Б нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй: 40.1.18. /барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах/, 40.1.22. /захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах/ гэх заасан чиг үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүүшийн ам” гэх газарт баригдаж буй барилгын дэргэд ачааны автомашинаар модон хавтан ачаа буулгаж байх үед налуу газарт ачааны автомашин хойш өнхөрч ачаа буулгаж байсан ажилтан Ш.Б нь модон хавтангуудад дарагдан, хавсарсан гэмтлийн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

3. Х овогт Т-ын Г нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн I хэсэгт /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 8.2.6. /...Ачааны нурах, унаж болох бүсэд хүмүүс, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэхийг хориглоно. Ачааг ачих, буулгах ажил гүйцэтгэх зөвшөөрлийг жолооч нараас гаргуулан авч болно./ гэсэн аюулгүйн шаардлагыг биелүүлээгүйгээс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүүшийн ам” гэх газарт баригдаж буй барилгын дэргэд ачааны автомашинаар модон хавтан ачаа буулгаж байх үед налуу газарт ачааны автомашин хойш өнхөрч ачаа буулгаж байсан ажилтан Ш.Б нь модон хавтангуудад дарагдан, хавсарсан гэмтлийн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай найз над руу залгаж “ачаа зөөх ажил байна, яваад өгөөч” гэж хэлсэн. Би Кувейтийн амаас модон хавтан ачиж Хүүшийн аманд авч ирж буулгасан. Тухайн үед гадаа харанхуй, ачаа буулгах газар далий байхаар нь “машинтай орохгүй” гэхэд Х.Т “ийшээ орж буулгадаг юм” гэж хэлсэн. Тухайн үед Х.Т дугуйнд ивээс хийгээд ачааны 90 хувийг буулгасан. Дахин “машинаа урагшлуулмаар байна” гэхэд нь “болохгүй” гэсэн боловч “урагшилмаар байна” гэж хэлээд машиныг урагшлуулсан. Би машинаа урагшлуулаад ивээсээ шалгах гэж буухад машин өнхөрсөн. Тухайн үед би машинд орох гээд амжаагүй. Тэгээд ийм үйл явдал болсон. Болсон явдалд маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Х.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Болсон асуудалд харамсаж гэмшиж байгаа. Одоо нэмж хэлэхэд тухайн үед Т.Г машинаа урагшлуулаад бид нар ивээс хийж амжаагүй байхад Т.Г өөрөө буугаад алга болсон байсан. Машин хойшоо ухарч байсан. Тэгээд Т.Г машиндаа сууж амжаагүй. Эхний удаа Т.Г “миний машин хий хуримтлуулж амжаагүй байгаа учраас машинаа асаалттай байлгана” гэж хэлсэн. Машин нь ачаа буулгах талбайд багтахгүй байсан учраас би “урагшлуул” гэж хэлж урагшлуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Тухайн үед бүх зүйл дээр өөрөө мэргэжлийн бус хүн мөртлөө ажил ахалж, “бригад цуглуулж, ажил хийж өгье, цалинг нь авч өгье” гэж хөдөлмөр хамгааллаа хойш тавьж ажилласанд харамсаж байна. Цаашид ийм байдал гаргахгүйн тулд мөрдөж ажиллана. Бусад найз нөхдөдөө зөвлөж ажиллана. Манай улсын барилгын системийн гажуудал байгаа. Би байгууллагын түвшинд бичиг баримт бүрдүүлж ажил авч хийе гэхэд ажил авч чадахгүй. Захиалагч нартай хэд хоногт хийнэ гэж ярилцаж ажил авч хийдэг. Адаг сүүлд нь хүний амь нас хохирсонд харамсаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүй талаас анхаарч ажиллана.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүгдэгч О.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Надад хэлэх зүйл байхгүй. Хохиролд 4.100.000 төгрөгийг баримттай өгсөн. Дахин 1.400.000 төгрөг баримтгүйгээр өгсөн байгаа. Болсон зүйлд харамсаж байна. Цаашид өөрт болон бусад хүмүүст хөдөлмөр хамгаалал сахиж ажиллаж байгаарай гэж зөвлөж явахыг ойлголоо. Харамсаж, гэм буруугаа ойлгож байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Манай дүү осол гарахаас 3 хоногийн өмнө “бригад болж нэг газар ажиллаж байгаа” гэж хэлж байсан. Хаана ажиллаж байгаагаа хэлээгүй. 3 хоногийн дараа 10 дугаар сарын 16-ны өдөр 22 цагт “ар гэрийн хүн нь байна уу, гэмтэл дээр ирсэн байна” гээд утсаар ярьсан. Би хотод байгаа хоёр дүүдээ хэлж явуулаад, өөрөө 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Манай дүү 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 20 хоног ухаангүй эмнэлэгт байсан ба эмч нар нь найдваргүй гэж хэлж байсан. Мэдрэлийн гаралтай сэргээгдэх боломжгүй онош гэж хэлсэн. Х.Т, Т.Г нарыг эмнэлэгт байхад эргэж ирэх байх гэж бодсон боловч ирээгүй. Х.Т-ыг нэг удаа дуудахад “түгжрээд явж байна, утсаар загнуулмааргүй байна” гэж хариулсан. Түүнээс хойш нас барсных нь маргааш Х.Тыг гандан дээр дуудаж уулзсан.

Шүүгдэгч нар өнөөдрийг хүртэл нааш цааш явж байгаа зардалд мөнгө өгөөгүй. Би Т.Г-аас 4.000.000 төгрөг, Х.Т-аас 7.000.000, О.Б-аас 6.100.000 төгрөг, нийт 16.700.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ. Эмчилгээний зардалд 3.062.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, оршуулгын зардалд 27.395.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Зардлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Их чирэгдэл болж байна. 1000 километрийн цаанаас дуудсан болгонд ирж байна. Зардал их гардаг, ажил цалгарддаг. Дүүгийнхээ алтан амийг алдаад байж байхад надтай хүндэтгэлгүй харьцаж байгаад гомдолтой байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 1977 0460 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүүшийн ам” гэх газарт баригдаж буй барилгад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 10-16 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Т-ийн хохирогчоор өгсөн:

“...Ш.Б нь миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү эхнэр хүүхдээсээ салаад 3-4 жил болж байгаа ба Сүхбаатар дүүрэгт ганц бие амьдардаг байсан. Барилга дээр барилгын туслахаар ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой би Говь-Алтай аймагт гэртээ байж байхад Ш.Бтэй хамт ажилладаг хүн залгаад “танай дүү осолд ороод Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна, эмч нар “ар гэрээс нь хүн дууд гэж байна” гэж хэлсэн. Ингээд би Улаанбаатар хотод 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирж дүүгээ асарсан ба манай дүү 11 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлэгт нас барсан юм.

Бид нар дүүгээ оршуулах ёслолыг хөдөө нутагтаа хийсэн ба Х.Т гэдэг хүн манай нутагт хамт очиж ажил явдалд нь оролцсон. Мөн ажил явдалд нь бэлнээр 1.000.000 төгрөг, жолооч Т.Г нь 400.000 төгрөг тус тус өгсөн.

...Би дүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан 3.620.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, оршуулах үйл ажиллагааны 27.390.589 төгрөг, нийт 35.452.589 төгрөгийг нэхэмжилж байна. Дүүгээ алдсанд маш их гомдож харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 29, 2-р хавтас 143 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын гэрчээр өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 15-ны 14:00 цагийн үед манай үеэл ах Х.Т над руу залгаж “маргааш Кувейтийн амнаас модон хавтан ачаад өгөх боломж байна уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн найз Энхбаярын хамт 14:00 цагийн орчимд ачааны машинд хавтан ачиж, Х.Т ахын ажиллаж байгаа барилга дээр буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам гэх газар орой 20:00 цагийн үед ирсэн. Барилгын талбай нь налуу газар байсан юм. Энхбаяр бид хоёр модон хавтанг тэнд ажиллаж байсан үл таних 4 хүний хамтаар буулгасан. Тэгэхэд модон хавтанг буулгах талбайгүй болсон болохоор нь машиныг урагш 2-3 метр хөдөлгөсөн. Тэгээд талбай налуу байсан учир жолооч нь чулуу эвэх гэж буусан. Тухайн үед машин дээр манай найз Энхбаяр, үл таних 2 эрэгтэй хүний хамт зогсож байсан. Тэгэхэд машин гэнэт арагш ухарсан ба хүмүүс машин дээр зогсож байсан хүмүүсийг хурдан буугаарай гэж байхад нэг эрэгтэй нь үсэрч харагдсан. Машин зогсолгүй доош өнхрөөд барилгын хашааны ховил хэсэг рүү ар талаараа орж зогссон. Намайг машин дээр ирэхэд манай найз Энхбаяр машины ар талаас гарч ирсэн ба барилга дээр ажиллаж байсан нэг эрэгтэй хүн тэвш модон хавтанд хавчуулагдсан байдалтай, ухаангүй, толгойноос нь цус гараад хурхирч байгаа юм шиг дуугараад байсан. Тэр даруйд нь Х.Т ах түргэн тусламж дуудаж, удалгүй эмч нар ирж үзээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 34 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Т-ий гэрчээр өгсөн:

“...Би “Х М Ц” ХХК-д 2021 оны 9 дүгээр сард няраваар ажилд орсон. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн аманд орон сууцны зориулалттай барилгын ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа юм. Захиалагч нь хэн болох талаар сайн мэдэхгүй байна. Манай компани нь суурийн болон цутгалтын ажлыг гүйцэтгүүлэхээр “М И сервис” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд гэрээг нь сайн мэдэхгүй байна.

Тухайн осол гарсан өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “М И сервис” ХХК-ийн инженер Х.Т над руу “Кувейтийн амнаас барилгын материал авч ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би танил жолооч ах руу утсаар хэлсэн чинь “би завгүй байна, өөр жолооч явуулъя” гэж хэлсэн. Удалгүй нэг эрэгтэй хүн утсаар яриад “би ачаа зөөх хүн байна, хаанаас хаана хүргэх вэ” гэхээр нь би тайлбарлаж хэлсэн юм.

Тэгээд би 2 ажилчныхаа хамт түрүүлээд очсон. Удалгүй 15:00 цагийн үед жолооч ирсэн ба ачаа ачиж дуусаад 19:00 цагийн үед очих газрыг зааж өгөөд явуулсан ба өөрөө шууд гэртээ харьсан. Гэртээ байж байхад 21 цаг өнгөрөөд Х.Т ах утсаар яриад “барилгын талбайд барилгын материал ачиж ирсэн машин нь хойшоо алдаад, ачаанд нь хүн дайрагдчихлаа” гэж хэлсэн.

Барилгын талбай дээр манай компаниас би л бараа материал тоолж бүртгэдэг, надаас өөр хүн байдаггүй. Харин туслан гүйцэтгэгч “М И сервис” ХХК-ийн ажилчид ажил үүрэг гүйцэтгэдэг юм. Ахалж байгаа нь Х.Т юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 43 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-ийн гэрчээр өгсөн:

“...Манай танил О.Гантуяа гэдэг хүн надад “өдрийн 100.000 төгрөгийн цалинтай 10 хоног ажил хийх үү” гэхээр нь зөвшөөрөөд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Ямар компани, хувь хүний барилга болох талаар надад мэдэх зүйл байхгүй. Би ямар нэгэн гэрээ байгуулаагүй, мужаанаар ажилласан юм. Х.Т нь ерөнхийдөө хариуцаад ажиллуулдаг байсан ба захирал, мөн ерөнхий инженерээр ажилладаг байсан.

Намайг ажиллаж байх хугацаанд бүгдээрээ намайг Цэднээ гэж дууддаг байсан, мөн Цэднээ гэж бүртгэж зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан. Х.Т өөрөө гарын үсэг зуруулдаг байсан.

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр санаж байна, өглөө 09 цагт ажил эхлэн би хэв хашмал угсарсан. Тэгээд ажил 19 цагийн үед тараад, хоолоо идчихээд байж байхад Х.Т нь танихгүй хоёр хүнтэй том оврын ачааны машин дээр хавтан ачаад ирсэн ба энийг буулгаад хураачих гэж хэлсэн.

Тэгээд бид нар машин зогсох газрыг цэвэрлэж бэлдсэн. Ачаа буулгах газар хазгай байхаар нь жолооч ухраад зогссон. Х.Т машины арын хоёр дугуйны нэг талд нь палк мод, нөгөө талд чулуу эвсэн. Машины дээр би нэг танихгүй хүнтэй хамт гараад ачааны арын хэсгийг буулгасан. Буулгасан хавтанг доор Б, Алгаа, Болат, мөн танихгүй нэг эрэгтэй хүмүүс зөөж хурааж байсан.

Х.Т “Ачааны арын хэсгийг буулгаад машинаа урагшлуулаад урд хэсгээ буулгая” гэж хэлсэн. Жолооч машинаа унтраалгүй асаалттай байлгаад байсан ба 3-4 метрийн зайнд урагшлуулахад Х.Т өөрийнхөө машиныг асаагаад гэрэл тусгасан. Машиныг эвсэн эсэхийг мэдэхгүй байна. Машин дээр Б, танихгүй залуу бид гурав гараад хавтанг буулгаж байхад машин гэнэт ухарсан. Энэ үед хүмүүс “машин ухраад байна” гэж орилохоор нь би “үсрээрэй” гэж хэлээд машинаас үсрээд буусан, нөгөө танихгүй эрэгтэй мөн машинаас үсрээд буусан. Тэгэхэд Б үсэрч чадалгүй машины кузовын хойд хэсэгт хавтанд дарагдсан байдалтай байхаар нь бид нар гүйж очоод хавтанг аваад Бийг гаргахад толгой нь хагарсан байдалтай цус гарч байсан. Ингээд түргэн тусламжид дуудлага өгөөд, эмч нар ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явах гэхээр нь О.Гантуяа бид хоёр хамт явсан. Хөдөлмөр хамгааллын зааварчилгааг Х.Т өгдөг байсан, харин ажлын хувцас, тусгай хэрэгсэл өгөөгүй. Намайг анх ажилд ороход Б мужаанаар ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 51-52 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Г-ийн гэрчээр өгсөн:

“...Манай танил Х.Т 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр над руу утсаар яриад “би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд барилга барихаар болсон. Тогоочоор ажиллах уу, өөр ажиллах хүн байгаа юу” гэхээр нь Б, манай нөхөр Нямдорж бид гурав ажилд орсон юм. Ямар нэгэн гэрээ бол байгуулаагүй, амаар тохиролцоод Б өдрийн 50.000 төгрөгөөр туслахаар, манай нөхөр мужаанаар өдрийн 100.000 төгрөгөөр, би тогоочоор өдрийн 50.000 төгрөгөөр ажиллахаар болсон.

2021 оны 10 дугаар сарын 16-ны 19 цагийн үед ажил тараад ажилчид хоолоо идчихээд тарах гэж байхад Х.Т танихгүй 2 хүнтэй хамт том оврын ачааны машин дээр хавтан ачаад ирсэн ба энийг буулгаад хураачих гэж хэлсэн.

Би хоол хийгээд, гэрт Бийн хамт байхад утсаар хүнтэй ярих гэж байгаа бололтой, “утсаа авахгүй байна” гээд гараад явсан. Удалгүй хүмүүс гадаа шуугилдаад “Б хавтанд даруулчихлаа” гэхээр нь гүйгээд очиход Бийг хавтан доороос гаргаад дээр нь тавьсан байсан. Тэгээд удалгүй 103-ын эмч нар ирж үзээд Гэмтлийн эмнэлэг авч явна гэхээр нь Цэдэн-Иш бид хоёр хамт явсан. Б эмнэлэгт хэвтэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан гэж эгч нь надад хэлээд ажил явдалд нь оролцсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 54 дэх тал),

 

7. ШШҮХ-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10145 тоот:

1. Ш.Б-ийн биед тархины 2 тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацрын нум, аарцаг ясны далд хугарал, хуйханд хууларсан шарх, баруун чамархай, хоёр зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь ГССҮТ-ийн өвчний түүх хэсэгт заасан хугацаанд буюу тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 59-62 дахь тал),

 

8. ШШҮХ-ийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2404 тоот актын:

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОШ:

1. Хавсарсан хүнд гэмтэл: Тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт. Бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн зулай, чамархайн хуйханд шарх, зүүн хацар ясны хугарал. Хэвлийн битүү гэмтэл, хэвлийн гялтанд цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /500гр/. Умдаг ясны дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал.

2. Тархины цочмог хаван, тархины оврого, дотор эрхтнүүдийн бичил цус эргэлтийн алдагдал.

3. Коронавирусын халдварын батлагдсан тохиолдол, хоёр уушгины фибринт хатгалгаа. Дух, зүүн чамархай, зүүн хацар, баруун чих, доод уруул, эрүү, хэвлийд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн чихний төвгөрт зүүн өвдөг, зүүн шагайд зулгаралт, зүүн гуянд цус хуралт.

ДҮГНЭЛТ.

1.2. Талийгаач Ш.Б-ийн цогцост тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн зулай, чамархайн хуйханд шарх, зүүн хацар ясны хугарал, хэвлийн битүү гэмтэл, хэвлийн гялтанд цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /500гр/, умдаг ясны дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал. Дух, зүүн чамархай, зүүн хацар, баруун чих, доод уруул, эрүү, хэвлийд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн чихний төвгөрт зүүн өвдөг, зүүн шагайд зулгаралт, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо.

3.4. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн дарагдах, цохигдох зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач Ш.Б нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

8. Талийгаач нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 55 минутад нас баржээ.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 81-87, 91-93 дахь тал),

 

9. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ХАБ-02/22 дугаартай:

1-р асуулга. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. /“ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, мөн хуулийн 3.1.20. /“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/, 3.1.21. /“үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ гэж томъёолсон байдаг.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүүшийн ам” гэх газарт баригдаж буй барилгын орчинд Ш.Б нь 26-63 УНП улсын дугаартай ачааны автомашинаас модон хавтан ачаа буулгаж байх үед налуу газарт ачааны автомашины хойш өнхөрч, модон хавтангуудад дарагдан гэмтэл авч эмчлэгдэж байгаад нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1. /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно.

2-р асуулга. Барилгын гүйцэтгэгч “Х М Ц” ХХК нь захиалагч болон бусад туслан гүйцэтгэгч, иргэдтэй Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Барилгын гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй: 40.1.18 /барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах/, 40.1.22. /захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах/ гэж заасан чиг үүргээ биелүүлээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр барилгын ажил гүйцэтгэх талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амаар харилцан тохиролцсон, барилгын бэлтгэл ажил хийгдэж байсан байна.  

М И сервис ХХК-ийн захирал Х.Т нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий байгууллагын захиргаа зохион байгуулалтын дараах арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй. Үүнд: - ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, зааварчилгаагаар хангах; - ариун цэвэр-эрүүл ахуйн үйлчилгээгээр хангах, тэдэнд үнэ төлбөргүйгээр ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслээр хангах; -тушаалаар ажилд томилоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох зэрэг болно.

Ш.Б нь хэн нэгэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй /нотлох баримтгүй/, ажлын хөлсийг өдрийн 50.000 төгрөгөөр амаар тохирч барилгын туслах ажилтан ажлын байранд ажиллаж байсан болох нь гэрч Т.Г, Х.Т нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Ш.Бийн ажил олгогч нь М И сервис ХХК-ийн захирал Х.Т болно.

3-р асуулга. Ш.Б нь барилгын талбайн орчинд 26-63 УНП улсын дугаартай  ачааны автомашинаас модон хавтан ачаа буулгаж байх үед налуу газарт ачааны автомашин хойш өнхөрч, модон хавтангуудад дарагдан гэмтэл авч эмчлэгдэж байгаад нас барсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04 “Ачаа буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001” стандартад заасан аюулгүй байдлыг хангах шаардлагууд хангагдаагүй, зөрчигдсөнөөс болсон байна гэж үзлээ.

4-р асуулга. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу М И сервис ХХК-ийн захирал Х.Т нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04, “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001” стандартыг сахин хангуулж мөрдүүлэх үүрэгтэй.

Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 4.6. /...Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна/ гэж заасны дагуу тухайн тохиолдолд ачаа буулгах үйл ажиллагаатай холбоотой аюулгүй байдлыг М И сервис ХХК-ийн захирал Х.Т хангуулах үүрэгтэй.

5-р асуулга. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1 /Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна/ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1. Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг.

Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.11.3. /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг өгөх үүрэгтэй/ гэж заасны дагуу ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг ажилчдад өгч байсан нь хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын Зааварчилгааны дэвтэр”-ийн 2021 оны 9 дүгээр сарын 27, 28, 30, мөн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн ажил үүрэгтэй уялдуулан барилгын суурийн ханын хэв хашмал бэлдэц хийх, угсрах, хуулах ажлын агуулгаар Ш.Бэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан тэмдэглэл хөтөлсөн байна. /Ш.Бийн гарын үсэг мөн эсэхийг тогтоох боломжгүй/

Харин тухайн осол болсон 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ш.Бэд MNS 4969:2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэж заасан шаардлагын дагуу барилгын бараа материал ачиж, буулгах ажил үүрэгтэй уялдуулан аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй байна.

6-р асуулга. Ш.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна. 18.2.2. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/ гэж заасны дагуу Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

7-р асуулга. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.14. /Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно./ 8.1.2. /...Ачиж буулгах ажлын талбай нь тэгшилсэн, 1:10-аас илүүгүй налуугүй байх ба хэмжээ болон хучлага нь ажил гүйцэтгэх төсөлд заагдсаны дагуу хийгдсэн байвал зохино. “Орц”, “Гарц”, “Эргэлт”-ийг зохих байранд үзэгдэхүйцээр бичиж тавьсан байна./ гэж заасан шаардлага хангагдаагүй, хамгаалалтын дуулга малгай хэрэглээгүй, хэрэгт авагдсан зураг №11, 12-т ачаа буулгах ажлын талбайг тэгшлээгүй, 1:10-аас илүү налуутай газар ачааг буулгасан нь осол гарах шалтгаант нөхцөлийг бий болгосон байна.

“Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001” стандартын 4.2. /Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна/, 5.1. /Ачиж буулгах ажлыг, өргөж тээвэрлэх механизм ба ачааны ачааллыг даах чадвартай хатуу тэгш хучилттай, тусгаарлагдсан талбайд гүйцэтгэнэ./, 7.4. /Ачиж, буулгах ажилд тухайн мэргэжлийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулахыг зөвшөөрнө/ гэсэн аюулгүйн шаардлагууд хангагдаагүй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

8-р асуулга. Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 8.2.6. /...Ачааны нурах, унаж болох бүсэд хүмүүс, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэхийг хориглоно. Ачааг ачих, буулгах ажил гүйцэтгэх зөвшөөрлийг жолооч нараас гаргуулан авч болно/ гэсэн аюулгүйн шаардлагыг биелүүлээгүй.

Гэрчүүдийн мэдүүлгээр налуу газар ачаа нурах, унаж болох хэсэгт ачаан дээр хүмүүс зогсож ажиллаж байсан.

9-р асуулга. Барилгын гүйцэтгэгч /гэрчийн мэдүүлгээр/ “Х М Ц” ХХК нь туслан гүйцэтгэгч, иргэдтэй Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй: 40.1.18. /барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах/, 40.1.22. /захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах/ гэж заасан чиг үүргээ биелүүлээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр барилгын ажил гүйцэтгэх талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна.

Барилгын туслан гүйцэтгэгч М И сервис ХХК нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.14. /Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно./-ийг зөрчиж каск малгай, бусад хамгаалах хэрэгслээр хангаагүй, 8.1.2. /...Ачиж буулгах ажлын талбай нь тэгшилсэн, 1:10-аас илүүгүй налуутай байх ба хэмжээ болон хучлага нь ажил гүйцэтгэх төсөлд заагдсаны дагуу хийгдсэн байвал зохино. “Орц”, “Гарц”, “Эргэлт”-ийг зохих байранд үзэгдэхүйцээр бичиж тавьсан байна./ гэж заасан шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй, мөн “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001” стандартын 4.2. /Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна/, 5.1. /Ачиж буулгах ажлыг, өргөж тээвэрлэх механизм ба ачааны ачааллыг даах чадвартай хатуу тэгш хучилттай, тусгаарлагдсан талбайд гүйцэтгэнэ./, 7.4. /Ачиж, буулгах ажилд тухайн мэргэжлийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулахыг зөвшөөрнө/ гэсэн аюулгүйн шаардлагууд хангагдаагүй гэж үзлээ.

10-р асуулга. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй болно.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 100-104 дэх тал),

 

10. “Х М Ц” ХХК-ийн ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны өгсөн тухай Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар баримт (хэргийн 1-р хавтас 131-153 дахь тал),

 

11. Хуулийн этгээдийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 6324444 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Х М Ц” ХХК болон “М И сервис” ХХК нарын байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” баримтуудын хуулбар (хэргийн 1-р хавтас 205 дахь тал, 2-р хавтас 169-180 дахь тал),

 

12. Амь хохирогч Ш.Б-ийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх болон нас барсны гэрчилгээ баримт (хэргийн 1-р хавтас 150-194, 235 дахь тал),

 

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т-ээс хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг эмчлүүлэх болон оршуулахтай холбоотой гарсан гарсан зардлын талаарх баримтууд (хэргийн 1-р хавтас 241-250 дахь тал, 2-р хавтас 01-79 дэх тал),

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Г-ын яллагдагчаар өгсөн:

“...Би хувиараа Daewoo маркийн 26-63 УНП улсын дугаартай автомашинаар ачаа тээврийн ажил хийдэг юм. Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны 15 цагийн үед манай танил утсаар яриад “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн амаас ачаа ачаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам гэх газарт хүргэж өгөх үү. Ажлын хөлс 300.000 төгрөг” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Кувейтийн аманд очиход барилгын хашаанаас хавтан болон прүүс мод ачсан. 19 цагийн үед ачаагаа ачаад Хүүшийн ам гэх газарт баригдаж байгаа барилгын талбай дээр очоод тэгш газар зогсоход инженер Х.Т гэх хүн “наана чинь буулгахгүй ээ” гээд хазгай газар заагаад “ийшээ ухраад буулгана” гэж хэлсэн. Тэгэхээр би “хазгай газар ачаа буулгахгүй” гэхэд “ийшээ помп миксер том машин ордог юм, энд буулгана” гэж хэлсэн. Тэгээд би ухраад заасан газарт нь зогсоход машин дээр 3 хүн гараад, бусад нь доороос ачааг зөөсөн. Ачааныхаа 80-90 хувийг буулгасан байхад Х.Т “3 метр урагшилчих” гэхээр нь “үгүй ээ, эндээ буулгаад дуусгачих” гэж хэлсэн. Тухайн үед Х.Т миний машинд сууж байсан юм, “урагшилчих” гэхээр нь би машинаа 3 метр орчим урагшлуулаад, машины арын дугуйнд чулуу эвүүлсэн.

Энэ үед Х.Т машинаас буугаад явсан. Би араас нь эвээс хийсэн эсэхийг шалгах гээд буухдаа машинаа асаалттай үлдээсэн ба энэ үед машин хойшоо өнхөрсөн. Би машин луу сууж чадаагүй юм. Тэгэхэд нэг хүн бууж чадалгүй машины тэвшин дээр хойд хэсэгт хавтанд дарагдсан байдалтай байсан. Бид нар хавтанг холдуулаад хүнийг гаргахад унтаж байгаа юм шиг хурхираад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 103-104 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 195 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 196 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 199 дэх тал), гэрч Г.Мөнхцэцэгийн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 146 дахь тал),

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Т-ын яллагдагчаар өгсөн:

“...Би “М И сервис” ХХК-г 2019 онд үүсгэн байгуулсан ба одоог хүртэл захирлаар нь ажиллаж байна. Манай компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2021 оны 8 дугаар сард “Х М Ц” ХХК-ийн захирал О.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн аманд барилгын суурийн ажил хийх үү гэхээр нь зөвшөөрөөд, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. Манай компани нь үндсэн ажилтан байхгүй учир ажил авах үед хүмүүсийг цалинжуулан ажилладаг, ажилчидтай ямар нэгэн гэрээ байгуулдаггүй. О.Б бид хоёр амаар тохирсон, ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газраас том оврын ачааны машинаар хавтан, прүүс мод зэргийг ачаад 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа барилга дээр буулгасан юм. Тал ачааг буулгаж байхад нь би жолоочид “бага зэрэг урагшилчих, тэгээд үлдсэн ачаагаа буулгачихъя” гэж хэлсэн. Ачааг буулгаж байхад жолооч машиндаа суугаад тоормосоо гишгээд байж байсан.

Тэгээд машинаа бага зэрэг урагшлуулаад өөрөө машинаасаа буусан чинь машин бага багаар хойш өнхрөөд явсан. Энэ үед машин дээр ачаа буулгаж байсан 3 хүний 2 нь үсэрч буугаад, Б бууж чадалгүй хавтанд даруулаад гэмтсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 123-124 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 201 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 212 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 1-р хавтас 228-229 дэх тал), гэрч Б.Ц-ийн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 149 дэх тал),

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Б-ы яллагдагчаар өгсөн:

“...Би “Х М Ц” ХХК-ийг 2010 онд үүсгэн байгуулсан ба одоог хүртэл захирлаар нь ажиллаж байгаа. Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 8 дугаар сард найз Х.Ангар /2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан/ бид хоёр нийлээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд барилга бариулахаар болоод, “М И сервис” ХХК-ийн захирал Х.Таар каркас угсралтын ажлыг хийлгэхээр тохирсон. Гэрээ хийсэн байдаг.

Барилгын ажил 2021 оны 8 дугаар сарын 20-ны үеэр эхэлсэн юм. 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр барилгын хашаанд том оврын машинаас ачаа буулгаж байгаад хүн дарагдаж гэмтсэн гэдгийг сүүлд мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 139 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 210 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 211 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 213 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 1-р хавтас 226-227 дахь тал), гэрч О.Н-ийн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 151 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Г, Х.Т, О.Б нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1. Шүүгдэгч “М И” ХХК-ийн захирал албан тушаалтай, И овогт Х-ын Т нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн I хэсэгт: /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.14. /Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно./ гэснийг зөрчиж каск малгай, бусад хамгаалах хэрэгслээр хангаагүй, 8.1.2. /...Ачиж, буулгах ажлын талбай нь тэгшилсэн, 1:10-аас илүүгүй налуутай байх ба хэмжээ болон хучлага нь ажил гүйцэтгэх төсөлд заагдсаны дагуу хийгдсэн байвал зохино. "Орц", Гарц", "Эргэлт"-ийг зохих байранд үзэгдэхүйцээр бичиж тавьсан байна./ гэж заасан шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй зөрчсөн,

мөн “Ачих, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS 5079:2001” стандартын 4.2 /Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна/, 5.1. /Ачиж буулгах ажлыг, өргөж тээвэрлэх механизм ба ачааны ачааллыг даах чадвартай хатуу тэгш хучилттай, тусгаарлагдсан талбайд гүйцэтгэнэ/, 7.4 /Ачиж, буулгах ажилд тухайн мэргэжлийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулахыг зөвшөөрнө/ гэсэн аюулгүйн шаардлагыг хангаагүй зөрчсөн,

2. “Х М Ц” ХХК-ийн захирал албан тушаалтай, З овогт О-ийн Б нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй: 40.1.18. /барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах/, 40.1.22. /захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах/ гэх заасан чиг үүргээ биелүүлээгүй зөрчсөн,

3. Х овогт Т-ын Г нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн I хэсэгт /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 8.2.6. /...Ачааны нурах, унаж болох бүсэд хүмүүс, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэхийг хориглоно. Ачааг ачих, буулгах ажил гүйцэтгэх зөвшөөрлийг жолооч нараас гаргуулан авч болно./ гэсэн аюулгүйн шаардлагыг тус тус хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчсөнөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Хүүшийн ам” гэх газарт баригдаж буй барилгын дэргэд налуу газарт ачааны автомашинаар модон хавтан ачаа буулгаж байх үед ачааны автомашин хойш өнхөрч, ачаа буулгаж байсан ажилтан Ш.Б нь модон хавтангуудад дарагдан биедээ “...тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн зулай, чамархайн хуйханд шарх, зүүн хацар ясны хугарал, хэвлийн битүү гэмтэл, хэвлийн гялтанд цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /500гр/, умдаг ясны дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал” бүхий хүнд гэмтэл авсан, уг хавсарсан хүнд гэмтлийн улмаас эмчлэгдэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн нөхцөлд “М И сервис” ХХК-ийн захирал, шүүгдэгч Х.Т, “Х М Ц” ХХК-ийн захирал, шүүгдэгч О.Б, шүүгдэгч Т.Г нар нь Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргээ зөрчиж, хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй ажиллагааг ханган ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, aчиж буулгах ажлыг, өргөж тээвэрлэх механизм ба ачааны ачааллыг даах чадвартай хатуу тэгш хучилттай, тусгаарлагдсан талбайд гүйцэтгэх, ачиж, буулгах ажилд тухайн мэргэжлийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулах талаарх Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, МNS5079:2001 Ачиж, буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тус тус гэм буруутай байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл “М И сервис” ХХК-ийн захирал, шүүгдэгч Х.Т, “Х М Ц” ХХК-ийн захирал, шүүгдэгч О.Б, шүүгдэгч Т.Г нар нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн хариуцан ажиллаж буй үйлдвэрлэлийн ажлын /барилгын талбайд/ талбайд гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам шаардлагыг сахин хангуулах арга хэмжээг авч ажиллаагүй эс үйлдэхүй нь тухайн үйлдвэрлэлийн байранд ажилтны амь нас хохирсон осол хэрэг гарсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Т, О.Б, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т-ээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцон:

- амь хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой болон оршуулах зан үйлтэй холбоотой гарсан зардалд нийт 29.349.789 төгрөг,

- амь хохирогчийг оршуулснаас хойш 21, 49 хоног хураахтай холбоотой зан үйлд гарсан зардалд 4.702.800 төгрөг, нийт 34.052.589 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Амь хохирогчийг оршуулах үйл ажиллагаанаас хойшхи хугацаанд буюу талийгаачийн 21 болон 49 хоног хураах шашны зан үйлтэй холбоотой гарсан гэх зардал нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал”-д орж тооцогдохгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хоног хураах зан үйлтэй холбоотой гарсан гэх зардлын 4.702.800 төгрөгийг гэмт хэргийн хор уршиг гэж дүгнэх боломжгүй юм.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан амь хохирогчийн хоног хураах шашны зан үйлтэй холбогдон гарсан зардлын 4.702.800 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангахгүй орхиж, амь хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой болон оршуулах зан үйлтэй холбоотой бусад гарсан зардлын нийт 29.349.789 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хүн тус бүрээс 9.783.963 төгрөгийг гаргуулан гэм хорын хохиролд нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Г-аас 4.100.000 төгрөг, шүүгдэгч О.Б-аас 6.100.000 төгрөг, шүүгдэгч Х.Т-аас 7.000.000 төгрөг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дансаар болон бэлнээр нөхөн төлснийг шүүгдэгч нэг бүрээс гаргуулбал зохих 9.783.963 төгрөгөөс хасаж тооцон

- шүүгдэгч Т.Г-аас 5.583.263 төгрөг,

- шүүгдэгч Х.Т-аас 2.783.263,

- шүүгдэгч О.Б-аас 3.683.263 төгрөгийг тус тус гаргуулж, гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т-д олгохоор шийдвэрлэв.

 

Хэргийн шүүгдэгч Х.Т, О.Б, Т.Г нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 1-р хавтас 199, 212, 213 дугаар талд авагдсан ба энэ нь тэднийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

 

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгч Х.Т, О.Б, Т.Г нар нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоос зарим хэсгийг нь нөхөн төлсөн, үлдэх хохирлыг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт гэм бурууд маргаагүй зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Т.Г, Х.Т, О.Б нарыг тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар Т.Г, Х.Т, О.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.   

 

Энэ хэрэгт Т.Г, Х.Т, О.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Т-ын Г, И овогт Х-ын Т, З овогт О-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Т.Г, Х.Т, О.Б нарыг тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар Т.Г, Х.Т, О.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хоёр жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Г, Х.Т, О.Б нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг тэдгээр шүүгдэгч нарт анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Т.Г-аас 5.583.263 /таван сая таван зуун наян гурван мянга хоёр зуун жаран гурав/, Х.Т-аас 2.783.263 /хоёр сая долоон зуун наян гурван мянга хоёр зуун жаран гурав/, О.Б-аас 3.683.263 /гурван сая зургаан зуун наян гурван мянга хоёр зуун жаран гурав/ төгрөг тус тус гаргуулж, нийт 12.049.789 /арван хоёр сая дөчин есөн мянга долоон зуун наян ес/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх талийгаачийн 21, 49 хоног хураасан зан үйлтэй холбоотой гаргасан зардлын 4.702.800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г, Х.Т, О.Б нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Г, Х.Т, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                  С.БАЗАРХАНД