| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 185/2018/0296/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/345 |
| Огноо | 2022-05-06 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., 18.5.1., 18.7.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/345
2022 05 06 2022/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч Б.Бүжинлхам,
иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг,
хохирогч Б.О, Т.Д,
хохирогч Г.Эы өмгөөлөгч Д.Алтантуяа,
иргэний нэхэмжлэгч Ө.Ж,
иргэний хариуцагч В.С, түүний өмгөөлөгч А.Дулам, С.Батцэрэн,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү,
шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,
шүүгдэгч Д.Бат-Ирээдүй, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, Г.Б.Оцэцэг,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.5 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар,
Д.М, С.А, Д.Г, Б.Унарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201041945 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Б /РД:............./
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...........тоотод оршин суух хаягтай, урьд
-Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дүгээр зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б.Г /РД:..../
3. Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа тариалангийн ажил эрхэлдэг гэх, ам 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.М /РД:.........../
4. Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нэхмэлийн технологич мэргэжилтэй, “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.А /РД:Ч............/
5. Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, урьд
-1991 оны 12 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан, Д.Г /РД:.............4/
6. Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ............ дугаар байр, 703 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.У/РД:........../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Бнь ганцаараа 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Бг “Замын тендерт оролцох дэнчинд зориулаад 400 сая төгрөг байршуулчихсан чинь мөнгө гаргаж болохгүй байна, чи байраа барьцаанд тавиад 40 сая төгрөг түр зээлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 70 дугаар байрны 36 тоот 42 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 1 сарын хугацаатай барьцаалан зээлдэх гэрээгээр өмчлөх эрхийг нь бусдад шилжүүлж залилсны улмаас 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын нислэгийн тийз худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “..........”ХХК-иас “Бээжин яваад их мөнгөтэй болох гээд байна, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирээд төлбөрийг чинь төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12,800,000 төгрөгийн үнэ бүхий тийз бичүүлэн залилсан,
2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Хатгал сумын газрыг чинь 500 сая төгрөгөөр авъя, урьдчилгаа мөнгө өгчих, банкнаас мөнгө гаргуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Лоос түүний хүү Л.Бгаар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто Плаза” төвийн орчимд 20,000,000 төгрөгийг залилсан,
2015 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд иргэн Г.Эыг “арматур төмөр зарах гэж байгаа, зарчихаад мөнгийг чинь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 800,000 төгрөгийг залилсан,
2015 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд иргэн Б.Ц“машиныг чинь зээлээр худалдан авъя” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний өмчлөлийн “.....” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр гэрчилгээтэй, зээлийн барьцаанд байсан ........улсын дугаартай “Тоёота Тундра” маркийн тээврийн хэрэгслийг 7,500,000 төгрөгийн зээлээс нь чөлөөлж, иргэн М.Бт 22,000,000 төгрөгийн барьцаанд тавьж залилан 44,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын орчим иргэн Д.Б“Машиныг чинь 15 сая төгрөгөөр худалдаж авъя, 7 хоногийн дараа мөнгийг чинь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эхнэр Б.Дын нэр дээр байдаг “Т.Аллион” маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулсны улмаас 13,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
Мөн 2016 оны 1 дүгээр сард 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б“Удахгүй их мөнгө орж ирнэ, тэр үед буцаагаад өгчихнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн .....улсын дугаартай “Х.Портер” маркийн тээврийн хэрэгслийг залилан тус хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Сайн” нэртэй ломбардад 2,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсны улмаас 5,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б“газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3,000,000 төгрөгийг залилсан,
Мөн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Д.Бгийн Хандгайт зуслангийн 14 хэсэг ......... тоотод байх 176,5 м.кв 2 давхар амины орон сууцыг “танай байшинг худалдан авъя өнөөдөртөө нэг хүнд барьцаанд тавиулъя” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Эт гэх хүнд барьцаанд тавиулж 10,000,000 төгрөгийг буюу нийт 31,100,000 төгрөгийг залилсан,
2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр Э.Б.Оболдоор дамжуулан иргэн Я.Гаас “6 хоногийн дараа мөнгийг нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёото Харейр маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч 24,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын орчим Э.Б.Оболдоор дамжуулан иргэн Б.Насанбаатараас “Солонгос улсаас мөнгө ороод ирэнгүүт машины мөнгөтэй хамт өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 6,300,000 төгрөгийг залилсан,
2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын орчим Э.Б.Оболдоор дамжуулан иргэн Ц.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 9,000,000 сая төгрөгийг залилсан,
2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Д, ...... нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тэдний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 29 дүгээр байрны 07 тоот хаягт байрлах, 28 м.кв талбай бүхий, 75,041,600 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцыг ............ын нэр дээр итгэмжлэл хийлгүүлэн, улмаар Дархан хотын Капитрон банканд барьцаанд 40,000,000 төгрөгөөр тавиулан өмчлөх эрхийг нь бусдад шилжүүлүүлэн залилсан,
2016 оны 04 дүгээр сард “Хятадад сүүний үйлдвэр байгуулж байгаа мөнгө зээлдүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ........игийн эзэмшлийн ......... улсын дугаартай, Лексус RХ-350 маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр ломбардад тавиулж, улмаар н........... гэх хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлүүлэн залилж 93,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд ........ “Сүүний үйлдвэр байгуулах зээл бүтэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 84,000,000 сая төгрөгийг авч залилсан,
2016 оны 7 сард ........... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, түүний ээмэг, бөгж, бугуйвчийг ломбардад тавиулж 4,500,000 вон буюу 7,830,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ........... “лизенгийн баримт бичиг гаргуулахад хэрэглэнэ, барьцаанд нь өөрийн унаж яваа “Тоёото Примо” маркийн машиныг тавина” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2,000,000 төгрөгийг, мөн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “мөнгө дутаад байна” гэж дахин 500,000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “эхнэр Солонгос улс руу явах гээд тийзний мөнгө дутаад байна” гэж хохирогч Ш.Мөнхзулыг эгч Ш.Мөнхтуяагаар нь дамжуулан 670,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 3,170,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Г-тэй бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн Завъяа” дэлгүүрийн орчим иргэн ...... “Баянгол дүүргийн засаг даргын захирамжтай газарт чинь Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Куб улсын элчин сайдын яамны ойролцоо иргэн Г.Эыг “Солонгос Улсаас автомашины давхар зогсоол оруулж ирж байгаа, газрын зөвшөөрөл авахын тулд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23,000,000 төгрөгийг,
Мөн 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “дүүргийн Засаг даргын захирамжтай газрыг Нийслэлийн засаг даргын захирамжтай газар болгочих юм бол их хэмжээний мөнгөтэй болох гээд байна, түр хугацаанд мөнгө зээлүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 21,000,000 төгрөгийг,
Мөн 2012 оны 10 дугаар сарын 9-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, нийт 49,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” төвийн авто зогсоолд иргэн В.Сы өмчлөлийн 160,000,000 төгрөгийн үнэ бүхий “Лексус 570” маркийн 53-49 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан “удахгүй урдаас их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдчилгаа 25,000 ам.доллар өгч, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, үлдэгдэл 118,000 ам.долларыг өгөлгүй залилж 163,025,260 төгрөгийн хохирол учруулсан,
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ Гүн” сургуулийн байранд иргэн Б.Оыг “Хөрөнгө оруулагч Хятадууд ирэх гэж байна, тэгэхлээр үлдэгдэл мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний өмчлөлийн 137,000 ам.долларын үнэ бүхий .................. улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 50,000 ам.долларын урьдчилгаа өгч, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч 87,000 ам.долларыг өгөлгүй залилж 121,275,390 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Д.Бнь 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа 12 удаагийн үйлдлээр, Б.Г-тэй бүлэглэн 4 удаагийн үйлдлээр буюу нийт 16 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 885,467,717 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Бнь 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.679 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Назаргүлээс 400,000 төгрөгөөр худалдан авч, өөрийн биедээ хадгалсан,
Шүүгдэгч Б.Г нь ганцаараа Ц.Б.Очимэгийг “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол 31 дүгээр байрны хажууд “Ногоон зогсоол” төслийн хүрээнд 40 автомашины автоматчилагдсан давхар зогсоолын барилгын ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж хуурч, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр бэлнээр 10,000 ам.долларыг бэлнээр, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 6,485 ам.долларыг бэлнээр, мөн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 3,000 ам.долларыг бэлнээр, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 71,125,467 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь Д.Б тайбүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн Завъяа” дэлгүүрийн орчим иргэн Л.Ганцэцэгт “Баянгол дүүргийн засаг даргын захирамжтай газарт чинь Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Куб улсын элчин сайдын яамны ойролцоо иргэн Г.Эыг “Солонгос Улсаас автомашины давхар зогсоол оруулж ирж байгаа, газрын зөвшөөрөл авахын тулд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23,000,000 төгрөгийг,
Мөн 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “дүүргийн Засаг даргын захирамжтай газрыг Нийслэлийн засаг даргын захирамжтай газар болгочих юм бол их хэмжээний мөнгөтэй болох гээд байна, түр хугацаанд мөнгө зээлүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 21,000,000 төгрөгийг,
Мөн 2012 оны 10 дугаар сарын 9-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан, нийт 49,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” төвийн авто зогсоолд иргэн В.Сы өмчлөлийн 160,000,000 төгрөгийн үнэ бүхий “Лексус 570” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан “удахгүй урдаас их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдчилгаа 25,000 ам.доллар өгч, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, үлдэгдэл 118,000 ам.долларыг өгөлгүй залилж 163,025,260 төгрөгийн хохирол учруулсан,
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цэцээ Гүн” сургуулийн байранд иргэн Б.Оыг “Хөрөнгө оруулагч Хятадууд ирэх гэж байна, тэгэхлээр үлдэгдэл мөнгийг чинь өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний өмчлөлийн 137,000 ам.долларын үнэ бүхий ...... улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 50,000 ам.долларын урьдчилгаа өгч, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч 87,000 ам.долларыг өгөлгүй залилж 121,275,390 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Б.Гнь 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа 1 удаагийн үйлдлээр, Д.Бтэй бүлэглэн 4 удаагийн үйлдлээр буюу нийт 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 434,426,117 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Гнь шүүгдэгч Д.М, С.А, Д.Г, Б.Унартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл /үнэт цаас/-ийг “ТТ” ХХК-ийн нэр дээр хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 кг буюу нийт 129,480 кг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг Сибирийн хуш модны самрын идээг Монгол Улсын хилээр гаргах зорилгоор гаалийн бүрдүүлэлт хийхдээ ашигласан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон ,
Шүүгдэгч Б.Гнь шүүгдэгч Д.М, С.А, Д.Г, Б.Унартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог “Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл”-гүйгээр, өөрөөр хэлбэл “ТТ” ХХК-ийн нэр дээрх хуурамч зөвшөөрөл, үнэт цаасыг ашиглаж хуулиар хориглосон бараа болох Сибирийн хуш модны самрын идээг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 кг буюу нийт 129,480 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Д.М нь Б.Г, С.А, Д.Г, Б.Унартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл /үнэт цаас/-ийг “ТТ” ХХК-ийн нэр дээр хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 кг буюу нийт 129,480 кг, мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг Сибирийн хуш модны самрын идээг Монгол Улсын хилээр гаргах зорилгоор гаалийн бүрдүүлэлт хийхдээ ашигласан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Д.М нь Б.Г, С.А, Д.Г, Б.Унартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог “Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл”-гүйгээр, өөрөөр хэлбэл “ТТ” ХХК-ийн нэр дээрх хуурамч зөвшөөрөл, үнэт цаасыг ашиглаж хуулиар хориглосон бараа болох Сибирийн хуш модны самрын идээг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 кг буюу нийт 129,480 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч С.А нь өөртөө ашиг олох зорилгоор шүүгдэгч Д.Г, Б.У, Б.Г, Д.М нартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл /үнэт цаас/-ийг “ТТ” ХХК-ийн нэр дээр хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 нийт 129,480 кг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг Сибирийн хуш модны самрын идээг Монгол Улсын хилээр гаргах зорилгоор гаалийн бүрдүүлэлт хийхдээ ашигласан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж 194,000,000 төгрөгийг хууль бус үйл ажиллагаанд зарцуулахаар санхүүжүүлэн, гэмт хэрэг хамтран үйлдэгч Б.Г, Д.М нарын үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулж, хамтран оролцсон,
Шүүгдэгч С.А нь өөртөө ашиг олох зорилгоор шүүгдэгч Д.Г, Б.У, Б.Г, Д.М нартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог “Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл”-гүйгээр, өөрөөр хэлбэл “ТТ” ХХК-ийн нэр дээрх хуурамч зөвшөөрөл, үнэт цаасыг ашиглаж хуулиар хориглосон бараа болох Сибирийн хуш модны самрын идээг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 кг буюу нийт 129,480 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж 194,000,000 төгрөгийг хууль бус үйл ажиллагаанд зарцуулахаар санхүүжүүлэн, гэмт хэрэг хамтран үйлдэгч Б.Г, Д.М нарын үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулж, хамтран оролцсон ,
Шүүгдэгч Д.Г нь өөртөө ашиг олох зорилгоор шүүгдэгч С.А, Б.У, Б.Г, Д.М нартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах ГА-16.005 дугаартай тусгай зөвшөөрөл /үнэт цаас/-ийг “ТТ” ХХК-ийн нэр дээр хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг, мөн өдөр 62,500 кг буюу нийт 129,480 кг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг, мөн 67,000 кг нийт 133,000 кг Сибирийн хуш модны самрын идээг Монгол Улсын хилээр гаргах зорилгоор гаалийн бүрдүүлэлт хийхдээ ашигласан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж 194,000,000 төгрөгийг хууль бус үйл ажиллагаанд зарцуулахаар санхүүжүүлэн, гэмт хэрэг хамтран үйлдэгч Б.Г, Д.М нарын үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулж, хамтран оролцсон,
-Шүүгдэгч Д.Г нь өөртөө ашиг олох зорилгоор шүүгдэгч С.А, Б.У, Б.Г, Д.М нартай бүлэглэн:
Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог “Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл”-гүйгээр, өөрөөр хэлбэл “ТТ” ХХК-ийн нэр дээрх хуурамч зөвшөөрөл, үнэт цаасыг ашиглаж хуулиар хориглосон бараа болох Сибирийн хуш модны самрын идээг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 кг буюу нийт 129,480 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,
мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж 194,000,000 төгрөгийг хууль бус үйл ажиллагаанд зарцуулахаар санхүүжүүлэн, гэмт хэрэгт хамтран үйлдэгч Б.Г, Д.М нарын үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулж, хамтран оролцсон
Шүүгдэгч Б.Унь өөртөө ашиг олох зорилгоор шүүгдэгч С.А, Д.Г, Б.Г, Д.М нартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах ГА-16.005 дугаартай тусгай зөвшөөрөл /үнэт цаас/-ийг “ТТ” ХХК-ийн нэр дээр хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг, мөн өдөр 62,500 кг буюу нийт 129,480 кг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг, мөн 67,000 кг нийт 133,000 кг Сибирийн хуш модны самрын идээг Монгол Улсын хилээр гаргах зорилгоор гаалийн бүрдүүлэлт хийхдээ ашигласан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, зохион байгуулж, хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Унь өөртөө ашиг олох зорилгоор шүүгдэгч Д.Г,С.А, Б.Г, Д.М нартай бүлэглэн Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас олгодог “Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл”-гүйгээр, өөрөөр хэлбэл “ТТ” ХХК-ийн нэр дээрх ГА-16.005 дугаартай хуурамч зөвшөөрөл, үнэт цаасыг ашиглаж хуулиар хориглосон бараа болох Сибирийн хуш модны самрын идээг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 34,980 кг, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 32,000 кг болон 62,500 кг буюу нийт 129,480 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66,000 кг болон 67,000 кг буюу нийт 133,000 кг-ийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, зохион байгуулж хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд
С.А, Д.Г, Б.Унарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
С.А, Д.Г, Б.Унарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР