| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0078/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/334 |
| Огноо | 2022-05-02 |
| Зүйл хэсэг | 17.2.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/334
2022 05 02 2022/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
иргэдийн төлөөлөгч Г.М,
улсын яллагч Г.Цогтмагнай,
шүүгдэгч Б.С, , түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.О,нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б- С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000001033 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор дүйцүүлэн 30 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 06 жил 01 сарын хугацаагаар тогтоож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 947 дугаартай магадлалаар 03 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож өөрчилсөн, улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дугаартай захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоолгож байсан, Б овогт Б С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С, нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т”-н автобусны буудлаас насанд хүрээгүй хохирогч М.С “чи манай дүүг зодсон хүүхэд мөн байх шиг байна. Намайг дагаад яв. Дүүдээ чамайг харуулна”, “Би доошоо буугаад гэрээсээ дүүгээ дагуулаад гараад ирье. Чи барьцаанд нь надад гар утсаа үлдээ” гэж хэлэн Чингэлтэй дүүргийн00 дугаар хороонд байрлах 00 дугаар байрны 00 дүгээр давхарт дагуулан гарч түүний ай фон 6) загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 160.000 төгрөгийн,
2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39а байрны 1 дүгээр орцны 10 давхарт насанд хүрээгүй хохирогч Х.С-ыг дагуулан гарч “чи манай дүүг зодсон байна. Намайг гэртээ ороод гараад иртэл гар утсаа надад өг” гэж хэлэн түүний “Самсунг эс 9 плас загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 280.000 төгрөгийн,
2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар ;ороо, 2а байрны урд талд Н.Цээс “гар утсаа өгч бай, би дүү рүүгээ залгаад дуудаадахъя” гэж хэлэн түүний ай фоне 8 (iрhоnе 8) загварын гар утсыг дээрэмдэн авч зугтаан 550.000 төгрөгийн,
2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул цогцолбор хотхоны гадна насанд ‘үрээгүй хохирогч Э.Г, Б.А нарт “... манай дүүг зодсон хүн байна лүүгээ очиж харуулна... би дүүгээ аваад гараад ирье та явчхаж магадгүй надад ‘эрэгтэй юмаа үлдээ...” гэж хэлэн Б.А-ын Р8, Э.Гн айфон икс ар загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч Б.Ад 330.000, Э.Г- 1.000.000 төгрөгийн,
2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Н”-ийн 00 байрны 00 давхарт насанд хүрээгүй хохирогч Б.Мыг
дагуулан гарч “... манай дүүг зодсон, чиний зургийг дүүдээ үзүүлнэ...” гэж хэлэн түүний Самсунг Эс 9 плас загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 400.000 төгрөгийн,
2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны 10 давхарт насанд хүрээгүй хохирогч Э.Тдагуулан гарч "... чи манай дүүг зодсон хүн байна. Манай дүүтэй хамт очиж уулзана... чи утсаа өгчих зургийг чинь харуулчхаад аваад ирье...” гэж хэлэн түүний ай фон икс эс загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 870.000 төгрөгийн,
2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “19”-н автобусны буудлаас насанд хүрээгүй хохирогч Л.Тийг “... манай дүүг зодсон хүн байна. Манай дүүтэй хамт очиж уулзана... чи утсаа өгчих зургийг чинь харуулчхаад аваад ирье...” гэж хэлэн Хан-Уул дүүргийн 02 дугаар хороонд байрлах 12а дугаар байрны 10 давхарт дагуулан гарч түүний ай фон икс эс загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 870.000 төгрөгийн,
2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байх “Монгол Улсын их сургуул”-ийн автобусны буудлаас насанд хүрээгүй хохирогч Х.Т-ийг "... Чи манай дүүг зодсон хүүхэд байна. Манай дүүтэй очоод нүүрэлдчих” гэж хэлэн дагуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 24 дүгээр байрны 12 дугаар давхарт гарч “Одоо гар утсаа өг. Би чиний зургийг дараадахъя. Чи кодоо хэлчих” гэж хэлэн түүний айфон 6 эс плас загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 269.800 төгрөгийн,
2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байх “Монгол Улсын их сургуул”-ийн автобусны буудлаас насанд хүрээгүй хохирогч Б.Б “Чи манай дүүг зодсон хүүхэдтэй адилхан харагдаад байна. Би чамайг дүүтэйгээ нүүрэлдүүлээдэхье. Чи зугтчихаж магадгүй учир чамаас барьцаа болгож гар утсыг чинь түр авна” гэж хэлэн түүний Самсунг 51 загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 504.700 төгрөгийн,
2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр = ороонд байх “Монгол Улсын их сургуул”-ийн автобусны буудлаас -асанд хүрээгүй хохирогч М.Эыг “... Чи сая хүүхэдтэй муудалцаж зодолдсон уу, чи ямар цүнхтэй яваа юм, сая манай дүүг ийм цүнхтэй хүүхэд зодоод явсан” гэж хэлэн дагуулан Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд байрлах 00 дугаар байрны0 дүгээр давхарт гарч “Чи эндээ байж бай. Би дүүгээ дагуулаад ороод ирье. Барьцаа болгоод гар утсаа өгчих” гэж хэлэн түүний Р 8 загварын гар утас болох эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 415.000 төгрөгийн нийт бусдад 5.649.500 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ..
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал)шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд (3 дугаар хавтаст хэргийн 63-76 дахь тал), хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамж (3 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С, нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 42 хоногийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй нийт 11 хохирогчийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, эд хөрөнгүүдийг буцааж өгөлгүй нийт 5.649.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байх бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэн хариуцсан, хамгаалах үүрэг бүхий хүнээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой.
Уг гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зохицуулсан.
“байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Харин дээрх гэмт хэргийн объектив шинжид хамаарах илээр авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг,
Хүч хэрэглэхгүйгээр авсан гэдэгт бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг,
Хууль бусаар авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг тус тус ойлгоно.
Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.С, нь нэр бүхий 11 насанд хүрээгүй хохирогч нарын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 11 ширхэг гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С, ыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хэдийгээр шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч нарыг “миний дүүг зодсон хүүхэд мөн байх шиг байна. ...дүүдээ харуулна. ...утсаа барьцаанд өг ...дүүгээ дагуулж ирээд чамайг харуулчихаад утсыг чинь өгнө” гэж хуурах аргаар эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан буюу дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй мэт харагдах боловч дээрэмдэх гэмт хэрэг нь залилах гэмт хэргээс үйлдлийн аргаараа ялгагдана.
Тодруулбал, залилах гэмт хэргийн хувьд хохирогч эд хөрөнгө, түүний өмчлөх эрхээ гэмт этгээдэд сайн дураараа бүр мөсөн шилжүүлэн өгдөг бол дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийн тухайд ийм шинж байдаггүй.
Харин хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгчийн хуурамч үгэнд итгэсэн хэдий ч өөрийн өмчлөлийн эд зүйлийг бүр мөсөн шилжүүлэх субъектив санаа байгаагүй, түр хугацаанд барьцаа болгон өгч явуулах гэсэн санаа зорилготой байдаг.
Нөгөө талаас насанд хүрээгүй хүнийг залилах гэдэг нь өөрөө хууль зүйн хувьд боломжгүй ойлголт бөгөөд насанд хүрээгүй хүний сэтгэн бодох чадвар, аливаа үйлдэл хийсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг төдийлөн ухамсарлаж ойлгох чадамжгүй байдаг тул шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэн зүйлчлэх боломжгүй ба шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч нарыг “...дагаад яв, хүрээд ир, чи манай дүүг зодсон хүүхэд мөн байна” гэх зэргээр айлган сүрдүүлж эд хөрөнгийг нь авсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэг гэж үзнэ.
Прокуророос дээрх гэмт хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч Б.С, ыг дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл буюу нийт 42 хоногийн хугацаанд үргэлжилсэн, мөн нийт хохирлын хэмжээ нь 5.649.500 төгрөг байна.
Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хохирлын хэмжээг харахад шүүгдэгч дээрх мөнгөөр амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.С, од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгийг авч зугтаан хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.С, ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн болно.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Тт 269.800 төгрөгийн, М_д 504.700 төгрөгийн, М.Э 415.000 төгрөгийн, Б.Ад 330.000 төгрөгийн, Э.Гд 1.000.000 төгрөгийн, Б.Мт 400.000 төгрөгийн, Э.Тд 870.000 төгрөгийн, Л.Тт 870.000 төгрөгийн, М.Ст 160.000 төгрөгийн, Х.Сд 280.000 төгрөгийн, Н.Цд 550.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 87-88, 134-135, 223-224, 227-228, 2 дугаар хавтаст хэргийн 16-17, 65-66, 114-115, 168-169, 199-200, 241-242/-уудаар тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Н.Цй хууль ёсны төлөөлөгч С.Н 550.000 төгрөгийг, М.Сын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаатарт 160.000 төгрөгийг, Б.Мын хууль ёсны төлөөлөгч А.Ад 220.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болох нь дансны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд дээрх хохирлыг хасаж тооцон Х.Сын хууль ёсны төлөөлөгч Л.Э 280.000 төгрөгийг, Х.Тн хууль ёсны төлөөлөгч Ц.Х 269.800 төгрөгийг, Б.Б хууль ёсны төлөөлөгч Ц.А 504.700 төгрөгийг, М.Эн хууль ёсны төлөөлөгч Б.Б 415.000 төгрөгийг, Л.Тийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цд 870.000 төгрөгийг, Б.А хууль ёсны төлөөлөгч Б.Бнд 330.000 төгрөгийг, Э.Гын хууль ёсны төлөөлөгч Г.Н 1.000.000 төгрөгийг, Б.М хууль ёсны төлөөлөгч Ч.Ад 180.000 төгрөгийг, Э.Тн хууль ёсны төлөөлөгч Э.Эд 870.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.С, нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн буюу үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../, шүүгдэгчийн төрсөн эхийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Б.С, нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор дүйцүүлэн 30 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 06 жил 01 сарын хугацаагаар тогтоож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 947 дугаартай магадлалаар 03 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож өөрчилсөн, улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 40 дугаар захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь хэрэгт авагдсан захирамжийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал/-аар тогтоогдлоо.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул шүүгдэгчийн хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан 01 жил 02 сар 29 хоногийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.С, ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
III. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.С, нь энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 /нэг зуун жаран долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.
Харин түүнд холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Х.С хууль ёсны төлөөлөгч Л.д 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг,
Х.Трийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хт 269.800 /хоёр зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг,
Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ат 504.700 /таван зуун дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг,
М.Эын хууль ёсны төлөөлөгч Б.Бд 415.000 /дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийг,
Л.Тийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цд 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийг,
Б.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Бд 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг,
Э.Г хууль ёсны төлөөлөгч Г.Н 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,
Б.Мын хууль ёсны төлөөлөгч Ч. 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг,
Э.Тийн хууль ёсны төлөөлөгч Э.Эөд 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.С, од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.С, од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧ И.ГАНБАТ