| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0314/Э |
| Дугаар | 2022./ШЦТ/308 |
| Огноо | 2022-04-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022./ШЦТ/308
2022 04 21 2022/ШЦТ/308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Л.Тл,
шүүгдэгч А.Тнарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А гийн Тт холбогдох эрүүгийн 2210000000170 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 000 оны 000дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “А” ХХК-д үл хөдлөх хөрөнгө зуучлагч ажилтай, ам бүл 5, эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Ө, 0 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт А гийн Т /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Тнь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан “А.Т” гэх фэйсбүүк хаягаараа “11 дүгээр хороололд 1 өрөө байр түрээсэлнэ.сарын 700,000 төгрөг” гэсэн хуурамч зар байршуулан, зарын дагуу С.Х,ыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 81-11 тоот гэрээсээ 0000 дугаарын утсаар холбогдоход нь түүний байр түрээслэх гэсэн хүсэл сонирхлыг нь ашиглан түрээслэх байргүй байж байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, “урьдчилгаа болгож 200,000 төгрөгийг өгвөл зараа устгалаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000009 дугаарын дансаараа 200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “1-2 өрөө байр түрээсэлнэ, түрээслүүлнэ” гэсэн группт “ Үл хөдлөх зууч“ нэртэй хаягаас оруулсан зарын коммент хэсэгт “байр байгаа шүү” гэж 00000000 гэсэн дугаар үлдээсний дагуу Г.НБаянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын 56-22 тоот гэрээсээ холбогдоход нь “хүүхдийн 100-д түрээслэх 1өрөө байр байгаа, 1 сарын 600,000 төгрөг, найдвартай түрээсэлбэл урьдчилгаа 30 хувь авдаг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 220,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан түрээслэх байргүй байж “А.Т” гэх фэйсбүүк хаягаараа “байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зарын дагуу холбогдсон Н,гийн байр түрээслэх гэсэн хүсэл сонирхлыг нь ашиглан, 00000000 дугаарын утсаар холбогдож, өөрийгөө зуучлагч гэж танилцуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 2 дугаар сургуулийн зүүн талын 0 давхар байрны 0 дугаар орц 2 давхарт байх орон сууцыг түрээсэлнэ, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг хийвэл Их хуралдай офиссын 11 дүгээр давхрын 0000,байх офисс дээр ирж гэрээ хийж болно гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч түүнийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 3 дугаар гудамжны 192а тоот гэртээ байхад нь ОТгийн эзэмшлийн Хаан банкны 000000000 дугаарын дансаар 210,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан түрээслэх байргүй байж “А.Т” гэх фэйсбүүк хаягаараа “байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, зарын дагуу Л.С г Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Монгол сургуулийн дэргэд байхад нь холбогдож, байр түрээслэх гэсэн хүсэл сонирхлыг нь далимдуулан “хурд хороололд 1 өрөө байр байна... сарын 700,000 төгрөгийн үнэтэй” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “урьдчилгаа мөнгө өгвөл шууд орчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ч.С,ийн эзэмшлийн Хаан банкны 0000 дугаарын дансаар 210,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны12 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан түрээслэх байргүй байж “А.Т” гэх фэйсбүүк хаягаараа “2 өрөө байр түрээсэлнэ. Сарын 700.000 төгрөг” гэсэн хуурамч зар байршуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, зарын дагуу холбогдсон Д.Оын байр түрээслэх гэсэн хүсэл сонирхлыг нь ашиглан, 0000 дугаарын утсаар холбогдоход “манайх Хурд хороололд байрлалтай 2 өрөө байр байгаа урьдчилгаа болгож 30 хувь болох 210.000 төгрөгийг авдаг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүнийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ө-ийн 00-00тоотод байхад нь Ч.С,ийн эзэмшлийн Хаан банкны 0000 дугаарын дансаар 210,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутад цахим хэрэгсэл ашиглан түрээслэх байргүй байж “д,б” гэх фэйсбүүк хаягаар “байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, зарын дагуу холбогдсон У.М,ийг , байр түрээслэх гэсэн хүсэл сонирхлыг нь ашиглан, “...Чингэлтэй дүүрэг Мөнгөн завьяатай байрны хойд талд нэг өрөө байранд оруулна, одоо шилжүүлбэл зараа устгалаа гэж тэгээд хамт очоод үзээд ор...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кофе шопд уулзаж, НТ,ийн эзэмшлийн Хаан банкны 0000000 дугаарын дансаар 240.0000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 26 минутад цахим хэрэгсэл ашиглан түрээслэх байргүй байж “д,б” гэх фэйсбүүк хаягаар “байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, зарын дагуу холбогдсон Х.Ттай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппарогийн хойд талын “М,” кафед уулзаж, дэргэд байрлах урьдчилгаа төлбөр гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Н.А гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 000000 дугаарын дансаар 240,000 төгрөг шилжүүлэн авч, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 1,530,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал), “П Л” ХХК-д-иас ирүүлсэн “А.Тнь тус компанид 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тнь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан цахим сүлжээнд “байр түрээслүүлэн” гэсэн зар тавьж улмаар нэр бүхий 7 хохирогч нараас байрны урьдчилгаа гэж нийт 1.530.000 төгрөг шилжүүлэн авсан хэдий ч байр түрээслээгүй буюу хохирогч нарын мөнгийг буцааж өгөөгүй, өөрийн хэрэгцээнд хэрэглэж хохирогч нарт хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол Залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Тнь түрээслэх байр байхгүй байсан хэдий ч уг байдлыг нууж, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олохоор цахим сүлжээнд орон сууц түрээслүүлнэ гэж хуурч өөрийн данс руу бусдаар дамжуулан болон шууд шилжүүлэн нэр бүхий 7 хохирогч нараас нийт 1.530.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч нарт дээрх мөнгийг буцааж өгөлгүй цааш хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч нарт анхнаасаа байр түрээслэх санаа зорилго байгаагүй, тэдгээрийг хуурч мөнгө олж авах гэсэн санаа зорилгыг хэрэгжүүлсэн буюу цахим орчинд хуурамч зар байршуулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Х,д 200.000 төгрөгийн, Н,д 220.000 төгрөгийн, Н,д 210.000 төгрөгийн, Л.С д 210.000 төгрөгийнД.О210.000 төгрөгийн, У.М,т 240.000 төгрөгийн, Х.Тт 240.000 төгрөгийн хохирол тус тус баримтаар учирсан бөгөөд шүүгдэгч А.Тнь дээрх хохирлуудыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 10-18, 78-82 дахь тал)-уудаар тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Тнь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “П Л” ХХК-д үл хөдлөх хөрөнгө зуучлагч ажилтай, ам бүл 5, эмээ, өвөө, эгч, дүү нарын хамт амьдардаг.../, эрхэлсэн тодорхой ажилтай буюу тогтмол орлоготой зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт А гийн ТТ 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч А.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Тт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР