| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00421/И |
| Дугаар | 00477 |
| Огноо | 2018-08-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 00477
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1996 онд төрсөн, эмэгтэй, Булган аймаг, Гурванбулаг сум, 6 дугаар багт оршин суух, С овогт У. С ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 онд төрсөн, эрэгтэй, Булган аймаг, Гурванбулаг сум, 3 дугаар багт оршин суух, Б овогт Б.Т д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00421/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.С , хариуцагч Б.Т , хариуцагчийн өмгөөлөгч М.Найдан, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Т тэй 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр охин Т.О төрсөн. 2015 оны 4 дүгээр сараас ээж дээрээ байх болсон. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Б.Т г дуудан уулзаж ярилцаад хоорондоо зохицоод хүүхдийн тэтгэлэг төлнө гэхээр нь би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсан боловч Б.Т нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Т.О эцэг Б.Т гээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би У.С тай 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр охин Т.О төрсөн. Би У.С тай эвлэрэн хэлэлцэх талаар ярьсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.С нь хариуцагч Б.Т д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч У.С , хариуцагч Б.Т д нар нь 2013 оноос гэр бүлийн харилцаатай болж, тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр охин Т.О төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч У.С , хариуцагч Б.Т нар нь гэр бүлээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Т.О эцэг Б.Т гээр овоглон төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд түүний эцэг Б.Т мөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Хариуцагч Б.Т нь хүүхдийн эцэг мөн гэдэгт маргахгүй, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Т.О эцэг Б.Т нь хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Т.О 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Т гээр нь тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх У.С д даалгасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 31362 /гучин нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цэнгүүнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ