Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2107000000279 дугаартай хэргийг 2022 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр , т төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.******* нь *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний ийн хашаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч М.ыг “ажлын байрандаа байж ажлаа хийхгүй архи уулаа” гэж хэлснээс болж маргалдаж, түлхэн унагасны улмаас түүний баруун хөл нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-нд Багахангай дүүргийн “*******” ХХК-ний т хохирогч тай маргаан үүсгэсэн. Мэдээж ах согтуу байсан болохоор маргаан үүсгэсэн. Би баруун нүдэндээ гэмтэлтэй. Тэгээд хүнд цохиулж доргилт авч болохгүй гэдэг утгаараа яах ч аргагүй биедээ хүргэхгүйн тулд түлхэж унагасан. Тухайн үед тэр хүний хөл хугарсан асуудалд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд 1 хятадын цаагуур ороод ахиад цохих гээд далайсан. Тэгэхээр нь мөрөн дээгүүр нь гараа давуулаад цаашаа түлхсэн чинь унасан” гэх мэдүүлэг,

Улсын яллагч: “.... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-02-06/, хохирогч М.ы мэдүүлэг /хх-11/, шүүгдэгчийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх-7/, шинжээчийн дүгнэлт /хх-35-36/, яаралтай тусламжийн хуудас /хх-37-38/, яллагдагчийн мэдүүлэг /хх-71/,

Шүүгдэгч З.: Хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* нь *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний ийн хашаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч М.ыг хувийн таарамжгүй харилцаанаас түлхэн унагасны улмаас түүний баруун хөл нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч А.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... тухайн үед тэр М. гэх ах архи уучихсан байсан болохоор “та чинь одоо ямар сонин хүн вэ, уусан идсэнээ шингээж чадахгүй, ажлын байран дээрээ байж, ингэж архи уугаад байж болдог юм уу” гээд хэлсэн чинь “миний ууж идэх чамд хамаагүй” гээд босож ирээд намайг шууд нүүрэн хэсэгт гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би 2 гарыг нь барьж байгаад цааш нь түлхсэн чинь бөгсөөрөө газар суучихсан. Тэгээд босож ирээд дахиад цохих гээд гараараа далайгаад ирэхээр нь би гараараа нүүрэн хэсэг рүү нь түлхсэн. Тэгсэн чинь “өө муу пизда чамайг ална” гээд миний нүүрэн хэсэгт гараараа дахиад хоёр удаа цохьсон. Яг намайг цохиж байхад гаднаас нэг хятад улсын иргэн орж ирээд салгасан. Тэгэхээр нь би бид хоёрыг салгасан хятад улсын иргэний дээгүүр нь гараа давуулаад М. гэх ахыг мангардах буюу нүүр рүү нь түлхсэн. Би бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 71 дэх тал/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед тэр хүний хөл хугарсан асуудалд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.ы өгсөн” “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* 3 дугаар байранд байх найзындаа орсон чинь манай найз 1 шил “Хараа” нэртэй архи гаргасан. Тэгээд тэр архийг нь задлаад талдаа оруулж байсан чинь дээр чулуу буулгах гэж ирсэн ачааны машины залгаад “би чулуу буулгаж байгаа юм. Пүүн дээр гарчихсан байна, бичиг авах гэсэн юм” гэхээр нь “ах нь төвд завгүй байна, цонхоор нь зургийг нь дараад авчих” гэсэн чинь “үгүй заавал бичиг нь хэрэгтэй, бид нар дараа нь тооцоо тулдаг” гэхээр нь би лүүгээ хүнээр хүргүүлээд очсон чинь нэг залуу байсан. Тэгээд би “чи чинь хүн завгүй байхад дуудаад байх юм” гэсэн чинь А.******* гэх залуу “та архи уучихсан байна” гэхээр нь “миний ууж идэх нь чамд хамаагүй” гээд бид хоёр маргаж нэг нэгнийгээ заамдаад авсан. Тэгсэн А.******* гэх залуу миний нүүр хэсэг рүү гараараа түлхэхээр нь би нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн чинь миний хоёр гарыг дахиад бариад авсан ба араас манай нэг ажилтан хятад залуу орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би холдсон чинь нөгөө А.******* гэх залуу нөгөө хятад залуугийн дээгүүр гараа гаргаж ирээд миний нүүр лүү түлхсэн чинь би угаалгын машин, шүүгээ хоёрын голд унасан ба унах үедээ хөл маань эвгүй болсон болохоор нь эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь хөл хугарсан байна гэсэн. Баруун хөл өвдөж байна. Өөр өвдөж байгаа зүйл алга. Миний хөл зүгээр болчихвол гомдол, санал гээд байх зүйл алга.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн: “...М. болон нөгөө ачааны машины хоёр маргалдаад байсан. Нэг харсан чинь нэгнийгээ бариад авахаар нь би ороод салгасан. Тэгсэн би эргээд буруу харсан байсан чинь гэнэт М. газар унаад өгсөн. Хэн нь хэнийгээ юугаар хаана нь хэдэн удаа яаж цохисныг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-06 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газрын Багахангай, дэх шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.гийн гаргасан 29 дугаартай шинжээчийн

1. М.ы биед баруун шаант ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна .....гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: Энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байдаг. Эхний удаа дайрахад нь биеэ хамгаалсан. Дараагийн удаа дайрахад нь улсын иргэн хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоосны дараа шүүгдэгч А.******* нь Хятад улсын иргэний дээгүүр нь гараа давуулж түлхсэний улмаас хохирогч М.ы биед нь хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул улсын яллагчийн зүгээс аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзээгүй. Харин довтолгоо төгссөний дараа гар хүрсэн байна гэж үзсэн. Иймд А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч А.******* нь сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  шүүх хуралдаанд өмгөөлөгч аваагүй өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон.

Шүүгдэгч А.*******ийн нэг нүд нь хараагүй, доргилт авч болохгүй тул өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс түүнийг түлхэж унагасан, хохирогч М. нь шүүгдэгч А.*******ийн нүүрэн хэсэгт цохьсон болохоо хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус мэдүүлсэн байна. Гэвч гэрч гийн “Нэг харсан чинь нэгнийгээ бариад авахаар нь би ороод салгасан. Тэгсэн би эргээд буруу харсан байсан чинь гэнэт М. газар унаад өгсөн.”, шүүгдэгч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд 1 хятадын цаагуур ороод дахиад цохих гээд далайсан. Тэгэхээр нь хятадын мөрөн дээгүүр нь гараа давуулаад цаашаа түлхсэн чинь унасан” гэх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй тохирч байгаа бөгөөд тэднийг салгаж, М.ы товтолгоо төгссөн хойно шүүгдэгч А.******* нь хохирогч М.ыг түлхсэний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.*******эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул түүнийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч М. нь “...би эмчилгээ дууссаны дараа эмчилгээний зардал нэхэмжилнэ. Хэрэгт нэмэлтээр хийлгэх ажиллагаа байхгүй болно.” /хх-ийн 96 дахь тал/ гэсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч М. нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.******* нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон  тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улмаар прокурорын хяналтын шатанд хэргээ хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг нь хүлээн авч прокурор тогтоол үйлдэж шүүгдэгч А.*******тэй ял тохиролцсон. Ингэж тохиролцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ялыг шүүгдэгч А.******* нь хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр хүний биед хүндэвтэр хохирол учруулсан боловч энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл байна гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Хохирогчийн буруутай үйлдэл байгаа учраас прокурорын зүгээс “*******” ХХК-д мэдэгдэл бичсэн. Энэ талаар шүүх хуралдааны явцад авчирч өгөх гэсэн боловч баталгаажиж амжаагүй байсан учраас авчирч чадсангүй. Мөн хохирогч нь шүүгдэгч А.*******ийг түрүүлж цохьсон учраас арга хэмжээ авхуулахаар прокурорын зүгээс холбогдох байгууллагад хүргүүлнэ. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй.” гэжээ.

Шүүх саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ажил хийж орлого олдог, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчтай ял тохиролцсон зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч А.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.*******эд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М. нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН