Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Х.Ж  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж-д  холбогдох эрүүгийн 2225004570461 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х.Ж

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Ж  нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын ****   тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Ц-г   гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, хоёр гарын бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ж-г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж  мэдүүлэхдээ “Миний буруу. Энэ хэрэг гэр бүлийн асуудлаас болсон. Тэр үед уураа барьж чадаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Н.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Н.Ц-н Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 9 дэх тал/,

            2. Хохирогч Н.Ц-н “...Энэ оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ маргааш өдрийнхөө хоол хүнсний захиалгыг бэлдэж байгаад шөнө 00 цагийн орчимганцаараа унтаад өгсөн. 7 дугаар сарын 31-ний шөнө 05 цагийн орчим ажлын хаалга гадна талаас нь хүн татсан тэгэхээр нь хэн юм бол гэж бодоод буцаж унтсан. Өглөө 08 цагийн орчим босч хоол хүнснийхээ зүйлсийг бэлдэж байтал гаднаас миний нөхөр болох Х.Ж  орж ирээд хоёулаа гэртээ харъя гээд намайг машиндаа суулгаж бид хоёр гэртээ харихаар явсан. Нөхөр машин дотор явж байхдаа над руу писда лалраа хоёулаа гэртээ харьж байгаад ярилцана гэж уурлаад байсан би хариуд нь юм хэлээгүй. Мөн тэр үед нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Нөхөр бид хоёрыг гэртээ орох үед гэрт 12 настай ач, охин Б  Б  нар унтаж байсан. Гэрт ороод Х.Ж  над руу гичий, янхан, писда чамайг ална гэж орилоод миний хоолойг хоёр гараараа хүчтэй боосон. Үүний дараа чамайг би ална гээд машины 12-ийн түлхүүрээ толгойн зулай хэсэгт 1 удаа цохисон. Дараа нь гартаа уртасгагчны утас давхарлаж бариад ална гэж надруу дайрахаар нь миний охин Б , Б  нар Х.Ж-г надаас салгаж холдуулсан. Манай нөхрийн ажил нь амарчихсан байсан учраас сүүлийн хэд хоног архи уугаад байсан юм. Байнга архи уугаад байдаггүй. Цэцэрлэгт хүрээлэнд ажил хийдэг 10 гаран жилийн өмнө нэг удаа гар хүрч байсан санагдаж байна өөр цохиж зодсон зүйл байхгүй. Олон жилийн хугацаанд хамт амьдарч байгаа учраас заримдаа гэр бүлийн хэрүүл маргааны зүйл бол байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 598 дугаартай “...Н.Ц-н биед зүүн шанаа, хоёр гарын бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Зүүн шанаа, хоёр гарын бугалга, цээжинд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 24-25 дахь тал /

4. Х.Ж-н “Би 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дүү Д-н  бие муудаж яаралтай Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 07 дугаар сарын 31-ний шөнө үүрээр 4 цагт Орхон аймагт буцаж ирсэн. Шууд гэртээ харьтал эхнэр байхгүй харин хоёр охин, хоёр ач хоёр орон дээрээ унтаж байсан. 4 цаг өнгөрч байх үед эхнэрийн ажиллуулдаг Горьдлого дээр байдаг хоолны газарт очиж цонхоор нь хартал эхнэр харагдаагүй. Үүний дараа машин дотроо байж байгаад 7 цаг өнгөрч байх үед хоолны газрбн хаалгыг нь татаж дотогш ороход эхнэр гал тогоондоо зосож байсан. Би эхнэрт хандан явъя гэртээ харъя гэж хэлээд хамт машинд сууж гэр лүү явсан. Би машин дотор явж байхдаа эхнэрт хандан уур хүрээд пизда, янхан гэх мэт үг хэлсэн. Эхнэр бид хоёрыг гэртээ ороход хоёр охин, хоёр ач унтаж байсан. Би тэр үед эхнэрт ханлан чи гадуур хонолоо гээд ганц нэг хараалын үг хэлж Ц-н   гар утсыг баруун гартаа барьж байгаад зүүн талын хацар луу нь 2-3 удаа цохисон. Цагаансар хаалга хаагаад зогсчихсон байсан учраас хоёр гарных нь бугалгаас татаж, цээж рүү нь гараараа хэдэн удаа түлхсэн. Мөн машины төмөр наймын түлхүүрээр эхнэртэйгээ маргалдаж байхдаа толгой руу нь ганц нэг зөөлөн цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/

5. Х.Ж-н   эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Ж  нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын ****   тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Ц-г   гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, хоёр гарын бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулгүйн зэргийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 3.1, 6.2 дугаар зүйлүүдэд гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болон гэр бүлийн хүчирхийлэлийн шинжийг тодорхойлж өгсөн. Иймд шүүгдэгч Х.Ж-г  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Ц-н Цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Н.Ц-н “Гэрт ороод Х.Ж  над руу гичий, янхан, писда чамайг ална гэж орилоод миний хоолойг хоёр гараараа хүчтэй боосон. Үүний дараа чамайг би ална гээд машины 12-ийн түлхүүрээ толгойн зулай хэсэгт 1 удаа цохисон. Дараа нь гартаа уртасгагчны утас давхарлаж бариад ална гэж над руу дайрахаар нь миний охин Б , Б  нар Х.Ж-г надаас салгаж холдуулсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 598 дугаартай дүгнэлт, Х.Ж-н мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Ж  нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын ****   тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Ц-г   зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, хоёр гарын бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Ж  нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Н.Ц-г   зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ж-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц-н биед зүүн шанаа, хоёр гарын бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овгийн Х Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-г  660 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 660 000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-д  оногдуулсан 660 000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А