Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107001160221 дугаартай хэргийг 2021 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "*******" ХХК-ны ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч З.******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй ийн байрны төмөр ханын боолтыг дорцоов мэт төмрөөр тайлан нэвтэрч, улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдвэрээс 45 ширхэг обуд мэт бэлдэц бүхий 1305 кг хөнгөн цагааныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ын өгсөн “...Би “” компанид ажилладаг байсан. Манай ажил 2 сар гаран цалингаа өгөөгүй. Тэгээд 09 дүгээр сарын 01 болоод хүүхдүүддээ хувцас авах мөнгөний хэрэгцээ гарсан. Бас цалингийн зээл тулчихсан байсан. Цалингаа өгөхгүй байсан болохоор яах ч аргагүй болоод авсан” гэх мэдүүлэг,

Улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримт, Хохирогчийн мэдүүлэг /хх-46-47/, гэрч М.ы мэдүүлэг /хх-4-5/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-51-57/, “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-61-62/, иргэний нэхэмжлэгч Т.ийн мэдүүлэг /хх-131/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургууд      /хх-24-30/, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-143-144/, эд мөрийн баримтаар хураагдсан төмөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт  /хх-86/, хүүхдүүдийн  төрсний гэрчилгээний хуулбар /хх-103/, хохирол төлсөн гэх хохирогчийн хүсэлт /хх-133/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-141/, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-144/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-141 дүгээр тал/

Шүүгдэгч З.*******: Хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүгдэгч З.******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө “Монгол 8888” нэртэй ээс эд зүйл хулгайлах зорилгоор тухайн үйлдвэрийн төмөр ханыг дорцоов мэт төмрөөр тайлан нэвтэрч үйлдвэрээс 45 ширхэг обуд болох 1305 килограмм жинтэй хөнгөн цагааны хайлшийг хулгайлсан. Уг хулгайлсан эд зүйлийг машин механизм ашиглан тээвэрлэж, бусдад зарж, борлуулсан буюу хүч хэрэглэхгүй, нууцаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг айлгах зорилгоор машин механизм ашиглан авсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан гэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч З..*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд 18 ширхэг обудыг иргэний нэхэмжлэгч оос 3.400.000 төгрөгийн хамт хураан авч, хүлээлгэн өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэсэн. Мөн иргэний нэхэмжлэгч ид 1.394.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

Иймд бусдад төлөх төлбөргүй. Хулгайлах гэмт хэргийн хувьд орон байр агуулахад нэвтрэх гэдэгт тухайн үйлдвэрт орсныг хэлж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд тухайн үйлдвэрт ажиллаж байсан. Хөнгөн цагаан байсныг мэдэж байсан. Ямар зориулалтаар авсан юм бэ гэхэд. Тухайн үед худлаа хэлээд авсан юм гэж мэдүүлж байгаа. Үйлдвэрийн ханыг ажиллаж байсан болохоор дорцоовоор онгойлгох боломжтой гэдгийг мэдээд машинаасаа урьдчилан авч бэлдсэн. Үйлдвэрийн агуулахаас хөнгөн цагааныг авч байгаа болов ч зарж борлуулах санаа сэдэл байсан. 1305 килограмм жинтэй энэ хүнд зүйлийг зөөвөрлөхийн тулд машин ашигласан. Энэ гэмт хэргийг үйлдэхийн тулд урдаас төлөвлөж үйлдвэр рүү орж ашигласан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: Прокурорын зүйлчилсэн буюу бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэх яллах дүгнэлтэд маргах зүйл байхгүй. Хэдийгээр маргахгүй байгаа гэсэн ч прокуророос тухайн гэмт хэргийг хүндрүүлэх хэд хэдэн нөхцөл байдлаар ялласан. Бусдын агуулах сав, тусгай хамгаалалттай байранд нэвтэрсэн гэдэг үндэслэлээр ялласан албан байгууллагын өмчлөлд тодорхой хэмжээгээр нэвтэрсэнд маргахгүй. Харин учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг нь хэр үндэслэлтэй юм бэ? гэдэгт өмгөөлөгчийн зүгээс тайлбараа хэлье. Хулгайн гэмт хэрэг маань тухайн хашаанаас эд зүйлийг авч гаргаснаар төгссөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Авсан эд зүйлээ эзэмшилдээ бүрэн авснаар бүрэн төгсөж байгаа. Учрах саадыг арилгах зорилгоор гэдэгт тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэж байгаа тээврийн хэрэгсэл гэж өмгөөлөгч ойлгож байгаа. Тухайн хулгайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 2,3 цагийн дараа эргээд тодор байгаа эд зүйлийг авч явах боломжгүй байсан учраас сүүлд нь тухайн тээврийн хэрэгслийг ашигласан учраас тээврийн хэрэгсэл ашигласан гэх үндэслэлгүй байна. Энэ маань тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ямар байдлаар хандсан тухай яллагдагчийн мэдүүлгээс харсан зүйтэй. Яагаад гэвэл тэр дотор юу байгааг мэдэхгүйгээр орсон гэх мэдүүлгийг яллагдагч мэдэхгүйгээр орсон. Учрах саадыг арилгах гэдэг маань субьектив байдлаараа ийм эд зүйл байгаа. Үүнийг авч явахад заавал тээврийн хэрэгсэл ашиглагдана гэж үзсэн байгаа тохиолдолд урьдчилан бэлдсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учраас шүүх тухайн нөхцөл байдал нь улсын яллагчийн зүйлчлэлд тохирох уу үгүй юу гэдэгт хууль зүйн талаас үнэлэлт, дүгнэлт өгнө үү. Хохирлын хувьд хохирогчоос авсан хөнгөн цагаанаа биет хэлбэрээр нь болон мөнгөн хэлбэрээр төлсөн. Мөн иргэнийн нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлсөн учраас З.******* нь бусдад төлөх төлбөргүй. Энэ талаар тогтоолд дурдаж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл нь *******ын өмчлөлд байгаагүй. Тээврийн хэрэгслийн лавлагаагаар гэх хүний өмчлөл дээр мөн тухайн тээврийн хэрэгсэл нь банк бус дээр зээлтэй байгаа гэдэг тайлбаруудыг өгч байгаа учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзан шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс харахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зөвхөн машин механизм ашигласан гэдгээр ялласан гэж ойлгосон. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг маань өмч хэзээ яаж шилжсэн бэ гэдгээс шалтгаалаад тухайн гэмт хэрэг төгсдөг. Өмчлөлдөө шилжүүлж авснаас хойш захиран зарцуулах уу үгүй юу гэдэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ач холбогдол байдаггүй. Тухайн эд зүйлийг авснаар өмчлөх эрх нь дуусдаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зүйл ангид тайлбар хэлж байна. Дээд шүүхийн тайлбарт байгаа. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийг ашигласан ашиглаагүй гэдэгт гэмт хэрэг гарах болсон шалтгааныг дүгнэх хэрэгтэй. З.*******ын зүгээс тухайн объект дотор тээврийн хэрэгсэл ашиглаж тухайн эд зүйлийг хулгайлна гэж ороогүй. Энэ талаараа бас мэдүүлдэг. Харин нэвтэр ч орсон асуудал дээр маргадаггүй. Энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Тухайн үйлдвэрийн цоожийг эвдэж орсон үйлдэлдээ маргадаггүй. Гаргаж авснаас хойш тодорхой хугацааны дараа энэ эд зүйлийг тээвэрлэх зөөвөрлөх боломжгүй байсан учраас тухайн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зүйлчлэл нь үндэслэлтэй байна уу гэдэгт шүүх үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан үйлдэл тогтоогдож байна гэж үзвэл тээврийн хэрэгсэлтэй холбоотой хор хохирлын асуудал яригдах байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас ашигласан тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулах. Хохирол төлсөн байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хураахгүй байх хуулийн зохицуулалт байгаа. Хэрвээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзвэл хураах асуудал гарна. Энэ байдлыг шүүх анхаарч өгнө үү гэжээ.

Шүүгдэгч З.******* нь сайн дураараа хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Шүүгдэгч З.******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй ийн байрны төмөр ханын боолтыг дорцоов мэт төмрөөр тайлан нэвтэрч, улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан үйлдвэрээс 45 ширхэг обуд мэт бэлдэц бүхий 1305 кг хөнгөн цагааныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч З.*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02-04 цагийн хооронд өөрийн төрсөн эх П.гийн хамтран амьдрагч Ж.гийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр ны “Монгол 8888” ХХК-ний үйлдвэрийн байрны хашааг баруун талаар нь давж үйлдвэрийн байрны баруун талаас десант өнгө буюу бор ногоон өнгийн төмөр ханийг 8-н хэмжээтэй боолтын түлхүүрээр 6 ширхэг боолт тайлаад нууцаар орж асаагуурын гэрэл тусгаж ороод нийт 45 ширхэг обуд хэлбэртэй 45 ширхэг хөнгөн цагаан хайлшийг хулгайлан авч өөрийн ажиллаж байгаа үйлдвэрийн байрны зүүн талд байх овгор шорооны тэнд буулган нууж байгаад 08 дугаар сарын 28-ны шөнө буцааж ачаад 29-ний өглөө Улаанбаатар хот шар хадны эцэст байх түүний эд авдаг газарт килограммлаж байгаад тушааж өгсөн. Нийт 1305 кг болсон 3,458,250 төгрөг нэг кг нь 2650 төгрөгөөр бодож өгсөн. Тэгээд тэр мөнгөө өөртөө болон эхнэр хүүхдүүддээ зарцуулсан. Би бусдын эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь 2019 онд тэр үйлдвэрийн барилга дээр ажиллаж байсан тэгээд хөнгөн цагааны хайлш байна гэдгийг харж байсан. Би түүхий эдийн цэгээс 1,000,000 төгрөг бэлнээр авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 2,485,200 төгрөг шилжүүлэн авсан.” /хх-ийн 110 дугаар тал/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цалингаа өгөхгүй байсан болохоор яах ч аргагүй болоод авсан” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ын өгсөн” “...2019 оноос хойш хөрөнгө оруулагч нар маань Хятад руу яваад ирээгүй байгаа. Манайх 2018 оноос хойш “” нэртэй харуул хамгаалалттай ХХК-тай гэрээтэй ажиллаж байсан. Түүнээс хойш “” ХХК-ний даамал түүний эхнэр нарт захиж үлдээсэн. Тэгээд хааяа нэг ирж эргэж тойрдог байсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ах утсаар үйлдвэр дотор байсан хураалттай обуднаас хулгай авсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ы өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө тэр барилгын ажилчдаас ахалж ажиллаж байгаа гэдэг хүн залгаад энэ урд үйлдвэр дээр хүн байдаг юм уу урд шөнө түжигнээд юм дуугараад байсан. Манай ажилчид бие засах гээд очсон юм ачсан байсан. Хүн байдаг юм уу өнөөдөр бас түжигнээд дуугараад байна гэж ярьсан тэгээд би очиж үзэхэд юм ачсан машины мөр байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн: “...Өчигдөр шөнө түжигнээд юм дуугараад байсан. Тэгээд өглөө бие засахаар очиход машины мөр гарчихсан хашаан дээгүүр блок нурчихсан байсан. Тэгээд тэр өдөр ажилдаа гараад мартчихсан орой хоолоо идээд тоглоод сууж байтал дахиад төмөр түжигнээд дуугарсан. Тэгээд үйлдвэрийн даамал Жагаа ахад утсаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч Г.ын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08/041 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр шүүх гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан мөр дүрсний зураг шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж авсан гэх гутлын улны гэрэл зураг нь З.*******аас эд мөрийн баримтаар хураан авсан гутлын зүүн өмсгөлийн гутлын улны дардастай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-52, 53-57 дугаар тал/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/21 дугаартай шинжээчийн дүгнэлт “хөнгөн цагааны хайлшаар хийсэн обуд мэт бэлдэц нийт 1305 кг, нийт үнэ 3,458,250 төгрөг” үнэлсэн үнэлгээ / хх-ийн 61-62 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Т.ийн “...2021 оны 08 дугаар сарын 30-ны өглөө ХХК-ны ажлын байрандаа байж байтал улсын дугаартай бүхээгтэй цагаан өнгийн маркийн автомашинтай 30 гаран орчим насны нэг залуу ирээд хөнгөн цагаан тушаах гэсэн юм гэсэн би авч ирсэн ачааг үзэхэд обуд хэлбэртэй хөнгөн цагааны хайлш ачсан байсан. Тухайн үед хөнгөн цагааны хайлшийг нэг кг 2650 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон ачааг буулган жинлэж үзэхэд нийт 1,305 кг болсон. Тэгээд нийт 3,485,200 төгрөг болсон. Би 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч тэр залуугийн “Хаан” банкны дугаартай *******ийн ******* гэсэн данс руу 2,485,200 төгрөгийг шилжүүлсэн. Тэр залуу тухайн үедээ би захиралтайгаа ажилчдын цалинг өгөх гээд мөнгөний хэрэг гарсан ажилчдынхаа цалинг тавина гэж хэлж байсан. Тухайн үед манайх хөнгөн цагааны хайлшны үйлдвэр лүү ачуулсан. Үлдсэн 18 ширхэг хайлшийг тухайн үед цагдаа нар ирж хураан авсан.” гэх мэдүүлэг/ хх-ийн 131 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургууд / хх-ийн 24-30 дугаар тал/,

Хураан авсан дорцоов, 6 минут 23 секунд бүхий бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол / хх-ийн 43 дугаар тал/,

“Бугат-Аптай” ХХК-ны хоёрдогч түүхий эд авах цэгийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-ийн 39-40 дүгээр тал/

Эд зүйлс хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 143-144 дүгээр тал/,

Хохирол төлсөн гэх хохирогчийн хүсэлт /хх-ийн 133 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 141 дүгээр тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн144 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч З.******* нь “” нэртэй ийн байрны төмөр ханын боолтыг дорцоов мэт төмрөөр тайлан нэвтэрч,    улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 45 ширхэг обуд мэт бэлдэц бүхий 1305 кг хөнгөн цагааныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “” ХХК-д тушааснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.   

Шүүгдэгч З.******* нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ:

  • “” нэртэй ийн хашаанд байрлах үйлдвэрийн сэндвичэн барилгад нэвтэрсэн,
  • өөрийн унаж явсан машинаас урьдчилан авч бэлдсэн дорцоов мэт төмрөөр үйлдвэрийн ханыг нээсэн тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн,
  • эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, зөөж, тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан гэж улсын яллагч ялласан нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч З.*******ыг бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалан байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.4-т заасан өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч З.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

Шүүгдэгч З.******* нь “Монгол 8888” ХХК-ний төлөөлөгч Б.д 18 ширхэг хөнгөн цагааны хайлш, 3.400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.ид хохирлын 1.394.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Түүний үйлдсэн гэмт хэрэг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч З.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлийн тэмдэглэлээс тодорхой харагддаг.  Хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна. Хохирогч нарт хохирол төлбөр төлсөн учраас бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дорцоов бүхий төмрийг устгах саналтай байна. Мөн 6 минут 23 секундийн сиди бичлэгийг хэрэгт хавсаргах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн улсын дугаартай бонго 3 маркийн авто машин нь З.*******ын өөрийн эзэмшлийнх биш болов ч төрсөн ээж гийн эзэмшилд байдаг учраас өмгөөлөгчийн саналыг харгалзан үзэж машиныг нь буцаан олгож. Тухайн машиныг үнэлсэн үнэлгээ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч З.*******аас гаргуулах саналтай байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:Шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүхээс гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн тавьсан саналтай өмгөөлөгчийн зүгээс маргах шаардлага байхгүй байна. Харин тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн З.******* нь гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар прокурорын гаргасан 2 жилийн хорих ялаас доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хорих ялын 50 хувьтай тэнцэх ялаар шийдэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан.  Энэ үйлдэлд нь хохирогчийн хайхрамжгүй үйлдлээс болж үүссэн. Тухайн хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч З.******* нь бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг ойлгосон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүй ял болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж З.*******т оногдуулав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч З.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 45 см урттай Г хэлбэртэй дорцоов бүхий төмөр 1 /нэг/ ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “Киа бонго-3” маркийн тээврийн  хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны ашиглагч дугаарын регистртэй, овогт гийн д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 5,000,000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч З.*******аас гаргуулж, Улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалан байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч З.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 45 см урттай Г хэлбэртэй дорцоов бүхий 1 /нэг/ ширхэг төмрийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “Киа бонго-3” маркийн тээврийн  хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч, дугаарын регистртэй, овогт гийн д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 5,000,000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч З.*******аас гаргуулж, Улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН