Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.Э  

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2225000000469 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг *** тоотод С.Х-н  Хаан банкны ********  дугаартай дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 395 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г  бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О    мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Х шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. С.Х-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            2. Хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

            3. Хохирогч С.Х-н  “Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагаас 23 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багийн *** тоотод байрлаж буй газартаа ажилчидтайгаа буюу О  , М, Б нарын хамт хэдэн пиво уучхаад унтаад өгсөн юм. Тэгээд өглөө нь сэрэхэд миний ********  дугаарын данстай Хаан банкны карт алдагдаж 2022 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 04:05 минутад *********** гэсэн М  гэх данс руу 15 000 төгрөг шилжүүлж, 04:27 минутад 330 000 төгрөг, 50 000 төгрөг тус тус АМТ-ээс бэлнээр авсан байна гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11 дэх тал/

            4. Б.О  ын “Тамхи авах гээд Х-г  унтаж байхад нь хажууд нь гар утас байхаар нь ард нь байсан картыг нь авч гараад Хаан банкны АТМ ороод танил найз М  гэх хүнд өртэй байж байсан учир 15 000 төгрөг шилжүүлсэн, удалгүй Х-н  картаас нь 330 000 төгрөг, 50 000 төгрөг тус тусад нь авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/

5. Б.О  ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/,

6. С.Х-н  ********  дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э    дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О    нь 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг *** тоотод С.Х-н  Хаан банкны ********  дугаартай дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 395 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д     6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан С.Х-н цагдаагийн газарт гаргасан гомдол, хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч С.Х-н  “миний ********  дугаарын данстай Хаан банкны карт алдагдаж 2022 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 04:05 минутад *********** гэсэн М  гэх данс руу 15 000 төгрөг шилжүүлж, 04:27 минутад 330 000 төгрөг, 50 000 төгрөг тус тус АМТ-ээс бэлнээр авсан байна гэх мэдүүлэг, Б.О  ын сэжигтнээр мэдүүлсэн “найз М  гэх хүнд өртэй байж байгаад 15 000 төгрөг шилжүүлсэн, удалгүй Х-н  картаас нь 330 000 төгрөг, 50 000 төгрөг тус тусад нь авсан юм” гэх мэдүүлэг, С.Х-н  ********  дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О    нь 2022 оны 08 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн *** тоотод С.Хишигбаатартай хамт байхдаа Хаан банкны ********  дугаартай дансны виза картыг нууцаар авч 3 удаагийн гүйлгээгээр нийт 395 000 төгрөгийг авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О  ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлага, хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-т 395 000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хуурцаг хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 6 /зургаа/ сарын хугацаагаар Улаанбатаар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А